Монголчууд хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэв. Энэ жилийн хувьд амралтын өдрүүд таарч, гурав хоног амарсан учраас ёстой л өргөн баярлацгаав. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр
Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүүхдийн гэмт хэрэг, насанд хүрээгүй охидын жирэмслэлт гээд олон тоонууд бид "хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах" өдрөөр баярлаад, дарга нар мэндчилгээ дэвшүүлээд өнгөрдөг хэвээр.
Монголчуудыг залуучуудын орон гэдэг бас хүн ам цөөтэй улс. Тэгвэл ийм залуу, цөөн хүн амтай улс орны хүүхдүүд нь гэмт хэргийн золиос болж, өвчнөөр нас барж, амиа хорлож, бэлгийн замын халдварт өвчин авч, сэтгэцийн эмгэгтэй болж, жирэмсэлж, төрж, хүчирхийлүүлсэн тоо баримтуудыг хараад хүн бүр нэгийг тунгааж үзээсэй. Бид алхам тутамдаа хүүхдүүдээ хамгаалж, эрүүл аюулгүй орчинд эрүүл саруул хүн болгон хүмүүжүүлэх үүргээ иргэн, төр, эцэг эхчүүд бид хийж чадаж байгаа юу гэдэгт хариулт өгөхүйц харуусалтай тоонуудыг доор дурдая.
НЭГ ЖИЛД 2868 ОХИН ЖИРЭМСЭЛЖЭЭ
Хамгийн харамсалтай нь насанд хүрээгүй охидын жирэмслэлт өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байгаа нь харамсмаар. Тодруулбал, 2025 онд 10-19 насны нийт 2868 охид жирэмсэлсэн нь өмнөх оноос 407 (16.5 хувь)-гоор нэмэгдсэн байна. Хамгийн бага нь арван настайдаа жирэмсэлжээ. Чихэр, зайрмаганд дурлаж, найзуудтайгаа өдөржин гадаа тоглохоос өөрийг хүсэхгүй насан дээрээ тэд жирэмсэн болж байгаа нь харуусал төрүүлмээр. Үүн дээр нэмээд охидын төрөлт 1000 хүнд ногдох өсвөр насны охидын төрөлтийн түвшин 14.7, үр хөндөлт 1000 хүнд ногдох өсвөр насны охидын үр хөндөлтийн түвшин 4 байгаа нь өмнөх онтой ижил түвшинд байна, 2025 онд 18 хүртэлх насны нийт 396 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон гэсэн аймшигтай тоо баримт байна. Эцэг эхчүүд, томчуудын үл хайхардаг, анзаардаггүй, ярилцдаггүй, хамгаалдаггүйгээс болж 2868 баяцхан охид сэтгэлдээ, биедээ том шарх, ачаа үүрчихэж.
45 ХҮҮХЭД АМИА ХОРЛОСНООС 5-9 НАСТАЙ НЭГ ХҮҮХЭД БАЙЖЭЭ
Зөвхөн 2025 онд гэмт хэргийн улмаас 119 хүхэд нас барсан байна. Энэ тоог өмнөх онтой харьцуулбал нэмэгдсэн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Эрүүл мэндийн яамны 2025 оны мэдээллээр нийт 45 хүүхэд амиа хорлосон нь өмнөх оноос 17 тохиолдлоор буурсан байгаа ч насны хувьд 5-9 насны 1, 10-14 насны 11, 15-19 насны 33 хүүхэд 2025 онд амиа хорлосон байна. Тэд юу ч үзэж харж, туулж үзээгүй, мөрөөдөлдөө л умбаж, хүслээ гүйцээх ёстой насан дээрээ энэ хорвоогоос уйдтал, амиа хорлотол нь томчууд бид юу хийсэн бэ. Мөн 24 хүүхэд хорих ангид ял эдэлж, эрх чөлөөгөө хязгаарлуулсан тоо байна. Томчууд бидний хэн нэгний буруутай үйлдлээс болж 2025 оны байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт (ШШГЕГ) бүртгэгдсэн тэтгэлэг авах хүүхдийн тоо 19.7 мянга байгаа бол тэтгэлэг авч чадахгүй байгаа хүүхдийн тоо 8.8 мянга байна. Өмнөх онтой харьцуулахад тэтгэлэг авахаар ШШГЕГ-т бүртгүүлсэн хүүхэд 9.5 хувь, тэтгэлэг авч чадахгүй хүүхэд 3.1 хувиар нэмэгдсэн байна.
БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ 878, СЭТГЭЦИЙН ӨВЧЛӨЛТЭЙ 7638 ХҮҮХЭД БАЙНА
Ерөөсөө монголчууд бид хүүхдүүдээ хөсөр хаячихаж. 2025 оны байдлаар 10000 хүнд ногдох хүүхдийн зонхилон тохиолдох өвчлөлийг амьсгалын замын өвчин тэргүүлж байгаа бол амьсгалын замын тогтолцооны өвчлөл 2025 онд 3038 болж, өмнөх оноос 20-иор нэмэгджээ. Хүн амынх нь тал хувь нь амьдардаг нийслэлийн хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр хамгийн их өвчилдөг. Хүйтний улиралтай зэрэгцээд эмнэлгийн коридор бараадаж, хүүхдүүдээ эмчлэх оргүй болтлоо бид доройтож, дэлхийгээс хоцрогдсон. Мөн Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2025 онд 121.4 мянган хүүхэд шүдний цоорол өвчтэй байгаа нь өмнөх оноос 27.1 (28.8%) мянган хүүхдээр нэмэгдсэн бол бэлгийн замын халдварт өвчтэй 878 хүүхэд байгаа нь өмнөх оноос 92-оор нэмэгджээ. Бэлгийн замын өвчнүүдээс тэмбүүтэй 648 хүүхэд байгаа бол төрөлхийн тэмбүүтэй 25 хүүхэд байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2025 онд 318 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Харин Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн мэдээллээр 2025 онд 0-14 насны сэтгэцийн өвчлөлтэй 7638 хүүхэд бүртгэгдсэн байна. Монгол Улсад 0-17 насны 13,161 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 61.1 хувь нь эрэгтэй, 38.9 хувь нь эмэгтэй хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өмнөх оноос 785 (6.3%)-аар өссөн байна.
Ийм л халагламаар, харамсмаар тоонууд бидний дунд байна. Тэгвэл томчууд бид дахин нэг ч хүүхэд өвтгөхгүй, амиа хорлохгүй, хүчирхийлүүлэхгүй, нас барахгүй, жирэмслэхгүй, хоригдохгүй байхын тулд ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?
Яг одоо энэ асуултыг та өөрөөсөө, өөрийнхөө эргэн тойрны томчуудаас заавал асууж, дараа жилийн хүүхдийн баяраар энэ аймшигтай тоонуудыг бууруулахын тулд БИ ЮУ ХИЙСЭН БЭ? гэдэг асуултыг ч өөрөөсөө асуугаарай.
3,576.03





















































Нэргүй 10 цагийн өмнө 103.229.120.11
хүүхдийн хүмүүжилд анхаараачээ!!! Ахлах ангийн охин настай орцны жижүүрийг хэлэх хэлэхгүй үгээр харааж бна лээ ш дээ. Муухай бөбөөчин авгай чи хөлдөж үхээрэй, үхэх болоогүй бну. Намайг хэний хүүхэд гэдгийг мэдэх үү ч гэх шиг хөгшин хүнийг харааж харааж шат руу түлхсэн
Нэргүй 2026-06-02 103.168.34.226
Энэ УЧРАЛЫН анхаарах тоо байна даа: Худлаа попорч байхаар энэ тоог бууруулмаар юм. Ядаж буян болох юм
зочин 12 цагийн өмнө 103.57.93.126
Капиталист нийгэмд хүн хүндээ чоно болдог, Хэн ч чиний төлөө ажиллахгүй, Бие дааж амьдарч сур, Чадахгүй бол хариуцлагаа өөрөө хүлээ,, Баячууд чамайг зүгээр тэжээхгүй, Төр ч чамайг зүгээр тэжээх ёсгүй, Хэн ч бусдаар тэжээлгээд гудсээ маажаад хэвтэж байх ёсгүй,Манайх жаахан нүүрс зэс зэрэг байгалийн баялагтайдаа л амьдрал харьцангүй гайгүй байна, Үнэхээр хариуцлагагүй залхуу малууд,Том мөөрөхөөс өөр юу ч чадваргүй Барлаг боол байхдаа таарсан тэнэгүүд,Төрөөс бүх зүйл нэхээд л хэвтэж байх санаатай
Нэргүй 2026-06-02 202.9.40.16
Одооны ээж аав нар хүүхэд гаргахаа л мэднэ. Гаргасан хойно ямар хариуцлаг үүрэг байдгыг огт мэдэхгүй. Бүх зүйлийг төр засаг руугаа чихчихээд өөрсдөө хариуцлагаас мултрах санаатай байдаг. Одооны аав ээж нар бол ёс суртахууны хувьд доголдолтой, боловсролгүй, мэрэгжилгүй, архичин, мансуурагч, сэтгэцийн хувьд эрүүл бус, гэмт хэрэгт байнга холбогддог, хэрүүл тэмцэл байнга хийдэг, нам дагаж улстөржиж явдаг хүмүүс олонх нь байна. Зарим нь бүр 13-16 насандаа ээж болж байна. Өөрөө хүүхэд байж яаж ч хүүхд
зочин 12 цагийн өмнө 103.57.93.126
Гайхаад байх юу байна,Бид барууны замаар л явж байна,Тэнд өдөр бүр юу болж байдгийг интернетээр байнга харуулж дамжуулж байна, Гудамж талбайгаар нь дүүрэн орон гэргүй ,өлсгөлөн,м*нс**р*х бодьсонд донтсон ,өвчин зовлонд нэрвэгдсэн,мэдэрлийн өвчтэй,галзуу солио нийгэмдээ хаягдсан хүмүүс зөндөө,,Манайд ялгаагүй ажил хийх чадваргүй, өлсгөлөн, эрүүл биш, траншейн нүхэнд хоноглодог,архинд дотсон,хүмүүс зөндөө,Нийгэмд хоногийн хоолоо олж идэх чадваргүй ядуусын давхрага өсөөд,ёс зүйгүй бохир байдал өсөө
Нэргүй 2026-06-02 202.126.90.193
Өөрсдөө л буруутай
Уншигч 2026-06-02 202.55.191.130
Бүгдийг хөсөр хаясан Монгол