Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.05.26/ хуралдаж хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хурлаар МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын хорооноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлсэн. Улмаар нийслэлийн Засаг даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж, хариулт авав.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:
-Тэрбээр, "Дагуул хот байгуулах ажил ямар шатанд явж байна. Хоёрдугаарт МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж хотын иргэдийн сонголтыг дураараа өөрчлөөд яваад байх юм уу. Мөн төрийн албаны тогтвортой байдалд хэрхэн анхаарах вэ. Одоо хотын дарга өөрчлөгдөөд дахиад бүтцийн өөрчлөлт хийх үү" гэв.
Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва тэрбээр, дагуул хот байгуулах ажлууд үргэлжлээд явж байгаа. Төрийн албаны тогтвортой байдлыг ажлын үр дүнгээр иргэд шийднэ. Нийслэлийн мега төслүүдийг эрэмбэлж, ил тод нээлттэйгээр цааш нь үргэлжлүүлнэ. Иргэд талцлаас залхсан байна. Одоо ажлаа хийе. Олон туршлагатай хүмүүс бий. Миний хувьд ажлаа мэддэг, туршлагатай хүмүүстэй ажиллана.
НИТХ-ын төлөөлөгч Э.Золзаяа тэрбээр, Хотын системийн асуудлыг юу гэж харж байна вэ. Хамгийн эхэнд ямар өөрчлөлт хийх вэ. Туулын хурдны замыг үргэжлүүлэх үү. Хотын дэд бүцийн асуудлыг улс төрөөс ангид шийдэж, эрэмбэлж чадах уу. Хоёр жилийн дараа иргэд сайн даргатай байснаа ямар үзүүлэлтээр дүгнэх вэ" гэдгийг тодруулав.
Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва тэрбээр, хамгийн эхэнд иргэддээ ээлтэй хот болгоно. Харин Туулын хурдны замын тухайд Засгийн шйидвэр бий. Маш сайн тооцоолол хийнэ. Олон мега төслүүд байна. Тухайлбал, трамвай, метроны төсөл байна. Трамвайд 350 орчим, 145 тэрбум, нийт 900 гаруй тэрбум төгрөг тусгасан. Бүх төслийн нэгжтэй уулзана. Иргэдийн санаа бодол чухал байна. Үр ашигтайгаас нь эхэлж явуулна, алийг зогсоож, алийг үргэлжлүүлэхийг одоо хэлэхэд эрт байгаа учир холбогдох албан тушаалтнуудтай уулзаад шийдвэрээ гаргана. Үндсэндээ миний хувьд буцалж буй тостой тогоо руу үсрээд орж байна. Залуу хүний хувьд биеэ нөөхгүй, сайн ажиллана. Хотын дарга хийх хугацаанд хэр хүн төвтэй хот болсон бэ гэдгээр дүгнээрэй гэж хэлмээр байна. Надад хувийн ашиг сонирхол байхгүй. Харин хотын иргэдэд тулгамдсан асуудлыг шийднэ" гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Б. Энхжаргалан: Нийслэлийг бизнесийг дэмжих хот болгон зарласан. Энэ хүрээнд Жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлээ бодитоор яаж дэмжих юм бэ. Бодит үр дүнгээ өгөх бодлого хэрэгтэй байна. Хоёрдугаарт, Улаанбаатар залуучуудын хот. Эдгээр хүмүүс чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, сурч боловсрох тал дээр хэрхэн анхаарах вэ?
Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва :
-Бизнес хамгийн чухал. Миний хувьд бизнес эрхэлж байсан хүний хувьд жаргал зовлонг нь мэднэ. Засаг дарга болвол дахин нэг ч төрлийн татвар, хураамж нэмэхгүй. Төр бизнестэй өрсөлдөхгүй. Залуучуудад ээлтэй хот болгох тухайд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх цогц газрууд бий болгохыг зорино" гэв.
Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагваас төлөөлөгч нар асуулт асууж дуусав. Үргэлжлүүлээд санал хураалт явагдана.
3,575.89






















































bold 2 цагийн өмнө 202.9.40.200
outube.com/watch?v=RU9n5wLT10Y&t=181s
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.187
Хотын дарга хийх хугацаанд хэр хүн төвтэй хот болсон бэ гэдгийг яаж хэмждийн
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.189.229
Коммжнистууд гэр бүлийг талаар тогтворгүй бол Улс төрийн талаар тогтворгүй гэж соц нийгэмийн номлол нь яасаг бэ ккк
Монгол Хүний Мөн Чанаруудаа гэж 2 цагийн өмнө 202.126.88.129
Монголчуудад тийм 1 Гонгинуур зан байхын, "Би Ипотектэй учраас Ажлаас халагдмааргүй бна " гээд Нэг Ажлаа дахин2 тойруулж мөлжөөд шигдээд зайлдаггүй ховхордоггүй. Бас Хүүхдээрэ түрий барьж өдөржин Ажил дээрээ Хүүхэд ярьж ажилТасдана, хоцорно….Хорвоо дээрэ ганцаараа хүүхэдтэй , ипотектэй юм шиг
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.191
Мега төсөл гэж худлаа юм ярихаа боль гэж УИХ-ын хэд хэдэн гишүүн ярьж байсан. Монголчууд мега төслийг хэрэгжүүлж чадахгүй учир ийм юм ярихаа боливол таарна. Ер нь бол олигтой ч засмал замаа ч барьж чаддаггүй шүү. Мега төслийн цаана дандаа улсын өмч хөрөнгө мөнгө төгрөгийг идэж уух л асуудал байдаг гэж иргэд ярьдаг. Олонх болсон нам өөрийн хүнээ нийслэлийн засаг даргад томилно. АН-ынхан болохоор Бат-Үүл ч юмуу хэн нэгэн тэдний хүнийг сонгоно гэж бодоод байна. Тэр буруу юмаа
зочин 3 цагийн өмнө 66.181.160.35
Зөөө зө… Одоо бүр Улаанбаатар хотын засаг дарга болж цаг нөхцөөдөг болоо юу ?..
бүгд 3 цагийн өмнө 59.153.113.126
чиний хүүхдийг би тэжээхүү, чи хүүхэддээ хулгай ч болсон хийж цаашид амьдралын баталгааг нь хангах өмч хөрөнгө өг, бас миний охинд өмч олж өг , чамаас болж ма5ай хүүхэл дагавар хүүхэдтэй орхигдсон, читөлөөс төлөх ёстой гэж Хүрэлсүх дарамталж энэ албан тушаалд тавиулжээ.
Нэргүй 3 цагийн өмнө 202.126.88.129
Улсаар дүүрэн АШИГЛАЛТАНД ОРДОГГҮЙ МЕГА ТӨСЛҮҮД, АЖИЛЛАДАГГҮЙ МЕГА ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ Боллоо…..Улс Хөгжөөд байгаа нь энэ вм бхдаа мэээдкүү…….
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.177.132
Бодитой ажлын туршлагагүй цүнх баригчдыг томилохоо болиосой.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.185.123
Хүрэлсүхийн бас нэг утсан хүүхэлдэй юү ккк
Нэргүй 5 цагийн өмнө 210.148.94.144
Пицда МАНгас бицда нар нэгмөсөн феодолын нийгэм байгуулаад өөрсөддөө зэрэг дэв олгоод яваачээ ядаргаатай юм.
Нэргүй 6 цагийн өмнө 202.126.88.119
Ерөнхий архитектур Төгсдэлгэр гэж аймшигтай авилгач хулгайч авгайг хурдан зайлуулаарай нүгэл нүдээрээ гарах цаг ирнээ
ИРГЭН 6 цагийн өмнө 103.229.122.121
Нийслэлийн Иргэдээс санал аваагүй Хятадын төлөөний түшмэл шиг ажилладаг Даргыг
нийслэлчүүд хүлээн зөвшөөрөхгүй,
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.41.116
Хитадуудыг оруулж ирснэрээ оруулж ирнээ хитад барилгуудбг барьлгаараа барина гж бн ёстой андуурваа.
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.116
Нямбтрынажлыг үрглжүүлнгэсн хитадуудыг оруулж ирж хитад хитад барилг хитадцуд барихийг үрлжшүлн гэсн үг дэ гяяяяхх гяяяххнийслл гж тэр чигээрээхитадууд үүрлцн бсн л да хитад манжуудын хоршлшааж бндаа. Уб хитадууд эзлцн бсн шдэ давтгдж бн тэгээд оросын улаан арми чалөөлж баысн давтгдхн дээ хаха.одоонам гж хитадмаэж хэргсл болсн.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.188.213
Явган хүний гарц дээр машинд мөргүүлэх гээд., явган хүний зам дээр скутер мопедэд мөргүүлэх гээд байдаг боллоо. Эдгээрийг цэгцэлж өгөөрэй.