Ардчилсан намаас өнөөдөр /2026.05.28/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаар Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгооны асуудлаар мэдээлэл хийлээ.
-Ардчилсан Үндсэн хуулийн дуу хоолой нь Үндсэн хуулийн цэц байх ёстой. Гэтэл Цэцийн дарга болон зарим гишүүний хугацаа нь дуусчихаад байхад шийдвэр гаргаж байгааг улс төрийн ашиг хонжоо гэж харж байна. Хуулиараа хугацаа нь дууссан гишүүдийн талаарх албан бичгийг холбогдох байгууллага руу явуулах үүрэгтэй байдаг. "Манай байгууллагаас томилогдсон гишүүдийн Үндсэн хуулиар тогтоосон зургаан жилийн хугацаа дууслаа, дараагийн гишүүнийг томилж өгнө үү" гэсэн бичиг ирсэн байх ёстой. УИХ-ын Тамгын газар энэ ажлаа хийсэн үү, үгүй юу. Хийгээгүй бол хэн нэгэн тэнд асуудлыг гацааж байна гэсэн үг. Хэрэв албан бичиг нь ирчихээд байхад томилгоог хийхгүй байгаа бол энэ нь УИХ-ын дарга болон Цэцийн даргын хариуцлагын асуудал болж хувирна.
Улсын дээд шүүх гэдэг Монголд шударга ёс тогтоох дээд байгууллага байх учиртай. Гэтэл өнөөдөр Монгол Улс авлигын индексээр 124 дүгээр байр руу ухарлаа. Үүний хариуцлагыг зөвхөн Авлигатай тэмцэх газар биш, шүүх засаглал хамт үүрэх ёстой. Сүүлийн зургаан жилийн хугацаанд авлигын индекс буурсангүй, шударга ёс тогтсонгүй, нийгэм бухимдалтай байна. Сөрөг хүчний улстөрчдийг улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэгт холбогдуулан намнадаг, шоронгоор айлгадаг байдлаа өөрчлөх хэрэгтэй.
Монголд эрүүгийн бодлого гэдэг зүйл хоёрхон чиглэл рүү ханддаг болжээ. Нэгдүгээрт, бизнес эрхэлж байгаа иргэд рүү чиглэдэг болсон. Хүн бизнес хийснийхээ төлөө шоронд ордог байж болохгүй. Улс төрийн бодлого хэрэгжүүлснийхээ төлөө, эсвэл эрх баригчдыг шүүмжилснийхээ төлөө хоригддог байж таарахгүй. Эрх баригчид ийм харалган бодлогоо зогсоох ёстой. Хүний үндсэн эрхэд халдах гэж байгаа бол заавал шүүхийн зөвшөөрөлтэй байх ёстой. Гэтэл хүний бие халдашгүй байх эрх, хувийн нууцад халдах зэрэг Үндсэн хуулийн зөрчлийг мөрдөх байгууллагууд дур мэдэн хийж байна. "Мөрдөн байцаалтын нууц" нэрийн дор хүний эрхэнд дураараа халдаж байна. Хууль нь муу байгаад байвал мөрдөх байгууллагууд хүний эрхийг зөрчсөөр л байх болно. Үүнийг засах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчийг нэг удаа улираан томилж болохоор Үндсэн хуулийн цэц дээр үүссэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Тэгвэл өчигдөр /2025.05.27/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс "Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилж болно. Гэхдээ зөвхөн нэг удаа, зургаан жилээр" гэсэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо. Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн үүнд тусгай санал гаргасан. Ардчилсан намын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жилийн нүүр үзэж байна. Г.Өлзийсайхан гишүүн ажлаа өгснөөс хойш аль хэдийн зургаан сарын хугацаа өнгөрлөө. Үүнээс харахад Цэц өөрөө шийдвэр гаргах чадамжтай эсэх асуудал яригдана. Мөн төрийн өндөр албан тушаалтан зургаан жилээс дээш хугацаагаар алба хашиж болохгүй гэсэн заалттай. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхий шүүгч, дээд шүүхийн шүүгч нар бол төрийн өндөр албан тушаалтан. Хэрэв энэ хүмүүс зургаан жилээсээ улиран томилогдож, 12 жил ажиллах юм бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Ардчилсан намын зүгээс үүнийг хүчтэй эсэргүүцэх бөгөөд Эсэргүүцлийн хороо байгуулж байна. Шаардлагатай бол Улс төрийн зөвлөлийн хурал зарлана. Цаашлаад Үндэсний бодлогын хороог ч хуралдуулна.
Мөн Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсан. Монгол Улсад монгол цэргийн амь нас үнэ цэнтэй байх ёстой. Эр цэргийн үүрэг хүлээсэн залуус цэрэгт явахаас айдаг байж болохгүй.
Ээжүүд, ар гэр нь үүний золиос болох ёсгүй. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхий сайдтай хариуцлага тооцно. Учир нь УИХ Ерөнхий сайдыг томилдог. Харин Ерөнхий сайд бусад сайд нараа томилдог. Хэрэв Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг огцруулахгүй бол Ардчилсан намын зүгээс дараа дараагийн улс төрийн арга хэмжээнүүдийг авах болно.
3,576.03
















































Нэргүй 1 минутын өмнө 66.181.180.184
Сөрөг хүчин гэх нь СӨРГӨЛДӨНӨ гэж мушгиж үгүйсгэлээр улс төр хийдэг нь АН. Сайн саарыг нь дүгнэж явах нь зүй. Эрх баригчдыг зуун хувь харлуулах нь Гитлерийн л арга байж.Хоёр их гүрний дунд хавчигдсан цөөхөн Монгол өөр хоорондоо эв түнжинтэй урагшлахаас өар замгүй ээ
хүннү 4 цагийн өмнө 202.9.47.118
Зөв. АН энэ алхамаасаа буцаж болохгүй. Танай Цогтгэрэлийн ам ажил зөрдөг шүү. Ерөнхийлөгчийн хугацаа 6 жил гэдэг бол мөн ч их хугацаа шүү. Энэ хугацаанд төрийг хэдэн ч удаа “самарч” болдогийн тод жишээг бид амсаж сууна. Шинээр байгуулагдсан ЗГ-ууд өмнөхөөсөө улам дордож байна. Одоо эргээд АН-тайгаа эвсэхээс өөр гарцгүй ч байж мэднэ. Яагаад гэвэл өмнөх, одоо байгаа ЗГ-уудаас эвслийн ЗГ нь илүү байсан.
Нэргүй 4 цагийн өмнө 203.169.50.241
ҮХЦ МАН-ын улаанбулан болсон гэдэг нь өчигдөрийн гаргасан шийдвэрээс бэлхэнээ харагдаж байна. Тун удахгүй Ерөнхийлөгч "зөвхөн нэг удаа 6 жилээр сонгогдоно" гэсэн нь Үндсэн хуулийг ноцтой зөрчижээ гэдэг шийдвэр гаргахын угтал юм.
galzyy bainguin Xylgaich ursen gazarlyy ni 6 цагийн өмнө 66.181.177.89
byx yumpyy chun orloo, ytasnui message
Нэргүй 6 цагийн өмнө 192.82.92.204
Зөв АН ингээд дугараад байх хэрэгтэй байна, сөрөг хүч дугарахгүй бол МАН үнэн даварч байна.
зөв 6 цагийн өмнө 66.181.185.102
ЗӨВ. МӨН засагт байгаа олон тэрбумын луйварт буруутгагдаад байгаа сайд батцэцэг, батамгалан нарыг огцруулах ёстой.
tglx 6 цагийн өмнө 66.181.177.89
&
NZM @tr jolooch, mashin xylgailcan FOTOSHOPzarlax, gemt 7 цагийн өмнө 66.181.177.89
– ctrt #;@
belen mungugyi bolgox,kartaar skaindj CJOC ergyyljgl 6 цагийн өмнө 66.181.177.89
mungunui irmeg URDAG xylgaichaa zailyyl
lalshanegr 6 цагийн өмнө 66.181.177.89
oposry opj chadgyi bolxooroo, cayxan neg myjryy ni
dairaa bizde.
bus Nyraaj xaachiv,gl 7 цагийн өмнө 66.181.177.89
gadni CJNOC
ylcuin nyytsuig canaataigaar zadryylcan taarsan y 7 цагийн өмнө 66.181.177.89
Google deer byx medeelluig chuni tailagnaj bna
NO 7 цагийн өмнө 66.181.177.89
&
sait deer medee buchdeg + galzyy XULGACHID & ? 7 цагийн өмнө 66.181.177.89
ardbarsyg
zax zeel ANgl 7 цагийн өмнө 66.181.177.89
60jil
byr musun XUUX bainguin kameruin xylgairyy ni xaanaas 7 цагийн өмнө 66.181.177.89
belen mungogyi gyilgee, ylcuin mungu ergyylelt,
galzyy GAY geed gydamjaar ni ILL anddaggyi,.
ind ireed Xeneer Xotuin darga,mafuin baishin nyraaj bdaguin,TV. buchleg, Darsan Standartgyi baishingyyduig
zyragtaar gargax. mash olon sybag tsaguin sadaa. busnu gatsaalt. opcig calgaj xylgailj, oyd ylam galzyyplaa
- сколько денег? t ,ezemshigch tanidag xyn,mungu ergyylegch xychin,xyyligyi bainguin Xylgaichuin mash ix gemtel ychryylj xymsyyduin Xuluig tendch tasdsan, 7 цагийн өмнө 66.181.177.89
end tendgyi XULGAICH gaarlaa. Passport JEEP xylgailsn.
ardbarsyg tsagdaaguin syrgyyli galzyy tugsult
+ trakni NZM jolooch dr, zasalgyi, Urumdugch.
зочин 8 цагийн өмнө 103.212.118.142
….та нар төр+түмэнээ ӨРӨНД ОРУУЛСАН төлөөллөө намынхаа тэргүүнээр тавьчихаад шудрага ёс яриад байхад хэн дэмжих бэ??..та нар 36 жил улс орондоо самралт явуулсан шүү….
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.88.129
Монголчуудад нэг том дутагдал бна , Хаа ч Эв Түнжингүй, Улаа шагайсан, Юмыг болохгүй талаас нь яридаг, Зүгэр Болж бга Юмыг хөнтөрдөг самардаг, хутгадаг, Юугч юу ч биш болгодог. Төрийн Албууд нь ТОГТВОРГҮЙ, бичиг цаас хөтөлж ажиллаж чаддаггүй
Нэргүй 11 цагийн өмнө 202.179.11.230
Та нар үнэхээр дургүй байгаа юм бол улс төрийн том акц явуулаач.