"Time" сэтгүүлийн дэлхий нөлөө бүхий удирдагчаар нэрлэсэн Абдула Барадар амьд уу

2021-9-17
2146

Амьд эсэх нь тодорхойгүй байгаа  Талибан хөдөлгөөний удирдагчдын нэг Абдула Гани Барадарыг “Тайм” /Time/ сэтгүүл өчигдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Талибуудын байгуулсан Хасан Ахундын  тэргүүлсэн Засгийн газрын нэгдүгээр орлогч сайдаар томилогдоод байсан юм.

Талибан”-ы улс төрийн жигүүрийн удирдагч Барадар нь Талибаны гадаад харилцаа, дипломат бодлогыг атгаж байсан  бөгөөд тэрбээр Катарын нийслэл Доха хотод АНУ-ын засаг захиргаатай хийх яриа хэлэлцээг ахалж, 2020 онд АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар шууд харилцаж байжээ. Мөн 2021 оны хавар Афганистаны байдлыг зохицуулах зөвлөлдөх уулзалтад оролцохоор Москвад ирж байв.

Гэвч  өнгөрсөн долоо хоногт Талибчуудын байгуулсан Афганистаны шинэ засгийн газрын гишүүдийн дунд хагарал гарсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны үеэр Барадар, Хаккани нар хоорондоо хатуу үг шидэлцэж, дэмжигчид нь мөн хуваагдан ширүүн маргалдсан байна. Талибчуудын ялалтад хэн гол гавьяа байгуулсан талаар тэдний хооронд маргаан үүссэн гэх мэдээлэл байгаа юм.

Энд нэр дурдагдаж байгаа Хаккани  бол  хагас бие даасан гэж үздэг “Хаккани сүлжээ” террорист байгууллагыг үүсгэн байгуулагч Желалуддина Хакканигийн хүү бөгөөд Америкийн тусгай албад эрэн сурвалжилж байсан гэх мэдээлэл бий. Гэвч тэр Талибын Засгийн газарт  дүрвэгчдийн асуудал хариуцсан сайд  болсон юм.

Засгийн газарт болсон дээрхи маргаанаас хойш тэргүүн шадар сайд  Барадар  нэг ч харагдаагүй бөгөөд хаана байгаа, амьд эсэх нь ч тодорхойгүй байна.  Үүний зэрэгцээ, Афганистаны нийгмийн сүлжээнд Барадарын амийг хөнөөсөн байж болзошгүй тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ.

Талибаны эх сурвалжууд түүнийг нийслэл Кабулаас Талибаны дээд удирдагчтай уулзахаар Кандагар хот руу явсан гэж мэдээлж байгаа бол зарим эх сурвалж зүгээр л “их ажиллаж ядарсан тул амрахаар явсан” гэжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн ордонд Абдула Барадар, Цагаачлалын сайд Халил ар-Рахман Хаккани нарын хооронд зэвсэгт мөргөлдөөн болсон гэх мэдээлэл мөн байна.

Абдула Барадар Талибанчуудаас бүрдсэн шинэ Засгийн газрын эсрэг байр суурьтай байсан талаар Афганистаны “Спутник Афганистан” /Sputnik Afghanistan/ агентлаг мэдээлжээ. Тэрбээр бүх угсаатны бүлгийг Засгийн газрын бүрэлдэхэүүнд багтаах хүсэлтэй байсан ч дарамт шахалтын улмаас энэ хүслээ биелүүлж чадаагүй ажээ.

Пакистаны сэтгүүлч Ахмед Рашидын бичсэнээр мулла Барадар нь “Талбиан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд бусдыг өөртөө татах увидастай, Талибанчуудын дунд хүндтэй нэгэн гэжээ.

Барадар нь Афганистаны хуучин Засгийн газрын гишүүдэд өршөөл үзүүлэх, хотын доторхи зах худалдаа эрхлэгчдийн тайван ажиллах нөхцлийг хангах  зэрэг эерэг шийдвэр гаргахад гол нөлөөлсөн хүн гэдэг.  Мөн  хөрш зэргэлдээ орших улс орнуудтай, тэр тусмаа Хятад, Пакистантай холбоо харилцаа тогтоох үүрэг гүйцэтгэсэн гэгдэж байгаа юм. Түүнийг “Афганистаны ирээдүйн тулгуур багана” хэмээн нэрлэдэг ажээ. Барадарыг одоогийн Засгийн газрын Батлан ​​хамгаалахын сайд Мухаммед Якуб их дэмждэг гэх мэдээлэл байдаг. Якуб бол “Талибан”-ыг үүсгэн байгуулагч мулла Омарын хүү юм. 

Намтар түүхээс нь харвал тэр пуштун үндэстэн, 1968 онд төрсөн, 53 настай. Оросуудын эсрэг дайнд оролцож явсан, 1994 ондТалибан хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг, удирдагч  мулла Мухаммед Омартай ойрын хүний нэгээр нэрлэгдэж байжээ.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.