Ардчилсан намаас өнөөдөр /2026.05.28/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаар Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгооны асуудлаар мэдээлэл хийлээ.
-Ардчилсан Үндсэн хуулийн дуу хоолой нь Үндсэн хуулийн цэц байх ёстой. Гэтэл Цэцийн дарга болон зарим гишүүний хугацаа нь дуусчихаад байхад шийдвэр гаргаж байгааг улс төрийн ашиг хонжоо гэж харж байна. Хуулиараа хугацаа нь дууссан гишүүдийн талаарх албан бичгийг холбогдох байгууллага руу явуулах үүрэгтэй байдаг. "Манай байгууллагаас томилогдсон гишүүдийн Үндсэн хуулиар тогтоосон зургаан жилийн хугацаа дууслаа, дараагийн гишүүнийг томилж өгнө үү" гэсэн бичиг ирсэн байх ёстой. УИХ-ын Тамгын газар энэ ажлаа хийсэн үү, үгүй юу. Хийгээгүй бол хэн нэгэн тэнд асуудлыг гацааж байна гэсэн үг. Хэрэв албан бичиг нь ирчихээд байхад томилгоог хийхгүй байгаа бол энэ нь УИХ-ын дарга болон Цэцийн даргын хариуцлагын асуудал болж хувирна.
Улсын дээд шүүх гэдэг Монголд шударга ёс тогтоох дээд байгууллага байх учиртай. Гэтэл өнөөдөр Монгол Улс авлигын индексээр 124 дүгээр байр руу ухарлаа. Үүний хариуцлагыг зөвхөн Авлигатай тэмцэх газар биш, шүүх засаглал хамт үүрэх ёстой. Сүүлийн зургаан жилийн хугацаанд авлигын индекс буурсангүй, шударга ёс тогтсонгүй, нийгэм бухимдалтай байна. Сөрөг хүчний улстөрчдийг улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэгт холбогдуулан намнадаг, шоронгоор айлгадаг байдлаа өөрчлөх хэрэгтэй.
Монголд эрүүгийн бодлого гэдэг зүйл хоёрхон чиглэл рүү ханддаг болжээ. Нэгдүгээрт, бизнес эрхэлж байгаа иргэд рүү чиглэдэг болсон. Хүн бизнес хийснийхээ төлөө шоронд ордог байж болохгүй. Улс төрийн бодлого хэрэгжүүлснийхээ төлөө, эсвэл эрх баригчдыг шүүмжилснийхээ төлөө хоригддог байж таарахгүй. Эрх баригчид ийм харалган бодлогоо зогсоох ёстой. Хүний үндсэн эрхэд халдах гэж байгаа бол заавал шүүхийн зөвшөөрөлтэй байх ёстой. Гэтэл хүний бие халдашгүй байх эрх, хувийн нууцад халдах зэрэг Үндсэн хуулийн зөрчлийг мөрдөх байгууллагууд дур мэдэн хийж байна. "Мөрдөн байцаалтын нууц" нэрийн дор хүний эрхэнд дураараа халдаж байна. Хууль нь муу байгаад байвал мөрдөх байгууллагууд хүний эрхийг зөрчсөөр л байх болно. Үүнийг засах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчийг нэг удаа улираан томилж болохоор Үндсэн хуулийн цэц дээр үүссэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Тэгвэл өчигдөр /2025.05.27/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс "Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилж болно. Гэхдээ зөвхөн нэг удаа, зургаан жилээр" гэсэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо. Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн үүнд тусгай санал гаргасан. Ардчилсан намын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жилийн нүүр үзэж байна. Г.Өлзийсайхан гишүүн ажлаа өгснөөс хойш аль хэдийн зургаан сарын хугацаа өнгөрлөө. Үүнээс харахад Цэц өөрөө шийдвэр гаргах чадамжтай эсэх асуудал яригдана. Мөн төрийн өндөр албан тушаалтан зургаан жилээс дээш хугацаагаар алба хашиж болохгүй гэсэн заалттай. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхий шүүгч, дээд шүүхийн шүүгч нар бол төрийн өндөр албан тушаалтан. Хэрэв энэ хүмүүс зургаан жилээсээ улиран томилогдож, 12 жил ажиллах юм бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Ардчилсан намын зүгээс үүнийг хүчтэй эсэргүүцэх бөгөөд Эсэргүүцлийн хороо байгуулж байна. Шаардлагатай бол Улс төрийн зөвлөлийн хурал зарлана. Цаашлаад Үндэсний бодлогын хороог ч хуралдуулна.
Мөн Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсан. Монгол Улсад монгол цэргийн амь нас үнэ цэнтэй байх ёстой. Эр цэргийн үүрэг хүлээсэн залуус цэрэгт явахаас айдаг байж болохгүй.
Ээжүүд, ар гэр нь үүний золиос болох ёсгүй. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхий сайдтай хариуцлага тооцно. Учир нь УИХ Ерөнхий сайдыг томилдог. Харин Ерөнхий сайд бусад сайд нараа томилдог. Хэрэв Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг огцруулахгүй бол Ардчилсан намын зүгээс дараа дараагийн улс төрийн арга хэмжээнүүдийг авах болно.
3,576.03
















































Нэргүй 2026-05-28 103.212.118.240
2016 онд МАН засаг барьж байхад ҮХЦ “зөвхөн нэг удаа”-г хүчингүй болгожээ. УИХ тухайн үед үүнийг хүлээж авчээ. ҮХЦ-ийн хүчингүй болгосон энэ заалтыг 2021 онд МАН засаг барьж байхад УИХ сэргээжээ.Одоо ҮХЦ өмнө нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдсэн шийдвэрээ сэргээжээ. ҮХЦ зөв шийдсэн байна. Яг нарийндаа МАН, АН аль аль нь улс төрийн ашиг сонирхлын үүднээс энэ асуудалд хандаад байсан, одоо хандаад байна.
Нэргүй 2026-05-28 103.212.118.240
Манай хөдөөний хөх өвгөчүүл аливаа юмс үзэгдлийг урьдчилан таамаглаад тэгнэ, ингэнэ гээд мэдэмхийрч яриад байхыг ААЛААГҮЙ БААВГАЙН АРЬСЫГ ХУВААХ гэж зүйрлэдэг юм.АН яг ийм юм яриад байх юм. Ганзориг Ерөнхий шүүгчээр ажиллах сонирхол байгаа ч юм уу, үгүй ч юм уу, 25 шүүгч нар нь түүнийг нэр дэвшүүлэх үү, үгүй юу, Ерөнхийлөгч ямар бодолтой байгаа юм гээд олон даваа байна.Эсвэл АН Баттулгынхаа томилсон Ганзоригийг яагаад хардаад байгаа юм.Энэ өнцгөөс нь харвал АН-ын дотоод тэмцэл биш үү???
Иргэн 2026-05-28 202.55.186.137
Өлзийсайхан вагайн кэйсээс үзэхэд ҮХЦ-ийн гишүүний томилгоо бол нам, улстөрийн томилгоо, Цэц бол нуа, зараалуудаа эрхлүүлдэг газар юм бн гэж харагдаж бн. Ийм Цэцэд яагаад итгэх ёстой гэж? Хууль зөрчиж алба ажлаасаа гарсан, одоо УИХТГ-ын дарга, УИХ-ын ЕНБД, дэгийн зөвлөх гээд сууж байгаа Өлзийсайхан авгай дээр сонсгол хийх хэрэгтэй. Яагаад чөлөөлөгдөв, яагаад заавал энэ хүн УИХТГ-ын дарга байх ёстой юм? Үндсэн хууль, Цэцийн тухай хууль зөрчсөн Учрал, Өлзийсайхан 2 шиг хүмүүст итгэж болох юм уу??
Иргэн 2026-05-28 202.55.186.137
ҮХЦ-ийн дарга хугацаа нь дууссан юм байж.. Тэгвэл 1 жилийн өмнө ҮХЦ-ийн гишүүн болсон Өлзийсайхан гэдэг авгай яагаад дураараа чөлөөлөгдөж бгаа юм? ҮХЦ-ийн тухай хуульд "Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ, зөвхөн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно" гэжээ. Энэ ямар илбэ шид вэ?
Нэргүй 2026-05-28 66.181.180.184
Сөрөг хүчин гэх нь СӨРГӨЛДӨНӨ гэж мушгиж үгүйсгэлээр улс төр хийдэг нь АН. Сайн саарыг нь дүгнэж явах нь зүй. Эрх баригчдыг зуун хувь харлуулах нь Гитлерийн л арга байж.Хоёр их гүрний дунд хавчигдсан цөөхөн Монгол өөр хоорондоо эв түнжинтэй урагшлахаас өар замгүй ээ
хүннү 2026-05-28 202.9.47.118
Зөв. АН энэ алхамаасаа буцаж болохгүй. Танай Цогтгэрэлийн ам ажил зөрдөг шүү. Ерөнхийлөгчийн хугацаа 6 жил гэдэг бол мөн ч их хугацаа шүү. Энэ хугацаанд төрийг хэдэн ч удаа “самарч” болдогийн тод жишээг бид амсаж сууна. Шинээр байгуулагдсан ЗГ-ууд өмнөхөөсөө улам дордож байна. Одоо эргээд АН-тайгаа эвсэхээс өөр гарцгүй ч байж мэднэ. Яагаад гэвэл өмнөх, одоо байгаа ЗГ-уудаас эвслийн ЗГ нь илүү байсан.
Нэргүй 2026-05-28 203.169.50.241
ҮХЦ МАН-ын улаанбулан болсон гэдэг нь өчигдөрийн гаргасан шийдвэрээс бэлхэнээ харагдаж байна. Тун удахгүй Ерөнхийлөгч "зөвхөн нэг удаа 6 жилээр сонгогдоно" гэсэн нь Үндсэн хуулийг ноцтой зөрчижээ гэдэг шийдвэр гаргахын угтал юм.
galzyy bainguin Xylgaich ursen gazarlyy ni 2026-05-28 66.181.177.89
byx yumpyy chun orloo, ytasnui message
Нэргүй 2026-05-28 192.82.92.204
Зөв АН ингээд дугараад байх хэрэгтэй байна, сөрөг хүч дугарахгүй бол МАН үнэн даварч байна.
зөв 2026-05-28 66.181.185.102
ЗӨВ. МӨН засагт байгаа олон тэрбумын луйварт буруутгагдаад байгаа сайд батцэцэг, батамгалан нарыг огцруулах ёстой.
tglx 2026-05-28 66.181.177.89
&
NZM @tr jolooch, mashin xylgailcan FOTOSHOPzarlax, gemt 2026-05-28 66.181.177.89
– ctrt #;@
belen mungugyi bolgox,kartaar skaindj CJOC ergyyljgl 2026-05-28 66.181.177.89
mungunui irmeg URDAG xylgaichaa zailyyl
lalshanegr 2026-05-28 66.181.177.89
oposry opj chadgyi bolxooroo, cayxan neg myjryy ni
dairaa bizde.
bus Nyraaj xaachiv,gl 2026-05-28 66.181.177.89
gadni CJNOC
ylcuin nyytsuig canaataigaar zadryylcan taarsan y 2026-05-28 66.181.177.89
Google deer byx medeelluig chuni tailagnaj bna
NO 2026-05-28 66.181.177.89
&
sait deer medee buchdeg + galzyy XULGACHID & ? 2026-05-28 66.181.177.89
ardbarsyg
zax zeel ANgl 2026-05-28 66.181.177.89
60jil
byr musun XUUX bainguin kameruin xylgairyy ni xaanaas 2026-05-28 66.181.177.89
belen mungogyi gyilgee, ylcuin mungu ergyylelt,
galzyy GAY geed gydamjaar ni ILL anddaggyi,.
ind ireed Xeneer Xotuin darga,mafuin baishin nyraaj bdaguin,TV. buchleg, Darsan Standartgyi baishingyyduig
zyragtaar gargax. mash olon sybag tsaguin sadaa. busnu gatsaalt. opcig calgaj xylgailj, oyd ylam galzyyplaa
- сколько денег? t ,ezemshigch tanidag xyn,mungu ergyylegch xychin,xyyligyi bainguin Xylgaichuin mash ix gemtel ychryylj xymsyyduin Xuluig tendch tasdsan, 2026-05-28 66.181.177.89
end tendgyi XULGAICH gaarlaa. Passport JEEP xylgailsn.
ardbarsyg tsagdaaguin syrgyyli galzyy tugsult
+ trakni NZM jolooch dr, zasalgyi, Urumdugch.
зочин 2026-05-28 103.212.118.142
….та нар төр+түмэнээ ӨРӨНД ОРУУЛСАН төлөөллөө намынхаа тэргүүнээр тавьчихаад шудрага ёс яриад байхад хэн дэмжих бэ??..та нар 36 жил улс орондоо самралт явуулсан шүү….
Нэргүй 2026-05-28 202.126.88.129
Монголчуудад нэг том дутагдал бна , Хаа ч Эв Түнжингүй, Улаа шагайсан, Юмыг болохгүй талаас нь яридаг, Зүгэр Болж бга Юмыг хөнтөрдөг самардаг, хутгадаг, Юугч юу ч биш болгодог. Төрийн Албууд нь ТОГТВОРГҮЙ, бичиг цаас хөтөлж ажиллаж чаддаггүй
Нэргүй 2026-05-28 202.179.11.230
Та нар үнэхээр дургүй байгаа юм бол улс төрийн том акц явуулаач.