Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна

Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна

Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна

Дэлхийн олон улсад газрын тосны хямрал, шатахууны хомсдол нүүрлээд буй. Хойд хөрш ОХУ-ын бүс нутгуудад ч Украины агаарын цохилтоос үүдэлтэй шатахууны үнийн өсөлт, нөөцийн хомсдол үүссэн бөгөөд цаашид байдал улам дордоно гэж таамаглаж байна. Шатахууны хязгаарлалтын арга хэмжээ Оросын дор хаяж 56 бүс нутагт хэрэгжиж байгаа гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт танилцуулжээ.

Статистик мэдээлэл харвал, Тувад шатахууны үнэ зургадугаар сарын 16-наас 22-ны хооронд 9.2 хувиар өсч, нэг литр нь дунджаар 90.63 рубль буюу 1.21 ам.доллар хүрчээ. Энэ нь Оросын бүх бүс нутгаас хамгийн өндөр үнэ болсон байна. Гэсэн ч Тувагийн эрх баригчид болон шатахуун түгээх станцуудад одоогоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байна.

Монгол Улстай хиллэдэг өргөн уудам Тува нутагт одоо идэвхтэй ашиглагдаж буй төмөр зам байдаггүй. Тиймээс бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн нь автомашин, онгоц тээврээр ирдэг. Оросын хамгийн ядуу бүс нутгуудын нэгд тооцогддог Тувагийн энгийн иргэдийн хувьд шатахууны үнэ өснө гэдэг нь гаднаас тээвэрлэн авчирдаг бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн адил өснө гэсэн үг.

Нэгэн оршин суугч энэ талаар ярихдаа "Манайд бараа бүтээгдэхүүний үнэ хэдийнэ төсөөлөхийн аргагүй өндөр түвшинд хүрчихсэн. Ер нь сүүлийн дөрвөн жилийн турш л юу ч тохиолдож магадгүй гэсэн бодлоор хэрэгтэй бүхнээ базаасаар ирсэн. Тэр бүхнийг өнөөдөрт зориулж л нөөцөлсөн бололтой. Ирэх намар маш хүнд байх болов уу. Өвлийн талаар бүр ярих ч хэрэггүй биз. Удахгүй өлсгөлөн нүүрлэх вий гэж айж байна" гэжээ.

Оросын бүс нутгуудад шатахууны хязгаарлалт тогтоосон байдал /2026 оны зургадугаар сарын 25-ны байдлаар/

Шатахууны хямрал Оросын чинээлэг бүс нутгуудыг ч тойроогүй. Тухайлбал, газрын тос олборлолтоороо дэлхийд дээгүүрт ордог Ханты-Мансийн автономит тойргийн зарим шатахуун түгээх станц өнгөрсөн долоо хоногоос борлуулалтдаа хязгаарлалт тогтоожээ. Статистик мэдээлэл харвал, тус бүс нутагт шатахууны дундаж үнэ литр нь 74.74 рубль буюу нэг ам.доллар байгаа нь улсын дунджаас 4.94 хувиар өндөр үзүүлэлт юм.

Тус автономит тойргийн Радужный хотын нэгэн оршин суугч ярихдаа "Би Оросын иргэний хувьд үүнийг дэндүү утгагүй зүйл гэж бодож байна. Бид газрын тосонд бараг л живж байна. Хадгалах газаргүйн улмаас олборлолтын цооногуудыг хааж байгаа хэрнээ шатахуун алга" гэжээ.

Түүнчлэн Оросын эх газраас далайн тээврээр шатахуун авдаг, газрын тос, байгалийн хийн томоохон үйлдвэрлэлийн төв Сахалин муж шатахууны хязгаарлалтын арга хэмжээг авч эхэлсэн байна. Үүний цаад шалтгаан нь иргэдийн утга учиргүй нөөцлөлттэй холбоотой гэдгийг албаны хүн ярьжээ. Өөрөөр хэлбэл, шатахууны хязгаарлалтын арга хэмжээг хомсдолтой холбоогүй гэж тайлбарлаж байна.

Гэх мэтчилэн Орос даяар шатахууны хямралын талаарх мэдээлэл цацагдсаар байгаа юм. Гэсэн ч хомсдолын цар хүрээ 2025 оны намрыг гүйцэхгүй гэдгийг Карнегийн Орос, Евразийн төвийн мэргэжилтэн Сергей Вакуленко хэлжээ. Тэрбээр "Крымд үүсээд буй ноцтой хомсдолыг эс тооцвол нөхцөл байдал тийм ч муу биш байна. Одоогийн байдлаар дотоодын шатахууны нөөц Украины дронууд болон Оросын засварын багуудын хэн нь түрүүлэх вэ гэдэг өрсөлдөөнөөс шалтгаалж байна" гэв.

Сүүлийн үеийн дроны цохилтуудын улмаас Крымийг ОХУ-ын Ростов мужтай холбодог, шатахууны нийлүүлэлтийн гол замын хөдөлгөөн саатаж, шатахууны хомсдол үүсчээ.

Украины Батлан хамгаалахын сайд Михайло Федоров Крым болон ОХУ-ыг холбосон тээврийн замуудад өгсөн цохилтыг логистикийн бүслэлт гэж тодорхойлсон. Үүнээс болж Крым дэх Оросын эрх баригчид хатуу хяналтын арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ. Крымд одоогоор өндөр октантай бензинийг хуваарийн тасалбарын дагуу олгож байгаа аж.

ОХУ-ын шадар сайд Александр Новак өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ дизель түлшний экспортыг бүрэн хориглох асуудлыг засгийн газар хэлэлцэж байгааг дурджээ. Тус улс дотоодын зах зээлийг тогтворжуулахын тулд бензин болон онгоцны түлшний экспортыг хэдийнэ хязгаарлаад эхэлсэн билээ. Новак мэдэгдэлдээ улс оронд үүсээд буй нөхцөл байдлыг харьцангуй зөөллөсөн байсан ч бүс нутгийн эрх баригчид цаашдын ирээдүйг төдийлөн өөдрөгөөр харахгүй байна.

Тэгвэл Оросын ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 28-нд шатахууны хомсдол нүүрлэсэн нь үнэн гэдгийг баталсан мэдэгдэл хийсэн юм.

Тэрбээр "Чухал дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний дэд бүтцийг онилсон цохилт нь тодорхой хэмжээний хүндрэл үүсгэж байгаа нь ойлгомжтой. Шатахууны хомсдол яг одоогоор тодорхой хэмжээнд ажиглагдаж байна. Гэхдээ ноцтой түвшинд хүрээгүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES, THE GUARDIAN, DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 192.82.92.204

Наадмын их амралтын үеэр бензин шатахууны хомсдол болох байхдаа. Хөдөө гадаа хол явсан нөхдүүд буцаж чадахгүй болохвий дээ.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 124.158.122.249

өөдрөг мундаг
адуу малаа унаад ирнэ дээ манай сүйхээтэй ах эгч нар минь

Avatar

Нэргүй 2026-06-30 67.168.92.100

ха ха либерал ацнууд үнэн тэнэг юм аа. Тэглээ гэнэ гээд орос сөнөчихгүй л байх. Харин Монголд гоё юм болно доо. Алаан удахгүй Монголд эхэлнэ.

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 124.158.122.249

Нэргүй ах аа та өөдрөг гоё хүн шүү.
мундаг хүн билээ.

Avatar

Нэргүй 2026-06-30 66.181.160.32

ОХУ-ын шатахууны хомсдол эдүгээ Эрхүүд хүрээд ирлээ!! Тун удалгүй оросууд Монголд шатахуун нийлүүлэх боломжгүй боллоо – Форс-мажор гэхийг үгүйсгэх аргагүй болж байна!!! Иймд манай эрх мэдэлтнүүд өөр эх үүсвэр хайж олох, тохиролцох асуудлыг аль хэдийн эхэлчихсэн байх ёстой!!! Тийм юм байна уу??? Жишээ нь бэлэн үгт Дамдинням аа???

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.122.249

зөв ах
саалиа бэлдэхээр саваа гэгчээр
адуу шар тэмээ байна даа.
айлаас эрхээр авдраа

Avatar

Нэргүй 2026-06-30 193.189.100.196

Барахгүй дайнаа болиод ард түмнээ бодоосой

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.122.249

Хатанбаатар жанжны нэг үг байдаг. Тэдний асуудал бидэнд хамаагүй Монголоо л чөлөөлж л байвал болоо гэдэг шиг Богд хаандаа

Avatar

Зочин 2026-06-30 103.212.116.13

Хүн муулах яах вэ, өөрсдөө морин тэрэг, үхэр тэрэг, тэмээн тэрэгээ бэлдэцгээ.

Avatar

Зочин 9 цагийн өмнө 124.158.122.249

Сайхан санаа байна. та ёстой үнэн сайхан үг хэллээ.
баярлалаа таньд.

Avatar

Нэргүй 2026-06-30 103.57.94.14

Оросууд халзан фашистаа халах цаг болжээ !

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.122.249

Магсаржав жанжны нэг үг байдаг. Тэдний асуудал бидэнд хамаагүй Монголоо л чөлөөлүүлэх л байвал болоо гэдэг Богд хаанд.

Avatar

Өвгөн 2026-06-30 192.82.65.103

Сайхаан сайхан, мангад оросууд сөнөтүгэй.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.122.249

өвгөн ах аа та сайхан тайван шүү. даралтаа Бодоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж