Аавынхаа үргэлжлэл болж яваа Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ. АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт “Дэйтон”-ы их сургуулийн багт тоглож буй тэрбээр эх орондоо иржээ.
Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн маргааш Португалд эхлэх гэж байна.
МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зорилоо.
Сар шинийн баярт зориулсан Нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан энэ сарын 28-нд 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болохоор болжээ. Дээрх өсвөрийн бөхийн барилдаанд 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хөвгүүд барилдана
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин Ариунсанаагийн Энхтуул
Сонирхогчдын боксын 2021 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэллээ. 12 орны 109 боксчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас одоогоор дөрвөн боксчин хүрэл медалийн болзол хангаад байна. Эхний өдөр 67 кг-ын жинд А.Жандос Иракийн Мохаммад Каррар, Неаматыг 3:2-оор, өчигдөр 60 кг-д Б.Баяндалай Тажикистаны Абулрахмон Юкубовыг 4:1-ээр, 63.5 кг-д Б.Төгөлдөр Тажикистаны Фаизали Гуломовыг 5:0-ээр тус тус ялж хагас шигшээд шалгарав
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос удаа дараа допинг илэрсэн тул барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан. Тэгвэл Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболдод өршөөл үзүүлж, Ардын хувьсгалын 100 жилд барилдах боломж олгох хүсэлт гаргажээ
Дэлхийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй “Stalwart Esport” баг 3 өдрийн 18 тоглолтын дараа нийт 140 оноо авч 7 дугаар байр эзэлж 70 мянган ам.долларын шагнал хүртлээ.
Японы мэргэжлийн дугуйн “Levante Fuji Shizuoka” баг Монголын 2 дугуйчинтай 2022 оны улирлын турш хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Монголын дугуйчид олимпын эрх авахад мэргэжлийн баг байгуулах буюу мэргэжлийн багт орж уралдан UCI-ийн хуваарьт орсон мэргэжлийн тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгуур журамтай болсон билээ. Энэхүү журам нь 1995 онд Олон улсын сонирхогчдын болон мэргэжлийн дугуйчдын холбоо нэгдсэнээр мэргэжлийн дугуйчид олимпод оролцох болж чансаагаар шалгарсан Дэлхийн шилдэг 50 орноос зөвхөн 200 дугуйчин оролцох эрхтэй болжээ. Иймд Монголын дугуйн холбоо /МДХ/-ноос “Парис-2024” олимпын наадамд эрх авахын тулд холбооныхоо дэргэд Мэргэжлийн баг байгуулан, мөн шилдэг тамирчдаа гадаадын мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байна. Одоогоор Монголын шилдэг 19 дугуйчин мэргэжлийн багуудад бүртгүүлснээс ОУХМ С.Жамбалжамц Малайзын “Terengganu cycling team” багт, ОУХМ Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ нар Японы “Levante Fuji Shizuoka” багт ороод байна. Харин ОУХМ Б.Мягмарсүрэн, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Амартүвшин, Б.Идэрболд, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс нарын 16 тамирчин Монголын анхны мэргэжлийн баг “Ferei-Mongolia Development team” багт дасгал сургуулилтаа базааж байна. Тэд улирлын эхний тэмцээн АНЭУ-ын “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаандаа оролцохоор 1 дүгээр сарын 25-нд эх орноосоо мордох юм байна. Монголын дугуйчдын эхний улирлын зорилго 3 дугаар сарын 25-29-нд Таджикстаны Душанбе хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох явдал юм
Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Футзалын сонирхогчдын цом”-ын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 17-23-нд болж медальт багуудаа тодрууллаа. Тус тэмцээний хүрэл медалийн төлөө “Капитрон” болон “Шонхор” клубүүдийн хооронд явагдаж 10:0-ээр “Капитрон” илт давуу тоглож хүрэл медалийн эзэд болсон юм. Аваргын төлөө Баян-Өлгий аймгийн “Номадик Хантерс” болон Хан-Уул дүүргийн “Хан-Уул” клубүүдийн хооронд тун өрсөлдөөнтэй тоглолт болж Хантесрчуудаа Б.Ертис 1’, 23’, 28’, 29’-д М.Ертис 17’-д гоол оруулж “Хан-Уул” клубээс Б.Амарсанаа 8’, Т.Мөнхбаатар 7’ нар тус тус гоолуудыг оруулснаар 5:2-оор “Номадик Хантерс” клуб энэ удаагийн “Футзалын сонирхогчдын цом”-ын тэмцээнд түрүүлж аваргын алтан медаль, цомын эзэд боллоо. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд шагнал гардуулахаар МХБХ-ны Зөвлөл гишүүн ТЗБХ-ны дэд дарга Б.Гансүх, ТХХ-ны дарга Б.Болдбаатар нар оролцов. Шагнал гардуулахын өмнө тэмцээний аваргын төлөө тоглолтын шүүн явуулсан шүүгч нар дурсгалын медалийг гардуулав
Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ онд зохион байгуулагдах тэмцээний хуваарийг шинэчлэн баталжээ. Ингэхдээ ирэх наймдугаар сард болох байсан насанд хүрэгчдийн ДАШТ-ийг аравдугаар сард болгож хойшлуулсан аж
XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдаануудын хуваарийг Монголын үндэсний бөхийн холбооноос зарлалаа.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр /2022.01.23/ мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиб Улсын тамирчин цөлийн шуурга хочит Сакариа Лукастай хийнэ. Төлөвлөгөө ёсоор Н.Төгсцогт АНУ-ын боксчин Виктор Пасильястай тулалдах байсан ч тэрбээр коронавирусийн халдвар авсан тул тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Сакариа Лукас нь 37 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийснээс нэг л удаа ялагдал хүлээж байжээ
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр /2022.01.23/ мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиб Улсын тамирчин цөлийн шуурга хочит Сакариа Лукастай хийнэ. Төлөвлөгөө ёсоор Н.Төгсцогт АНУ-ын боксчин Виктор Пасильястай тулалдах байсан ч тэрбээр коронавирусийн халдвар авсан тул тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Сакариа Лукас нь 37 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийснээс нэг л удаа ялагдал хүлээж байжээ
Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг сар шинийн барилдаанаас хойш зодоглож болно гэж МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргажээ. Допингийн асуудлаас үүдэж тэдний барилдах эрхийг 11 сараар хасаад байгаа билээ
Японы сүмо бөхийн холбооноос "Томозүна" дэвжээний бөх, маэгашира асан Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатарыг зодог тайлсныг зарлалаа. Манай бөх маргааш онлайн хэвлэлийн бага хурал хийлгэх юм. Кёкүшюүхо Улаанбаатар хотын уугуул. 33 настай
Цар тахлын улмаас монголчууд сүүлийн хоёр жил уламжлалт цагаан сарын баяраар бөхөө үзэж, золголт хийгээгүй. Энэ жил төрийн золголт болохгүй ч үндэсний бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зохион байгуулахаар болсон
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ын боксчин Вик Пасилластай энэ сарын 22-нд тулалдах байсан ч Вик Пасиллас “Covid-19”-ийн халдвар авчээ. Ийнхүү түүний оронд Сакариа Лукас гэх 37 настай Намиб Улсын тамирчин тулалдахаар болсон байна
Монголын дугуйчид Олимпийн эрх авахад мэргэжлийн баг байгуулах буюу мэргэжлийн багт орж уралдан Олон улсын дугуйчдын холбооны хуваарьт орсон мэргэжлийн тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгуур журамтай болсон. Олон улсын сонирхогчдын болон Мэргэжлийн дугуйчдын холбоо 1995 онд нэгдсэнээр мэргэжлийн дугуйчид Олимпод оролцох болж чансаагаар шалгарсан дэлхийн шилдэг 50 орны зөвхөн 200 дугуйчин оролцох эрхтэй болжээ. Иймээс манай дугуйчид “Парис-2024” Олимпод эрх авахын тулд холбооныхоо дэргэд мэргэжлийн баг байгуулан мөн шилдэг тамирчдаа гадны мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байна. Одоогоор Монголын шилдэг 19 дугуйчин мэргэжлийн багуудад бүртгүүлээд байгаа юм. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц Малайзын “Terengganu cycling team” багт, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ Японы “Levante Fuji Shizuoka” багт байгаа
Олимпын түүхэнд хамгийн олон медаль зүүсэн тамирчин болох Америкийн усан спортын домог Майкл Фэлпс саяхан CNN сувагт ярилцлага өгөхдөө транс буюу хүйсээ өөрчилсөн тамирчидтай холбоотой маргаанд байр сууриа илэрхийлжээ. “Энэ бол маш хэцүү асуудал. Замналын минь туршид усан сэлэлт миний спорт байсаар ирсэн
Узбекистаны нийслэл Ташкент хотод 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Бөхийн өргөөнд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдах товтой байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. Тус мэдэгдэлд "Маргааш буюу 2022 оны 01-р сарын 21-ний өдөр болохоор товлогдсон байсан Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тодорхой шалтгааны улмаас цуцлагдсаныг мэдэгдэж байна" гэжээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагдахаар товлогдсон бөхийн барилдаан мөн цуцлагдсан юм. Учир нь барилдах эрхээ 11 сараар даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар ирсэн ч бөхчүүд эсэргүүцсэн юм
Өнгөрсөн онд өөрсдийгөө “геймер” буюу видео тоглоомчин гэж тодорхойлсон хүний тоо 3 тэрбумд хүрсэн бол зах зээлийн хэмжээ нь 175 тэрбум ам.доллар болсон нь дээд үзүүлэлт боллоо гэж “BCG” (Boston Consulting Group) олон улсын зөвлөх компанийн судалгаанд дурджээ. Тоглоомын контентын хэрэглээгээр эхний тавд ОХУ, Хятад, АНУ, Өмнөд Солонгос болон Япон улс орсон байна. “BCG” компанийн шинжээч Дэвид Панхансын онцолж буйгаар, одоо дэлхийн хэмжээнд соёл, санхүүгийн хүчтэй нөлөө үзүүлэх чухал шинэ зах зээл бий болж байгаа гэнэ. Өмнө нь дуу хөгжим, кино урлаг, шинжлэх ухаан болон бусад салбарт гарсан амжилтаар улс орны дүр төрх, нэр хүнд бүрэлдэж байсан бол өнөөдөр тоглоомын талбарт тэмцэл өрнөж байна. "Дэлхийн хэмжээнд соёл, санхүүгийн нөлөөг улам бүр үзүүлэх чухал шинэ зах зээл гарч ирж байгааг бид харж байна
“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгор шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргалаа.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай энэ сарын 22-нд тулалдах байсан ч өрсөлдөгч нь “Covid-19”-ийн халдвар авчээ. Ийнхүү түүний оронд Сакариа Лукас гэх 37 настай Намиб Улсын тамирчин тулалдахаар болсон байна
"Бүх зүйлийг хорихгүй, энэ жилийн тухайд халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна