Оросын Олимпын хорооны шигшээ багийн залуу од, уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд шинэ дээд амжилт эвдээд буй Камила Валиева хориотой төрлийн сэргээш хэрэглэсэн нь эхний байдлаар илрээд байна. Тэрээр өвлийн олимпын наадмаас гурав дахь удаагаа алтан медаль хүртэхээр эрчимтэй бэлтгэлээ хийж, эхний үзүүлбэртээ дөрвөлсөн эргэлттэй маш хэцүү техникийг амжилттай гүйцэтгэсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр Камила Валиева Бээжингийн олимпын тамирчдын баазад ирэхээс өмнө буюу эх орондоо байхдаа тамирчид хэрэглэх хориотой төрлийн зүрхний эм уусан нь шинжилгээгээр илэрсэн аж
Хоёрдугаар сарын 10-нд эмэгтэй цаначид Жанчхүүгийн цасан замд 10 км зам туулан уралдана. Энэ төрөлд 98 зандан хүлэгтэн уралдахаар бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд манай тамирчин Ариунсанаагийн Энхтуул бий. Уралдаан 15:00 цагт эхлэх ба тамирчид спринтийн нэгэн адил 30 секундын зайтай гараанаас ээлжлэн гарах юм
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) ОХУ-ын урган гулгагч Камила Валиевагийн сэргээшийн шинжилгээтэй холбоотой нөхцөл байдлын талаар тайлбар хийхгүй гэж тус байгууллагын хэвлэлийн алба ТАСС агентлагт мэдээлжээ. Олимпын наадмын уран гулгалтын тэмцээний багийн төрөлд ОХУ-ын шигшээ баг тэргүүн байрыг эзэлж, хоёр, гуравдугаар байранд АНУ, Японы баг орсон билээ. Шагнал гардуулах ёслол мягмар гарагт болох ёстой байсан боловч Олон улсын олимпын хороо Олон улсын тэшүүрийн холбооноос яаралтай тодруулах шаардлагатай хууль эрх зүйн нөхцөл байдлын улмаас цуцалснаа мэдэгдсэн юм. Ийнхүү медаль гардуулах ёслол хойшлогдох болсны шалтгаан нь Оросын уран гулгагч Камила Валиевагийн сэргээшийн шинжилгээний асуудалтай холбоотой байж магадгүй гэж “Inside the Games” цахим хуудас лхагва гарагт мэдээлжээ
"Бээжин-2022" Өвлийн олимпийн наадам дуулиан шуугиан дагуулсаар байгаа . Трамплин, шорт трек дээр "асуудал" байсан, гэхдээ бүгд дүрэм журам, шүүгчдийн шийдвэртэй холбоотой байсан билээ. Тэгвэл өнөөдөр "Бээжин-2022" Өвлийн олимпийн XXIV наадмын хамгийн том дуулиан, допингтой холбоотой анхны шуугиан дэгдлээ
Швед улсад пара цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад хоёр тамирчин өрсөлдлөө. Тэмцээний 12.5 км-ын зайд Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургадугаар байр эзэлжээ
Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв. Манай улсын тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм
Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа. Энэхүү наадам мөсний шагай, мөсний сурын харваа зэрэг үндсэн хоёр төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд “Скай ресорт” цанын баазын баруун хойно Туул голын мөсөн дээр энэ сарын 18-20-нд болно. Энэ удаагийн наадамд тэмээн уралдаан үзүүлэх тоглолтоор орж байна
“Бээжин-20222” өвлийн олимпын наадмын цанын эмэгтэйчүүдийн спринт уралдаан болов. Энэ гараанд 91 тамирчин өрсөлдөхөд манай улсын цаначин А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79 дүгээр байрт орлоо
Э.Мөнхжаргал: Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариуллаа. Сэтгэл дүүрэн сайхан байна
Канадын сноубордчин үхлийн аюултай өвчинтэй гэдгээ анх сонссоноос хойш ердөө гурван жилийн дараа олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа. Слоупстайлаар өрсөлдсөн Макс Парро "Бээжин-2022" өвлийн олимпын үеэр үндэсний шигшээ багийнхаа анхны алтан медалийг авчирсан юм. Гуравхан жилийн өмнө 24 настай байхдаа Парро үхлийн аюулт өвчин туссан нь оношлогдож байжээ. Парро гурван настайгаасаа л өвлийн спорт сонирхож эхэлсэн
“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд өрнөнө. Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84-рт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундын зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах юм. Харин эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин хурд, хүчээ сорихоор болжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам ангиллын тэмцээн боллоо. Бага дэлхийн аварга гэгддэг Парисын Их дуулга тэмцээнд 52 орны 285 жүдоч өрсөлдсөн юм
Нийтлэлч Ч.МӨНХБАЯР: Түркийн трамплинч Фатих Ипчиоглу Зүүн Түркестаны далбаатай дуулга, цанатайгаар Бээжингийн олимпод оролцож, Шинжаанд үйлдэж байгаа уйгур ба бусад ард түмнийг харгислаж байгааг эсэргүүцэж, хятадууд боож үхэх дөхөв. Бээжингийн олимп маш тааруухан явагдаж байгааг бүгд гайхаж байна
Америкт төрсөн Хятад гаралтай уран гулгалтын тамирчин Жү И олимпийн нээлтэн дээр хальтирч унасан бичлэгийг хэдхэн цагийн дотор 200 сая хүн үзсэн юм. Ялангуяа Хятадын твиттер Вейбө платформ дээр энэ бичлэг тухайн өдрийн хамгийн хандалт өндөртэй мэдээлэл болов. Иргэд түүний бичлэгэн доор өрөвдсөн гэхээсээ илүүтэй доромж утгатай сэтгэгдлүүдийг үлдээж байсан бөгөөд дөнгөж шинээр гарч ирж байгаа 19 настай тамирчин охинд энэ нь хүнд цохилт болохоор байлаа. “Үнэхээр гутамшигтай юм” гэсэн утга бүхий хэдэн сая сэтгэгдэл байсан бөгөөд Жү И хальтирч унасныхаа дараа “Эмэгтэйчүүдийн сонгон шалгаруулалтад ихэнх Хятадуудыг гайхшруулсан байх
Уран гулгалтын багийн тэмцээний үзүүлбэрийн дараа ОХУ-ын баг Бээжингийн Олимпын наадмын медалийн жагсаалтад тэргүүлж байна. Өнөөдөр болсон уран гулгалтын багийн тэмцээнд ОХУ-ын баг алтан медаль хүртсэн байна. Хоёрдугаар байрыг АНУ-ын уран гулгагчид, гуравдугаар байрыг Японы тамирчид тус тус эзэлжээ. Оросын тамирчид нийтдээ хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна
“Бээжин 2022” өвлийн паралимпод Монгол гаралтай бүсгүй АНУ-ыг төлөөлөн багийн тэргэнцэртэй кёрлингийн төрөлд оролцох юм байна. Түүнийг Уранчимэгийн Бат-Оюун гэдэг бөгөөд 1973 онд Монгол Улсад төржээ. 22 жилийн өмнө АНУ руу найзыгаа эргэх зорилгоор очсон ч зам тээврийн осолд орсноор бэлхүүснээс доош саажилттай болсноор АНУ-д үлдэж тус улсын иргэншлийг авсан юм байна. Тэрбээр Монголд байхдаа орчуулагчаар ажилладаг байсан нь дээрх улсын иргэн болоход хамгийн их нөлөөлжээ. Кёрлингийн спортоор зургаан жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн ба 2021 оны ДАШТ-д багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан аж
Монголын сагсан бөмбөгийн 2022 оны дээд лигийн бүх одын тоглолтын хөтөлбөр гарсан байна.
Бүх оддын тоглолтын хөтөлбөрт залуу оддын тоглолт, ур чадварын тэмцээн, 3 онооны тэмцээн, special match, үзэгчдийн тэмцээн, бөмбөрийн үзүүлбэр, бүх одын тоглолт, цагирган дээрх үзүүлбэр, slam dunk тэмцээн багтжээ.
"Парис-2022" жүдо бөхийн 2022 оны анхны Их дуулга тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын алтан медаль хүртлээ. ОУХМ О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдаж, түүнийг цэвэр ялсан юм. Тэрээр эхний даваанд Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, Хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр ялсан
Монголын сагсан бөмбөгийн 2022 оны дээд лигийн бүх одын тоглолтын хөтөлбөр гарчээ. Бүх одын тоглолтын хөтөлбөрт залуу оддын тоглолт, ур чадварын тэмцээн, 3 онооны тэмцээн, special match, үзэгчдийн тэмцээн, бөмбөрийн үзүүлбэр, бүх одын тоглолт, цагирган дээрх үзүүлбэр, slam dunk тэмцээн багтжээ.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 /16 хүртлэх/ насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-нд “Royal 3×3 Event Hall”-д зохион байгуулна.
Бээжингийн өвлийн олимпийн наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэй богино, эрэгтэй чөлөөт үзүүлбэр өнөөдөр явагдаж байна. Өчигдөр бүжиг, спорт хос, эрэгтэй богино үзүүлбэрийн дараа АНУ-ыг баг 28 оноотой тэргүүлж, ОХУ 26 оноотой удаалж байв. Тэгвэл өнөө өглөө эмэгтэй богино үзүүлбэр болж, Оросын тамирчин Камила Валиева итгэл төгс тэргүүлж, багаа эхний байрт авч ирлээ
Иван Ярыгиний Гранпригийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий V байрын шагналт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү тэрбээр сүүлийн дөрвөн жил дараалан тус тэмцээнээс медаль (2019 онд мөнгө, 2020, 2021 онд хүрэл медаль хүртэж байв) зүүгээд байна. Э.Даваанасан алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ксения Бураковатай барилдав
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 76 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Найгалсүрэнгийн Загардулам нар хүрэл медаль хүртлээ. Г.Ариунжаргал ОХУ-ыг Мария Силинаг цэвэр, Н.Загардулам Казахстаны Инмара Жанатаеваг 15:4-өөр ялснаар медалийн тавцанд зэрэгцэн зогссон. Н.Загардуламын хувьд медалийн өнгө өөр байх боломжоо өчигдөр хагас шигшээ барилдаанд алдсан
Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр манай улсын найман жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баулыг ялж түрүүллээ. Мөн зоодог тайлаад удаагүй байгаа, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийг орлон -48 кг жинд зодоглосон Б.Баасанхүү финалд Японы Нацүми Цүнодад ялагдан мөнгөн медаль хүртсэн. Харин эрэгтэйчүүдийн -73 кг жинд олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Энхрийлэн тавдугаар байр эзэлсэн эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд долоодугаар байр эзэлсэн эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой долоодугаар байр эзэлсэн эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр эхний шатанд ялагдсан эрэгтэйчүүдийн -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд ялагдсан Хоёрдугаар сарын 6-ны 19:00 цагаас манай таван жүдоч зодоглоно
Бээжингийн олимпийн медалийн хүснэгтХятадад болох наадамд 109 багц шагналын эзэн болно © Reuters Connect-ээр дамжуулан EYEPRESSТАСС-аас уншина ууYandex.NewsYandex.ZenGoogle МэдээБээжингийн олимпийн хөтөлбөрт ОУОХ-ны ангиллын дагуу 15 төрлийг нэгтгэсэн долоон спорт багтсан байна
Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ. Бага дэлхийн аварга гэгддэг байсан энэхүү тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч хуран чуулжээ
“Бээжин 2022” өвлийн олимпын наадам өчигдөр нээлтээ хийсэн билээ. Өнөөдөр олимпын наадмын спортын зургаан төрөлд мөн тооны багц медаль эздэдээ очих юм. Та бүхэнд өнөөдөр шигшээ тоглолтууд явагдах зургаан төрлийг танилцуулж байна.
Өвлийн XXIV олимпын наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн олимпод 91 орны 2871 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх болно. Хэдийгээр оролцох тамирчдын тоо өмнөх хоёр олимпыг гүйцэхгүй ч нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн өвлийн олимп болж байна. ОУОХ-ноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс долоон шинэ төрлийг Бээжингийн олимпын хөтөлбөрт оруулаад буй
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос сар бүр шилдэг бөхийг шалгаруулахаар болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний гран-пригийн 53 кг-ын жинд түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа тодорлоо. Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа өнгөрсөн долоо хоногт Красноярскт дөрөв барилдахдаа ердөө 2 оноо алдаж түрүүлсэн юм
"Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал найм даван түрүүлсэн билээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Сар шинийн барилдаанд барилдаж, аймгийн заан цолноос хамгийн анхны түрүүг хүртсэндээ маш их баяртай байна. 2010 онд Спортын төв ордонд аавтайгаа н.Шийрэв багш дээр очиж бэлтгэл хийгээд түүнээс хойш жүдогийн бэлтгэл хийж эхэлсэн. Сүүлийн гурван жил үндэсний бөх рүү түлхүү бэлтгэлээ хийсэн. 2019 онд Дархан-Уул аймгийн наадамд барилдаж, аймгийн заан цол хүртсэн