Спорт
Арлсан Р.Пүрэвдагва нэгийн даваанд өвдөг шороодлоо
2022-2-27

Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Начин цолны хүндэтгэлийн барилдааны нэгийн даваа эхэллээ
2022-2-27

Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Барилдаан 12.00 цагаас эхлэх байсан ч Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд хэсэг бөхчүүд Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудал дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэн барилдааныг эсэргүүцсэн юм.

ШУУРХАЙ: Начин цолны хүндэтгэлийн барилдаанд Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ
2022-2-27

Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ

Паралимпын наадам оролцох баг тамирчид өнөөдөр Бээжинг зорино
2022-2-27

"Бээжин 2022" өвлийн паралимпын наадам ирэх гуравдугаар сарын 4-нд эхлэх бөгөөд үүнд манай улсаас гурван тамирчин оролцохоор боллоо. Манай улсын баг тамирчид өнөөдөр Бээжинг зорино. Монголын пара цанын баг тамирчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм

Начин цолны хүндэтгэлийн барилдаанд аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд барилдана
2022-2-26

Маргааш буюу хоёрдугаар сарын 27 -нд Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болох бөгөөд уг барилдааныг "БИЗКОН АУДИТ" ХХК 20 жилийн ойд зориулсан хамтран зохион байгуулж байгаа юм. 

Туялзуур сэлэмчид эхний тулаанаа Энэтхэгийн багтай хийнэ
2022-2-26

Узбекстаны Ташкент хотод зохиогдож буй Туялзуур сэлэмний өсвөр, залуучуудын ААШТ-нд Монголын туялзуур сэлэмний холбооны 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна

“Бээжин-2022” паралимпын хотхон албан ёсоор нээгджээ
2022-2-26

БНХАУ-ын нийслэл Бээжин хот, тус хотын Яньчин дүүрэг, Хэбэй мужийн Жанчхүү хот дахь “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын хотхон баасан гарагт албан ёсоор үүд хаалгаа нээжээ.

Эдгээр хотхон нь орон байрны тав тухтай үйлчилгээнүүдээс гадна тамирчид, төлөөлөгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэх бялдаржуулах төв, энтентайнмент төв болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууламжуудтай юм.

Станбулд С.Цэрэнчимэд алт, Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ
2022-2-26

Истанбул хотноо өчигдөр /2022.02.25/ Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит чөлөөт бөх тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-д гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд бүх өрсөлдөгчөө ялж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэн алтан медаль хүртлээ.   Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд энэ удаа түрүүлэхдээ олон шилдэг бөхийг цэвэр яллаа.   Тухайлбал, “Токио-2020” олимпын хүрэл, ДАШТ-ий нэг алт, 3 хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, Рио-2016” олимпын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус тус цэвэр ялж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпын медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисын Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0-ээр цэвэр ялав

БНХАУ өвлийн паралимпын наадмыг олимпын адил амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна
2022-2-25

БНХАУ-д “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмыг амжилттай зохион байгуулах хүчин чадал, нөөц бололцоо бий гэж Олон улсын паралимпын хорооны /ОУПХ/ тэргүүн Эндрю Парсонс мэдэгджээ.   Тэрбээр “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлээд, Хятадын баг тамирчдад өндөр найдлага тавьж байгаагаа ярьжээ. Түүний хувьд Бээжингийн олимпыг “гайхалтай” болсон хэмээн тодорхойлсон байна.   Олимпын наадмыг цар тахлын үед зохион байгуулахад нөр их хүч хөдөлмөр шаардлагатай ч “Бээжин-2022” наадмыг зохион байгуулагчид, Хятадын Засгийн газрын боловсруулсан стратеги маш үр дүнтэй байлаа гэж Э.Парсонс хэлжээ.   “Бид гайхалтай олимпын наадмыг үзсэндээ маш их баяртай байгаа, Хятад улс, “Бээжин-2022” наадмыг зохион байгуулагчдад паралимпыг ч мөн амжилттай зохион байгуулах хүчин чадал, нөөц бололцоо бий” гэж ОУПХ-ны тэргүүн онцолсон байна.   Э.Парсонс удахгүй болох наадамд оролцох тамирчдад хандан хэлэхдээ, ОУПХ, Хятад улс, “Бээжин-2022” наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгааг цохон тэмдэглээд, ингэснээр тамирчид олон жилийн турш зорин бэлдсэн бүхнээ үзүүлж, өндөр амжилт гаргахын төлөө өрсөлдөхөд л анхаарлаа хандуулах боломжтой болно гэв.   “Миний бие Хятад улс, Хятадын ард түмний хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаа, тус улсын дэлхий дахинд хүргэж буй бүхнийг бүтээхэд маш хүндрэлтэй” гэдгийг тэрбээр мөн тодотгоод, Бээжинд очих мөчөө тэсэн ядан хүлээж байна хэмээн хэлсэн байна.   “Бээжин-2022” өвлийн паралимпын наадам ирэх гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно

Боксын залуучуудын УАШТ энэ сарын 28-нд эхэлнэ
2022-2-24

Боксын залуучуудын УАШТ энэ сарын 28-нд эхэлнэ  Eaglenews  2022-02-24 10:31:16  0 Боксын залуучуудын УАШТ энэ сарын 28-наас ирэх сарын зургааны хооронд Булган аймгийн Спортын төв ордонд зохиогдоно. Тэмцээн Ази тивийн хошой аварга, боксын спортын ууган гавьяат /мастер/ тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит болох  юм

Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ
2022-2-24

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 онд өндөр амжилт гаргах найдвартай, 25-аас доош насны бөхчүүдийг нэрлэжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Т.Тулгыг онцолжээ
2022-2-24

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 онд өндөр амжилт гаргах найдвартай, 25-аас доош насны бөхчүүдийг нэрлэжээ. Чансаанд гурван төрлийн бөхийн 25 тамирчин багтсан бөгөөд манай улсаас Т.Тулгыг онцолсон байна.

Испанийн уран гулгагч Лаура Баркеро сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ
2022-2-23

Испанийн уран гулгагч Лаура Баркерогийн "Бээжин-2022" олимпын үеэр өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай Олон улсын допингийн эсрэг агентлаг мэдээллээ. Тамирчны шинжилгээнээс хориотой жагсаалтад багтсан клостебол илэрчээ

МУГТ Х.Алтанхуяг багшийн нэрэмжит "Залуучуудын Улсын Аварга" шалгаруулах тэмцээн болно
2022-2-22

Монголын боксын “Алтан хараацайнууд”-ын нэг, 60кг-ийн жингийн Ази тивийн хошой аварга, Ардын багш, Гавьяат тамирчин Х.Алтанхуягийн боксын спортод оруулсан хувь нэмэр их. Ширэн бээлийтэй нөхөрлөсөн цагаасаа дотоод, гадаадын олон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, өнөөгийн тамирчдын амжилтын буухиаг эхлүүлсэн түүнийг спорт сонирхогчид мартаагүй. Тэрбээр шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажиллахдаа гарынхаа шавь нарыг бэлтгэж, амжилтаас атгуулан алдарт хүргэсэн гавьяатай билээ.

Ш.Сэдбазар: Миний бие тэмцээний үеэр үзэгч та бүхэнтэй маргалдаж, байж болшгүй алдаа гаргасандаа уучлалт хүсье
2022-2-22

Монголын нэгдсэн Дээд лигийн плэй-оффын тоглолтууд үргэлжлэн явагдаж буй.  Эхний шатад IHC Apes, Хасын Хүлэгүүд багууд учраа таарсан.

Олимпын туг далбаа 2026 оны Өвлийн наадам болох Милан хотноо тусгай нислэгээр ирлээ
2022-2-22

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Өвлийн 24 дэх удаагийн цасан цагаан олимпийн наадам амжилттай зохион байгуулсан. Дараагийн Олимпийн наадмыг зохион байгуулах Итали улс Бээжингийн Олимпийн наадмын хаалтын ажиллагааны үеэр хүлээн авсан Олимпийн туг далбааг тусгай нислэгээр Милан хотноо авчирчээ.  2026 оны Өвлийн 25 дахь удаагийн Олимпийн наадам Италийн Милан болон Кортина ди’Ампеззо хотноо болох юм

Б.Ачбадрахын дээл ОУОХ-ны музейд байршив
2022-2-22

"Бээжин-2022" олимпын наадмын нээлтэд манай тамирчин Б.Ачбадрахын өмссөн дээл, малгайг ОУОХ-ны музейд авах хүсэлт тавиад байв.

Чөлөөтийн их гурвал
2022-2-22

 Чөлөөт бөхийн ДАШТ ирэх есдүгээр сард Серби улсад болно. Үүний өмнө ААШТ-ийг дөрөвдүгээр сарын 19-24-ний хооронд манай улсад зохион байгуулахаар болсон

Сумын манлай заан Б.Бат-Эрдэнэ түрүүллээ
2022-2-21

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн хоёрдугаар сарын ээлжит барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат сумын баяр наадамд зургаан удаа түрүүлсэн манлай заануудын нэг, Б.Бат-Эрдэнэ 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын баяр наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн сумын заан Б.Боорчи үзүүрлэв. Шөвгийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх, сумын заан Э.Түмэндэмбэрэл, шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат сумын заан Ч.Бямбадорж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат сумын заан С.Сүхбат нар шалгарлаа

“Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын хаалтын ёслол боллоо
2022-2-21

Манай урд хөршийн нийслэлд “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам амжилттай явагдлаа.  Бээжин хотын “Шувуун үүр” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Өвлийн 24 дэх удаагийн Олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаа боллоо. Хүн төрөлхтөний спортын цасан цагаан Олимпийн наадам 2-р сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай үргэлжилсэн юм.  “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадамд дэлхийн 92 улс орны 2,871 тамирчин 7 спортын 15 төрлөөр нийтдээ 109 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм

Э.Цэндбаатар, Г.Баярхүү нарын тулааныг “TSENDBAATAR 2022.02.22” фэйсбүүк группээр шууд үзээрэй
2022-2-21

МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүү нарын мэргэжлийн боксын чансаа ахиулах тулаан маргааш буюу 2022.02.22-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо болно.

Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүллээ
2022-2-21

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн болон залуу 256 хүчтэн зодоглосон барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж үзүүрлэлээ.

Норвеги дээд амжилт тогтоон багийн дүнгээр тэргүүллээ
2022-2-21

 “Бээжин-2022” олимпын тэмцээн уралдаан өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна. Норвеги энэ удаагийн олимпод 84 тамирчны бүрэлдэхүүнтэй ирж, 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хол тасархай өнгөллөө. Нэг олимпоос 16 алт авсан нь бүх цаг үеийн дээд амжилт болов

МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүү нарын мэргэжлийн боксын тулаан Москва хотод Мягмар гарагт болно
2022-2-20

МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүү нарын мэргэжлийн тулаан ирэх мягмар гарагт буюу 2022 оны 2-р сарын 22-ны өдрийн 22 цагт ОХУ-ын Москва хотод болно. Тэгвэл тус тулааныг фэйсбүүкээр үзэх боломжийг бүрдүүлжээ. Үүнийг тул Хаан банкны 5123094030 Цэндбаатар гэсэн дансанд 2200 төгрөг шилжүүлж, гүйлгээ баталгаажсан зургаа /Гүйлгээний утга дээр fb нэрээ бичих/ https://www.facebook.com/tsendbaatar.e/ энэхүү пэйжийн мессеж рүү ирэх мягмарын гарагын 22 цагаас өмнө илгээх юм байна. Тус группд нэгдсэнээр та дуу дүрсний өндөр чанартайгаар тулааныг шууд үзэх боломжтой аж

БЭЭЖИН 2022: Олимпын турш онцгойрсон 17 настай Словакын довтлогч Юрай Слафковский
2022-2-20

“Бээжин 2022” өвлийн олимпын эрэгтэй хоккейн хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр явагдаж өндөрлөсөн. Уг тоглолтод Швед болон Словакын шигшээ багууд хоорондоо тулсан бөгөөд Словакын шигшээ баг 4:0 харьцаатайгаар ялалт байгуулж олимпын хүрэл медалийн эздээр тодорсон

"АВАРГУУД МАСТЕРКРОСС-2022" боллоо
2022-2-20

"АЛТАЙН БУГАТ" ХХК, "АВАРГУУД" клубын тамирчин, "Алтан гадас"одонт ОУХМ Шархүүгийн Гансүхийн нэрэмжит, "АВАРГУУД МАСТЕРКРОСС-2022" уралдаан болж өндөрлөлөө. Уралдааныг ОУХМ Ш.Гансүх болон түүний гэр бүл, Алтайн бугат ХХК МАМХ-той хамтран зохион байгуулжээ. Уралдааны эхний 5-н байрыг дараах тамирчид эзэлсэн байна

Жүдочид Их дуулгаас гурван медальтай ирнэ
2022-2-20

Олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан энэ онд зохион байгуулагдах тэмцээний хуваарийн дагуу Их дуулга тэмцээн энэ сарын 17-19-нд Израилийн Тель Авив хотноо зохион байгуулагдлаа. Жүдо бөхийн "Тель-Авив" их дуулгад Монголын жүдо бөхийн баг 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 34 улсаас 18 дугаар байрт орлоо.

Мөсний шагай харвааны цуваа харваа, мөсний сур харвааны багийн шигшээ тоглолт өнөөдөр болно
2022-2-20

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай, мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн талбайд болж байгаа билээ. Тус наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн наадамд 30 баг (21 аймаг, есөн дүүрэг)-ийн нийт 426 (мөсний шагай харваанд 126, мөсний сур харваанд 300) харваач цэц мэргэнээ сорьж байна. Мөсний шагай харвааны багийн төрөлд Үлэмж гарамгай дархан мэргэн Л.Жамсранжав ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол дархан мэргэн Д.Ууганбаяр ахлагчтай Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн баг удаалав. Харин мөсний сур харвааны цуваа харваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов 20 сумнаас 20 онож, алтан медаль хүртлээ

Байт харвааны заалны УАШТ энэ сарын 26-28-ны хооронд болно
2022-2-19

Монголын байт харвааны холбоо энэ сарын 12-ны өдөр их хурлаа зохион байгуулж, холбооны ерөнхийлөгчөөр тус холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр найман ажилласан Сүхбаатарын Эрдэнэболд сонгогдсон юм. Тэрбээр шинэ баг бүрдүүлэн ажиллаж эхэлж байгаа бөгөөд дөрвөн жилийн зорилтоо танилцуулаад буй. МБХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд удахгүй болох гэж буй заалны УАШТ-ий талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Байт харваа бол Монгол хүн амжилт үзүүлэх бүрэн дүүрэн боломжтой их спорт. Шинжлэх ухаан, дэг сургууль, уламжлал, итгэл үнэмшил, хөдөлмөр зүтгэл гээд олон зүйлийн уулзвар дээр энэ спортыг шинэ түвшинд гаргахын төлөө явна

Камила Валиева: Уран гулгалтад бүхнээ зориулахын тулд бусад спортоо орхисон
2022-2-19

 Бээжингийн XXIV Өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиева дээд амжилт тогтоож, олныг бишрүүлээд байгаа билээ. Тэрбээр допингийн асуудалд холбогдож сэтгэл зүйн хувьд сайнгүй байсан ч  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлдөө мягмар гарагт оролцож I байрт шалгарлаа

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.