Дамбадаржаа станцыг ирэх X сард ашиглалтад оруулна

Дамбадаржаа станцыг ирэх X сард ашиглалтад оруулна

Дамбадаржаа станцыг ирэх X сард ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн ажлын хүрээнд 63 мВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцыг барьж байна. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байгаа юм. 


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг станцын барилгын ажлыг өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлсэн. Станцын барилга үндсэн зуух болон бусад 19 туслах барилга байгууламжаас бүрдэж байна. Энэ талаар Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол мэдээлэл өгөв. Тэрбээр "2025 онд бүх барилгын суурийг хийж дууссан бол энэ оны гуравдугаар сарын 15-наас ажил үргэлжилж, барилгуудын металл хийцийг угсарч байна. Бүх талбарт ажил зэрэг эхэлсэн. Нийт 75 машин үндсэн болон туслах тоноглол оруулж ирэхээс өнөөдрийн байдлаар 43 машин ачааг нийлүүлсэн. Тоноглол угсрах ажил үргэлжилж байна. Мөн Замын-Үүдээс 17 машин сэндвич тээвэрлэж байгаа. Тавдугаар сарын 15-нд зуухны барилгаас бусад барилгын сэндвичийг хийж дуусна. Есдүгээр сард үндсэн барилга угсралтын ажлыг дуусгаад, зуухны туршилт тохируулгын ажлыг үргэлжлүүлэн хийх ажээ. Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын бүсэд Дамбадаржаа дулааны станцыг ашиглалтад оруулснаар Дамбадаржаа дэд төв болон Сэлбэ дэд төвд нийт 63 мВт дулаан хангамжийг нийлүүлнэ. Дамбадаржаа дулааны станцыг аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буруу 8 цагийн өмнө 202.9.46.168

Аварга том уурын зуух хоймортоо барьж өдөр шөнөгүй түүхий нүүрс зөөж шатаан утаа, үнс, нүүрсний хар тортогоор салхин талаас нь нэмж харанхуйлах арга уу!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 112.72.11.194

32 ын тойрогоос дээшээ өгсөхөд яааг сайхан өргөн гудам голлоод том яндан харагдаж байгаа, тэрнээс одоо удаа баагна гэхээр л сонин санагдаад байгаа юм даа.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.70.43.34

Монголд ер нь Нийгэм Нийтийн Дэд бүтэцүүд, Нийтийн зам талбай, орц, гудамж , цэцэрлэг, сад, нийтийн Жорлон гэх мэт орчны олон зүйлсэд Монголчууд ер нь “ХҮНИЙРХҮҮ” ханддагаас Ажиллах, Амьдрах орчин нь Бохир Заваан, Ундуй Сундуй байдаг. Энэ нь Монгол хүн бүрийн Соёлтой холбоотой, АХУЙ СОЁЛГҮЙ ард түмэн. Хаа дуртай газраа Хог хаяж, нус цэрээ хаяна

Avatar

Зочин 11 цагийн өмнө 202.131.228.20

Эндээ ажиллуулах хүнээ бэлтгээгүй байж станц бариад л байх юм??? Дулааны инженер нүдний гэм болж дээ. Дулааны инженер хүнийг үнэлэх үнэлэмж гэж байна уу ер нь??? Тэгсэн атлаа бас арван аймагт дулааны станц барина гэх??? Дараа нь мэргэжилгүй хүмүүс ашиглахаараа юу болдог билээ дээ??? Шууд л буруу зогсоож буруу явуулаад тоног төхөөрөмжөө эвдэлдэг биз дээ??? Ямар ч улсын нэгдсэн төлөвлөлтгүй дур дураараа юм хийцгээж байна. Эцэст нь улсын хөрөнгөөр барьсан өмч хөрөнгө эзэнгүйдэж үрэн таран болдог.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.70.43.34

Анх Ардчилалыхан 2009 оноос Мега төсөл ярьж Мега төсөл хэрэгжүүлсэнээс хойш Ардын намыхан түүнд нь атаархаж хорсохдоо Улсын хамаг мега болон мега биш төслүүдийг “ЗҮГЭЭР Л ИДДЭГ “ болждээ хөөрхий …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж