Пиролиз гэж юу вэ. Хүрэн нүүрсийг 550-650 градусын темпаратурт халааж, жигнэх байдлаар дотор нь агуулагдаж буй хорт бодис, дэгдэмхий хийг ялгаж, цэвэр түлш үйлдвэрлэдэг технологи.

Тэгэхээр энэ бүтээн байгуулалт зөвхөн хагас коксон түлш үйлдвэрлэх бус экспортыг дэмжсэн, эрчим хүчний асуудлыг шийдсэн төсөл юм.

Төслийн нийт өртөг бол 134 сая ам.доллар буюу нийт 500 гаруй тэрбум төгрөгөөр үйлдвэрийг барина. Мөн Багануурын уурхайг өргөтгөхөд 210 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүний 40 тэрбумыг эхний ээлжинд шийднэ.












Шинээр үйлдвэр байгуулах ТЭЗҮ болон хэсэгчилсэн төлөвлөгөөг олон улсын нээлттэй тендер зарлаж, 2025 оны тавдугаар сард БНХАУ-ын төрийн өмчит "Сэдин инженеринг Монголия" ХХК шалгарч, ТЭЗҮ-г 2025 оны арванхоёрдугаар сард хүлээн авчээ.

Үүнээс гадна "Багануур"-ын уурхай лаборатори болон хөндлөнгийн олон улсын лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан. Мөн хагас коксон түлшээ барьцалдуулж, шахмал түлш үйлдвэрлэж, шатаалтын туршилтыг хийсэн.

Эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас цаг алдахгүй нь тулд Засгийн газрын тогтоолыг үндэслэн хуулийн дагуу санхүүгийн хувьд бие даасан, эрсдэлгүй компанитай нь гэрээ байгуулъя.

"Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд:
-Манай байгууллага 48 жилийн түүхтэй. Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай гэдэг утгаараа эрчим хүчний нүүрсний хэрэглээний 60 хувийг дангаараа хангадаг. Нийт 1200 ажилтантай. Ерөнхий сайд Н.Учрал Багануурын уурхайд ажиллаж байгаа гол зорилго бол Засгийн газрын 2025 оны 20 дугаар тогтоолоор манай уурхайг түшиглэн нүүрс-пиролезийн үйлдвэр барих асуудалтай танилцаж, холбогдох шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар гаргахаар боллоо.
Өнөөдөр нүүрс-пиролезийн үйлдвэрийг манай уурхайг түшиглэснээрээ компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.
Бидний хийсэн тооцооллоор 210 тэрбум төгрөгөөр компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Эхний ээлжинд 2026 онд шаардлагатай 42.5 тэрбум төгрөгийг толгой компани болох "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-д хариуцуулж байна. Тийм учраас цаашдаа бид бүхэн эх орныхоо гал голомтыг сахиж, хамгаалдаг учраас маш хариуцлагатай үүрэг ирж байна гэж ойлгож байна" гэсэн юм.
















Гэрэл зургийг А.Бямбахишиг
3,581.94






















































Нэргүй 10 цагийн өмнө 43.242.242.59
Монголчууд засгийн газраа огцруулаад л энэ ажил дарагдаж үлдэнэ.Сөрөг хүчин наадмын дараагаас Засгийн газрыг огцруулах асуудлыг сөхөх нь гарцаагүй.
Нэргүй 2026-07-06 66.181.178.229
Хуучин үйлдвэрээ ашигла. Оркуудад хариуцлага тооц.
Нэргүй 2026-07-06 103.57.94.52
Өмнөх шахмал түлшний үйлдвэрүүдээ яасан бэ. 22-ийн товчоо руу 1, дараа нь Баянзүрхийн товчоо руу 1 үйлдвэр баригдаад ашиглаж байсан. 3-4-хөн жил ашиглаад хаядаг үйлдвэрүүд гэж байх уу ? Бэлээхэн 2 ч үйлдвэр байхад Хятадаас шахмал түлш зөөж, монголын үйлдвэрүүдээ хог руу хаясан хуучин хотын даргад хариуцлага тооцоохгүй юу
Зочин 2026-07-06 103.57.92.180
Багануурын нүүрс цацраг идэвхит бодисыг агуулга өндөртэй гэж сонссон. Энэ нь асуудал үүсгэхгзй юу?
Нэргүй 2026-07-06 157.15.6.113
350 мянган тонн нүүрсээр хөгөс үйлдвэрлэлийн туршилтыг Хятад хийсэн гэнээ. Туршилт хийх нэрээр нүүрсний хулгайгаа хийсэн юм бишүү