Хүүхэд хөгжлийн ордны даргаар Б.Цэнгэлмаа ажиллана

Хүүхэд хөгжлийн ордны даргаар Б.Цэнгэлмаа ажиллана

Хүүхэд хөгжлийн ордны даргаар Б.Цэнгэлмаа ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгоно гэж мэдэгдсэн. Тэгвэл шинэ ордны даргаар одоогийн Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа ажиллах гэнэ. Учир нь шинээр байгуулж буй Хүүхэд хөгжлийн ордон нь Монголын хүүхдийн ордны харьяа төв болж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын үед хуучин нийслэлийн захиргааны ногоон дээвэртэй байшинг таван одтой зочид буудал болгохоор төлөвлөж байсан бол Ерөнхий сайд Н.Учрал барилгыг хамгаалалтад авч, Хүүхэд хөгжлийн ордон болгоно гэсэн. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, дөрвөн хүүхдийн эцэг хүний хувьд Сүхбаатарын талбайн баруун талд, Улаанбаатар хотын төв цэгт, хуучин хотын захиргаа байсан, олны хэлдгээр ногоон дээвэртэй барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгож байна" гэж мэдэгдсэн.
Шинэ ордны хуучин барилгыг "Хүүхдийн төлөө” сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлана.
Монголын хүүхдийн ордон нь 1958 оны аравдугаар сарын 19-ний өдөр үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө түүхт 68 дахь жилтэйгээ золгож байна. Жилээс жилд өргөжин хөгжиж, эдүгээ 100 гаруй багш ажилтан, 4500 гаруй сурагч хүүхдүүд 140 мянга гаруй төгсөгчтэй өнөр өтгөн хамт олон болсон байна. Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого зорилтын хүрээнд хүүхдийн хүсэл сонирхолд тулгуурлан тэдний авьяас, оюун билгийг нээх, хөгжүүлэх, үндэсний урлаг соёлын өвийг өвлүүлэх, урлаг, уран сайхны сургалтаар дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох, амжилтыг нь бататгах хүүхдийг хөгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага билээ.
Ерөнхий сайд Н.Учрал "Би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг даалгавар өгсөн. Одоо хүүхдийн нэртэй бүх барилга байшин хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Жишээлбэл, Хөрөнгийн бирж гэдэг барилга бол хуучин Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр байсан. Энэ байрыг 100 хувь хувьчлах ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг хүн. Тийм учраас энэ асуудлыг шалгуулж, арга хэмжээ авна.
Мөн Хүүхэд, залуучуудын театр байргүй болсон. Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр хувьчлагдсан бол Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв байргүй болсон. Үүнээс гадна Залуу техникчдийн ордон хаачсан бэ. Хүүхэд залуучуудын парк яасан бэ. Нийслэлийн захиргааны хуучин байрыг таван одтой зочид буудал болгохоор төлөвлөж байсан.
Тийм учраас би зочид буудал болгохоос нь өмнө хамгаалалтад авч, Хүүхдийн төлөө зөвлөлийн шийдвэрийг гаргаж байна. Ядаж энэ барилга Монголын хүүхдийн ордны мэдэлд байг. Өмчлөл нь нийслэл дээрээ байсан дээр. Одоо энэ барилга дотор ЗГХЭГ-ын хэдэн ажилчдын оффис, нийслэлийн ганц хоёр агентлаг, "Эрдэнэс Монгол" нэгдлийн ганц нэг охин компани байрлаж байна. Энэ хүмүүс өөр газар байрлаж, ажиллана биз. Монголын хүүхдийн ордны байранд хүүхдүүд хичээллэх танхим нь хүрэлцэхгүй байна. Хувийн компаниуд нэг нэг танхимаар нь тохижуулаад өгчихнө. Заавал их төсвөөр ажил хийх шаардлагагүй" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 7 цагийн өмнө 150.228.177.223

Ордны харьяа ордон. Хуухдэд хир зохимжтой байрлал бэ?! Гудамж, зам талбай гэд д. Сухбаатарын талбайг цэвэрлэх, баахан асар татаж тумэн хун цуглуулахаа бодьмоор юм!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.209.212.154

Хүрэлсүхийн эхнэрийн дүү Цэнгэлмаа

Avatar

А dyygai deeber yb 9 цагийн өмнө 66.181.177.89

урдниихаараа,
jyylchin

Avatar

Б 9 цагийн өмнө 66.181.177.89

зх

Avatar

уб у. 9 цагийн өмнө 66.181.177.89

orderz # L ;

Avatar

цулгуй 9 цагийн өмнө 66.181.177.89

– # # 60×30

Avatar

1.. 10 X 35.000 xaanaac, -IIparbain shyy, oopoo,ybolod . 9 цагийн өмнө 66.181.177.89

2. $1 baidag baraanyyd shyy de. lusf tsaini shupe.
ydeesnui mashin, @ @ @.
3.amcapaa dapyylj,undurlx.xashlag.
4. Nyglagch gujugch, <.
5. arai boloogyei.
6. uyanu puabr, bolcooon

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.93.208

Doloon ter bumaar shine barilaga bariashee huuhdiin ordnii hajuud gazariin naimaachin naran huugiin gazariig huraaj tend huuhded zoriulj yum hii

Avatar

zasaglyylaad baixuin, mungu ergyyleed Cameras,?ЗL@ 10 цагийн өмнө 66.181.177.89

saitni medee buchugch.

Avatar

byr musun zailyylchix ard barsyg bainy,Cameraas.tsgtg 10 цагийн өмнө 66.181.177.89

Amerik CJNOC XOT NURAAGAAD bnaa.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.55.188.38

орондоо гоё байхдаа тушаал ахиад

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.178.14

Том том албан тушаалд залуу бөгөөд царайлаг хүүхнүүд очдог болжээ. Яагаад гэдгийн учрыг тайлбарлаад өгөх хүн байна уу

Avatar

ЗОЧИН 10 цагийн өмнө 203.91.115.38

ЁСТОЙ БҮҮ МЭД. АЖИЛДАА МУНДАГ БИЗ.

Avatar

ЖИНХЭНЭ ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 10 цагийн өмнө 103.168.34.19

ЯАГААД ГЭВЭЛ ЧАМААС ИЛҮҮ…………..ГҮЙЦЭЭ……..

Avatar

Нэргүй 2026-05-28 66.181.166.134

хөл хөдөлгөөн ихтэй, машин тэрэг байнга явдаг газарт хүүхдийн ордон бх нь буруу шүү, юмыг олон талаас бодооч ээ, Учрал аа

Avatar

irgen 2026-05-28 103.212.116.227

Ингэж попорлоо гээд хүүхдийн асуудал шийдвэрлэгдэх үү учрал гараа.

Avatar

Зочин 2026-05-28 106.186.208.29

Нэлээд хэдэн жилийн өмнө гаднын нэг өндөр хөгжилтэй орны бизнесмэн монголд хөрөнгө оруулах зорилгоор ирж л дээ. Хамтарч ажилладаг монгол талын хүмүүс нь хотын удирдлагуудтай уулзуулах болж. Тэгээд хотын захиргааны байрны үүдэнд очоод машинаасаа буулгаж гэнэ. Гэтэл хотын захиргааны хар шилэн барилгыг хараад нөгөө бизнесмен чинь шоконд орж. Хотын захиргаа хирнээ …яагаад хар өнгө гэж… энд ажилладаг хүмүүсийн сэтгэл бас хар юм биш байгаа.. гм олон зүйл толгойд нь эргэлдсэн гэсэн.

Avatar

Нүх 2026-05-28 202.9.46.181

Хэний хөхүүр вэ?

Avatar

Уншигч 2026-05-28 66.181.180.48

Бөөн оноо авах гэсэн Попорсон шийдвэр

Avatar

Нэргүй 2026-05-28 66.181.178.157

хэт гадна байдалдаа анхаарсан иймэрхүү эмэгтэйчүүдээс олигтой юм хүлээгээд нэмэргүй дээ .өөрийнхөө өндөр хэрэгцээг хангах идэх завшихад л хамаг анхаарлаа хандуулдаг

Avatar

Нэргүй 2026-05-28 103.212.118.38

иймэрхүү албан тушаалд дан нуудгайнууд нь.

Avatar

Нэргүй 2026-05-28 66.181.177.138

Наад гавьяагүй гавъяат авгайн бизнес болно

Avatar

Шунал 2026-05-28 66.181.166.134

Энэ авгайн шунал хэрээс хэтэрлээ. Юу хийсэн гэж гавьяатын тэмдэг санжигнуулаад ичихгүй өвгөд буурлуудын хажуугаар алхаж бна аа.

Avatar

Нэргүй 2026-05-28 66.181.180.231

Засс. Гуравюхан давхар байшин засварлахад 7 тэрбум төгрөг??? Солиорч дуусахгүй юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж