Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага нэхэмжилжээ

2021-9-17
458

Прокурорын байгууллага сүүлийн жилүүдэд төр, нийтийн эрх ашигт учирсан хохирлыг хууль зөрчигчдөөс гаргуулах чиглэлээр нэлээд ажил хийж байгаа.

Прокурорын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно" гэж заасныг үндэслэн хууль хэрэгжүүлж буй билээ.

Энэ хүрээнд прокурорын байгууллагынхан Хөгжлийн банканд учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хандан шийдвэрлүүлж эхэлжээ. Монгол Улсын Хөгжлийн банк нь хуульд зааснаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой.

Засгийн газраас байгуулсан төрийн өмчит эл банкнаас зээл авсан зарим аж ахуйн нэгж, байгууллага цаг хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа юм. Тиймээс прокурор байгууллага иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, эсвэл тус банкныхантай хамтран шүүхэд хандаж, гуравдагч этгээдээр оролцож буй аж.

Тухайлбал, Хөгжлийн банкнаас "Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах" төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлаа санхүүжүүлэхээр "Кью эс си" компани 2014 оны арванхоёрдугаар сард зээлийн гэрээ байгуулсан аж. Улмаар жилийн дараа буюу 2015 оны арванхоёрдугаар сард гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулан 71.3 сая ам.долларын зээл жилийн найман хувийн хүүтэй авсан байна. Уг зээлээ 2018 оны арванхоёрдугаар сард төлж дуусгахаар гэрээнд тусгасан аж. 

Гэвч "Кью эс си" компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсаар байжээ. Тиймээс прокурорын байгууллагынхан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж зээлдэгч компаниас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан юм байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд "Кью эс си" компаниас 158.5 тэрбум шахам төгрөг гаргуулж, Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн гэнэ. Нэхэмжилсэн 200 тэрбум төгрөгөөс анхан шатны шүүх 41.6 тэрбумыг нь хэрэгсэхгүй болгосныг прокурорууд эс зөвшөөрч гомдол гаргаснаар нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зарим хэсгийг нь ханган зээлдэгч дээрх компаниас 161.7 тэрбум гаруй төгрөг гаргуулж, Хөгжлийн банканд олгох болжээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.