Коронавируст халдвараар сүүлийн 24 цагийн хугацаанд 3234 хүн өвчилж, найман хүн барж, нийт нас баралтын тоо 1001 болжээ. ЭМЯ-аас ковидоор нас барсан иргэд бүгд архаг хууч өвчтэй байсан нь коронавирустэй хавсарч улмаар нас барсан гэх тайлбарыг хийлээ.
Халдварын тархалт Улаанбаатарт эрс нэмэгдэж, орон нутагт багасч байна. Тодруулбал сүүлийн 24 цагийн хугацаанд Нийслэлд 1785, Орон нутагт 1449 хүн “Ковид-19”-өөр өвчилжээ.
Г.Дугар