Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол /2026.06.30/ өнөөдөр боллоо.
Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анар:
-Миний бие Төв банканд 2016 оноос эхлэн төлбөр тооцооны захирлаар ажиллаж байгаа. Энэ хугацаанаас эхлэн Монгол Улсад төлбөрийн системийн хуулийг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор хуульд анх удаа цахим мөнгө гэдэг зүйлийг оруулсан. Мөн технологи дээр суурилсан санхүүгийн систем, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг хамгийн анх бий болгосон. Энэ ажлын хүрээнд 8 газар зөвшөөрөл авч санхүүгийн үйл ажиллагааг нэмэгдүүлсэн байна. Дан ганц цахим мөнгөний хэрэгсэл гэлтгүй бусад төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг Төв банкны зөвшөөрөлтэйгөөр авч авах ажлыг хэрэгжүүлсэн гэж ойлгож болох юм.
Төв банк Азийн хөгжлийн банкны төлбөрийн системд шинэчлэл төслийг 2016 оноос эхлэн 2022, 2023 он хүртэл хэрэгжүүлсэн. Нийт 20 орчим системийг болон Улаанбаатар хотыг тойрсон 60 орчим километр дэд бүтцийн ажлуудыг сүүлийн 10 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Эдгээр ажлыг бий болгосноор олон улсын стандартад бүх систем, тоног төхөөрөмжүүд хүрсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын хэрэглүүр болсон Applepay, Googlepay гэх мэтийг хэрэглээнд оруулсан. Одоо удахгүй Samsungpay болон бусад төрлийн төлбөрийн хэрэгслүүр хэрэглээнд нэвтэрнэ.
Оролцогч Л.Амар:
-Төлбөр тооцооны хувьд Монголбанкны хийж байгаа ажлууд үлгэр жишээ байхаас гадна олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн ажил болсон. Зээлийн мэдээллийн сангийн асуудал ихээхэн яригдаж байна. Санхүүгийн хэрэглэгчдэд зардал нэмэгдсэн нөхцөл байдалтай байна. Энэ нь өнөөгийн цаг үеийн хэрэгцээт шаардлагыг хангаж чадаагүй гэж харах болсон. Таны хувьд энэхүү ажлын хүрээнд ямар ажил хийж гэж та харж байгаа вэ.
Нэр дэвшигч Э.Анар:
-Монголбанк технологи дээр сүүлийн жилүүдэд нэлээдгүй төсөв зарцуулсан. Зээлийн мэдээллийн сан болон зээлийн мэдээллийн асуудлууд технологийн хувьд хоцрогдсон буюу хэрэглээ талдаа хүлээлтэд хүрэхгүй байгаа тал бий. Зээлийн мэдээллийн хууль батлагдсантай холбогдуулан зээлийн мэдээллийн сан Төв банкнуудад байгаа мэдээллээр хоёр арилжааны буюу хувийн байгууллага дээр мэдээллийг нэгдсэн байдлаар төвлөрүүлж санхүүгийн байгууллагуудад хүргэх ажлыг сүүлийн жилүүдэд хийж байна. Үндсэндээ технологийн шинэчлэлийн хувьд хэд хэдэн асуудал бий. Үүний хүрээнд дөрөв, тавдугаар сард мэдээллийг шилжүүлэх ажлыг хийж эхэлсэн. Монгол Улсад ойролцоогоор 500 орчим банк бус санхүүгийн байгууллага, 10 гаруй банк байхаас гадна нийтдээ 30-40 сая иргэний мэдээллийг бүрэн шилжүүлэх ажлыг хийгээд дууссан. Одоогоор ямар нэгэн алдаа гаргахгүй, цэгцлэх ажлыг хийж байна. Шинэчлэлийн ажил хийгдсэнээр 24 цагаар зээлийн мэдээллийг бэлдэж гаргах боломж бүрдэнэ. Мөн бодит цагийн горим руу шилжүүлэх ажлыг хийнэ. Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно.
Оролцогч Л.Амар:
-Монголбанк төлбөрийн системд ямар оролцоотой ажилладаг вэ?
Нэр дэвшигч Э.Анар:
-Монголбанк төлбөрийн системийн улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, тасралгүй найдвартай хангана гэх хуулийн зохицуулалтай байдаг. Энэ хүрээнд дан ганц хууль эрх зүй явуулахаас гадна системийг ажлуулдаг. Яг иргэдэд хүрч ажиллаж байгаа үндсэн гурван том систем байдаг. Харин зарим систем 24/7 ажилладаг. Үүний тасралгүй найдвартай үйл ажиллагааг хангаж иргэдийн санхүүгийн хүртээмж, санхүүгийн зуучлал болон төлбөр тооцоог хүргэх үндсэн гол ажлыг зохион байгуулж байна. Мөн шинээр гарч байгаа төлбөр тооцоо, бараа бүтээгдэхүүний үйлчилгээг зах зээлд оруулахад нь зөвшөөрөл болон хяналт шалгалт хийдэг. Иргэдийг төлбөр тооцоогоо эрсдэлгүй хийх боломжийг хангах талаас технологийн өндөр шаардлагыг тавьж ажилладаг. Төв банк дан ганц бодлого тодорхойлдог биш давхар шалгадаг ажлыг хэрэгжүүлдэг.
Оролцогч Ө.Галцог:
-Цахим шилжилтийн хүрээнд ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ.
Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анар:
-Төлбөр тооцооны хувьд Монголбанк гол үүргийг бодлогын хүрээнд гүйцэтгэж ирсэн. Цахим шилжилтийн хүрээнд дэд бүтцийг ажлуудыг олон улсын стандартад нийцүүлж чадсан. Үүний хүрээнд гаднын нөлөө бүхий компанийн цахим төлбөрийн хэрэгсэл нэвтэрсэн. Монгол Улсын хэрэглээний картуудыг олон улсын томоох цахим төлбөрийн хэрэгсэлд холбосон. Тэгэхээр иргэд дотоодын банкны картыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх боломжоор бүрдүүлсэн. Санхүүгийн салбар бол технологийн гол түүчээ болсон байгууллагын нэг. Ялангуяа банкны салбар иргэдэд зээл олгоход банкны аппликейшнаар дамжуулан зээл олгох, төлбөр тооцоо хийх үйл ажиллагааг банкны салбар хийдэг. Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байгаа E-Mongolia аппликейшний төлбөр тооцоог хүртэл Төв банкны зүгээр оролцож явдаг. Төлбөр тооцооны 98 хувь нь цахим хэлбэрээр хийгдэж байгаа. Үүнээс харахад Монгол Улс хэр хэмжээнд цахимд шилсэн гэдгийг тодорхой харах бүрэн боломжтой юм.
Оролцогч Б.Зоригтбаяр:
-2017 онд батлагдсан Үндэсний хэлбэрийн тухайн хуулийн 12.1.6-т зааснаар аливаа үйлчилгээ, туслалцаа үзүүлэхэд мэргэжлийн ур чадвар, туршлага, ёс зүй бүхий хүний нөөцтэй байна гэж заасан байдаг. Энэхүү хуулийн шаардлагыг байнга мөрдөж ажиллана. Эс бөгөөс сануулга авна, торгоноос гадна тусгай зөвшөөрлийг нь хүртэл торгох арга хэмжээ авна гэж хуульд заасан байдаг. Тус хуулийн дагуу зөвшөөрөл авсан нэр бүхий байгууллагын нэр дээр Монголбанканд гомдол гаргасан. Уг хуулийн хэрэгжилтийг Монголбанк хангахгүй байсан тул 2025 оны наймдугаар сард АТГ-т гомдол гаргасан. Улмаар тус оны есдүгээр сард Монголбанкны төлбөрийн системд нэмэлт журам оруулах талаарх зөвлөмжийг хүргүүлсэн удаатай. Энэ оны гуравдугаар сард миний бие АТГ-ын зөвлөмжийг яаралтай биелүүлэх талаар гомдол гаргасан. Улмаар дөрөвдүгээр сард Монголбакнаас тус журмын төсөв бий болсон ба ойрын хугацаанд батална гэдэг хариу мэдэгдэл өгсөн. Энэ хүрээнд тус журмын өөрчлөлтийг холбогдох албаныхаар дамжуулах мэдэх гэсэн боловч иргэдэд нээлттэй танилцуулаагүй. Үүнээс харахад Монголбанк иргэдээс огт санал авахгүйгээр журмын төслийг таван сард бүрэн баталсан.
Нэр дэвшигч Э.Анар:
–Оролцогч Б.Зоригтбаатар сүүлийн хоёр жилийн хугацаанд найман удаа Монголбанканд бичиг ирүүлсэн. Үүний хүрээнд Монголбакнаас албан бичгийг хуулийн дагуу хариу өгч байсан. Төлбөрийн системийн тухай хуульд заасан заалтыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа талаар асууж байна. Заалт нь тодруулж хэлбэл ёс зүй гэсэн заалт байгаа юм. Ёс зүйг Төв банкны зүгээс тодорхойлоход хэцүү байгаа юм. Тиймээс тухайн байгууллагас цаг алдахгүй тодруулсан байдаг. Монгол Улсад ёс зүйн хэм хэмжээг ямар хүмүүс алдсан талаар хуулийн хүрээнд хариуцлага хүлээсэн хүмүүсийг ёс зүйтэй хүмүүс гэж дүгнэсэн байдаг. Үүний хүрээнд тухайн байгууллагын удирдлага, хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигч нарыг энэ хэмжээнд байна уу гэдэг лавлагаа авахад ямар нэгэн хариуг бидэнд өгдөггүй. Иймд Монголбанкнаас шууд ёс зүйн хэм хэмжээ алдсан гэдгийг хуулийн хүрээнд тогтоох хүндрэлтэй байдаг. АТГ-аас Монголбанкнаас олгосон зөвшөөрөл нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилдөөн байгаа эсэхийг шалгаж үзсэн. Энэ дээр харин ямар нэгэн зөрчил гараагүй. Харин АТГ-аас журам, зааварт ёс зүй гэдэг үгийг оруулах хэрэгтэй гэдгийг илэрхийлсэн.
Тэр хүрээнд журамд өөрчлөлт оруулж энэ оны тавдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлсэн. Салбар яамнаас энэхүү заалтын хүрээнд дахин харж хянах шаардлагатай гэдгийг илэрхийлсэн. Бид бүхэн 2025 оны наймдугаар сарын 1-30-ны өдрийн хооронд нээлттэй санал авсан. Иргэд олон нийт саналаа ирүүлсний хүрээнд саналыг журамт тусгаж баталсан.
Оролцогч Б.Зоригтбаяр:
-Та бүхэн худал хэлж байна. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд мэргэжлийн ёс зүйтэй боловсон хүчинтэй байна гэх заалт байгаа. Энэхүү хуулийг заалтыг хэрэгжүүлж чадахгүй байна. Өнөөдөр энд ирээд ёс зүй гэдгийг тодорхойлж чадахгүй байна гэж хэлж байна. Харин миний зүгээс тодорхойлж болдог гэдгийг удаа дараа мэдэгдсэн. НҮБ-аас баталсан зүйлс хүртэл бий. Томоохон компани хүртэл ёс зүй гэдгийг тодорхойлж байна. Энэ харилцааг зохицуулж өгөхийг Э.Анар захиралд удаа дараа гомдол гаргасан ч хэрэгжүүлж өгөхгүй. Таны хувьд Монголбанкыг шившигтэй нь хутгаж байна. Яагаад гэвэл ганц журам хүртэл баталж чаддаггүй. Иймд энэ хүнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болохыг миний бие бүрэн эсэргүүцэж байгаа.
Оролцогч М.Бүдбазар:
-Э.Анар нэр дэвшигчийг дэмжиж байна. Дэмжих болсон учир цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгыг үйлчилгээг зах зээлд хүргэх тал дээр манлайлж ажилласан. Тодруулж хэлбэл, 2010 оноос эхлэн цахим мөнгөний хэрэглээ хууль дүрэм байхгүйгээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны доор явагддаг байсан үйл ажиллагааг Үндэсний Төв банкны тухайн хууль болон бусад хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж албан ёсоор хуульчлах ажлыг удирдаж хуульчилж өгсөн. Нэг талаараа бэлэн мөнгөний хэрэглээг буруулах өөрчлөлтийг оруулсан гэж хувьдаа боддог. Мөн Монголбанк дээр хэрэгжиж журмыг нэгтгэх, давхардсан заалтыг арилгах ажлыг зохион байгуулсан.
Нэр дэвшигч Э.Анар:
-Төлбөрийн системийн дараагийн 5, 10 жилийг бид бүхэн тодорхойлоод явж байгаа. Өнөөдрийн хувьд бид бүхэн боломжийн хэмжээнд хүрсэн гэж харж байгаа. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд Монголбанк шинэ төлбөрийн хэрэгслийг туршиж үзэх, судалгааны ажил хэрэгжээд явж байгаа. Үүнээс хамаарч дараагийн шинэ ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Зөвхөн Төв банк гэхээс гадна санхүүгийн байгууллага болон бусад банкууд оролцоод явах боломжтой. Шинэ хөтөлбөрт хятадын Ардын банк, Хонконгийн банк, Индонезын төв банк, Саудын Арабын банк гэх үндсэн зургаан Төв банк гишүүнээр орж нийт 30 хөдлөнгийн ажиглагчаар бусад банк болон санхүүгийн байгууллага гишүүнчлэлээр орж байна. Энэ төсөл бол Монгол Улсад ирээдүйд хийх төслийн эхлэл байна. Төв банк төслийн хүрээнд сурах, судлах зүйлс их байгаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
–Арилжааны банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч даатгалын компанийн үйл ажиллагаанд зэрэг оролцох нь ямар эрсдэл үүснэ гэж та харж байгаа вэ. Нэг саванд дотор орсон ашигтай бизнес гэж харж байгаа. Даатгалын мөнгөний нөхөн олговрыг банкны эрсдэлтэй активт чиглүүлэх сонирхол үүсэхийг үгүйсгэхгүй байгаа. Банк болон даатгалын тогтолцоо салангид байдаг. Нэг л үүсэх эрсдэлийг хамгаалж байхад нөгөө нь зээл, төлбөр төлөх чадвар дээр анхаарч явдаг. Гэтэл монголд банк нь аль алийг нь хийх гээд үзэж байна. Энэ дээрээс хэрэглэгч буюу даатгуулагчийн эрх ашиг давхар хөндөгдөж байна гэж харж байгаа юм.
Нэр дэвшигч Э.Анар:
–Банкны салбар бүхий л салбарт бизнес эрхэлж өрсдөлдөгч болж байна. Нэг үгээр хэлбэл, даатгалын салбарт хүртэл өрсөлдөгч байдлаар хамтарч явах нь буруу гэж миний хувьд бодож байна. Банк итгэлцэл дээр тогтдог байгууллага учир харилцагч болон бусад салбарт өрсөлдөх нь нөгөө талдаа боломжийг хааж байна гэж үзэж байгаа. Даатгалын салбарт дээр бол тус тусдаа байх ёстой гэж үзнэ. Цаашид салбар хоорондын уялдаа холбооны хүрээнд зохицуулагдаад явах ёстой.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Арилжааны банк олон нийтэд нээлттэй хувьцаажуулах асуудалд ямар бодлого баримталж байна. Цаашид илүү нээлттэй болох боломж бий юу. Эцсийн хувьцаа эзэмшигчийн хувьцааг тодорхой түвшинд хязгаарлах нь анхны зорилт болсон. Нөгөөтэйгүүр, олон нийтэд нээлттэй болсон ч хувьцаа нь өсөхгүй байгаа нөхцөл байдал бий. Тиймээс аль болох иргэдийг хувьцаанд хамруулах, идэвхтэй оролцуулах болон урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжихэд юу хийх ёстой юм. Дахин зах зээлд нэмэлт хувьцаа гаргаж байршуулж иргэдийн мэдлэгийг сайжруулж урт хугацааны хөрөнгө оруулагч болох орон зай байгаа гэж үзэж байна.
Нэр дэвшигч Э.Анар:
-Арилжааны банкны хувь эзэмшлийн тухайд сүүлийн жилүүдэд банкны сеткорт 73 мянган хувьцаа эзэмшигтэй дотоодын зах зээлд IPO гаргасан. Нийт 74 тэрбум төгрөгний хувьцаа гарсан. Үүнийг цааш нь олон хувьцаа эзэмшигтэй болгохын тулд нэмэлт хувьцаа гаргахаар Төв банкаар арилжааны банкуудтай хамтарч ажиллах ёстой. Дотоодын зах зээл дээрээс энэ хэмжээний хувьцаа болон хөрөнгө оруулагч татах боломж байгаа эсэхийг судлах шаардлагатай. Хэрэв боломж байхгүй бол хоёрдахь, гуравдахь орны хөрөнгийн зах зээлд гарах боломжийг хайж байх нь зөв байх. Монгол Улсын хувьд хоёр тогтолцоот банкны систем тогтоод 30 гаруй жил болсон. Банкны систем 90 хувь хүрсэн. Тэгэхээр миний бодлоор харьцангуй 30-40 хувийг санхүүгийн зах зээл дээр бэлэн болгох талыг илүү хөгжүүлэх бодлогыг боловсруулах ёстой. Хууль эрх зүйн хүрээнд илүү зохицуулалтай байлгах шаардлагатай. Дан ганц эрх зүйн хуулиас илүүтэй дэд бүтцийг бий болгож ажиллана. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд санхүү болон хөрөгийн зах дээлийн дэд бүтцийн ажлыг хийж ирсэн.
Төв банкны хамгийн үнэт зүйл бол яахын аргагүй хүний нөөц гэж хэлнэ. Тэгэхээр Төв банканд орж байгаа оюутан залуусыг сургалтад бүрэн хамруулж хүний нөөцөө бэлддэг. Бидний бодлогод ажилчдыг цааш нь ямар аргаар удаан ажиллуулах талд хүний нөөцийн бодлого чухал. Үүнээс гадна цалингийн асуудал болон бусад зүйлс хүртэл холбоо хамааралтай. Наанадаж л гэхэд олон улсын Төв банктай өрсөлдөхүйц хэмжээний байж хүний нөөц бий болдог. Сүүлийн 10 жилд IT тал дээр ажиллаж ирэхэд хүний нөөц хүн инженер барьж тогтооно гэдэг өөрөө өрсөлдөгч ихтэй гэж харж ирсэн. Миний хувьд Тэргүүн дэд ерөнхийлөгч болбол энэ тал дээр түлхүү анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
–Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч гэдэг төрийн өндөр албан тушаалаас гадна өндөр хариуцлагатай ажил. Хэрэв та уг албан тушаалд томилогдвол Засгийн газраас хараат бус, хувийн ашиг сонирхлоос ангид байх зарчим хэр үйлчлэх вэ?
Нэр дэвшигч Э.Анар:
-Мэдээж, Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч гэдэг бол төрийн өндөр албан тушаал. Хэрэв томилогдвол, Төв банкныхаа хуулийг дагаж мөрдөж ажиллана. Төр болон Монголбанк хоорондын хамтын харилцаанд нарийн хуулийн зохицуулалт байдаг учир хүндлэн дээдэлж ажиллана гэдгийг хэлмээр байна. Сүүлийн 15 жил энэ салбарт ажилласан туршлага болон гэр бүлийн хүмүүжлээс хамаарч ажиллана гэдгийг илэрхийлмээр байна.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
-Монголбанкны засаглалын үнэлгээ одоогийн байдлаар 63 хувьтай гэх танилцуулга гарсан. Энэхүү үнэлгээг дээшлүүлэхэд таны бодлого болон оролцоо ямар байх ётсой вэ.
Нэр дэвшигч Э.Анар:
-Монголбанк зохицуулалтай газар. Тодруулж хэлбэл, Төв банкны хууль болон бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагдаж ирсэн. Төв банкны хувьд намрын чуулганд арилжааны банкны тухай хууль, Төв банкны тухай хуулийг өргөн барьсан. Энэ хүрээнд хуулийн зарим нэг хуулийн зохицуулалтыг шинэчлэх санал тусгагдаж байгаа. Уг хууль батлагдвал Засгийн газар, Монголбанкны зохицуулалт илүү сайн тусгагдаж явах байх гэж харж буй. Үндсэндээ засаглалын хувьд илүү сайжрах байх гэсэн хүлээлттэй байгаа.
3,576.26






















































Нэргүй 5 цагийн өмнө 202.126.89.187
Газар доороо Дэдбүтэцгүй мөртөө Газар дээрээ Бетон шугуй
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.178.229
Анар гэр бүлийн хүмүүжлээрээ ажил хийнэ гэнэ үү. Хулгайнарын нэг шүү дээ.
Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.187
Ардын намын Агь Хунтайж нар энэ улсын өнгөтэй өөдтэй ажил бүхнийг эзэгнэж бусад жирийн хүмүүст боломж алгааа….
Энэ улсаас явахсан
АРАЙ Ч ДЭЭ 6 цагийн өмнө 103.212.118.131
МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ЭНЭ ХОТЫГ УДИРДАХ УРАГШЛУУЛАХ БИШ ИЙМ б**с ЭРГЭХ ЗАЙГҮЙ МАШИН ТАВИХ ГАЗАРГҮЙ, МӨНГӨТЭЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ ТАНИЛ ТАЛТАЙ НЬ ДУРТАЙ ГАЗРАА АВЧ ДУРТАЙ БҮХНЭЭ ХИЙСНЭЭР ИЙМ ХОГЫН ТАНТАН БОЛГОХ ЭХЛЭЛИЙГ МАШ АМЖИЛТТАЙ ТАВЬСАН АВИЛГЫН ХОТЫН АНХНЫ ДАРГА ШҮҮ ДЭЭ ! ӨНӨӨДРИЙН ЭНЭ ТҮГЖРЭЛ, ОРОН СУУЦНЫ ҮНЭ , ДЭД БҮТЦИЙН ХУВЬД ДАМПУУРСАН ХОТ БОЛГОСОН НЬ МАРГАШГҮЙ ҮНЭН ! ЭНЭ ХОТ ИРЭХ ӨВӨЛ ТОГ ЦАХИЛГААН ХАЛААЛТ УСГҮЙ , ТЭГ ЗОГСОЛТ ХИЙХЭД БИ ОГТ ГАЙХАХГҮЙ БОЛСОН ШҮҮ! ЯМАР ХҮН ЯМАР АЛБАНД ТАВЬЖ БАЙГАА
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.89.187
бид улс болж тоглож чадахаасаа өнгөрсөн улс цаашдааа
Зочин 7 цагийн өмнө 66.181.177.100
Арилжааны банкууд хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашиглаад байдлыг болиулах хэрэгтэй байна.
Зочин 7 цагийн өмнө 66.181.177.100
Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээл зорилтот бүлэгтээ хүртээмжтэй хүргэхгүй банкнууд бие биенийхээ амралтын газарт 7 тэрбумаар нь олгохоор хуйвалдсанаас болж компаниуд гарын үсэг тамгатай өргөх бичгүүдийг ЯАМ. сайд. монгол банканд өгсөн боловч хариу байхгүй ажил эхлээд талдаа орлоо. Салбарынхан маш гомдолтой байна.
зээлийн олголт
Цочь 7 цагийн өмнө 66.181.177.100
банкууд банкныхаа л ажлыг хиймээр байна. банк барилга. нийтийн хоол. амралт. сувилал. аялал жуулчлал. зочид буудал гээд машины худалдаа. хэвлэл гээд арай дэндэж байна. банкны эрхийг нь хаагаад тэр бизнесээ хий гэмээр байна.
Зочин 8 цагийн өмнө 192.82.92.42
Сургалт явуулна, темел хэрэгжуулнэ. Дээд боловсролыг ажлыг шуурч хийдэг болсонштээ!!!
Нэргүй 11 цагийн өмнө 118.221.147.99
танай хятдад байдал муу байна. гадаад үйлдвэр компаниуд хятдаас гарснаас болж олон хүн ажилгүй, нийтээрээ ядуу болсон. олсон мөнгөө газар байшинд оруулдаг байсан чинь байрны үнэ хэт өссөнөөс бөөнөөрөө зээлээр авсан байрных нь үнэ худалдан авагчгүйгээс гэнэт их унаж нийтээрээ өр зээлээ барах аргагүй болж. нийтээрээ ажилгүй баларч байгаа. хүний эрхтний наймаа ихсэж хүүхэд залуучууд олноороо гэнэт алга болдог болсон. хятад мафиуд зүүн өмнөд азийн орнуудаар их байгаа хүний наймаа хийдэг
Нэргүй 11 цагийн өмнө 103.229.123.141
Монголыг самарсан өлөн хулгайчын хүүхэд дарга даамал хийнэ гэнэ үү. арай л цайрсан хэрэг бишүү
Иргэн 11 цагийн өмнө 202.55.186.137
Арилжааны банкны зээлийн хүү бодох аргачлал нь дэлхийн хаана ч байдаггүй дээрмийн, мөнгө хүүлэлтийн арга байхад Монгол банк яагаад өдий хүртэл мэдээгүй царайлаад явуулаад байна вэ? Энд ямарч банк санхүү, зээлийн эрх тэгш харилцаа үүсэхгүй байна. Гадаадын банкуудын 5 жилд олдог ашгийг Монголын банкууд 1 жилийн дотор олж байна, энэ чинь цэвэр луйвар гэж гаднын шинжээч дуу алдсан байдаг шүү! Монгол банк бол мөнгө хүүлэлтийг цэцэглүүлж байгаа дээрмийн толгойлогч, Даашинхүү!!
Нэргүй 2026-06-30 202.126.91.48
энэ нэр дэвшиж байгаа нөхөр чинь нөгөө Миэе Энхболдын банди мөн үү.
Нэргүй 2026-06-30 66.181.179.118
Анарыг би эсэргүүцэж байна
Нэргүй 2026-06-30 66.181.187.42
яанадаа, асууж байгаа, хариулж байгаа нь ч ядмаг юмаа