Гадаад зээлийн хэмжээг хэтрүүлэхэд хүргэсэн Газрын тосны үйлдвэрийн явцыг Д.Алтанцэцэгээс нэхэх ёстой
2025 оны нэгдүгээр сард намрын ээлжит чуулган хаахын өмнөхөн 14 мега төслийн нэгээр нэрлэгддэг газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг даруйхан оруулж ирж байв. Энэтхэгийн ЭКСИМ банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төсөл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед санхүүжилтээ тэлсээр ирсэн.
Найман жилийн турш төрөөс санхүүжиж, жил бүр ТЭЗҮ-ийн зардал нь данхайж, 2018 оны Засгийн газрын тогтоолоор ТӨХК хүртэл байгуулан Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй зээл авч ажилладаг газар. Энэ газрыг, энэ төслийг тэргүүлэгч нь Д.Алтанцэцэг. Өнөөдөр аль ч төсөлд олддоггүй их хэмжээний төсөв ийш зарцуулагдаж, энэ хэрээрээ эргээд Ираны дайнтай холбоотойгоор газрын тосны үнэ өсөж байгаа үед даруй ашиглалтад оруулна гэсэн хүлээлт дээрээ яваа.
ТЭЗҮ-ийн тодотголыг харъяа яам нь 2023 онд дахин хэлэлцэж, төслийн өртгийг тэрбум 698 сая ам.доллар буюу анхны яриад байсан дүнгээс нь 462 сая ам.доллараар нэмэхээр болсон байдаг. 2025 онд Сангийн сайд асан Б.Жавхлан нэмэлтээр 700 сая ам.долларыг 1.75 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай авахаар болсныг тайлбарлаж суусан. Өнөөдөр энэ төслийн зардал 1.6 тэрбум ам.доллар.
Компанийнхаа урсгал зардлыг ч дийлэхгүй Хөгжлийн банкнаас 11.89 хувийн хүүтэй 166 тэрбумын зээл авч дөрвөн жил жонхуурсан үйл явдал бий. Эхэнд Энэтхэгийн банкнаас авсан 1.2 тэрбум ам.долларын зээлийн хүү 2025 оноос бодогдоод 7.9 сая ам.доллар буюу 28 тэрбум төгрөгийн төлбөр үүсчихсэн байв.
Ингэхдээ цар тахлын үед тээвэр логистик, бараа материалын үнэ өссөн учраас хэмээн одоог хэр тайлбарлаж, жил ирэх бүр зардал тэлнэ гэж ч өөрөө ярьсаар буй.
Гэсэн атлаа төслийн бүтээн байгуулалтын процесс урагшилж байгаа гэхээс өөр мэдээлэл үгүй. Түрүү жил энэ төслөөс болж Сангийн сайд нь энэ төсөл дээр дахин зээлийн хэмжээг нэмэх болчихоор төсвийн зарлагын хязгаарлалтад нэг удаагийн дүрэм хийхээс аргагүй нөхцөл үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хориг тавин байж батласан төсөвт гадаад зээл тусламжийн хэмжээг 1.5 их наяд төгрөг гээд тусгачихсан байхад түүнээс нь давах шаардлага бий болсон гэсэн үг. Одоо найман жилийн босгоо давсан энэ төсөл 10 дахь жилийнхээ босгон дээр ашиглалтад орох ёстой.
Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан шатахуун импортлогч ААН-үүдэд шатахууны нөөцийн сав бариулах хүрээнд зээл олгохоор болсон асуудлаар хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Энэ үеэр салбарын сайд Г.Дамдинням "Газрын тосны үйлдвэр уг нь нөөцийн савтай ч стандартын бус юм билээ" гэж хэлсэн удаатай.
Ингэхээр Газрын тосны үйлдвэр яг ном журмаараа баригдаж байгаа эсэх, төсвийн зардлыг үр бүтээлтэй зарцуулж байгаа юу зэргийг хууль хяналтын болон хөндлөнгийн аудитын байгууллагууд шалгах ёстой юм.
Т.БАТСҮРЭН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алтанцэцэг амархан хариулнаа, зөрүүгээр нь Бага Тэнгэрт олон давхар орд харш бартчихсан байгаа ш д !
хүүкийн хүн
Хүрэлсүх энэ найзаараа дамжуулан юу л холиож байгаа болдоо
Энэ авгай чадахгүй ээ. Ядахдаа төсөл удирдаж үзсэн хүнээр хийлгэ. Төслийн мeнeжмэнт гэдэг чинь их нарийн. Хулхисүг чи энэ найзаа татаж ав, лайтай юм
Ийм их мөнгө зарцуулсан төсөл дээр хөндлөнгийн аудит заавал оруулах хэрэгтэй
Төсөв нэмэгдэх болгонд тайлбар нь дандаа тээвэр логистик гэдэг болсон байна
Төсөл хэрэгтэй нь хэрэгтэй ч ийм замбараагүй удирдлага байж болохгүй
Энэ мэт төслүүдийг хугацаа, үнийг 2. 3 дахин өсгөж мөнгө угаадаг аргатай болсон. Шалгах, хянах эзэн байхгүй Монгол улс !!! Бүгд МЕГА төсөл ярина, тар нь хэрэгжихгүй , сунжраад л Монгол өрөнд ороод л...
Жинхэнэ эзнээс нь нэхэх юм биш үү
Газрын тосны үйлдвэр барих төсвийг хэд дахин тодотгож зээл авах юм бэ. Наад нэг муу луйварчин авгайгаасаа салж, харин холбогдох шүүх прокурорт нь өгч шилжүүлэх цаг болсон юм биш үү. одоо шалгах болсон юм биш үү.
10 jil yariad duusdaggui tosul bolchih yum aa ard tumnii munguur togloj bn
Газрын тосны үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулж чадвал шатахууны хамаарал багасах байсан даа
Хүрэлсүх Халтаруудтай хувийн тохироогоо хийчихсэн улсын ажил явах нь сонин биш гэсэн бодолтой маадгар зогсож байх үеийн зураг уу...Дэд бүтэц болон Хятадын нутгаар хийх тээвэрлэлтийн зардал гээд асар их нэмэлт зардалтай бхад хувийн эрх ашгаа тэргүүнд тавьсан шийдвэр гаргасан. Хятадын том компанид NO гэж хэлсний гор нь 10 жил бариад ашиглалтад ордоггүй нюээ
Zardal ni jil bur nemegdeed baihad hariutslaga tootsoh hun bdaggui yum uu
Anhnaasaa tootsoo sudalgaa ni buruu bsan yum bish uu
Ymar ch medeelliin ilerhii tailan baihgui zugeer l yavj bn geed suugaad baidag
Монголд ийм том төслүүд яагаад дандаа хугацаанаасаа хоцордог юм бол
Huutei zeel аваад heden jil bolchihov ashig ni haana bn
Үйлдвэрээ барьж дуусгахгүй бол зээлийн дарамт улам л өснө шүү дээ
Shatahuunii une usuh burd bid iim uildvertei bolson bol gej bodogddog
iimerhuu. Buzruudiig. Earthen. Zailuulj ,audit oruulah n chuhalshuudee
Ene arai bishee. Ymar geech luivar hulgai be
Neg heseg huzuugui hulgaich Baahan hulgai luivar hiig bilee
Энэ газрын тосны ажил одоо мөнгө нэмээл нэхэж бна. Ирэх жил дахиал мөнгө нэмэх хэрэгтэй болно гэж яригдаж бна. Тийм учир үүнийг одоо дахиж мөнгө нэмэхийг ард түмэн шууд эсэргүүцэж зогсоо энэ олон удаа нэмээд бгаа мөнгөний ард хүүк бгаа одоо болно. Болиж үз. Непалд!!!!!!! Арай хэтэрч бна.
Хүрэлсүх ерөнхийлөгч Батцэцэг Алтанцэцэг гэсэн хоёр авгайг давруулахаа болимоор юмоо
Газрын тосон дээр ажиллаж бсан. Маш замбараагүй удирдлага бхгүй хэдхэн инжэнэрүүд хааяа ирдэг. Энэтхэгүүд дуртай хуучин бараа матэриалаа бүх хуучин зүйлээ монгол руу ахаж мөнгө авдаг бсан даа. Санхүүгийн ямар ч хяналтгүй бсан даа. Би энэ ч дээ баахан өр болох бий гэж боддог бсан дааа
ХАА САЙГҮЙ НОВШИЙН ХУЛГАЙЧИД...ЭНЭ МАНД ХУЛГАЙ ХИЙДЭГҮЙ ХҮН БАЙНА УУ..
Сайхан солиорох юм даа. Сэтгүүлчид их мөнгө авдаг байх
Ene tosliig ehluulsen humuus ni odoo hariutslagaas zugtaad duusdag