Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулахад нийт 19 мянган сайн дурын ажилтан элсүүлсэн байна. Энэ талаар олимпын наадмыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуань Олон улсын олимпын хорооны хуралдааны үеэр мэдээлжээ. "Одоогоор бид өвлийн олимпын наадамд ажиллах 19 мянган сайн дурын ажилтантай байна. Тиймээс ирэх өдрүүдэд Хятадын ард түмний найрсаг занг таалан соёрхоно уу " гэж тэрбээр хэлсэн байна. Олимпын наадмын албан ёсны нээлт хоёрдугаар сарын 4-нд болно
Цагаан сарын битүүний барилдааныг Монголын ард түмэн жил тойрон хүсэн хүлээдэг уламжлалтай. Сайжруулагч хэмээх усан бар жилд зориулсан сар шинийн аймгийн заан цолтон анх удаа түрүүлэв
Хятад улс 2022 оны өвлийн Олимпын наадмыг Бээжинд зохион байгуулахад бүрэн бэлэн бөгөөд наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэж тус улсын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Олон улсын олимпын хорооны хуралдааны үеэр мэдэгдэв. "Бээжин 2022" олимпын наадам маргааш орой нээлтээ хийнэ. Бүх дэлхий Хятад улс руу харцаа хандуулна, манай улс бэлэн байна
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос сар бүр шилдэг бөхийг шалгаруулахаар болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний гранпригийн 53 кг-ын жинд түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяаг тодорлоо. Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа нь өнгөрсөн долоо хоногт Красноярскт дөрөв барилдахдаа ердөө 2 оноо алдаж түрүүлсэн юм
“Бээжин 2022” өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд 100 хоног үлдээд байгааг тэмдэглэхээр төлөвлөж буй цуврал ёслолын хүрээнд 2022 оны Бээжингийн өвлийн олимп, паралимпын наадмын медалийг мягмар гарагт БНХАУ-д танилцуулав. Ирэх оны 2 дугаар сарын 4-20-нд зохион байгуулах өвлийн олимпын наадмын мөсний төрлүүд Бээжин хотноо, цасны төрлийн тэмцээн уралдаанууд Жанчхүү /Жан-зя-коу/-д болох юм
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өндөрлөлөө
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харъяат аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Монгол улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол улсын гарди Мягмарын Бадарч, Увс аймгийн Тэс сумын харъяат Монгол улсын харцага Төрөөгийн Баасанхүү нар шалгарлаа
Бээжин 2022 өвлийн олимпод оролцох Монгол Улсын шигшээ багтай холбоотой асуудал дагуулсаар байна.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлсэн. Эхний өдрийн барилдаанд улсын 24 цолтон өвдөг шороодлоо. Нэгийн даваанд улсын харцага Н.Батзаяа, Ж.Амартүвшин, улсын начин Ж.Чулуунбат, Ш.Шинэбаяр, Г.Баасандорж, Б.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Т.Дүгэрдорж тэргүүтэй улсын цолтнууд өвдөг шороодлоо
Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Манчестер Юнайтед” багийн жигүүрийн хамгаалагч Мейсон Гринвүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдаад байгаа билээ. Хамтран амьдрагч Харриет Робсон нь түүнд зодуулсан зургаа “Нүүр ном”-ныхоо “стори” буланд байрлуулж, мөн хөлбөмбөгч өөртэй нь бэлгийн харилцаанд орохыг шаардаж байгаа аудио бичлэгийг олон нийтэд дэлгэсний дараа түүнийг хуулийн байгууллагаас баривчилсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Women’s Aid” байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулснаар хөлбөмбөгчид ирэх шийтгэл чангарах магадлал өндөрссөн байна
Португалийн Альмэйда хотноо 2022 оны анхны дэлхийн цуврал Гран При ангилалаар зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Португалд анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй 179, эмэгтэй, 122 нийт 301 жүдоч хуран чуулсан бөгөөд 25 улс медаль хүртсэн байна. Үүнээс манай тамичид гурван хүрэл медальтайгаар медалийн чанараараа 18 дугаар байрт эрэмблэгдсэн байна. Манай тамирчдаас эхний өдөр -60 кг-д Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Бямбажавын Цогт-Очир хүрэл медаль хүртсэн
“Portugal Grand Prix 2022” энэ оны анхны тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Дархан Уул аймаг, “Женко” клубийн тамирчин тамирчин, “Өмнөговь-2021” насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аврга Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртлээ. Түүний жинд нийт 29 бөх хүч үзэхэд Л.Анхзаяа эхний тойрогтоо Израйлын Сагив Сахарыг 2:11 минутад цэвэр, хоёрын даваанд тэмцээний чансааг тэргүүлэгч залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Мартин Хожакыг 2:07 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Францын Жоан-Бенжамен Габаг 1:46 минутад савлаа. Гэвч хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевт вазари үнэлгээгээр ялагдсан бол хүрэл медалийн төлөө 2020 оны Будапештийн Гранд Сламын хүрэл медальт Молдавын Петру Пеливаныг өөрийн дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа хүртлээ. Түүнтэй хамт энэ жинд зодоглосон -66 кг-ын Монгол Улсын аварга Г.Сод-Эрдэнэ хүрэл медалийн төлөө ялагдсанаар тавдугаар байр эзэллээ
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 76 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Найгалсүрэнгийн Загардулам нар хүрэл медаль хүртлээ. Г.Ариунжаргал ОХУ-ыг Мария Силинаг цэвэр, Н.Загардулам Казахстаны Инмара Жанатаеваг 15:4-өөр ялснаар медалийн тавцанд зэрэгцэн зогссон. Н.Загардуламын хувьд медалийн өнгө өөр байх боломжоо өчигдөр хагас шигшээ барилдаанд алдсан
Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан эхэллээ. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба нар манлайлан барилдаж буй бол улсын аварга Н.Батсуурь зодоглоогүй байна.
Иван Ярыгиний Гранпригийн сүүлийн өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий V байрын шагналт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү тэрбээр сүүлийн дөрвөн жил дараалан тус тэмцээнээс медаль (2019 онд мөнгө, 2020, 2021 онд хүрэл медаль хүртэж байв) зүүгээд байна. Э.Даваанасан алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ксения Бураковатай барилдав
Сар шинийн хүчит бөхийн барилдаан болохтой холбогдуулан үзэгчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Монгол Улсын даян аварга Н.Батсуурь өнөөдөр эхлэх сар шинийн уламжлалт барилдаанд зодоглоно гэдгээ бөхийн холбоонд мэдэгдсэн ч холбоо түүнийг бүртгэх боломжгүй гэжээ Хариуд нь Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа "Маргааш барилдана. Хууль ёсны дагуу" хэмээн бичсэн байна
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сарын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 12.00 цагаас эхэлнэ. Тус барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 270 бөх бүртгүүлжээ
“Бээжин-222” өвлийн олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Бээжингийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйд төрийн далбаа гардуулан өгч, амжилт хүсэв
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш /2022.01.31/ 12.00 цагаас эхэлнэ. Ингэхдээ маргааш нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр 14.00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ
Сар шинэ болоход хэдхэн хоног үлджээ. XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш /2022.01.31/ 12.00 цагаас нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр 14.00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ
“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск амжилттай үргэлжилж байна. “Бага дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 70 гаруй тамирчин зодоглож буй бөгөөд Иван Ярыгиний гранпри тэмцээнээс Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм
Ирэх хоёрдугаар сарын 12-нд АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод чөлөөт бөхийн АНУ-Ираны эрэгтэйчүүдийн шигшээ багийн супер халз барилдаан болно
АНУ-ын ESPN-ээс хэдхэн хоногийн өмнө гаргасан 2022 онд NBA-д драфтлагдах магадлалтай шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтсан Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од эх орондоо иржээ.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцүка энэ сарын 18-ний өдөр манай улсад ирсэн билээ. Тэрбээр Монголын хөл бөмбөгийн холбооны удирдлагууд, найман хэлтсийн дарга нартай уулзаж, холбооны үйл ажиллагаатай хэдийнээ танилцаад байна
Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо
Сонирхогчдын боксын 22 хүртэлх насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байна. Энэ сарын 20-нд эхэлсэн тус тэмцээнд дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нарын удирдлагад 15 боксчин оролцож буй
Данийн хөлбөмбөгчин Кристиан Эриксен талбайд эргэн гарчээ