Орос, Украин улсууд дөрвөн жил үргэлжилсэн дайны хугацаанд анх удаа тус тусдаа гал зогсоох шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр бус тус тусдаа ийм шийдвэр гаргасан аж. ОХУ Ялалтын баяраа тохиолдуулан тавдугаар сарын 8-9-нд гал зогсооно гэх шийдвэрийг Даваа гаригт (2026.05.04) зарласан бол Украин үүний дараахан тавдугаар сарын 5-6-нд гал зогсооно гэжээ.
Путин Ялалтын баяраар гал зогсоох тухай санаагаа анх өнгөрсөн долоо хоногт Трамптай утсаар ярихдаа гаргаж байв.
Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ Украины тал манай шийдвэрийг дагана гэж итгэж байна гэжээ. Түүнчлэн гал зогсоох хугацаанд довтолгоо хийхгүй байхыг Украинд сануулсан байна. "Хэрвээ Украины дэглэм Ялалтын баярын жагсаалыг сүйд хийх гэмт хэргийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг оролдох л юм бол Оросын Зэвсэгт хүчин хариу арга хэмжээ авч, Киевийн төв хэсэгт томоохон цохилт өгнө. Киевийн энгийн иргэд болон гадаадын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад хотоос яаралтай гарах шаардлагатайг анхааруулж байна" гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Удалгүй Зеленский мэдэгдэл хийхдээ Оросын талаас ямар ч албан ёсны мэдэгдэл хүлээн аваагүй гэсэн байна.
Мөн тэрбээр "Хүний амь нас ямар ч тэмдэглэлт ойгоос илүү үнэ цэнтэй. Оросын удирдагчид дайныг зогсоох бодит алхам хийх цаг нь болсон" гэжээ.
Дашрамд дурдахад, ОХУ энэ жил Ялалтын баяраа даруухан тэмдэглэнэ гэж албан мэдэгдэл гаргасан. Зеленский үүнийг нь тайлбарлахдаа "Ялалтын баярыг даруухан тэмдэглэх шийдвэр нь Украины дроноос айж буйн баталгаа, мөн Москвагийн сул дорой байдал нэмэгдсэний нотолгоо" гэжээ. Мөн "Энэ зун бол Оросын ерөнхийлөгч Путины хувьд дараагийн алхмаа шийдэх мөч байх болно. Дайнаа үргэлжлүүлэх үү, дипломат алхам хийх үү. Бид түүнийг дипломат алхам хийх хүртэл шахах болно. ОХУ тавдугаар сарын 9-ний жагсаалаа цэргийн техник хэрэгсэлгүй хийнэ гээд зарлачихлаа. Хэрвээ үнэхээр тийм зүйл болвол энэ нь өчнөөн олон жилийн дараах анхны тохиолдол болно. Тэд цэргийн техник хэрэгсэл худалдаж авч хүчрэхээргүй байна. Бас Улаан талбай дээгүүр дронууд нисэлдэх вий гэхээс айж байна. Энэ чинь нэг юм хэлээд байна шүү дээ. Тэд одоо хүчирхэг байхаа больсон гэсэн үг" гэжээ.
ОХУ өнгөрсөн сард Православын Улаан өндөгний баярын үеэр 32 цаг гал зогсоох шийдвэр гаргасан. Украин энэ шийдвэрийг хүндэтгэнэ гэж Зеленский тухайн үед мэдэгдэж байв. Гэвч сүүлд нь хоёр тал бие биеэ амласандаа хүрээгүй гэж буруутгасан билээ.
3,569.17






















































Нэргүй 10 цагийн өмнө 202.9.47.25
Украиныханд итгэж болохгүй. Чоно борооноор
сонгогч 2026-05-05 202.9.47.32
Ялалтын баярын жагсаалын үеэр украйн халдлага хийвэл Оросуудад украйныг бүр мөсөн дарж авах, дайныг дуусгах сайхан шалтаг гарна гэж барууныхан үзэж байна. Тиймээс ногоон ноёнтой айж байгаа…тэд юу ч хийхгүй…зүгээр л бүлтэрч байгаа гэх ….
зочин 2026-05-05 66.181.160.103
Ороzууд хүний баяр л тэмдэглээд байдаг юм билээ шдэ .Яг жинхэнэ фашизмийг ялсан нь Украйн Белорусь хоёр юм билээ шд
Нэргүй 2026-05-05 43.242.242.57
энэ даныг Путин л зогсоож чадна. Заавал Украин улсыг устгах гээд байгаа бол хэзээ ч зогсохгүй.
Нэргүй 2026-05-05 202.126.90.80
Европын холбооныхонтой тэдний з****г үйлдвэрлэгч нартай халаас нэгтэй болсон Зеленскийд жирийн украин иргэд үхэх нь түй ч хамаагүй. Дайн үргэлжлэх тусам украин, европын томчууд, баяжиж улс орнууд нь ядуурч байх учир дайныг зогсоох АНУ-гийн төлөвлөгөөг хүртэл Зеленский хзлээж авахгүй бна
Нэргүй 2026-05-05 43.242.242.57
Путинд Украин, Оросын жирийн иргэд үхэх нь түй ч хамаагүй. Дайн үргэлжлэх тусам Путин, түүний олигархууд баяжиж байгаа. тийм үү?
Нэргүй 2026-05-05 103.215.14.4
30 хоног гал зогсооя гэж Орос санал гаргасан. Гэвч тэд хэзээч хэлсэндээ байж чаддаггүй хүмүүс. Ялалтын баяр өнгөрөнгүүт ямар нэг юм өөрсдөө зохион байгуулчихаад тэрэндээ Украиныг буруутгаад гал нээх нь тодорхой. Түүнийг нь Украинчууд мэдэлгүй дээ.