Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулах товыг тогтоожээ.
Төрийн албаны шалгалтын бүртгэл 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагт эхэлж 30 хоногийн хугацаатай цахимаар бүртгэнэ. Харин шалгалтыг 11 сарын 15-ны өдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар зохион байгуулахаар болсон байна. Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээлж буй.
Сорилын ном, Е-ТAZ утасны апплейкшн татаж Төрийн албаны ерөнхий шалгалтад бэлдэх боломжтой юм.
Г.Дугар