НИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар /2026.06.22/ нийслэлийн өмчит хуулийн этгээдийн Удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн дөрвөн төлөөлөгч болон ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн, нас барсан гэх зэрэг нийт 40 гишүүнийг хуулийн дагуу чөлөөлсөн юм. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Л.Хосбаяр, Б.Мөнхбаатар, Б.Мөнхбат нар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, "давхар дээл"-аа тайлав.
Л.ХОСБАЯР 174 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ, 119 САЯ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ
Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 77 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 92 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Түүний нэр дээр нэг нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 800 сая төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ.
Түүний хувьд туулах чадвар өндөр "Lexus-RX 330" маркийн нэг автомашинаа 152 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Мөн эзэмших эрхтэй хоёр газраа 75 сая төгрөгөөр үнэлсэн бол үнэт эдлэлгүй, малгүй гэжээ. Тэрбээр дөрвөн сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 548 сая төгрөгийн өв залгамжлалтай, 174 сая төгрөгийн зээлтэй, 119 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр "УҮҮО" болон "Хоум Инновэйшн" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Б.АНУ-ҮЖИН 3 БАЙР, НЭГ БАРИЛГА, 2 ЗОГСООЛОО 1.2 ТЭРБУМААР ҮНЭЛЖЭЭ
Тэрбээр 2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 61 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 56 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Түүний нэр дээр гурван нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, хоёр авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ.
Түүний хувьд туулах чадвар өндөр "Toyota, Alphart" маркийн нэг автомашинаа 98 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Мөн тэрбээр газаргүй, малгүй бөгөөд 43 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ. Тэрбээр 36 сая төгрөгийн хадгаламжтай, 86 сая төгрөгийн зээлтэй, 124 сая төгрөгийн өв залгамжлалтай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийгээгүй байна.
Б.МӨНХБААТАР 2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ
Тэрбээр 2021-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 62 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 24 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг оффисын зориулалттай барилгатай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 2.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ.
Түүний хувьд туулах чадвар өндөр "Mercedes Benz- G 300" маркийн хоёр автомашинаа 600 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Тэрбээр газаргүй, малгүй, үнэт эдлэлгүй бөгөөд 10 сая төгрөгийн хадгаламжтай, 700 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр "Коллекшн центр" болон "Циркон майнинг" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Б.МӨНХБАТ АВТОМАШИНГҮЙ МӨРТЛӨӨ 1.4 ТЭРБУМЫН АДУУТАЙ
Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 674 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 36 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Түүний нэр дээр нэг нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд 709 сая төгрөгөөр үнэлжээ.
Түүний хувьд автомашингүй мөртлөө 201 адуутай бөгөөд 1.4 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.
Мөн эзэмших эрхтэй нэг газраа нэг сая төгрөгөөр үнэлсэн бол 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 92 сая төгрөгийн хадгаламжтай, 19 сая төгрөгийн виртуал хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна. Тэрбээр "Түмний хурд гал уяа Нөхөрлөл", "Хас банк", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
3,576.26






















































Нэргүй 1 минутын өмнө 103.57.94.14
Өөрснөө үйлдвэрлэл эрхлэж, баялаг бүтээж хөрөнгөжсөн хүнийг л улс төрд оруулж баймаар юмаа !!!
Улс төрд орж баахан давхар дээл өмсөж баяжсан энэ мэт хээл хахуульчингуудыг буудах хэрэгтэй ш дээ !!!
Ккк 4 цагийн өмнө 66.181.177.104
Малын хулгайч байна
Нэргүй 5 цагийн өмнө 202.55.188.116
мөнхбат гэж нэг ч бизнес хийж үзээгүй 24 сургуулийн багш байсан нөхөр яаж 1.4 тэрбумын адуутай болсон байх уу айн
Нэргүй 6 цагийн өмнө 202.55.186.137
Сайхан худлаа чаажийндоо..ккк. Хөрөнгө, тансаглал нь нүдэн дээр цэцэглэж, 3-4 ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүн болцгоосныг нь мэдсээр харсаар байхад ХОМ-оо худлаа мэдүүлж, ганц ТУЗ-аас гарсан төдийхнөөр гэмгүй царайлцгааж гэнэ. Ер нь бол ХОМ-ыг худлаа бөглөчихсөн байхад яадаг ч үгүй юм бн шдээ. Хэн мэдэх юм? Тэртэй тэргүй эдүүс чинь 4 жилээ дуусгаад зайлцгаана, эсхүл дахиж сонгогдоод улам их иднэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа шдээ.ккк