Ерөнхий сайд Н.Учрал “Ипотекийн зээлд хамрагдах иргэний урьдчилгаа төлбөрийг 50 хувиар бууруулна” гэх сүржин мэдэгдэл хийсэн ч Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт энэ онд ипотекийн санхүүжилт хумигдах болсныг дуулгав.
Учир нь, Монголбанк энэ онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилгоор мөнгө хэвлэхгүй, мөн бонд гаргахгүй. Зөвхөн ипотекийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгийг зөрүүлээд санхүүжилтийн эх үүсвэр болгон ашиглана. Энэ тохиолдолд санхүүжилтийн эх үүсвэр 500 тэрбум төгрөг дотор л эргэлдэх юм.
Төв банкны мэдээллээр 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 187 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулан зах зээлд гаргажээ. Иймээс одоо үлдсэн 313 тэрбум төгрөг дотор л хүсэлтийг шийдвэрлэх болж буй. Гэтэл эрэлт асар их буюу 5.5 их наяд төгрөг давсан зээлийн хүсэлтийг иргэд ирүүлжээ. Түүнийгээ дагаад хүлээгдлийн хугацаа ч уртассан байна.
Нэг талдаа эх үүсвэрээсээ хэд дахин давсан зээлийн хүсэлт ирсэн нь монголчуудын амьдрал боломжийн болов уу гэж харж болох ч бага, дунд орлоготой иргэдийн хувьд байранд орох хүсэл нь алсарсаар байгаа юм.
Учир нь, өдрөөс өдөрт байрны үнэ өссөөр төрийнх нь бариулж байгаа байрны үнэ 1м2 нь 4.5 саяас 4.8 сая төгрөгийн хооронд яригдах болсон нь баячууд нь талбайн хэмжээг нь бага гээд тоохгүй, борчууд нь орох хүсэл байвч үнийг нь дийлэхгүй, банкных нь шалгуурыг давахгүй бэрхшээл үүсээд буй.
Ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 140 мянга гаруй иргэн энэхүү хөтөлбөрт хамрагдсан статистик гарч байгаа. Гэвч энэхүү жилийн зургаа болон найман хувийн хүүтэй эх үүсвэрийг хоёр дахь, гурав дахь байранд авсан асуудал хөндөгдөх болсон. Түүнийг дагаад зорилтот бүлгийнхнийг буюу гэр хороололд амьдардаг иргэд нь хамрагдаж чаддаггүйгээс яндангийн тоог бууруулж чадахгүй байна гэх шүүмжлэл өрнөсөөр ирсэн ч одоог хэр нь хэрхэн яаж энэ асуудлыг бодлогоор зохицуулах вэ гэдэг нь бүрхэг хэвээр буй.
Хэдийгээр Ерөнхий сайд Н.Учрал “Монголбанк арилжааны банкуудад ипотекийн санхүүжилт олгохдоо тухайн зээлд хамрагдах иргэн нь анхны байраа авч байна уу, үгүй юу гэдгийг төрийн “Хур” системээр дамжуулан хянана" гэж ярьж байгаа ч үнийг нь дийлж, ипотекийн шалгуурыг хангаад орон сууцанд орох нь хэд билээ.
Хуруу дарам гэж хэлэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Гэвч эрх баригчдын хувьд ард иргэд нь 1 м2 нь 4.5 саяас 4.8 сая төгрөгийн үнэтэй байранд орлогоороо орох боломжгүй гэдгийг тооцох хар ухаан алга. "Ипотекийн зээлд олон хүүхэдтэй өрх гэр бүлийг хамгийн тэргүүнд хамруулна, ипотекийн зээлийнх нь урьдчилгаа төлбөрийг 50 хувь бууруулна" гэж л шоудаад байна. Орлоготой иргэд байгаа юм уу.
Уг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас эхлэн “Ипотекийн зээлд зорилтот бүлгийнхнээ хамруулна. Яндангийн тоог бууруулна” гэх амлалт өгсөн ч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, бодлого нь одоо хэр боловсруулагдаж хуульчлагдаагүй нь 2028 оны УИХ-ын сонгууль болоход ч энэ асуудлаа шийдэж чадаагүй, ярьсаар сууж мэдэхээр буй.
Дээр нь ипотекийн зээлийн санхүүжилт асуудал дагуулсан хэвээр байна. УИХ-аас Баялгийн сангийн тухай хуулийг баталснаар 2024 онд Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд зориулан гаргасан. Мөн төв банк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр орж ирсэн 500 тэрбум төгрөгийг буцаан санхүүжилт болгон зарцуулж ирсэн. Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр 1 их наяд төгрөгт хүрч хоёр дахин өссөн юм. Энэ бодлого 2024 оны УИХ-ын сонгууль угтан хэрэгжсэн бол 2025 онд үргэлжлэн хэрэгжсэн. Энэ онд дээрх бодлого үргэлжлэх болов уу гэх хүлээлт байсан ч Засгийн газраас барьж буй бодлогоор ипотекийн зээлд зарцуулах санхүүжилтийн хэмжээ буурах юм байна. Мөн одоог болтол Хуримтлалын сангаас ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулж хөрөнгө гаргаагүй байгаа юм.
Хэдийгээр Монголбанк 3.8 их наядын ипотекээр баталгаажсан үнэт цаасыг эзэмшдэг ч түүнийг бонд болгон зах зээлд гаргахад худалдан авагч гарч ирэхгүй болохыг Төв банкны ерөнхийлөгч мэдэгдсэн.
Учир нь, хоёр хувийн өгөөжтэй бондыг зах зээлд гаргахаар худалдан авагч талд ашиг гарахгүй. Шалтгаан нь Монголбанк мөнгө хэвлэж, ипотекийг санхүүжүүлсэн бонд учраас зах зээлд гаргах боломжгүй болж гацжээ. Иймээс төв банк ипотекийн санхүүжилтийг урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж аргалахаас аргагүйд хүрсэн байна.
Уг нь Г.Занданшатарын танхим Орон сууцжуулалтын банк байгуулж, 2028 он гэхэд 80 мянган айлыг ипотекийн зээлд хамруулах амлалт өгсөн ч огцорсон.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мөн л бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулна. Жилийн 3-6 хувийн хүүтэй орон сууцыг иргэдэд олгоно гэх сүржин мэдэгдэл хийсэн ч бас л огцорсон.
Ерөнхий сайд Н.Учрал ипотекийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийг бууруулж 15 болгоно гэж мэдэгдсэн ч бодлого нь одоо хэр хуульчлагдаагүй, эх үүсвэр нь улам бүр хумигдсаар байгаа юм.
Гэтэл байрны үнэ өдрөөс өдөрт өссөөр байгаа нь зорилтот бүлгийнхний хувьд байр мөрөөдөл болж алсарсаар л байна.
Г.ХОРОЛ
3,576.02






















































Нэргүй 2026-05-08 66.181.190.150
Зов шийдвэр байна…залхуу архичин замбараагуй зэрлэгэ приустэй оркууд цоорч уржихгуй аяндаа устах естой!
Зочин 2026-05-08 103.57.94.175
Орон сууцны хэрэгцээ их байна Дийлээд л аваад байгаа учраас баригдаад байгаа юм биш үү
Нэргүй 2026-05-08 202.126.90.100
Хэцүүү бнааааа…….
Хэсэг бүлэг Ховдын Морь Уяачид, Бөхчүүл хүртэл Орон сууц барих нэрийдлээр хүмүүс залилж явна
Зочин 2026-05-08 103.168.34.126
Гаднаас ирж суурьших гадны иргэдэд зориулж байгаа юм аа. Монголчууд эх орноо орхиод гараад байгаа юм чинь орыг нь эзлэх иргэдтэй байх хэрэгтэй биз дээ!
Зүгээр л мангө угаалт болж бна 2026-05-08 176.43.223.177
Авилгачид гаднаас мөнгөө оруулж ирж барилга бариулж бна
Үнээ буулгаа
Уншигч 2026-05-08 66.181.161.213
Энэ ёстой үнэн хэлсэн байна. Баячууд авахгүй юм чинь борчуудадаа хямпруулаад өгөөд оруулчихвал барилгын компаний эздэд буян болно доо. Хэн ч орохгүй овоолсон шороо болгоод өөрсдөө хараад суужнөхдүүдээхир ашигтай болдоо одоо түрүүдж бодоочээ наад олон байр барьсан нөхдүүдээ
Del 2026-05-08 202.55.188.82
ипотекийн зээлээ тодорхой хугацаанд хязгаарлах хэрэгтэй байна даа тэгээд байж байрны бодитой үнэнд ойртоно
Нэргүй 2026-05-08 66.181.177.100
хөдөө гарга. малыг тэрбумд хүргэ
Нэргүй 2026-05-08 172.56.14.154
ХУЛГАЙЧ НАРААС УНЭТЭЙ АВСАН ГАЗАР ДЭЭР БАС НЭГ ХУЛГАЙЧ ХЯТАДУУДТАЙ НИЙЛЖ ХАМГИЙН АДГИЙН ХОГООР МАШ ХЯМД ЗАРДЛААР БАРИАД МОНГОЛЧУУДАД УНЭТЭЙ ЗАРЖ БАЙГАЙ ЭРГЭН ТОЙРОНД НЬ АМЬДРАХ ОРЧИНГУЙ БЕТОН ШУГУЙ. МОНГОЛЧУУД УУНИЙ УНИЙГ НЬ ТОЛОХ ГЭЖ СОЛОНГОСТ БООЛЫН ХОДОЛМОР ЭРХЭЛЖ БНА. ХУЛГАЙЧ НАР УДАХГУЙ ХАР ХОРИН НҮҮЖ УЛНЫХАН ТЭДНИЙ ҮНЭТЭЙ БАЙРНЫ УНИЙГ НАСААРАА ТОЛООД УТАА БОГЛОРОЛ ДУНДАА УЛДЭХ БОЛНО
зочин 2026-05-08 103.57.94.175
Зах зээлийн үнэн нүүр царай нь энэ, Монгол мэт ядуу буурай, юм хийх бүтээх чадваргүй, хэрэглэгч оронд энэ байдал улам бүр газар авна, Ядуурал эрс өснө,Мөлжлөг улам ширүүснэ,Дотоодын хөрөнгөтнөөс гадна гадаадынхан ирж шулна, Хамаг баялагийг чинь ховх сорно,Өнөөдөр бүх орон зах зээлийн жамаар явж байна,Гэтэл ихэнх нь манайхаас ч дор,Баялагаа ухаж зараад одоо мөхөл тийшээ явж байна,Ардчилагч гэх бүлэг луйварчид энэ зам рүү оруулсан, Хэдхэн жилийн дотор баруун мэт үсрэнгүй хөгжинө гэж хуурсан
Нэргүй 2026-05-08 103.212.118.191
үнэн шүү
далай 2026-05-08 45.117.34.202
зээл бонд гээд л мөнгө өө цацаад байх юм бол адаг сүүл дээ улс дампууран шүү аль болох мөнгний хатуу бодлоготой бай хэрэгтэй
Нэргүй 2026-05-08 66.181.177.100
үхэл худалдан авч байгаа шүү. гал шазар хөдлөлт эмчтлгэн авах боломж муу гээд зүйргүй их зовлон худалдан авч байгаа
Зочин 2026-05-08 66.181.187.189
Дэд бүтэц, газар, эрчим хүчний хангамж, ариутгах татуургийн сүлжээгээ төвлөрүүлээд байлгүй хөрөнгө оруулалтаа хийчихвэл иргэд өөрсдөө орон сууц хаусаа бариад амьдарчихна шүү дээ п***а царайлсан хүүрэнсүгийн махан толгойлсон тавиул авилгачидаа
Зочин 2026-05-08 66.181.187.189
Байшин бариад байлгүй дэд бүтэц, эрчим хүч, ариутгах татуургаа хийгээчээ махан толгойлсон төрд шурналсан авилгач пиздануудаа… үхэж далдраасай
Нэргүй 2026-05-08 202.179.11.230
Bitgii av, jaahan hulee. Naaduul chini unee buulgaj l taaraa. Er ni bol house bariad amidarsan ni deer.
Иргэн 2026-05-08 103.57.92.240
Хонконгийн ширэнгэн цемент шиг болох аюултай боллоо УБ хот!!! 12- дээш давхар орон сууц хоргилоё!! гаднаа зогсоолгүй тэнгэр багандсан шуналын орон сууц замаа алдлаа!!
зочин 2026-05-08 103.57.94.175
АН-ын луйварчид, Та нарын буй болгосон хөрөнгөтний нийгэмд бид амьдарч байна, Хэдхэн хөрөнгөтөн тодорч, улс орныг хөгжүүлнэ, Ахар богино хугацаанд ,сайхан болгоно гэж хуурсан,Нийгмийн бүх хөрөнгө хувьд шилжсэн, УИХ,Засгийн газарт х эдэн хөрөнгөтөн ээлжлэн төр барьж байна, Зах зээлийн нөхцөлд үнийг төр хянах боломжгүй, Өрсөлдөөд үнэ нэмж байна, Ялангуяа ядуу буурай,өөрийн үйлдвэрлэлгүй ,өрсөлдөх чадваргүй манайх мэт оронд энэ нь бүр хурдан явж байна, Бичигдээгүй хууль юм биш үү
зочин 2026-05-08 103.57.94.175
АНУ мэт барууны хөгжилт орнуудад, орон сууцны үнэ тэнгэрт хадсан, Энгийн иргэд бүх насаараа мөнгө хурилтлуулаад ч худалдаж авч дийлэхгүй , Томоохон хотуудад, түрээсийн байрны үнэ сард 2000–3000 доллар, Гэтэл сарын 2500 долл цалинтай ажил олоход хэцүү, Нэг удаа эмнэлэгт үзүүлэхэд 300-400 ,түргэн дуудахад 1000, хугарсан гар эмчлүүлэхэд10000, төрөхөд 40000,хамгийн хямд хагалгаа 100000 долл үнэтэй гэнэ, Гудамж талбайд нь орон сууцгүй ,мансуурсан солиорсон хүн дүүрэн Бид ийм л нийгэм рүү яваад байна
зочин 2026-05-08 103.57.94.175
Гэтэл хятадыг хар Хэдхэн жилийн дотор улс орноо эрс хөгжүүлж дэлхийн хоёр дэх эдийн засаг боллоо,Асар их бүтээн байгуулалт өрнүүлж байна, Хүмүүс итгэмээргүй гайхамшгийг бүтээж байна Олон сая хүмүүсийг ядуурлаас гаргалаа Олон үзүүлэлтээр АНУ-ын урд орлоо,
Зочин 2026-05-08 59.153.114.249
Нарны эрчим хүчээр халаалтаа шийдсэн Илон Маскийн арван мянган доллар хавьцаа үнэтэй жижиг яхаусыг ямонголд олноор нь оруулмаар Цөөн ам бүлтэй хашаандаа тусдаа хоер жижиг байшинд амьдрахад маш тохиромжтой Энэ талаар яагаад ярихгүй байна
зочин 2026-05-08 103.57.94.175
Үнэхээр тийм үр ашигтай бизнес байгаа бол,одоогийн зах зээлийн энэ нөхцөлд ярьж шуугих ч шаардлагагүй бүгд түүн рүү хошуураад орно, Гэтэл ярих ч үгүй байгаа нь нэг шалтгаан байна даа, Мэдэхгүй гэж байхгүй
Зоочин 2026-05-08 59.153.114.249
Орон сууц барьж утааг бууруулна гэсэн бодлого бүрэн дампуурсан Гэр хороолоос ипотек авсан хүн маш цөөн Одоо бодлогоо өөрчлөх хэрэгтэй Монгол хятадын барилгын кампаниудын эрх ашгийг энн тэргүүнд тавихаа больж хүнээ бодох утаа бууруулахад анхаармаар Бусад улсын туршлага байна Германд жишээ нь хотын захиргаа нь баыружлыг худалдаж аваад иргэддээ олон жилээр өоломжийн үнээр түрээслүүлдэг яманайд түрээслүүлээд дараа нь хувьёилж болно Хоерт Илон Маскийн Тайни Хаусыг судлужштай
зочин 2026-05-08 103.57.94.175
Монголыг германтай бүү зүйрлэ Байрыг төр үнэтэй аваад, иргэддээ хямд өгөх юм гэнэ, Ийм боломж хөрөнгө мөнгө хаана байна, Үнэн юм уу, Оросын хямд нефт байгалийн хийнээс татгалзсанаас голчлон шалтгаалж германы олон үйлдвэр дампуурч,ажилгүйдэл өсч, юмны үнэ нэмэгдэн ,иргэдийн амьдрал хүндэрч эдийн засаг нь зогсонго байдалд орсон мэдээ л газар сайгүй гараад байна
Засаг төрийн буруу бодлого 2026-05-08 122.201.19.4
Өдрөөс өдөрт байрны үнэ өссөөр төрийнх нь бариулж байгаа байрны үнэ 1м2 нь 4.5 саяас 4.8 сая болсон нь аймшигтай.
зочин 2026-05-08 103.57.94.175
Зах зээл бол ийм аймшиг, Зах зээлийн нөхцөлд ядуу буурай манайх мэт хэрэглэгч орон бусдаас илүү хохирдогийн тод жишээ нь энэ, Төрөөс үнийн өсөлтийг хязгаарлах,имфляцийг бууруулах гэж бололцоот бүхнийг хийж,чадлаараа оролдож байгаа ч дийлэхгүй байна, АН-ынхан гарч ирээд үүнийг засна гэдэг бол бүр худлаа, Ээлжит хуурах мэхлэлт,Чононд хонио хариулуулахын жишээ л болох б**х
Нэргүй 2026-05-08 122.201.23.83
Албаар мөнгөний ханш унагаад байгаа дарга нар
сонгогч 2026-05-08 202.9.47.32
ХЯМД, ЧАНАРГҮЙ МАТЕРИАЛААР БАРЬЖ, КОВИДООР ДАЛИМДУУЛАН ҮНДЭСЛЭЛГҮЙ ХЭД ДАХИН НЭМСЭН ОРОН СУУЦНЫ ҮНИЙН дээрэм ИРГЭДИЙГ ШУЛЖ , МӨЛЖИЖ, МӨЛХҮҮЛЖ БАЙНА………….төр засаг нь барилгын мафуудтайгаа нийлж хамтран шулжсаар…
Нэргүй 2026-05-08 202.9.41.122
хулгайчууд худлаа орхгүй жүжглж шудрага хөдөлмөрчд мөнгө хүрэхгүы гээч
зочин 2026-05-08 66.181.178.177
Зүгээр л газартай айлуудад нь өөрийнх нь гакар дээр хаус барьж өгөөд зээлд хамруулчихад л асуудал шийдэгдэнэ ш дээ. Тэгэхгүй газар чөлөөлж цаг алдана. дээрээс нь газарын наймаа хөгжүүлж 1м2 -ийн үнэ дээр тоглоно. Тодорхой хугацаанд хөдөөнөөс орж ирэх ажилгүй хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүй бол бүх буруу зүйл үйлдвэржилт байхгүй хотын нягтралаас болж байна даа
Нэргүй 2026-05-08 103.80.211.124
Барилгийн өртөгийн дийлэнх хэсгийг газрын үнэ эзэлж байгаа байхаа. хэн нэгэн овсгоотой гар нь газрын эзэн болж суучаад газар дамлаад сууж байгаа шүү.
Нэргүй 2026-05-08 103.212.119.206
Урьд хөршийн мөнгө орж ирээд байгаа гэдэгт итгэлтэй байна.Улсыг дампууруулах бодлого эрчимтэй үргэлжилсээр….Эхлээд түүхий эдийг дараа нь мал махыг нь одоо барилга орон сууцыг хараалж шат дараатай хэмхэчсээр !Мөдхөн хэн ч орж дийлэхгүй үнэтэй мянга мянган өндөр зээлээр баригдсан хоосон барилгууд дүүрэн болно хараад байгаарай!Зөвхөн цөөхөн хэдхэн чонотой нийлсэн жингэрнүүд л баяжсаар
Нэргүй 2026-05-08 66.181.189.234
Зүгээр халамжийн зүйл ярихаа больчихмоор байнаа, энэ чинь хүмүүсийг буруу зуршилд сургаж байна, байрны үнэ хөөрөгдөж байна, хөдөлмөрлөх идэвхгүй болгож байна.янз бүрийн халамж ярихаа больчихвол хүмүүс амьдрах аргаа олно, хөдөлмөрлөнө шүү дээ, ёстой гай болохгүй байвал зүгээр байна, тэгээд ч татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зармаар байна
зочин 2026-05-08 66.181.178.177
Барилгын яам гэж авилгад автсан , Барилгын нөхдүүдийн халаасанд багтсан жижиг гарын тоглогч болчихсон. Бодлогоороо барилгын үнэ барьж дийлэхгүй, дурын нөхдүүд амандаа орсоноороо үнэ хөдөлгөнө. Улсын комисс гэж худал дүр үзүүлсэн гуйлга гуйсан үл мэдэгч , авилгач хулгайч, худалч нөхдүүд.Бүгдийг Ард түмний шүүхээр оруулж дүүжилбэл таарна. Барилга хүлээн авах УК-д АТГ-аас хүн оруулж хуралд нь суулгаж үзүүлэх юмсан. Юу ч мэдэхгүй , мэдсэн ч ханцуй дотороо авалцаж өгөлцөөд гарын үсэг зурчихна.
Нэргүй 2026-05-08 124.158.109.161
Үнэн үнэн.
1111111111111111111111111 2026-05-08 66.181.165.89
Ер нь зээлийг хумьж барилгын үнийн хөөсийг буулгах хэрэгтэй.Харин зээл хумигдсаны хариуд банкны авилгал өсдөг, үүнд тавих хяналтыг сайжруулах.