Бусдын бус өөрсдийн хагаралд анхаараач МАН-ынхан!

Бусдын бус өөрсдийн хагаралд анхаараач МАН-ынхан!

Бусдын бус өөрсдийн хагаралд анхаараач МАН-ынхан!

Сүүлийн үед олонхийг бүрдүүлж буй Ардын намынхан хийх ажилгүй, талцал хуваагдлаа шийдэж чадахгүй, хүний намын дотоод асуудалд санаа тавих болжээ. Ялангуяа УИХ-ын гишүүдэд хууль санаачлах, ард түмнийхээ төлөө ямар хууль эрх зүйн орчин дутагдалтай байгаа, батлагдсан хуулиуд нь амьдралд хэрэгтэй байгаа эсэх, 38/30-аараа хуваагдчихаад байгаа намынхаа дотоод асуудалдаа анхаарахгүй байж Ардчилсан намын дотоод сонгууль, Ардчилсан намын генсекийг муучлах гээд байнгын хорооны хуралдааныг будилуулаад сууж байх. Угтаа бол төр барьж байгаа МАН өөрсдөө хоёр хуваагдчихсан, төрийн албыг төрлийн алба шиг эзэгнэчихсэн учраас төрийн бүх шатанд ч Ардын намын хагарал, хуваагдал нөлөөлж, ажил явахаа болсныг амтай болгон ярьж байхад өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй өрөөлийн толгой дээрх өвсийг хараад бүхэл бүтэн байнгын хорооны хуралдааныг өрөөлийн намынхаа асуудлыг чухал асуудал болгон хувиргаж суугаа нь гайхаш төрүүлмээр.

Намынхаа удирдлагуудаас болоод хоёр хуваагдчихаад нэг хэсэг нь эрх ямбаа эдлээд нэг хэсэг нь нөгөөхөө боорлоод завгүй явахад намын ах нар нь далдуур тохиролцоод ирэхээр муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг Ардчилсан намын дотоод асуудал руу орж, боргож сууна.

УИХ-ын гишүүдэд хийх ажил гэж бий. Сонгогдсон тойргийнхоо асуудлыг ярих, хууль санаачлах, улс орны асуудалд анхаарч хууль эрх зүйн орчныг яаж сайжруулах, Засгийн газрынхаа ажилд хяналт тавих гээд тоймгүй олон ажил байдаг. Гэхдээ Ардын намынхан хийх ажилгүй болж, өөрсдөө учраа олохгүй байж Ардчилсан намын гүйдэлд санаа зовниж суух завтай  бөгөөд захиалгатай л явна.

Яг үнэндээ Ардчилсан нам бол дотоод ардчилалтай, хэдэн бүлэг фракцтай, түүнийг нь хэн толгойлдог, намын удирдлагууд фракциудынхаа эрх ашгийг яаж хангадаг гээд бүх зүйл нь олон нийтийн өмнө нээлттэй бөгөөд ил тод. Тэд хоорондоо "үзэхдээ" ч олны өмнө байдаг. Харин Ардын намынхан өнөөдөр хэдэн бүлэг фракцтай, тэр бүлэг фракцийг хэн толгойлж, ил далдаар хэн төр удирдаж байгаа нь хаалттай бөгөөд хэзээ ч ярьдаггүй, намын гишүүд нь айгаад хэлж чаддагүй тийм л нам.

Тэгээд ч Ардчилсан нам засаг бариагүй,  тэд дотоод сонгуулиа л хийж буй.

Ардын намынханд хаяглахад, Ардчилсан нам эвтэй, хүчтэй байх нь танай намынханд төдийгүй хэсэг бүлэг хүмүүст айдас төрүүлээд байгаа бол эрх барьж байгаа нам дотроо эв түнжигээ олоод ирэх сонгуульд Ардчилсан намтай үзэлцээд ард түмнээрээ дүнгээ тавиулчих. Ардын намынханд бусад намын дотоод асуудалд анхаарлаа хандуултлаа эрх мэдэл, бяр цээжинд нь амтагдаад байгаа бололтой.

Ард түмэн нүдтэй, чихтэй, учир мэддэг л болсон доо, Ардын намынхан минь.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 43.242.242.59

МАН-ын 2 хуваасан гол буруутан нь Ерөнхийлөгч гэж хүмүүс ярих боллоо. Улс орноо авч явах улс төрийн гол хүчин нь хоорондоо хэрүүл тэмцэлтэй байх төрийн ажилд нөлөөлж улмаар иргэдийн амьдрал сайжрахгүй байх нэг нөхцөл болж байна. 2012 оны үед Хүрэлсүх тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Энхбаяртай муудалцаад намаа мөн л хагаралдуулаад байсан санагдана. Ийм байвал энэ нам хол явж чадахгүй. Бид дийлж байна гэж бодож байгаа бол андуурч байна.Иргэд МАН-д итгэл өгч ирсэн. Хэн итгэл даана тэр намд саналаа

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.21.108.14

hogshchuud uhseer l bna. MAN namiin ireedui ch burheg bna daa

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.11.193.222

Я.Сугабаатар намыг минь хагалж дууслаа, суга, салтааныхаа юмнуудын үгээр ховсдуулаад

Avatar

Харанхуй Засаг 12 цагийн өмнө 202.70.43.34

Энэ Завсаргүй Засаглагч Ардын Нам гуайн улс орныг удирдах арга барилыг харахад өөрсдөө хэзээ ч мэнэж хийж чадахгүй салбаруудаа болон асуудлуудаа ХҮН, АН 2 намд хариуцуулаад, үлдсэнийг нь Гадаадын Хандивлагч ОРнуудын Мөнгөөр Хийлгэчихээд өөрсдөө хар, цагаан Пи ар нэвтрүүлгүүд хийлгэж түүнээ цацаад зүгээр л сууцгаадаг, тгэд Ард Олон нь Ардын Намдаа ХАЙРТАЙ гэж жигтээхэээн Базарвааний….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж