Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үү, Тавдугаар Үндсэн хууль уу

2021-9-15
4286

 “Тэрэлжийн нууц уулзалт” гэх шинэ хэллэг энэ намрын улс төрийн өнгө хандлагын илэрхийлэл болон хэрэглэгдэж магад. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрүүдээр танхимын гишүүд болон МАН-ын бүлгийн гишүүд, Засаг дарга нартайгаа Тэрэлжид уулзаж, улс төрийн тохиролцоо хийжээ.

Ерөнхий зургаараа Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн өөрийн байр сууриа бэхжүүлэхэд энэ уулзалт чиглэсэн байна. Тодруулбал, нэгдүгээрт Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхгүй байх, хоёрдугаарт, ирэх арваннэгдүгээр сард товлогдсон МАН-ын Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэх, гуравт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  асуудлаар тохирчээ. Харин энэ гурван тохиролцооноос анхаарал илүү татах нь Үндсэн хуульд өөрчлөлт.

Таван парламент дараалан яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сард ёсчлон баталснаас хойш хоёр жил ч өнгөрөөгүй  байгаа. 

Дангаараа эрх барьж байгаа нь Үндсэн хуулийг хүссэнээрээ өөрчлөх эрх мэдэл мөн үү 

МАН 2020 оны сонгуулийн дараагаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг идэвхтэй ярьж эхэлсэн. Энэ зорилгоо парламентын засаглалыг гүнзгийрүүлэх гэж тайлбарладаг.  Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь  өөрөө бас хууль журмаараа зохицуулагддаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулинд  “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэжээ. 

Хуулийн энэ заалтаар бол нэмэлт өөрчлөлт ороод хоёр жилийн ч нүүр үзээгүй байгаа эцэг хуулийг өөрчлөх боломжгүй. Гэвч МАН дангаараа эрх барьж байгаа боломжоо ашиглан энэ заалтыг өөрчлөх замаар Үндсэн хуульд гар хүрэхийг зорьж байгаа нь тодорхой. Ерөнхий сайд Төрийн гурван өндөрлөг нэг цонхоор харж байгаа  гэжээ. Энэ бол "бид дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг шүү" гэсэн сануулга. 

Гэлээ ч МАН дангаараа Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй юу гэдэг асуудал бас бий. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах” гэсэн хуулийн заалт бий. Энэ шаардлагыг тэд хэрхэн хангаж чадах вэ, бусад улс төрийн хүчин, нийт ард түмний зүгээс дэмжих эсэх нь бас асуудал. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үү, Тавдугаар Үндсэн хууль уу

 Монгол Улс 1992 онд дөрөв дэх Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 оны “дордуулсан долоон өөрчлөлт” болон 2019 оных гээд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Харин одоо яригдаж байгаа гурав дахь шинэчлэлт нэмэлт өөрчлөлт байх уу, тав дахь Үндсэн хууль байх уу гэдэг нь анхаарал татаж байна.

Тав дахь Үндсэн хууль уу гэж эргэлзэх шалтгаан гэвэл Н.Энхбаярын мэдэгдэл. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард МАХН-аа МАН-тай нэгтгэсний дараа “Тавдугаар Үндсэн хуулийг батлах нь хоёр намын тохирооны маш чухал зүйл. Шударга ёсыг тогтооно. Мянганы бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ” гэж онцолж байв.

Хэрэв түүний энэ үгэнд итгэвэл нэмэлт өөрчлөлт бус харин Тавдугаар Үндсэн хуулийг батлах асуудал МАН-ын дангаар эрх барьж байгаа энэ үед яригдана гэсэн үг. 

-Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ

 Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлт олон нийтийн хүлээлтэд бүрэн хариулт болж чадаагүй ч  урагш хийсэн алхам болсон. Харин одоо эрх баригчид ямар  өөрчлөлтийг төлөвлөж байгаа талаар  баталгаатай мэдээлэл байхгүй ч таамаглал бол бий.  Тодруулбал,

-Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохгүй, парламентаас сонгодог болох

-Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмж 99 болгох

-Тэдгээрийн 74-ийг мажоритар  буюу жижиг тойргоос сонгож, харин 24-ийг намын жагсаалтаар оруулж ирэхээр хуульчилна. Өөрөөр хэлбэл сонгуулийн хосолсон тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байгаа бололтой

-Засгийн газрын давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх зэрэг асуудлаар энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөө хийхээр зэхэж байгаа ажээ.

 

Г.Хантулга

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.