Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ

Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ

Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ

Үндэсний аудитын газраас 2025-2026 онд онд гүйцэтгэх санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн аудитэд хийсэн шалгалтаа олон нийтэд ил болгов. Бид “Төрийн мөнгө уйлдаггүй” сэдвийн дор аудитын тайланг цувралаар хүргэж буй.  Өмнө нь бид “Төрийн мөнгө уйлдаггүй-I: ТӨХК-иуд өртэй, дарга нар урамшуулалтай” төрийн өмчит компаниудын цалин, урамшуулал болон тэргүүлж буй компанийх нь өрийн талаар мэдээлэл хүргэсэн. Энэ удаад бид сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд зарцуулсан зардлын тайланг хүргэж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 1389 байгууллага нийт 10840 сургалт, семинар, хурал зөвлөгөөний арга хэмжээг хэрэгжүүлэхэд 38, 297.7  /38,2 тэрбум/ сая төгрөгийн төсөв зарцуулахаар батлуулсан байна. Ингээд адуитын гүйцэтгэлийн дүгнэлтээр 10083 арга хэмжээг хэрэгжүүлж, 32,845.6 /32.8 тэрбум/сая төгрөгийн зардлыг зарцуулжээ.

Товчоор бол нэг байгууллага нэг жилийн хугацаанд 1-60 сургалт зохион байгуулсан байна.

ЦАГДАА, ОБЕГ, ИРГЭНИЙ НИСЭХИЙНХЭН СУРГАЛТ СЕМИНАРААР ТЭРГҮҮЛЖЭЭ

Мөн хамгийн их сургалтад мөнгө зарцуулсан байгууллагаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү ар талын алба 60 арга хэмжээнд 3,208.9 /3,2 тэрбум/ сая төгрөг, Онцгой байдлын ерөнхий газар 53 арга хэмжээнд 612.2 сая төгрөг, Иргэний нисэхийн ерөнхий газар 42 арга хэмжээнд 938.8 сая төгрөг зарцуулжээ. Аудитын газрын шалгалтаар зарим байгууллагын сургалт, арга хэмжээний тоо бага боловч төсвийн зарцуулалт өндөр байсан байна. Тухайлбал, Гадаад харилцааны яам хоёр арга хэмжээнд 1,522.8 /1,5 тэрбум/ сая төгрөг, Ерөнхий прокурорын газар нэг арга хэмжээнд 1,762.2 /1,7 тэрбум/ сая төгрөгийн зардал зарцуулжээ.

Улсын төсвийн ерөнхийлөн захирагч буюу яамдууд болон харьяа 212 байгууллага нь нийт 3476 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, 21,304.3 /21,3 тэрбум/ сая төгрөгийн төсөв зарцуулахаар баталжээ. Үүнээс 2887 арга хэмжээг хэрэгжүүлж 13,180.4 /13,1 тэрбум/ сая төгрөгийг зарцуулжээ.

ТӨРИЙН ӨМЧИТ, ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ БАЙГУУЛЛАГЫН ЗАРДАЛ: НИЙТ ЗАРДАЛ 13,180.4 /13,1 ТЭРБУМ/ САЯ ТӨГРӨГ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд-1 арга хэмжээнд 4.9 сая төгрөг
  • Монгол Улсын Шадар сайд-94 арга хэмжээнд 224.2 сая төгрөг
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-15 арга хэмжээнд 242.2 сая төгрөг
  • Эдийн засаг, хөгжлийн яам-564 арга хэмжээнд 657.8 сая төгрөг
  • Гадаад харилцааны яам-4 арга хэмжээнд 5.4 сая төгрөг
  • Сангийн яам-122 арга хэмжээнд 695.7 сая төгрөг
  • Хууль зүй, дотоод хэргийн яам-60 арга хэмжээнд 519.2 сая төгрөг
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам-7 арга хэмжээнд 2.1 сая төгрөг
  • Боловсролын яам-245 сургалт, арга хэмжээнд 1,410.3 /1,4 тэрбум/ сая төгрөг
  • Зам, тээврийн хөгжлийн яам-269 арга хэмжээнд 1,202.6 /1,2 тэрбум/ сая төгрөг
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам-28 сургалт, арга хэмжээнд 78 сая төгрөг
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-67 арга хэмжээнд 58.7 сая төгрөг
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-71 арга хэмжээнд 565.2 сая төгрөг
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-25 арга хэмжээнд 283.4 сая төгрөг
  • Эрчим хүчний яам-412 арга хэмжээнд 4,803.7 /4,3 тэрбум/ сая төгрөг
  • Эрүүл мэндийн даатгалын сан-412 арга хэмжээнд 2,427.0 /2,4 тэрбум/ сая төгрөг

Х.НЯМБААТАР, А.БАЯР НАР СУРГАЛТ ХИЙСНЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖЭЭ

Улаанбаатар хотын захиагчийн харьяа 51 байгууллагад тайланд онд сургалт, семинар, хурал зөвлөгөөн 997 төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжүүлэхэд 6,302.0 /6,3 тэрбум/ сая төгрөгийн төсөв баталснаас 828 арга хэмжээ хэрэгжүүлж, 5,595.7 /5,5 тэрбум/ сая төгрөгийн зардлыг зарцуулжээ. Нийслэлийн харьяа байгууллагуудаас хамгийн их сургалт хийсэн нь Баянгол дүүргийн ИТХ 180 арга хэмжээ хэрэгжүүлж, 973.7 сая төгрөг зарцуулсан бол Чингэлтэй дүүргийн ИТХ 79 арга хэмжээнд 1,063.9 /нэг тэрбум/ сая төгрөг зарцуулжээ.

Мөн сургалт, арга хэмжээний тоо бага боловч төсөв нь өндөр байгууллагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 23 арга хэмжээнд 368 сая төгрөг, НИТХ 13 арга хэмжээнд 237.5  сая төгрөг зарцуулжээ.

Суралт, семинар, хурал, зөвлөгөөнд хамгийн их зардал гаргасан 10 байгууллагыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрууд тэргүүлжээ.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМГИЙН ӨНДӨР ЗАРДАЛ ГАРГАСАН 10 БАЙГУУЛЛАГА:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-23 суралт, арга хэмжээнд 368 сая төгрөг
  • НИТХ-13 суралт, арга хэмжээнд 237.5 сая төгрөг
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 19 суралт, арга хэмжээнд 252.5 сая төгрөг
  • Хан-Уул дүүргийн ИТХ-70 суралт, арга хэмжээнд 638 сая төгрөг
  • Чингэлтэй дүүргийн ИТХ-79 суралт, арга хэмжээнд 1,063.9 /нэг тэрбум/ сая төгрөг
  • Баянгол дүүргийн ИТХ-180 суралт, арга хэмжээнд 973.7 сая төгрөг
  • Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар-28 суралт, арга хэмжээнд 285.3 сая төгрөг
  • Баянзүрх дүүргийн ИТХ-27 сургалт арга хэмжээнд 194.7 сая төгрөг
  • Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар-56 сургалт, арга хэмжээнд 297.5 сая төгрөг
  • Налайх дүүргийн ИТХ-39 сургалт, арга хэмжээнд 194.5  сая төгрөг

НИЙСЛЭЛИЙН  ХАРЬЯА ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ БАЙГУУЛЛАГЫН ХАМГИЙН ӨНДӨР ЗАРДАЛТАЙ 10 БАЙГУУЛЛАГА:  Нийт 49 байгууллага нь 571 сургалт, арга хэмжээнд 1,870.2 /1,8 тэрбум/ сая төгрөгийн зардал зарцуулжээ.

  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-88 суралт, арга хэмжээнд 139.6 сая төгрөг
  • Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-54 суралт, арга хэмжээнд 313.5 сая төгрөг
  • Эмээлт эко аж үйлдвэр ОНӨААТҮГ-13 суралт, арга хэмжээнд 74.1 сая төгрөг
  • Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК-7 арга хэмжээнд 135.2 сая төгрөг
  • Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-20 суралт, арга хэмжээнд 93.8 сая төгрөг
  • Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-12 суралт, арга хэмжээнд 75.5 сая төгрөг
  • Нэгдсэн төслийн удирдлагын газар-10 сургалт, арга хэмжээнд 318 сая төгрөг
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ-6 суралт, арга хэмжээнд 79.3 сая төгрөг

ОРОН НУТАГТ 1412 СУРГАЛТ, СЕМИНАРТ 7 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛЖЭЭ

Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагын 276 төсөвт байгууллага нийт 1541 сургалт, арга хэмжээнд 7,659.5 /7,6 тэрбум/ сая төгрөг төсөвлөснөөс 1412 арга хэмжээнд 7,048.3 /7 тэрбум/ сая төгрөг зарцуулжээ. Дунджаар нэг байгууллага 3-24 сургалт, арга хэмжээ зохион байгуулсан байна.

АЙМГУУДААС ХАМГИЙН ИХ, ӨНДӨР ЗАРДАЛТАЙ СУРГАЛТ, СЕМИНАР, ХУРАЛ, ЗОХИОН БАЙГУУЛСАН 10:

  • Говь-Алтай аймгийн ЗДТГ-1 сургалт, арга хэмжээнд 181 сая төгрөг
  • Говьсүмбэр аймгийн ЗДТГ-18 сургалт, арга хэмжээнд 194.5 сая төгрөг
  • Архангай аймгийн ЗДТГ-1 сургалт, арга хэмжээнд 309.7 сая төгрөг
  • Баянхонгор аймгийн ЗДТГ-4  сургалт, арга хэмжээнд 184.4 сая төгрөг
  • Хөвсгөл аймгийн ЗДТГ-33 сургалт, арга хэмжээнд 180.7 сая төгрөг
  • Хэнтий аймгийн ИТХ-60  сургалт, арга хэмжээнд 344.2 сая төгрөг
  • Булган аймгийн ЗДТГ- 1 сургалт, арга хэмжээнд 340.3 сая төгрөг
  • Дундговь аймгийн ЗДТГ-25 сургалт, арга хэмжээнд 154.8 сая төгрөг
  • Дорноговь аймгийн ЗДТГ-19 сургалт, арга хэмжээнд 697 сая төгрөг

Улсын хэмжээнд нэг жилийн хугацаанд нийтдээ 10840 сургалт, семинар, зөвлөгөөн зохион байгуулагддаг гэхээр өдөрт дунджаар 40 орчим сургалт, семинар, зөвлөгөөн улсын хэмжээнд болдог гэж ойлгож болох нь.

Монголчууд хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных гэдэг дээ, төрийн албан хаагчдын хурал, сургалт, семинар нь ингэж их хийгддэг ч ажлын бүтээмж, чанар хэр зэрэг дээшилсэн бэ гэдэгт уншигч та бүхэн дүгнэлтээ хийнэ биз ээ.

Татвар төлөгчдийн 32.8 тэрбум /2025 оны төсөв/ төгрөг төрийн албаныхныг чадавхжуулах, мэдлэг ур чадварыг нь нэмэгдүүлэхэд л чиглэгдсэн ч бодит байдал дээр төрийн бүх шатны байгууллагын иргэдэд үйлчлэх, үйлчилгээ хүргэх байдал тэр хэрээр сайжирсан гэхэд олон хүн эргэлзэх биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.89

Худлаа шаагаад бгахраай хулгайчхужааманж пздагууд инэээс их хулгай шаажбгаа шүү.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.178.229

Төрийнхнийг сургалт, уралдаан, хурал зөвлөгөөн хийхийг нь хорих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.126.90.45

Төрийн албаныханд ямар ч сургалт хийгээд нэмэргүй.
Юу ч сурах чадваргүй, хулгай, луйвар-р гаршсан суганы үснүүд тул алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ!
Хайран мөнгө, мөнгө угаах муу арга юм

Avatar

Нэргүй 2026-06-30 66.181.160.32

Хувийн компани, хувь хүмүүс ээ! Ийм төр засагт татвар ттөлөхөө больё!!! Ямар илүүдээ гарсан өмнөгө байгаа биш???

Avatar

сонгогч 2026-06-30 202.9.46.209

10 СУРГУУЛЬ БАРИХ МӨНГӨ ЦУЦАЛЖЭЭ…………………………

Avatar

МИАТ гэж мөнгөөр туйлж байдаг газар даа. Ухаад өг! 2026-06-30 193.189.100.196

МИАТ гэж мөнгөөр туйлж байдаг газар даа. Ухаад өг!

Avatar

Нэргүй 2026-06-30 103.212.162.157

хайран татвар талөгчдийн мөнгө!

Avatar

Иргэн 2026-06-30 59.153.112.66

Онлайнаар хурлаа хийгээч ээ “Ман”гар малнуудаа!

Avatar

иргэн 2026-06-30 122.201.27.148

Хурал семинар хийгээд өөдөлж дэвждэг бол өөдлөхөөр л он жилүүд байлаа.Сэтгэлгүй увайгүй бэртэгчин новшнууд хэдэн тэрбумаар нь цусалжээ бузрууд юмаа.Татвар төлөгчид бид хамаг цалингаа татварт шулуулж амьдарч байна х****л идсэн новшнуудааааа

Avatar

Зочин 2026-06-30 59.153.113.224

нээрээ л төрийн мөнгө уйлахгүй юм даа…

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

Улс орнууд одоо х***а оруулхгүй бх хэргтэй х***а бараа оруулхиийг тасдн зогсоож хориглх хэргтэй хорглж тасдн зогсоох хэргтэй түршйний бөөсүүд яаасн их толгойд гарч хорлдгийн даврцн муу хужаанууддхужааманжууд хаа явсн газраа сүйтгж бцзрлж бдгийн.

Avatar

Нэргүй 2026-06-30 202.9.40.89

Улс орнууд одоо х***а оруулхгүй бх хэргтэй х***а бараанд өндөр татьар ноогдуулх хэргтэй даврцн муу хужаануудд хужааманжууд хаа явсн газраа сүйтгж бцзрлж бдгийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж