Спорт
Даян аварга Н.Батсуурийг сар шинийн барилдаанд оролцуулах эсэхийг нөгөөдөр хэлэлцэнэ
2022-1-19

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлын үеэр Монгол улсын даян аварга Н.Батсуурь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Үндэсний Бөхийн салбар хорооноос гаргасан шийдвэрүүдийг тэргүүлэгч гишүүдэд танилцуулж, Цагаан сарын уламжлалт бөхийн барилдаандаа барилдана гэдгээ илэрхийлжээ. Мөн тэрээр барилдах эрхээр хангаж өгөхийг МҮБХ, тэргүүлэгч гишүүдээс хүссэн байна

Бээжингийн өвлийн олимпын тасалбарыг олон нийтэд худалдаалахгүй
2022-1-18

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын тасалбарыг "COVID-19" цар тахлын улмаас олон нийтэд огт худалдаалахгүй бөгөөд зөвхөн урилгатай хүмүүс олимпын арга хэмжээнүүдийг үзэх боломжтой гэж зохион байгуулагчид нь даваа гарагт мэдэгдсэн байна.   “COVID-19 цар тахлын өнөөгийн хүнд хэцүү, ээдрээтэй нөхцөл байдлыг харгалзан бүх оролцогч болон үзэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тасалбарыг олон нийтэд худалдаалахгүй, харин тодорхой тооны үзэгчийн бүлгийг хүрэлцэн ирэхийг урихаар шийдлээ” гэж тус олимпыг Зохион байгуулах хорооноос гаргасан мэдэгдэлд дурджээ.   Цар тахалтай холбоотойгоор гадаадын үзэгчдэд олимпын тасалбарыг борлуулахгүй, зөвхөн эх газрын Хятадын оршин суугчдад тасалбарыг борлуулна гэж тус улс есдүгээр сард мэдэгдэж байсан ч шийдвэрээ ийн өөрчилсөн байна.   Өвлийн олимпын XXIV наадам нь хоёрдугаар сарын 4-20-нд болох бол Паралимпын наадам нь гуравдугаар сарын 4-13-нд болно.   Энэ олимпыг зохион байгуулснаар Хятадын нийслэл Бээжин хот нь өвлийн болон зуны олимпын аль алиныг зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм.   COVID-19 цар тахлын үед олимпыг амжилттай зохион байгуулахын тулд Хятад улс чанд хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ.   Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) “Бээжин-2022” олимпын бэлтгэл ажлыг өндөөр үнэлсэн байна.   ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Майкл Райан өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хятад улс олимпыг аюулгүй бөгөөд амжилттай зохион байгуулж чадна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Хятад улс маш чанд хатуу арга хэмжээнүүд хэрэгжүүлж, олимптой холбоотой олон чухал гарын авлага гаргаж байна” гэжээ.   Мөн Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах “Бээжин-2022”-ын гарын авлагуудын ач холбогдлыг онцлоод, олимпын наадамд оролцох бүх хүнд халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөхийг уриалсан байна.   Томас Бах хэлэхдээ “Олимпын наадамд оролцох тамирчдын мөрөөдлийг хөсөрдүүлэхгүйн тулд бид бүхэн чадах бүхнээ хийх ёстой

Монгол бөхийн түүх халтартаж дууслаа
2022-1-18

Өнгөрсөн ням гаригт болох байсан "Жем интернейшнл" группийн нэрэмжит харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхлэхийн даваан дээрээ тарав. Өдрийн 12:00 цагт эхлэх ёстой байсан барилдаан бүтэн гурван цаг саатаж олон мянган үзэгчдийг чилээгээд эцэст нь нэгийн давааны эхний дүйзийн бөхчүүд гарч ирэх үед барилдааны талбайд 20-иод бөх дээлтэйгээ гарч ирж хаалт хийж зогссоноор МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав барилдааныг арга буюу цуцалж байгаагаа мэдэгдэв

Н.Батсуурь аваргын аав Г.Намсрайжав: Ховд аймгийн хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа яваад байгаа юм
2022-1-17

Жем интернэшнл группийн нэрэмжит "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болох байсан ч цуцлагдсан. Тус барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Арслан Р.Пүрэвдагва хоёрыг бүртгэж, барилдуулахаар болсон нь Улсын харцага О.Хангай болон бусад бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, бөхчүүд хүндэтгэлийн барилдааны эхний даваанд гарч барилдахаас татгалзсанаар тус барилдаан цуцлагдсан юм. Тэгвэл хүүг нь барилдуулахаас татгалзсан асуудалд Даян аварга Н.Батсуурийн аав, Улсын харцага Г.Намсрайжав "Та бүхнээс уучлал гуйж байна

"Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан дундаасаа цуцлагдлаа
2022-1-16

Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол Бөхий өргөөнд эхлэн үргэлжлэн явж байсан боловч "Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн.  Гэтэл тэднийг 11 сар барилдах эрхийг хаслаа" гэж улсын харцага О.Хангай эсэргүүцэж буй асуудлаас үүдэн Монголын Үндэсний Бөхийн Холбооноос барилдааныг цуцлах шийдвэр гаргалаа.  

Улсын арслан Р.Пүрэвдагва өнөөдрийн барилдааныг өнжлөө
2022-1-16

2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан билээ. Шийтгэлийн хугацаа нь дууссан тул өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Үүнийг бөхчүүд эсэргүүцэн, барилдааны эхлэх хугацаа цаг гаруйгаар хоцорсон. Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг хоёроос дээш жилээр хассаар ирсэн

Өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь зодоглоно
2022-1-16

Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болно. Барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар зодоглоно. 2020 оны улсын наадмын дараа тэднээс допинг илэрсэн. Харин барилдах эрхийг 11 сар хассанаар өнөөдөр дуусгавар болж байгаа аж.  "Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг зодог тайлж UFC руу орж байгаагаа зарлалаа
2022-1-15

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг өнөөдөр Хөдөлмөрийн баатар цолны найраа хийж байгаа билээ.

Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч тэрбээр өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж буйгаа албан ёсоор зарлав.

Өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан маргааш болно
2022-1-14

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан маргааш болно. Монгол бөхийн өргөөнд 12:00 цагаас эхлэх тус барилдаанд хүч үзэх бөхчүүдийн бүртгэл өнөөдөр 10:00 цагаас хойш өөрийн биеэр хийгдэж байна. Сонирхуулахад, С.Лхагва нь 1964 онд дархан аварга Б.Түвдэндорж агснаар улсын начин цолны болзол хангаж, зургаагийн даваанд дархан аварга Д.Дамдин агсанд өвдөг шороодсон түүхтэй. Мөн улсын баяр наадамд найман удаа дөрөв, гурван удаа гурав, хоёр удаа тав давж байсан хүчтэн. Түүнчлэн нагац эцэг нь Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Өсөхөө гэдэг хүн байжээ

Харцага цолны хүндэтгэлийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
2022-1-14

Жем интернэшнл группийн нэрэмжит "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс айгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно

Үндсэн хуулийн өдрийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүллээ
2022-1-13

Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол улсын харцага О.Хангай түрүүлж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол улсын гарди М.Бадарч үзүүрлэж МУ-ын харцага Бат-Өлзий,Цэвэлсодном нар шөвгөрлөө

Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан
2022-1-13

Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн Эрдэнэтийн Уурхайчид багийн тоглогч Т.Санчир өчигдөр болж өнгөрсөн Тэнүүн Өлзий, Эрдэнэтийн уурхайчид багийн хооронд болсон тоглолтын дараа багийн тоглогчоо өшиглөх гэсэн үйлдлийг гаргаад амжсан.

ШУУРХАЙ: Үндсэн хуулийн өдрийн барилдаанд Н.Батсуурь аваргыг барилдуулсангүй
2022-1-13

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 256 бөхийн барилдаан эхлэх гэж байна. 

Н.Төгсцогт: Ширүүн тулаан болох хэдий ч ялна гэдэгтээ итгэлтэй байна
2022-1-13

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп болон ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийнэ. Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийн 12 ялж /9 КО/, хоёр ялагдсан амжилттай яваа Н.Төгсцогтын 11 хоногийн дараа болох уг тулаан болон тэр үдшийн тулаануудын талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ АНУ-аас мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сард Төгсөө маань WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсан билээ. Харин энэ удаа Н.Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин , энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс байх ажээ. Пасильяс нь өдгөөгөөс 10 жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж /9 КО/, нэг ялагдсан амжилттай боксчин байна. Пасильяс өнгөрсөн оны нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО-оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа. Харин 2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан 2 боксчин ийнхүү тулалдахаар болжээ

Танилц: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан тайлбар
2022-1-13

Допинг илэрсэн тул аварга цолоо хураалган, өнгөрсөн жил давтан хэрэглээд барилдах эрхээ найман жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболдын асуудлаар МҮБХ-ноос тайлбар хийлээ. Тус тайлбарт “Сүүлийн өдрүүдэд хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн сүлжээгээр МҮБХ-ны тэргүүнийг илтэд гүтгэх, хэлээгүй үгийг хэлсэн болгож харагдуулах ташаа мэдээллүүдийг ихээр гаргаж, олон нийтийг турхирах увайгүй үйлдлүүд хийх боллоо. Улсын арслан Э.Оюунболдод МҮБХ-ны 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн цэцдийн зөвлөлийн хурлаас баталсан “Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн долоодугаар бүлгийн гурав дахь хэсгийн “о”-д-”...допингийн жагсаалтад орсон хориотой эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчсөн бөхийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн дөрвөн жил, давтан илэрвэл найм ба түүнээс дээш жилээр гадаад, дотоодын бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг хасна” хэмээн заасны дагуу хариуцлага ноогдуулсан

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн нэрэмжит барилдаан 11:00 цагаас эхэлнэ
2022-1-13

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 256 бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ.

Хоёр жил завсарласан Сар шинийн барилдаан энэ удаа 2 өдөр үргэлжилнэ
2022-1-12

XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн цагаан сарын шинийн нэгэн /2022.02.02/-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг хоёр өдөр зохион байгуулна.   Барилдаан 2022 оны нэгдүгээр сарын 31-нд /битүүний урд өдөр/ болон хоёрдугаар сарын 1 буюу битүүнд болох юм байна

Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно
2022-1-11

Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Олимпын таеквондогийн бага насны УАШТ болно
2022-1-10

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Сэмжидсүрэнгийн Ган-Эрдэнийн нэрэмжит Олимпын таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд Эрдэнэт хотноо зохион байгуулагдана.

Хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорлоо
2022-1-10

Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ хоёр өдөр болж өндөрлөлөө.   Эрэгтэй -55, -61, -67, эмэгтэй -49, -55, -59, -64, -71, -76кг-ын жинд тамирчид өрсөлдөж хүндйин өргөлтийн Монгол Улсын дээд амжилт ар араасаа шинэчлэгдэв

2022 оны Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо
2022-1-10

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр (2022.01.09) аваргуудаа шалгарууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан арав дахь удаагийн энэхүү тэмцээний анхан шатанд 5272 оролцогч (сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2021.11.20-21), хагас шигшээ тэмцээнд 645 (аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2021.12.11-12), шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, улсын аваргын төлөө оюун ухаанаа уралдуулав. Ингээд эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Энхтунгалагийн Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав.   Харин эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) 6.5  оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) 6.0  оноогоор гуравдугаар байр эзэллээ. Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзолыг хангаад байна. Эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Г.Эрдэнэбаяр (6.5 оноо), С.Жаргалсайхан (6.0 оноо), А.Дөлгөөн (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Батсувд (6.0 оноо), Т.Түмэн-Энх (6.0 оноо), Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав. Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нарыг тодруулсан юм. Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо

Сүхбаатарын Н.Өсөхбаяр анх удаагаа түрүүлэв
2022-1-10

"Талх-Чихэр" компанийн нэрэмжит “Атар хэвийн боов”-ны баярт зориулсан уламжлалт барилдаанд АЦЦБЗалуу 256 бөх зодоглосноос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин СХ, Жавхлант дэвжээний бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр анх удаагаа түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, Сүлд СХ, Увснуур дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин СХ, Булганхан дэвжээний бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увс аймгийн Малчин сумын харьяат, Хилчин СХ, Увснуур дэвжээний бөх, цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд аймгийн арслан М.Бямбадорж, Г.Ганбаатар, Я.Бумбаяр, О.Эрдэнэбат нар үлдэв

М.Анхцэцэг УАШТ-д түрүүлж, энэ жилийн анхны алтан медалиа хүртлээ
2022-1-9

Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Мөсөн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 15 багийн 121 туйванчид хүч чадлаа сорьж байгаа

Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаанд улсын харцага Н.Золбоо түрүүллээ
2022-1-9

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан Дорнод аймагт өчигдөр болж өндөрлөлөөө. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглож, улсын харцага Н.Золбоо түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ

Бөхчүүд зургаадугаар сарын 15-наас стандартын зодог шуудагтай барилдаанд оролцоно
2022-1-9

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр болж, танхимаар 37 гишүүн, цахимаар дөрвөн гишүүн оролцож, 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралджээ. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. 1.Барилдааны дүрмийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг тодорхой хугацаагаар хойшлуулах, 2.Удааширсан барилдаанд хөлийн цэц болон засуулуудын дүрэмд заасан эрх үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллах, 3.Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны 03-р сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд: давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт) 4.Барилдааны дүрэмд оруулсан шаардлагад нийцсэн (Үүнд: Бөхийн зодог:Зодогны ширээс нь 17 эгнээ буюу 8.0 см-ээс илүүгүй байна

Шинэ үндсэн хууль баталсны 30 жилийн ойд зориулсан барилдаан болно
2022-1-7

Монгол Улс шинэ үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан энэ сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Австрали улс Новак Жоковичийн визийг хүчингүй болгов
2022-1-7

Сербийн теннисчин Новак Жоковичийн визийг хүчингүй болгосон хилийн албаны шийдвэрийг Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон тайлбарлав. “Хил хамгаалах хуулийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан болно. Новак Жокович вакцинаас татгалзах эрүүл мэндийн шалтгаанаа хангалтайгаар нотолж чадаагүй” хэмээн Моррисон хэлжээ. Үүнээс өмнө Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.