“Цаас зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”

“Цаас зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”

“Цаас зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Орон сууцны залилангийн асуудал газар авч, хохирлын хэмжээ хэдэн тэрбумаар яригдаж байна. Энэ асуудалд УИХ-аас анхаарч, Өргөдлийн байнгын хорооноос хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, Ажлын хэсэг байгууллаа. Хэдийгээр Ажлын хэсэг байгуулсан ч хохирсон иргэдийн асуудлыг шийдэж чадах болов уу?

-Бид орон сууцны залилангийн асуудлыг хоёр хувааж, харж байгаа. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин хийдэлтэй байгаа учраас барилгын салбарт хүний итгэл дээр тулгуурласан залилан маш их гаарлаа. Үүнийг таслан зогсоох ёстой. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарна. Ингэхийн тулд өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард иргэдээс саналуудаа авч, хэлэлцүүлэг хийж, хууль санаачлагчид ийм саналууд тусгах шаардлагатай гэдэг хүсэлтээ хүргүүлсэн.

Хоёрт, одоо хохирсон иргэдэд төр юу хийж чадах вэ. Улсын бүртгэл нь, Хууль зүй, дотоод хэргийн яам, орон сууцны асуудал нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яаман дээрээ байдаг учраас хариуцах эзэнгүй үлдсэнээс иргэд олноор хохирч байна. Ийм нөхцөл байдалд хүргэсэн юм чинь одоо иргэдийнхээ асуудлыг чадах чинээгээрээ шийдэх ёстой. Мэдээж бүх асуудлыг 100 хувь шийдэж чадах эсэх дээр итгэлгүй байна. Яагаад гэвэл бидэнд хандсан өргөдлийн зарим нь анхнаасаа залилан хийх зорилгоор иргэдэд цаас үзүүлж, их хэмжээний мөнгө авч, гадаад руу зугтсан хүмүүс байна. Эдгээр хүмүүсийг эрэн хайгаад, гадаад руу явсан бол яах вэ. Эсвэл төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд нь байгаа мөртлөө санхүүгийн хүндрэлд орж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айлуудын газрыг чөлөөлж, барилга барьчихаад олон жил гацаж, царцсан гэдэг тайлбарыг өгдөг. Тиймээс хохирсон иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлж, орон байртай болгох нөхцөлийг бүрдүүлэх шийдлийг гаргаж болно.

Төрөөс энэ асуудалд анхаарч, нэгэнт ийм болсон нөхцөл байдлыг хамгийн бага хохиролтой байлгах үүднээс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарахаар хянан шалгах үүрэгтэй Ажлын хэсэг байгууллаа.

Өргөдлийн байнгын хороо иргэдийн санал гомдолд тулгуурлаж, мэдээж хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч, ажиллана. Мөн орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газарт шахалт үзүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэлэлцүүлэгт цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын төлөөлөл ирж, оролцлоо. Иргэдийн зүгээс цагдаа, шүүхийн байгууллагаар олон жил явж, байцаагч нь байнга өөрчлөгддөг гээд хүнд суртал их байгааг хэлж байсан. Тиймээс иргэдийн асуудлыг ямар нэгэн хүнд сурталгүйгээр хурдан шуурхай шийдэж өгөхийг иргэдийн төлөөлөл болж байгаа УИХ-ын гишүүдийн хувьд шахаж, шаардаж ажиллана.

-Салбар яамнаас барилгын компаниуд орон сууцны захиалга авах тал дээр хуулийн зохицуулалтгүй, албан ёсны тоон статистик байхгүй гэдгийг хэлж байна. Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо гэж байдаг юм билээ. Тус холбооноос байртай болохоор залилуулсан иргэдийн тоо улсын хэмжээнд албан бусаар 70 мянгад хүрсэн гэж мэдээлж байсан. Хэдий албан бус тоо ч энэ бага тоо биш шүү дээ?

 -Манай Өргөдлийн байнгын хороонд 12 багц төсөлтэй холбоотой 600 гаруй иргэний өргөдөл ирсэн. Бид энэ бүх гомдлыг судалж байна. Барилгын ажлаа хийх явцдаа санхүүжилтгүй зогссон юм уу эсвэл ухсан нүх, зураг үзүүлээд иргэдээс их хэмжээний мөнгө аваад, алга болсон асуудал ч байна. Үүнээс гадна цагдаагийн байгууллага дээр залилангийн гэмт хэргийн олон кейс бүртгэгдсэн.

Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоонд 55 төсөл хөтөлбөртэй холбоотой хохирсон иргэдийн гомдол санал ирүүлсэн байна.

Тэдний ар гэрийнхнийг нь нэмж тооцвол олон мянган иргэн орон гэргүй болж, амь амьдралаараа хохирсон. Бидний судалсан 12 төслийн 600 гаруй иргэд өөр өөр нөхцөл байдалтай хохирсон байна. Бид төсөл болгон дээр нь ямар дэмжлэг, шахалт үзүүлснээр иргэдийн эрх ашгийг илүү хамгаалах вэ гэдэг дээр санал дүгнэлт гаргаж ажиллана. Цаашид ийм нөхцөл байдал гаргахгүйн төлөө хууль эрх зүйн орчноо хурдан сайжруулахгүй бол өдийг хүртэл ярьсаар байгаад 10 гаруй жил болж, иргэд нэмж хохирсоор байна.

-УИХ-ын гишүүн П.Сайнзориг санаачлан боловсруулсан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг салбар яам нь дэмжсэн ч ЗГХЭГ-аас дэмжихгүй байна гэдгийг хэлсэн. Энэ хуулийн өөрчлөлтөөр ямар зохицуулалтыг хийхээр тусгасан бэ?

-Хууль тогтоомжийн тухай хуулиараа П.Сайнзориг нарын гишүүдийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл орж ирэх ёстой. Намайг энэ асуудлыг байнгын хороон дээр сонсч, гарц гаргалгааг нь харж байгаа хүний хувьд санал дүгнэлтээ өгөөрэй гэсэн. Асуудлыг анх Өргөдлийн байнгын хороон дээр ярьж эхлэхэд энд тэнд сайд нар гарч ирээд “Энэ асуудлыг таслан зогсооно” гэж улс төрийн мэдэгдэл их хийдэг байсан. Улстөрч ах нар маань гэж тодотгож хэлье. Тэд попрохдоо попорч, иргэдэд итгэл найдвар төрүүлж байгаа мөртлөө үр дүн гаргах чиглэлд хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Үнэн байя. Үнэхээр тэр ажлыг хийнэ гэж зориг шулуудаад, улс төрийн мэдэгдлээ хийсэн бол чармайн ажиллаж, дэмждэг байя ах нар аа.

Попорч сайхан юм ярьчихаад тэр ажилдаа ерөөсөө анхаарахгүй байсаар зогсоох нь муухай. Ийм нөхцөл байдал улам даамжирч байхад иргэдийн асуудлыг үнэн бодитоор хүлээн авч, шийдэх тал дээр анхаарахгүй дундаас нь хаяж ирсэн учраас иргэд 10 гаруй жил цөхөрч байна.

Ерөөсөө санхүүгийн чадваргүй компаниудад анхнаасаа дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажил хийх болон барилгын тусгай зөвшөөрөл өгөх ёсгүй. Олон улсад барилгын компани өөрөө захиалга авах эрхийг нь хаасан байдаг. Заавал дундын тусгай зөвшөөрөлтэй этгээд “Энэ үнэхээр баригдах барилга учраас иргэн та хөрөнгө оруулбал баригдана” гэдэг мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дундын зуучлагч баталгаа гаргаж, оролцдог. Гэтэл Монголд одоо компаниуд барилгаа барьж эхлээгүй байж иргэдээс урьдчилгаа төлбөр авч байна. Салбар яамны зүгээс тухайн барилгын компани 50 хувиас дээш барилгын ажлаа хийгээгүй бол иргэдээс захиалга авах эрхийг нь хязгаарлах юм.

-Хохирсон иргэд дунд хамгийн удаан хугацаанд их хэмжээний мөнгө төгрөгөөр хохирсон хэчнээн хүн байна вэ. Тэр дунд онц ноцтой кейс гарсан уу?

-Хамгийн удаан хугацаанд хүлээсэн гэвэл 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал эхэлснээс хойш өдийг хүртэл 13 жил цөхөртлөө явж буй иргэн байна. Өргөдлийн байнгын хороон дээр 80 настай Л.Дэмбэрэл гуайн асуудлыг ярьсан. Тэрбээр өөрийн өмчийн газраа чөлөөлж, дахин төлөвлөлтөд орсон боловч одоо хүртэл “Таны ээлж болоогүй байна” гэдэг хариу сонсч байна. Иймэрхүү хүний мөсгүй хандаж байгаа асуудлууд байна. Ахмад настан өчнөөн жил түрээсийн байраар амьдарч байна. Зарим хохирсон иргэд 7-8 жил орон сууцандаа орж чадахгүй хүлээж байгаа бол өнгөрсөн хугацаанд хүлээж тэсэлгүй нас барсан 10 орчим хүн байна гэдгийг хэлж байна. Үргэлжлүүлэн үр хүүхдүүд нь араас нь явж байгаа асуудлууд ч байна.

Төр засаг нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрлээ. Бидний үүрэг бол Өргөдлийн байнгын хороо яг ийм асуудлыг шийдэх хүрээнд чадах чинээгээрээ ажиллана.

Мөн “Ногоон хөгжлийн төв” гээд ТББ гэхэд багш, эмч нарыг орон сууцтай болгон гэдэг сайхан уриатай, сар болгоны цалингаас мөнгө авч, хувьцаа өгч, орон сууцтай болгоно гэдэг санхүүгийн схем угсарсан байна.

Мэдээжийн асуудалд Санхүүгийн зохицуулах хороо нь хүртэл эс үйлдэхүй үзүүлж байгаа нь маш харамсалтай. СЗХ-ноос хувьцаа гаргах эрхийг нь өгөөгүй байхад вэб пэйж дээрээ амжилттай хувьцаа гаргаж, хоёр сая ширхэг хувьцаа гаргалаа гэж өөрсдийгөө сурталчилж, бусад хүмүүсээс их хэмжээний мөнгө авсан байна.

Энэ асуудал дээр яагаад хяналт тавьдаггүй юм бэ. Иргэдийн төлөө гэсэн сэтгэлээр хяналтаа тавьж ажиллахгүй, манай байгууллагын эрх, үүрэг мөн ч юм уу биш ч юм уу гэдгээ мэдэхгүй сууж болохгүй шүү дээ. Маш харамсалтай. Гэхдээ бид чадах бүхнээрээ ажиллаж, төрийн байгууллагуудаа хамруулж ажиллана.

-Заавал хууль эрх зүйн орчныг бүрдүүлсний дараагаар залилан хийсэн компаниудын хар жагсаалтыг гаргах ёстой юу. Хуулиас өмнө олон нийтийг сэрэмжлүүлэх зорилгоор жагсаалтаа гаргах боломжтой биз дээ?

-Одоо бол салбарын яам нь хар жагсаалтаа хийгээд “Энэ барилгын ажил огт яваагүй байна” гэдгээ гаргавал гаргахаар болсон. Салбарын сайд Э.Бат-Амгалан сая ажлын хэсэг байгуулж, 2026 оны зургадугаар сарын 1-н гэхэд дуусаагүй царцсан барилгуудын шалтгааныг тодруулж, иргэдийн хохирлыг тогтоож, асуудал нь хаана байна гэдгийг тогтоох юм байна.

Ингэснээр ямар барилгын компаниудад тусгай зөвшөөрөл олгож, төлбөрийн чадваргүй байж хоосон зураг, ухсан нүх үзүүлээд иргэдээс их хэмжээний мөнгө авсан хэргүүд байна. Барилгын салбарт төрийн хяналт байхгүй байгаагийн илрэл энэ.

Нөгөө талаараа ийм төлбөрийн чадваргүй, агаарыг иргэдэд зарж мөнгө олдог байдлыг таслан зогсоох ажлыг одооноос хийж байх ёстой. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг хүлээвэл цаг хугацаа маш их алдана. Өргөдлийн байнгын хороон дээр танайхаас Барилгын тухай хууль тогтоомж орж ирэхгүй байна гэж хэлж байсан. Салбар яамнаас ирэх долоо хоногт Засгийн газарт ийм хуулийн төслөө танилцуулна гэсэн. Тэгвэл сайн л байна. Гэхдээ салбар яамнаас оруулж ирж байгаа хуулийн төслийн чанар маш муу байдаг. Тэгэхээр хаа хаанаа энэ байдалдаа дүгнэлт хийж, төрийн байгууллагуудыг шахаж ажиллахгүй бол үнэхээр дүлий байдал руу ороход ойрхон байна.

-Хохирсон иргэд мэргэжлийн хуульчид хандаж чаддаг юм болов уу?

-Бид өмгөөлөгч, хуульчдын холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэдний зүгээс “Залилан хийсэн этгээдийг эрэн хайхаар гадаад руу гарсан байдаг эсвэл төлбөрийн чадваргүй болсон, мөрийтэй тоглоом тоглож алдсан” гэдэг асуудлыг хэлдэг. Хохирогчид аль болох нэгдэж, асуудлаа шийдүүлэхээр хуулийн байгууллагад хандаж байна. Нөгөө талаас барилгын төсөл хэрэгжүүлж байгаа барилгын компаниуд өмгөөлөгчтэйгөө хэлэлцүүлэгт оролцож байна. Тал талаасаа хууль эрх зүйн зөвлөгөө авч байгаа боловч нэг л болохгүй байгаад байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь мэдлэг, мэдээлэл, мэдрэмж бүр байхгүй болчихсон. Хохирсон иргэний амыг хаачихвал болно доо гэдэг байдлаар хандаж байгаа учраас Өргөдлийн байнгын хороо иргэдийн төлөөлөл болон барилгын компаниудтай хууль эрх зүйн орчны хүрээнд эрхийг нь хамгаалах хүрээнд хамтран ажиллах шаардлагатай байна. Тэгэхгүй бол компаниуд нь иргэдийг дээрэлхэж “Энэ гэрээн дээр гарын үсэг зур, зурахгүй бол боль” гэж давуу байдлаар хандаж байна.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүсэл 2026-05-25 202.126.93.115

Ард иргэдийн эрх ашигт нийцсэн санаачлага, хандлага байна…Иргэдийн төлөөлөгч болж чадаж байна…

Avatar

Зочин 2026-05-25 202.126.89.67

Ёстой зөв .

Avatar

Нэргүй 2026-05-25 202.9.40.193

Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож ажлуулах эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө

Avatar

Нэргүй 2026-05-25 103.9.78.107

Хөгжил ирэхгүй ээ энэ улсад чинь! Парламентийн засаглал танай улсад тохирохгүй.

Avatar

Иргэн 2026-05-25 202.55.186.137

Номинчимэг гишүүн бол харьцангуй өндөр боловсролтой, барьж авсан ажлынхаа хойноос уйгагүй хөөцөлддөг гишүүн. Ихэнх гишүүд асуудалд ингэж бодитой ханддаггүй, хаана ямар асуудал байна тэрийг сэдэв болгож шүүрч аваад улстөр хийж поопорпог, яс юман дээр хуруугаа ч хөдөлгөдөггүй нь үнэ. Байр авна гээд мөнгөө оруулаад алдсан хүмүүс үнэхээр хэцүү байдалд байгаа. Барилгын төслийг нь дэмжсэн, хянах ёстой ТБ-ууд шалтгааныг тодруулж яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй! КОМПАНИУДЫНХ НЬ ХӨРӨНГИЙГ ХУРАА ЯАРАЛ

Avatar

зочин 2026-05-25 124.158.105.42

итгэлгүй байна гэсэн нь юу гэсэн үг вэ. ингээд иргэдээ хохироож залилагчид нь ял зэмгүй үлдэх юм уу. хэрэв үнэхээр залиллан хийж иргэдийг хохироосон бол хуулийн дагуу шийтгэлийг нь оноогоод ирэхээд тэд иргэдийг хохиролгүй болгож л таарна биздээ

Avatar

Нэргүй 2026-05-25 103.9.78.107

Ул иргэдээс нилээд хэдэн юм авбал зохилтой

Avatar

Нэргүй 2026-05-25 202.9.40.196

Нотариат байна. Бас цаас зардаг, байр зарахад гэрээг нь бүртгэж аваад л 500,000 төгрөг.

Avatar

Нэргүй 2026-05-25 138.252.29.2

шимэгчид

Avatar

Нэргүй 2026-05-25 66.181.164.23

Тэгээл МАН аа сонгоод байдаг хөөрхий өрд түмэн шүү…луйварчид нь бараг бүгд МАН ы далбаан доорхи хурган дарга нар хахаха…

Avatar

zochin irgen 2026-05-25 66.181.187.176

Bair avah geed 100 huvi munguu tulchuud 10 garan jil ed hurungu.setgel sanaagaar hohirch baina iim olon zuun myangan irged baina.Ene ulsad tur zasaggui olon jil bolloo 126 bolon erenhiilugch yu ch hiij chaddaggui chadamjgui sul tsalin avch avliga avdag avdaggui turiin alban haagchid ajlaa ugch shalguulj irgediin tultt shudarga humuust ajlaa uguuchee suirch baina chadamjgui teneg uls turchiduus bolj

Avatar

Нэргүй 2026-05-25 103.9.78.107

Энэ улсад шинэ байр авах нь буруудцан юм байхгүй юу

Avatar

Лоолойгийн найзууд 2026-05-25 66.181.191.245

СӨХ хууль энэ тэр чинь юу болсон бэ

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: МАН-ЫН НЭР ХҮНД УНАСАН ӨНӨӨ ҮЕД ШИНЭ ГИШҮҮДЭЭ ДЭМЖИХ НЬ ЗӨВ БАЙЛГҮЙ ДЭЭ 2026-05-25 103.212.118.240

Номинчимэг тамхи, орон сууцны заллин гэсэн 2 асуудлыг хөөцөлдөж шийдүүлж чадвал УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэргээ бүтээнэ. ЛУВСАНЖАМЦ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг төрийн албаны дээд түвшинд хэрэглэдэг болголоо.Батнайрамдал ОТ-н асуудлыг хөөцөлдсөөр, элдвээр хэлүүлсээр хөдөлгөж чадлаа. Тамхины бизнесийнхэн ямар их дарамт үзүүлж лообидож байгаа болдоо. Шантрах хэрэггүй Номинчимэг.ТУЛГАМДСАН АСУУДАЛ ШИЙДЧИХЬЕ ГЭЭД АЖИЛЛААД БАЙГАА ИЙМ 3 ШИНЭ ГИШҮҮН МАН-Д БАЙНА ДАА.

Avatar

босс 2026-05-25 103.168.34.61

ийм ямарч хэрэггүй 126 гишүүдийг тэжээж байгаа ард түмэн их зовно доо

Avatar

Lawmakers 2026-05-25 202.70.43.34

Иргэдийн Эрх Ашгийг хамгаалсан Хууль Монголд бараг байхгүй. Хууль Ном Ёсоор яваад Амжилт Олдоггүй . Гишүүд яахав худлаа Попороод өөрсдөө Карьер хөөгөөд Тансаг сайхан амьдарч байвал л болоо. Өнөөдөр Монголд залуу хүн бүр тэр дундаа Гадаадад төгсөгчид Өндөр Карьер хөөж Монгол иргэдээ Үг хэлээр Даапаалж Доромжилж суудаг Сагсуу Цээж өвчтэй залуус олширсон

Avatar

Нэргүй 2026-05-25 103.57.94.14

Энэ нэг УИХ-ын гишүүний суудлаа янз бүрийн ХАК-нуудын ашиг сонирхлыг хамгаалахад зориулан үнэлж зарж явдаг улс төр – бизнесийн я***н авгай бнаа !
Нэг хэсэг баахан тамхи яриад л бсан, одоо бас ийм юм яр иад л …….. нийгэм нийтэд бус ганц нэг ХХК-д хэрэгтэй юм хөөцөлдөөд өндөр төлбөр авч баяждаг блаавгай, ичээч !!!

Avatar

Зөв бич 2026-05-25 59.153.84.162

гаргахгүй нь төлөө -гаргахгүйн төлөө, орон сууцтай болгон-оррон сууцтай болгоно

Avatar

Нэргүй 2026-05-25 103.9.78.107

Мэдрэлтээ наассс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж