ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”

2021-9-16
21777

 

Өнөөгийн эрх баригчид улс төрийн ургийн модоо хэрхэн арчилж “ургуулж” байгааг урьд нь мэдээлсэн. Хэрэв тэрхүү ургийн модны салаа мөчир, навч найлзуур бүрийг нарийвчлан харвал төрийн алба төрлийн албаны сүлжээ болж буй  бүр ч тод зураглал гарах биз ээ.

...2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн томилогдож байв. Урьд нь дэд ерөнхийлөгчөөр ажилаж байсан туршлагатай, чадвартай гэсэн тодотгол түүнийг дагалддаг.

Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг удирдана гэдэг том томилгоо. Гэхдээ тэр энэ том эрх мэдлээ ашиглан хүү Л.Тэмүүжингээ Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирлаар томилуулж, намынхаа нөхдийн жишгээр “ургийн мод-оо” ургуулж амжижээ.

Хөрөнгийн удирдлагын газар нь дотроо  Нөөцийн удирдлагын, Эх үүсвэрийн, Хөрөнгө зохицуулалтын гэсэн гурван чухал хэлтэстэй том газар. Тэгэхээр Л.Тэмүүжин Хөгжлийн банкны бүрэн эрхийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлагын багийн нөлөө бүхий дарга болж байгаа нь энэ юм.  

Уг нь Б.Лхагвасүрэн төв банкны Ерөнхийлөгч гэдэг утгаараа арилжааны банкуудтай ямар нэг хэмжээгээр эрх ашгийн зөрчил үүсгэж болохгүй. Өөрөөр хэлбэл арилжааны банкинд хүүгээ газрын захирлаар томилуулснаар энд эрх ашгийн зөрчил үүсч байна гэсэн үг юм.

Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой Хөгжлийн банк тусдаа хуультай ч, нэг талаасаа ашгийн төлөөх  арилжааны банк. Харин нөгөө талаасаа тус банкны засаглалын тогтолцоонд Монголбанк шууд оролцдог болхоор хамааралтай гэж харахаас өөр аргагүй.

Тодруулбал, Хөгжлийн банкны засаглалын тогтолцоонд Улсын Их Хурал, Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, Үндэсний болон олон улсын аудитын байгууллага, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, дотоод аудит, Гүйцэтгэх удирдлага гэсэн институцүүд оролцож, хоорондоо харилцан уялдаа, хяналттай, нэгдмэл удирдлагтай ажилладаг.

Энэ хүрээнд  Монголбанк нь Хөгжлийн банкны тухай хуульд заасны дагуу тус банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан баталж, энэхүү журмын хэрэгжилт, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тавигдах хязгаарлалтыг хэрхэн мөрдөж байгаа талаар хяналт тавьж, шалгалт хийдэг.

Энэ өнцгөөс нь харвал аавын тодорхойлсон бодлогыг хүү нь хэрэгжүүлээд, хариуд нь аав нь бас хянаж шалгаад явж байгаа юм уу гэмээр төсөөлөгдөж байна. Үүнийг л ургийн модтой хамт үүсч байгаа эрх ашгийн зөрчил гэж хармаар санагдаад байгаа юм. Түүнчлэн Хөгжлийн банкны хуулийн 7.1.7-д буй хараат бус хөндлөнгийн хяналттай байх зарчим энд алдагдаж байгаа юм биш биз...

 “Хөгжлийн банкны хуулийн 21.3-т Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, газрын захирлуудыг энэ хуулийн 20.1.4-т заасан журмын дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө” гэсэн заалт байна.  Тэгвэл газрын захирал Л.Тэмүүжин энэ заалтын хүрээнд  нээлттэй сонгон шалгаруулалтаар үнэхээр  мэдлэг чадвар, мерит зарчмаар гэхчлэн Төрийн албаны зөвлөлийнхний наанаа ярьдаг шалгуураар ТУЗ-өөс томилогдов уу, аль эсвэл аавын нөмөр нөөлөг, захиалга уу байв уу. 

Олон нийтийн зүгээс бол “Даргын хүүхэд дарга болдог” тэр л зам “зарчим”-аар явж байна гэж энэ томилгоог түлхүү харж таарна.

МАН-ын засаглалын үед  ургийн модонд бүл нэмсэн нэгэн томилгооны тухай өгүүлэхэд ийм буюу.

Г.Хан






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.