Афганистаны дэд ерөнхийлөгчийн гэрээс алтан гулдмай, 6.5 сая доллар олжээ

2021-9-15
3258

Талибан бүлэглэлийн дайчид Афганистаны дэд ерөнхийлөгч Амрулла Салехын гэрээс 6.5 сая доллар болон алтан гулдмай олсон гэх мэдээллийг Афганистаны идэвхтэн Мухаммед Жалал өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Түүний хэлснээр, "Энэ бол мөсөн уулын зөвхөн орой юм". Энэхүү нэгжлэгийг Талибан хөдөлгөөний удирддаг Афганистаны аюулгүй байдлын хүчнийхний хийжээ. Дэд ерөнхийлөгчийн гэрээс олдсон бүх үнэт эдлэл болон мөнгийг хууль сахиулахын ажилтнууд хураан авчээ.

Энэ сарын 10-нд Талибчууд дэд ерөнхийлөгчийн ах Рухолла Салехийг баривчилж цаазалсан нь тодорхой болсон. Гэсэн хэдий ч  бусад зарим эх сурвалжийн мэдээллээр Рухолла Салех Панжшир мужид  босогчид болон талибуудын хооронд болсон тулалдааны үеэр амиа алдсан гэж байгаа юм.

Афганистанаас Тажикстанд суугаа Элчин сайд Захир Акбар 9-р сарын 8-нд Амрулла Салех Панжшир хотод байгаа бөгөөд Афганистаны Ерөнхийлөгчийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байна гэжээ. Салехын төрийн тэргүүний албан тушаалыг Афганистаны үндсэн хуулиар баталгаажуулсан гэдгийг дипломатч  дурджээ.

Дэд Ерөнхийлөгч Амрулла Салех Панжширын эсэргүүцэгчдийн фронтын талибуудын эсрэг хийж буй тэмцлийг дэмжиж байв.

Тэрбээр удирдагч асан Ашраф Гани-г эх орноосоо дүрвэн гарснаас хойш тус улсын Үндсэн хуулийн заалтын дагуу  өөрийгөө Афганистаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарласан юм.

Эх сурвалж: Риа новости






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.