Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. 2026 оны зургаадугаар сарын 8-14-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
6 дугаар сарын 9-нд: “Иргэншлийн сорилтуудын нөхцөл дэх Орос
ба Монгол Улс: Эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн
төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
6 дугаар
сарын 9, 10-нд:
УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
6 дугаар сарын 10-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
6 дугаар сарын 11-нд:
Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Монгол хөгжим” цуврал тоглолт Монгол Улсын Филармонийн концертын танхимд болно.
6 дугаар сарын 11, 12-нд:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
6 дугаар сарын 11-13-нд: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Улаанбаатар хотод болно.

6 дугаар сарын 12-нд: Дэлхийн цусны донорын өдөр тохионо.
6 дугаар сарын 13-нд: Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөр тохионо.
6 дугаар сарын 13-нд:
УДБЭТ-ын уран бүтээлчид Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур”
балетыг тайзнаа толилуулна.
6 дугаар сарын 14-нд: Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр тохионо.
Орон нутагт:
6 дугаар сарын 13 нд:
Хэнтий аймагт “Тогорууны баяр-2026” эвент болно.
Хилийн чанадад:
6
дугаар сарын 12-14-нд: Францын үзэсгэлэнт Перш
нутагт "Festival Nomade du Perche" нүүдэлчдийн соёлын наадам болно.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд
“Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын
19-нийг хүртэл гарна.

-Дүрслэх урлагийн олон улсын 61 дэх Венецийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

