Байрны үнэ буурахгүй нь

Байрны үнэ буурахгүй нь

Байрны үнэ буурахгүй нь

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн байна. Салбарынхны үзэж буйгаар энэ өсөлтөд зөвхөн шинэ төслүүдийн үнэ нөлөөлөөд зогсохгүй төвийн бүсийн өндөр эрэлт, дэд бүтцийн төвлөрөл, ипотекийн зээлийн хүлээлт, түрээсийн зах зээлийн дарамт зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлж буй аж.

2023 оны нэгдүгээр сарыг суурь түвшин гэж үзвэл орон сууцны үнийн индекс 1.43-т хүрчээ. Энэ нь сүүлийн жилүүдэд зах зээл тогтвортой өсөж ирснийг харуулж байна. Ялангуяа хуучин орон сууцны үнэ шинэ байрнаас илүү хурдацтай өссөн нь анхаарал татаж байна. Статистик мэдээллээр хуучин байрны үнэ жилийн дүнгээр 10 хувь, шинэ орон сууцных 7.4 хувиар нэмэгджээ.

Үнийн хувьд шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 5.75 сая төгрөгт хүрсэн бол хуучин орон сууцных 5.89 сая төгрөг байна.

Хотын хамгийн өндөр үнэтэй бүс Сүхбаатарын талбай, 220 мянгатын орчим байна. Энд шинэ орон сууцны нэг ам метрийн үнэ 11.74 сая төгрөгт хүрч, нийслэлийн дунджаас хоёр дахин өндөр үнэтэй байгаа юм. Харин хамгийн хямд бүсээр Таван шар орчим нэрлэгдэж байгаа бөгөөд шинэ байрны нэг ам метрийн үнэ 3 сая төгрөг, хуучин байрных 3.16 сая төгрөг байгаа нь төвийн бүсүүдтэй харьцуулахад бараг гурав дахин бага үзүүлэлт болжээ. Нөгөө талд Яармаг орчмын үнэ харьцангуй тогтвортой байгаа нь шинэ төслүүд олноор хэрэгжиж, нийлүүлэлт өссөнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

ТҮРЭЭСИЙН ДАРАМТ НЭМЭГДЭЖ БАЙНА

Орон сууц худалдан авах боломж хумигдах тусам иргэдийн сонголт түрээсийн зах зээл рүү шилжиж эхэлжээ. 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар нэг өрөө байрны сарын дундаж түрээс 1.27 сая төгрөг, хоёр өрөө байрных 1.81 сая төгрөг, гурван өрөө байрных 2.78 сая төгрөгт хүрсэн байна.

Хамгийн өндөр түрээстэй бүс мөн л Сүхбаатар дүүрэг хэвээр байна. Тухайлбал, 220 мянгат орчимд гурван өрөө байрны сарын түрээс 4.47 сая төгрөгт хүрсэн нь дундаж өрхийн сарын орлогоос давсан үзүүлэлт болжээ.

Энэ нь орон сууцны үнэ өсөхийн хэрээр зөвхөн худалдан авах зах зээл бус, түрээсийн дарамт ч мөн зэрэгцэн нэмэгдэж байгааг харуулж байна.

ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТ ХАМГИЙН ТОМ СОРИЛТ ХЭВЭЭР

Зах зээл дээр орон сууцны нийлүүлэлт тодорхой хэмжээнд байгаа ч ипотекийн санхүүжилтийн хүртээмж хамгийн том асуудал болоод байна. Эх үүсвэрийн хомсдолоос шалтгаалан олон мянган иргэн банкны дараалалд хүлээгдэж байгаа аж.

НОСК-ийн захирал М.Говьсайханы мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 35 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гарган хүлээлтэд байгаа бөгөөд зарим нь хоёр, гурван жилийн турш дарааллаа хүлээж буйг онцолсон юм.

Түүний хэлснээр Засгийн газраас ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зөвхөн зургаан хувийн ипотекийн зээлд төвлөрөх бус илүү олон сонголттой санхүүгийн бүтээгдэхүүн бий болгох чиглэл барьж байна. Өөрөөр хэлбэл, зургаан хувийн ипотекийн зээлээ олон жил хүлээхийн оронд 12-14 хувийн хүүтэй арилжааны банкны зээл болон хөнгөлөлттэй ипотекийн дундах “завсрын бүтээгдэхүүн” хэрэгтэй болсон гэж үзэж байгаа аж.

“ХАМТЫН ӨМЧЛӨЛИЙН ИПОТЕК” ШИНЭ ГАРЦ БОЛЖ МАГАДГҮЙ

Засгийн газрын түвшинд яригдаж буй шинэ хувилбаруудын нэг нь “хамтын өмчлөлийн ипотек” юм. Энэ тогтолцоо нь олон улсад “shared ownership mortgage” нэрээр хэрэгждэг бөгөөд иргэн орон сууцныхаа тодорхой хэсгийг ипотекийн зээлээр авч, үлдсэн хэсгийг түрээсийн хэлбэрээр ашиглан, боломжтой үедээ аажмаар бүрэн өмчлөх зарчимтай.

Тухайлбал, байрныхаа 50 хувийг ипотекийн зээлээр санхүүжүүлж, үлдсэн 50 хувьд түрээс төлөх боломжтой. Харин орлого нэмэгдэх эсвэл санхүүгийн боломж бүрдэх үед үлдсэн хувиа худалдан авч бүрэн өмчлөх зохицуулалттай юм.

Салбарынхан энэхүү загвар нь залуу гэр бүлүүд болон урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломжгүй иргэдэд шинэ гарц болж магадгүй гэж үзэж байна.

Мөн өмнөх Засгийн газрын үед яригдаж эхэлсэн Орон сууцжуулалтын банк байгуулах асуудал үргэлжилж байгаа аж. НОСК-ийн захирал М.Говьсайханы мэдээлснээр, тус банкны тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэрэв уг банк байгуулагдвал ипотекийн санхүүжилтийн тогтолцоог тогтвортой болгох, урт хугацааны эх үүсвэр бүрдүүлэх, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тусгай институц бий болно гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 5 цагийн өмнө 202.9.46.111

МОНГОЛЫН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ ХАМГИЙН ТЭНЭГ ҮНЭ, МӨЛЖЛӨГӨ, ДЭЭРЭМ, ЗАЛИЛАН……..БҮҮ АВ…ШАЛДАА БУУТАЛ НЬ БОЙКОТЛОХ ЁСТОЙ…………

Avatar

Зочин 5 цагийн өмнө 103.229.121.82

Манай улсын эдийн засаг эрэлт хийлүүлэлтийн зарчмаараа явахаа байгаад удаж байгаа. Барилга орон сууц авилгын хар мөнгөө угаадаг диваанжингийн газар болсон. Эдийн засаг агшаад авилга хийх боломж нь багасаад ирэхээр л жаахан бууж бгаа байх бусдаар одооны орон сууцыг жирийн иргэн авах ямар ч боломжгүй болсон.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.46.55

Буурахгүй ээ. Улам өснө

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.93.243

Байр орон сууц импортын машины бизнест хар мөнгө угаалт ихээр орсон гэдэг бол ортой Хууль бус хөрөнгө орлогыг хурааж шалгаж чадахгүй бол эргээд ийм дарамт болж байгаа юм ийм өндөр үнээр өнөөх авилгачид хууль бусаар олсон орлогтой луйварчид л байр орон сууц авч байгаадаа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.119.206

Байр орон сууц импортын машины бизнест хар мөнгө угаалт ихээр орсон гэдэг

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 203.23.49.145

монголчуудад зориулагдаагүй дээ монголчууд авч дийлэх ч үгүй тэгэхээр яаёан байхуу өөр бодлого яваа

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.91.60

ипотекийг нам зогсоо. тэгвэл үнэ буурна

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 43.242.242.59

Бид өөрсдөө үнээ нэмсэн бараа байр үл хөдлөх хөрөнгийг аваад байдаг нь буруу юм. Хэвлэл мэдээллээр үнэ улам нэмэгдэнэ гэхээр нь авцгаагаад байдаг явад ажиглагдаж байна. Авахгүй бол үнэ буурч л таарна. Үнэ нэмэгдэхэд иргэд өөрсдөө буруутай. Нэмж байгаа хүн ашгийн төлөө явдаг учир бүр ч их нэмэхийг бодох нь гарцаагүй

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.225.197

Economy 101 geed hicheel yadaj uzee haha

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 124.158.123.242

Монголын гол онцлог бол аливаа үнэ дээшээ явдаг ганц чиглэлтэй. Энэ нь бүх муу юмны эхийг тавьдаг шуналын үр дүн. Ийм байхад луйвар хулгай гаарч, улс хөгжихгүй

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.70.43.34

Манай Монгол улс хэзээ Иргэд нь Орон сууцтай, Аймаг Нийслэл Сумд нь Хатуу хучилттай замтай, Боловсрол , Эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийдэг Ухаалаг Улс болох юм бэ ???? Ядаж байхад Хууль Муутай болохоор Барилгын Компаниудын Байрны Захиалгын Залилан Газар авч бна

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.94.14

Тэр схн цаг хир зэрэг удаж ирэх нь Та биднээс л шалтгаал на шүү дээ !!!
Хүнд аж үйлдвэрийг тууштай хөгжүүлсэн цагт хөгжил аян
даа л хүрээд ирнэ. Харин хүнд аж үйлдвэрийн цагаан толг
ойн " А" үсэг нь УУЛ УУРХАЙ юмаа !!!
Оросын зхиа даалгавараар "Газар нутгаа ухахгүй" гэж тэнэгтээт байвал Монгол Улс бахь байдгаараа л бна, !!!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.124

хахн тайжгэдг бол монгол үг манжхужаагууд урвуулахд ашглаад хужааманжзохилдээрашглаад наацнболхоос.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.21.108.14

naad oron suutsnii zalilan chini iim ih baihad ene salbart humuus horongo oruulahgui ee. tegeheer chini une osolgui yahav. mongotei humuus ehleed naad barilguudiig chini zahialj bariulj baij. zah zeel deer uniig buulgaj chadna. odoo oron suutsnii une mash hoosorch bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж