Гал түймэр, гамшгийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд өргөө цагаан гэр өглөө

2021-9-15
3307

2021.09.06-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нийтийн орон сууц болох 10-р байшинд гал гарч 12 өрхийн 55 иргэн орон гэргүй болсон билээ. Мөн 08-р сарын 23-нд тус сумын нутагт байгалийн гамшигт үзэгдэл болж 33 айл өрхийн хашаа хороо эвдэрч сүйдэн, 5 айл орон гэргүй болоод байсан юм. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл болон Түмэнцогт сумын нутгийн зөвлөлийн санаачилгаар хандивын аян өрнөж орон гэргүй болсон 12 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өгчээ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-эрдэнэ: Сүхбаатарчууд тэр дотроо Түмэнцогтчууд маань зовлон тохиосон үед бие биендээ тусалдаг өгөөмөр, уужим сэтгэлтэй ард түмэн юм. Төрийн үндсэн үүрэг бол ард түмнийхээ амгалан тайван байдлыг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх байдаг. Бид амьдралын төгс шийдэж чадахгүй юм аа гэхэд амьдралд нь түлхэц болох орон гэрийг өнөөдөр өгч байна. Энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархаж байна. Гал түймэр, байгалийн гамшгийн гашуун зовлонтой учирсан иргэд маань энэ өргөө цагаан гэрээ цаашид сайхан авч явж, үр хүүхдүүд ээ өсгөөсэй гэж хүсч байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын засаг дарга Г.Энхтуяа: 2021.09.06-нд нийтийн орон сууц болох 10-р байшинд гал гарч 12 өрхийн 55 иргэн маань орон гэргүй болсон. Тухайн үед 10-р байшинд 6 өрхийн 31 иргэн амьдарч байсан юм. Галын улмаас хүний амь нас эрсдээгүй. Бид холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандаж гал юунаас болж гарав гэдгийг тодруулж байна. Мөн 08-р сарын 23-нд манай Түмэнцогт суманд гамшигт үзэгдэл болж 33 өрхийн 100 гаруй иргэн маань эд хөрөнгө, сэтгэл санаа, хашаа байшин гээд бүх зүйлээрээ хохирсон. Гамшгийн улмаас 5 өрх гэр оронгүй болсон. Энэ хүнд цаг үед орон гэргүй болсон иргэддээ туслахаар иргэд, аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөлийнхөн, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ идэвх санаачилгатай ажиллаж УОК-оор 12 гэр шийдүүлж өгсөнд баяртай байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ИТХ-ын дарга Э.Мөнхтулга: 2021.09.06-нд болсон гал түймрийн аюулд голцуу өрх толгойлсон амьдралтай эмэгтэйчүүд маань өртсөн. Улмаар Улсын онцгой комисс, Сүхбаатар аймгийн онцгой комисс гээд холбогдох газруудад хандсанаар 12 гэр хандив, тусламжаар бүрдэж өнөөдөр гэр оронгүй болсон ард иргэд дээ хүлээлгэн өгч байна.  Хандивын аянд нэгдсэн, санаачилгатай ажилласан хүн бүрт баярлалаа.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн зөвлөлийн дарга Н.Батсайхан: Сүхбаатарчууд нэгдэж чаддаг гэдгийг харуулсан томоохон хандивын аян болж өндөрлөлөө. Сүхбаатар аймгийн гаралтай бүх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, Моннис групп, Төр засгийн түвшинд ажиллаж байгаа албан тушаалтнууд гар бие оролцож энэхүү үйл ажиллагааг өрнүүлж, зохион байгуулан ажиллалаа.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэн Б.Хишигсүрэн: Биднийг орон гэргүй болчхоод байхад туслалцаа үзүүлж байгаад үнэхээр баяртай байна. Сум орон нутгийнхан, Тамгын газрынхан болон та нөхөд дөө үр хүүхдүүдийнхээ өмнөөс, хамт олныхоо өмнөөс баярласан сэтгэлээ л илэрхийлье.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэн Б.Мөнхжаргал: Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, нутгийн зөвлөлийнхөн, нутгийн ард түмэндээ баярласнаа илэрхийлж байна. Өргөө цагаан гэртэй болгосонд баярлаж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэн Н.Ганцэцэг: Нутгийн зон олондоо маш их баярлаж талархал илэрхийлж байна. Гэр өгч байгаа нутгийн зөвлөлийн эдгээр хүмүүс дээ маш их баярлалаа.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэн  Ц.Бямбаа: Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон дэмжлэг туслалцаа үзүүлсэн Түмэнцогтын сангийн аж ахуйн хамт олон, эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн, нутгийн ард түмэндээ баярлалаа.

Г.Дугар






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.