Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.15/ болж байна. Хуралдаанаар хэд хэдэн томилгоотой холбоотой асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүний дараа Монгол Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Санжаадоржийн Оюунбилэгийг томиллоо.
Тэрбээр Монгол улсын Ерөнхий Аудиторын орлогч, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны Орон нутгийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.