А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар нь нутагшмал вирус болох эрсдэлтэй. Хамтран амьдрах болно

2021-9-17
293
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хурал /2021.09.17/ боллоо. Тус хуралдаанд гавьяат эмч А.Амбасэлмаа оролцлоо. 
 
Тэрбээр "Цар тахлын аюул дэлхийг хөмөрсөн. ДЭМБ-ын Номхон далайн баруун болон зүүн бүсийн орнуудын хамтарсан чуулга уулзалт боллоо. Энэхүү уулзалтад 40 гаруй улс оролцсон. Цахим уулзалтаар улс орон бүр өөрийн цар тахалтай тэмцэх талаар зохион байгуулж буй арга хэмжээ, ололттой талууд, туршлагаа ярилцсан. Манай улсын хувьд мөн тодорхой хэмжээний туршлагаа ярьж, цаашид хэрхэх талаар ярилцлаа.
 
Цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцахад энэ вирус ирээдүйд устах магадлал байхгүй. Улс орон бүрийн өнцөг булан бүрд тархах эрсдэл байна гэж үзсэн. Халдварын тохиолдлын тоо, тархалт, өвчлөл их байгаа учраас халдварын үүсгэгч вирус хувиралд орох, өмнөх вирусээс илүү хоруу чанартай байх нөхцөл байгаа тул бүгд вирустэй яаж тэмцэх талаар бэлэн байдлаа хангах, өмнөх туршлагаа хэрэгжүүлж, арвижуулах талаар зөвлөж байна.
 
Коронавируст халдвар нутагшмал байдалтай болно. Ингэсэн үед урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээгээ хэчнээн сайн авч чадна, төдий чинээ вирустэй хамтран амьдрах болно. Вакциндаа хамрагдах нь чухал. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. 
 
Цоо шинэ вирусийн хувилбар гарч ирээд цар тахал хэлбэрээр дэгдэх эрсдэл бий. Бид бэлэн байдлаа хангавал дараа дараагийн цар тахлыг хохирол багатай давна. Монгол Улс дэлхийн бусад оронтой адилхан явж байна.
 
Тандалтын судалгааг ямар ч үед хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Хэн хэзээ эрсдэлд өртөх, хэнийг хүндрэлээс сэргийлэх вэ гэдэг менежментийг чухал анхаарах нь зөв. Цар тахалтай тэмцэхэд төрийн байгууллагын манлайлал, иргэн бүрийн оролцоо чухал байна.
 
Төрийн зохион байгуулж буй ажил дээр ард түмний дэмжлэг хэрэгтэй. Иргэд аль болох өвдөхгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ халдварт өртвөл маш хурдан эмнэлгийн тусламжийг авах нь зөв. Нэгдэж байж цар тахлын ард гарна"  гэлээ. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.