Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг “FIBA 3x3 U23 Nations league” тэмцээнд Ази/Африкийн конференцид өрсөлдөж авсан оноогоороо финалд оролцохоор шалгараад байгаа билээ.
“FIBA 3x3 U23 Nations league final” тэмцээн буюу U23 насны шилдгүүдийн тулаан энэ сарын 17-18-нд Румын улсын Бухарест хотноо болно.
Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг энэ сарын 17-нд 19:15 цагт Чех, 18-нд 01:05 цагт Египет, 16:20 цагт Францын багтай тоглохоор боллоо.