ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлажээ

2021-9-15
1322

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө тусгаарлах дэглэмд шилжих шаардлагатай болсноо мэдэгджээ. Тусгаарлалтад орох шаардлагатай болж магадгүй тухай тэрбээр өмнө нь Паралимпын наадамд оролцсон тамирчидтай даваа гарагт уулзахдаа ярьж байв. 

Кремлийн цахим хуудаст мэдээлснээр, Путин Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой утсаар ярихдаа өөрийгөө тусгаарлах дэглэмийг "тодорхой хугацаанд" сахихаас аргагүйд хүрснээ мэдэгджээ. Энэ нь түүний орчин тойронд байсан хүмүүсээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч тайлбарласан байна. Путин мөн өөрийгөө тусгаарласны улмаас Душанбед болох ШХАБ болон ХАБГБ-ын дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцоно гэдгээ мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ТАСС агентлагт мэдэгдэхдээ, коронавирустэй холбоотой нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн төлөвлөгөөнд “одоогоор өөрчлөлт ороогүй байна” гэсэн байна.

Путин коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд "эв эрүүл" гэж Песков хэлжээ. Түүний хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч “Covid-19”-ийн халдвар авсан хэд хэдэн хүнтэй харьцсан байна. Тэрбээр Путиний орчин тойронд байсан хүмүүсээс яг хэн нь өвдсөн болохыг тодорхой хэлээгүй бөгөөд Путин Төрийн Думын сонгуульд саналаа хэрхэн өгөх вэ гэсэн асуултад хариулаагүй байна. “Ерөнхийлөгч шийдвэр гаргасны дараа мэдээлэл өгнө” гэж Кремлийн төлөөлөгч сэтгүүлчдэд хэлжээ.

Өнгөрөгч баасан гарагт Путин Москвад Онцгой байдлын сайд Евгений Зиничевтэй салах ёс гүйцэтгэх ёслолд оролцсон бол амралтын өдрүүдэд Олимпын наадмын тамирчидтай уулзаж, Псков мужид Оросын ван Александр Невскийн шинэ хөшөөг нээх ёслолд оролцсон байна.

Даваа гаргийн орой Паралимпын тамирчидтай уулзсаны дараа Путин Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгутай хамт нисдэг тэргээр Орос-Беларусийн хамтарсан “Өрнөд-2021” сургуулилалт болж буй “Мулино” танкийн талбай руу нисчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Москвад гэнэтийн айлчлал хийсэн Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзаж амжсан тухай Кремль мягмар гаргийн өглөө мэдээлсэн юм.

Даваа гарагт Путинтэй хийсэн уулзалтад оролцсон Асад болон бусад оролцогчийн эрүүл мэндэд аюул учраагүй гэж Песков мэдэгджээ. 

 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.