ХОМ: Б.Чагнаадорж 73 сая, Б.Энхсүх 806 сая төгрөгийн хадгаламжтай

ХОМ: Б.Чагнаадорж 73 сая, Б.Энхсүх 806 сая төгрөгийн хадгаламжтай

ХОМ: Б.Чагнаадорж 73 сая, Б.Энхсүх 806 сая төгрөгийн хадгаламжтай
Засгийн газрын хуралдаанаас өчигдөр/2026.05.14/ Гадаадын иргэн харъяатын газрын дарга болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг томилсон.  Шинэ дарга нарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Б.ЧАГНААДОРЖ 80 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ, 73 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр /2026.05.13/ хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилсон.  Б.Чагнаадорж нь “Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийж, ордын олборлолтыг нэмэгдүүлэн, экспортыг эрчимжүүлж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн ажлын туршлагатай.

Тэрбээр хамгийн сүүлд АТГ-т 2020-2024 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний өөрийн орлого нь 2023 онд "Монголросцветмет" ХХК-нд ажиллаж байхдаа 215 сая төгрөг байсан бол 2024 онд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа орлого нь буурч 102 сая төгрөг болжээ. Харин гэр бүлийн орлого нь 43 сая төгрөг гэж мэдүүлсэн бөгөөд хөрөнгө борлуулсны орлого нь 440 сая төгрөг байна. Мөн нэг нийтийн орон сууцаа 500 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн "BMW-740" маркийн нэг суудлын жижиг автомашинаа 300 сая төгрөгөөр үнэлсэн бол 35 адуу, нэг хурдан удмын адуу, найман үхрээ 48 сая төгрөгөөр үнэлжээ. Харин 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын арилжааны банкинд 73 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд  "Ди эл Стандарт" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

Б.ЭНХСҮХ ДОТООДЫН АРИЛЖААНЫ БАНКИНД 806 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

Засгийн газрын өчигдрийн /2026.05.13/ ээлжит хуралдаанаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, оронд нь Б.Энхсүхийг томилсон. Тэрбээр Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улс /Англи/-д суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан билээ. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга, ТЕГ-ын Тамгын газрын дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга, ТЕГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байсан юм.

Тэрбээр хамгийн сүүлд АТГ-т 2020-2024 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний өөрийн орлого нь 2023 онд 158 сая төгрөг байсан бол 2024 онд 171 сая төгрөг болжээ. Харин гэр бүлийн орлого нь 143 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Мөн нэг амины орон сууц, гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолоо 3.8 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр автомашингүй бөгөөд зургаан үхэр, 50 хонь, хоёр ямаагаа 13 сая төгрөгөөр үнэлсэн байна. Харин эзэмших эрхтэй нэг газраа хоёр сая төгрөгөөр үнэлсэн бол 188 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын арилжааны банкинд 806 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд "Хэм Рояал" ХХК, "Зайсан Вилла" ХХК, "Эйч Эс Би" ХХК, "Эл Жи Жи И" ХХК, "Эм Си Ар транс" ХХК, "Ай Си Эс Жи" ХХК, "Юни трейд" зэрэг компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж