Э.Цэндбаатар энэ сарын 22-нд Азербайжаны Рауф Агаевтай тулалдана
МУГТ, мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн Э.Цэндбаатар болон ОУХМ Цагдаагийн Сүлд спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар энэ сарын 22-ны өдрийн 22 цагт ОХУ-д мэргэжлийн дэвжээний ээлжит тулаанаа хийхээр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.
Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай, мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр эхэллээ. Тус наадмын мөсний шагайн харвааны төрөлд 12 аймаг, есөн дүүргийн 126 харваач багийн болон цуваа харваанд цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна
5-н удаа дөрвөлсөн эргэлт хийсэн ч алтан медаль бус мөнгө хүртсэн Оросын уран гулгагч уйлж, энэ спортыг үзэн ядаж байна, "дахиж хэзээ ч гулгахгүй" гэжээ.
Нутаг нэгт Анна Щербаковагийн ард хоёрдугаарт орж тэмцээнээ өндөрлөсөн 17 настай уран гулгагч Трусова чөлөөт үзүүлбэртээ хэзээ ч хэн ч урьд нь хийж байгаагүй дөрвөлсөн харайлтыг тав гайхалтай гүйцэтгэсэн юм.
Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр энэ сарын 18-20-нд болж байна. Энэ удаагийн наадмын мөсний шагайн төрөлд 21 багийн 126, мөсний сур харваанд 30 багийн 300 тамирчин өрсөлдөж байна
Израиль улсын Тель-Авив хотноо эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “Тель-Авив-2022” их дуулга тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү хүрэл медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны хүрэл медалиа хүртсэн юм
Израиль улсын Тель-Авив хотноо өнөөдөр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал “Тель-Авив-2022” Их дуулга тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, Монголын 3 жүдоч хүрэл медаль хүртлээ. Тус Их дуулгад 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч хүч үзэхээр Тель-Авив хотноо очсон бөгөөд өнөөдөр Монголын 6 жүдоч татамид гарч барилдлаа. Эрэгтэйчүүдийн 60 кг-д 23 жүдоч хүч үзэх бөгөөд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, “Женко” клубийн тамирчин Энхтайваны Сумъяабазар, Увс аймгийн Тэс сумын харъяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубын тамирчин Бямбажавын Цогт-Очир нар барилдав. Э.Сумъяабазар А хэсэгт бичигдэн, эхний тойрогтоо гоц мөргөөд, хоёрын даваанд Европын залуучуудын аварга, Украины Дилшот Халматовыг ялж шигшээ наймд ДАШТ-ий хүрэл медальт, тэмцээний чансааг тэргүүлж буй Азербайжаны Карамат Хусейнов цэвэр ялагдаж, дагах барилдаанд Нидерландын бөхөд цэвэр унаж тэмцээнээ дуусгав. Харин энэ оны Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажог, дараа нь 2021 оны Антальягийн Их дуулгын аварга Бельгийн Жорре Верстраетенг тус тус ялсан
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит “Их дуулга” тэмцээн энэ сарын 24-нд Израиль Улсын Тел Авив хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 34 орны 309 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна
Урд хөршийн нийслэлд удахгүй эхлэх “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд манай улсаас Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр болжээ. Түүний паралимпын эрх өчигдөр баталгаажсан юм. Ингэснээр Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин болж байна. Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Б.Цэрэнпунцагийн бэлтгэл сургуулилалтыг цагтаа өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан Д.Очирсүх удирдан явуулж байна
МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зориод байгаа билээ.
Швед Улсын Шеллефтеа хотноо зохион байгуулагдсан “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин ОУХМ Ш.Даваадорж 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Алтан Дорнодын “Дайчид” баг Этүгэн Баянгол Ирвэсүүд багтай таарч тоглох үеэрээшүүгчидийн алдаатай шүүлтийн улмаас “оноогоо идүүлж” хожигдол хүлээсэн байна. Энэ нь тоглолтын дүрс бичлэг болон протоколоор тогтоогдоод байгаа аж. Тодруулбал, Тоглолтын гуравдугаар үед О.Энхбаатар алсын зайнаас довтолж 3 оноо авч багийн оноо 54 болсон бөгөөд үүнээс хойш 3-4 довтолгооны дараа дээр оноог 55 болох ёстой байсан боловч 1 оноо хасаж 53 болгоод торгуулийн шидэлт орох үед буцаан 54 болгосон ноцтой алдааг тэмцээний шүүх бүрэлдэхүүн гаргажээ
Зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян эхэллээ. 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон. Цаашлаад хувийн хэвшлүүдийг аянд нэгдэж, тодорхой цагуудад үнэ төлбөргүй үйлчилж, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг дэмжихийг уриалж буй юм.
Нийслэлийн хувьд есөн дүүргийн дараах заал, танхимууд өглөөний тогтсон цагийн дагуу иргэдэд үнэгүй үйлчилнэ:
Өчигдөр орой /2022.02.15/ “Бээжин-2022” Өвлийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэй богино үзүүлбэрийн тэмцээн болж ОХУ-ын Үндэсний олимпын хорооны тамирчин Камила Валиева 82,16 оноогоор тэргүүн байрт шалгарлаа. Түүний араас Анна Щербакова /ОХУ/ - 80,20, Каори Сакамото /Япон/ - 79,84, Александра Трусова /ОХУ/ - 74,60 гэсэн оноогоор 2, 3, 4 дүгээр байрт тус тус шалгарсан юм. Энэхүү уралдаан Бээжингийн олимп эхлээд л олны анхаарлыг татсан бөгөөд ОХУ-ын тамирчин, дэлхийн рекордыг эзэмшигч Камила Валиева багийн тэмцээний дараа болсон допингийн асуудал байю. Спортын арбитрын шүүхээс Камтилаг богино үзүүлбэрт оролцохыг зөвшөөрсөн ч ОУОХ-ноос түүнийг медалийн болзол хангасан тохиолдолд шагнал гардуулахгүй гэж зарласан. Эмэгтэй богино үзүүлбэрт сүүлийн 5 тамирчнаас эхлээд Камила Валиева гарсан бөгөөд In Memoriam хөтөлбөрийн эхний гурвалсан аксель үсрэлтийн буулт дээр бага зэрэг алдаа гаргасан ч гурвалсан флип, лутц, тулуп үсрэлтээ амжилттай гүйцэтгэв. Түүний оноо хамгийн өндөр буюу 82,16 байсан юм. Бусад тэргүүлэгч уран гулгагчдын хувьд Оросын 17 настай Александра Трусова мөн аксель дээр унаж алдаа гаргасан
Камила Валиева үүсээд буй нөхцөл байдлын талаар анх удаа ярилцлага өгчээ. Тэрбээр "Эдгээр өдрүүд надад үнэхээр хэцүү байсан. Би бүх л сэтгэл хөдлөлөө гаргасан
Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна
Олон улсын дугуйн холбооны 2.1 ангилалд багтдаг, дөрөв дэх удаагийн Антальягийн дугуйн олон өдрийн уралдаанд /“Tour of Antalya”/ Малайзын “Terangganu Polygon Cycling Team” нийлбэр дүнгээр түрүүллээ. Энэ багт манай ОУХМ Сайнбаярын Жамбалжамц уралддаг юм
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ хоёрдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна
Даваа гарагт CAS-ийн шүүхийн шийдвэр гарч Оросын уран гулгагч Камила Валиева Мягмар гарагт болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцохыг зөвшөөрлөө.
Өнөөдөр олимпын наадмын дэвжээн дээр спортын дөрвөн төрөлд дөрвөн багц медалийн эзэд тодорно. Та бүхэндээ спортын төрөл, шигшээ тэмцээн эхлэх цагийн хуваарийг хүргэе.
“Бээжин 2022” өвлийн олимпын наадам
NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Голден Стэйт Уорриорс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож эцсийн мөчид Клэй Томпсоны гурав дараалж оруулсан холын шидэлтээр 115-117 харьцаагаар хожлоо
Натан Чен "Бээжин-2022" Өвлийн олимпын наадмаас алтан медаль хүртсэний дараа ээж Хетти Вангд хүндэтгэл үзүүлжээ.
ОХУ-ын Казань хотод усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байна. Тэмцээнд дэлхийн 100 орчим улсын 669 тамирчин өрсөлдөж байгаа юм
Спортын ертөнцийн алдартай сэтгүүлийн нэг, 1954 оноос эхлэн хэвлэгдсэн, Америк, Канадад 3,3 сая захиалагчтай, нийт уншигчдын тоо нь 20 сая гаруй, мэргэжлийн спортын хамгийн хүчирхэг лигүүд болох NBA, NHL, NFL, MLB болон бусад спортын эргэн тойронд болж буй үйл явдал, таамаглал, цуу ярианд үнэлэлт дүгнэлт, анализ хийдгээрээ алдартай Америкийн "Sports illustrated" сэтгүүлийн тухай сонсож, дуулаагүй спорт сонирхогч цөөхөн байх.
Бээжингийн өвлийн олимпод тамирчдын хамт очсон хүмүүсийн нэг нь Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од байв. Тэрбээр олимп эхлэхээс өмнө тамирчдаа олон улсын бэлтгэлд хамруулах, тэмцээнд оруулах, байрлуулах, виз хөөцөлдөх гээд бүхий л ажлыг нугалж, арын албанд зүтгэсэн нэгэн
“Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадмыг зорьсон Монгол Улсын тамирчин Б.Ачбадрах өөрийн үндсэн төрөл болох гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд уралдаж 99 тамирчинтай хурдаа сорьсоноос Б.Ачбадрах 43 минут 29.9 секундын амжилтаар 65 дугаар байр эзэлжээ. Түүний гарааны ээлж 90 дугаарт бичигдсэн бөгөөд 34 тамирчныг ардаа орхиж, тэргүүн байрт орсон тамирчнаас 6 минутаар хоцорсон байна. Хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй Б.Ачбадрах хоёрдугаар сарын 8-нд болсон спринт төрөлд 90 тамирчнаас 77 дугаар байр эзэлсэн бөгөөд 2018 оны Пёнчаны олимпод 93 дугаар байр эзэлж байв. Эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд Финландын тамирчин Ливо Нисканен 37 минут, 54.8 секундын амжилтаар тэргүүлж алтан медалийн болзол хангасан бол ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Александер Болшунов 38 минут 18.0 секундын амжилтаар хоёр, Норвегийн Йоханнес Хоесфлот Клаебо 38 минут 32.3 секундын амжилтаар гуравдугаар байрт орлоо. Өдгөө 30 настай Ливо Нисканен 2018 оны Пёнчаны олимпын 50 км-ын төрөл, 2014 оны Сочигийн олимпын спринт төрөлд алтан медаль хүртэж байсан
"Бээжин-2022" өвлийн олимпийн уран гулгалтын багийн төрөлд Оросын баг алтан медаль хүртсэн ч шагналыг гардуулах тов гараагүй байна. Учир нь 15 настай орос охин Камила Валиевагаас допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаж буй. Оросын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Камила Валиевагаас триметазидин хэмээх зүрхний үйл ажиллагааг дэмждэг хориотой бодис илэрсэн гэж байгаа ч Оросын олимпийн хороо болон Олон улсын олимпийн хороо одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Тэгвэл Камила Валиева Бээжингийн олимпод үргэлжлүүлэн оролцоно гэж Оросын уран гулгалтын холбооны хэвлэлийн атташе Ольга Ермолина мэдэгдэв
Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино. Энэ төрөлд 99 тамирчин уралдах бөгөөд тамирчид 15:00 цагаас эхлэн 30 секунд тутам барианаас гарах юм. Манай тамирчны хувьд 90 дэх ээлжинд буюу 15:45 цагт уралдаанаа эхлүүлэхээр болжээ.Цанын тэмцээний зам бүр харилцан адилгүй байдаг болохоор олимп, дэлхийн болоод хувийн дээд амжилтыг бүртгэх боломжгүй байдаг. Бээжингийн олимпын тухайд зассан зам нь өгсүүр ихтэй, огцом эргэлттэй учир уралдахад хүндрэлтэй байгаа талаар дасгалжуулагч Б.Энх-Амгалан хэлэв
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ээс хоёр медаль хүртлээ.
Олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьсон ОУХМ А.Энхтуул бариандаа орлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзлэв