Спорт
Ш.Энхийн-Од “Nike hoop summit” тоглолтод Монголоос анх удаа оролцоно
2022-3-4

Аавынхаа амжилтыг үргэлжлүүлж, NBA-ийн тамирчин болохоор мэрийж яваа Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ. “Дэйтон”-ы их сургуулийн багт тоглож буй тэрбээр “Nike” компаниас зохион байгуулдаг “Nike hoop summit” шоу тоглолтод оролцох 12 тамирчны нэгт багтжээ. Өсвөрийн Бүх оддын тоглолт гэгддэг тус тоглолтод АНУ, Дэлхийн баг хоорондоо өрсөлдөнө. Ингэснээр Ш.Энхийн-Од дэлхийн багт өрсөлдөн, 19 настай америк шилдгүүдийн эсрэг тоглохоор болжээ

UFC орос тулаанчдаас татгалзах уу
2022-3-3

UFC орос тулаанчдаас татгалзах уу  Х.Батсайхан  2022-03-03 13:48:35  0 Холимог тулааны UFC Дана Уайтаас сэтгүүлч нар ирэх дөрөвдүгээр сарын 9-нд болох Алжамейн Стерлинг, Петр Ян нарын тулаан яг болох эсэх талаар асуугаад тодорхой хариултгүй үлджээ. Дана Уайт асуултад нь тодорхой хариулалгүй булзааруулж өнгөрүүлсэн байна

Реал Сосьедад клуб Мальоркийг талбайд нь хожлоо
2022-3-3

Испаний Ла лигийн 21-р тойргийн сүүлийн нэг тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Мальорк талбайдаа Реал Сосьедад клубтэй тоглож 0-2 харьцаагаар Сосьедад хожлоо

Д.Батгэрэл энэ сарын 26-нд ээлжит тулаанаа хийнэ
2022-3-2

Холимог тулааны 66 кг-ын аварга Д.Батгэрэл энэ сарын 26-нд Охайо мужийн Колумбус хотын “Nationwide Arena” цэнгэлдэх хүрээлэнд болох UFC Fight Night-д ээлжит тулаанаа хийх гэж байна.

Францын шилдэг жүдочид Монголд ирлээ
2022-3-2

Франц, Монголын жүдо бөхийн баг тамирчид Спортын төв ордонд хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Багийн бүрэлдэхүүнд 1996 оны Атлантагийн олимпын наадмын 71 кг-ийн хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгө, ЕАШТ мөнгөн медальт Гаглиано Кристофоор удирдуулсан 13 тамирчин ирсэн юм. Эдгээр тамирчдын дунд 2021 оны Токиогийн зуны олимпын -60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, Европын аваргын мөнгөн медальт Мхэйзе Лука, Европын залуучуудын цомын аварга, Португалын гран при хүрэл медальт Габа Жоан Бенжамин, Европын залуучуудын аварга, Парис Екатеринбург их дуулгуудын хүрэл медальт Аксус Бенжамин, Тел Авивын их дуулга тэмцээний V байр эзэлсэн Боуба Дайки тэргүүтэй 13 тамирчин багтаад байна

Д.Мөнхбаатар 55-59 насны төрөлд тэргүүн байр эзлэв
2022-3-2

Монголын тэшүүрийн мастеруудын холбооноос Хандгайтын мөсөн гулгуурын талбайд Гүйлтийн тэшүүрийн насанд хүрэгчид, мастеруудын УАШТ-ийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хангамж үйлчилгээний хэлтсийн харуул, хамгаалалтын ажилтан Д.Мөнхбаатар 55-59 насны төрөлд оролцож, тэргүүн байр эзлэв. Тэшүүрийн спортын мастер, Спортын тэргүүний ажилтан Д.Мөнхбаатар нь Монголын оюутан, сурагчдын анхдугаар спартикад 1983, 1990 онд Тэшүүрийн төрөлд алтан медаль дөрөв, чөлөөт бөх 70 кг мөнгөн медаль хүртсэнээс гадна үндэсний бөхийн аймгийн заан цолтой аж. Мөн Ардын хувьсгалын ойн баяр наадамд аймаг сумандаа 22 удаа шөвгөрч, 15 медаль хүртжээ

Дэлхийн чансааг Б.Болортуяа тэргүүлж, Т.Тулга аман хүзүүнд бичигдлээ
2022-3-2

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Турк Улсын нийслэл Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Тэрбээр Токиогийн олимпын хүрэл медаль хүртсэн оноондоо Туркэд түрүүлж 13000 оноо нэмэрлэснээр таван байраар урагшилж байгаа юм

Б.Болортуяа 53 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
2022-3-1

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Өнгөрсөн онд БНХАУ 67 дэлхийн аваргатай болжээ
2022-3-1

БНХАУ-ын тамирчид өнгөрсөн онд спортын 16 төрөлд 67 дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг 12 удаа шинэчлэн тогтоожээ.   БНХАУ-ын Үндэсний Статистикийн газраас даваа гарагт “2021 оны үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик мэдээлэл”-ийг танилцуулав.   Тус тайланд дурдсанаар, 2021 оны эцсийн байдлаар Хятад улсад спортын 3 сая 971 мянган талбай бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 258 мянгаар нэмэгдсэн буюу нэг хүнд ногдох спортын талбайн хэмжээ 2.41 м.кв-д хүрчээ.   Гучин хоёр дахь удаагийн Токиогийн олимпийн наадамд БНХАУ-ын тамирчид 88 медаль хүртсэнээс 38 нь алт байжээ. Улмаар медаль авсан амжилтаараа хоёрдугаар байранд жагссан байна.   Түүнчлэн өнгөрсөн сард зохион байгуулагдсан Бээжингийн өвлийн олимпоос тус улсын баг тамирчид нийт 15 медаль авсанаас 9 нь алт байжээ

ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг ОУОХ уриалав
2022-3-1

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ОХУ болоОлон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ОХУ болон Беларусийн Засгийн газар Олимпын эвлэрлийн гэрээг зөрчсөний улмаас үүсээд буй хүндрэлийн талаар дахин хэлэлцлээ.нОлон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ОХУ болон Беларусийн Засгийн газар Олимпын эвлэрлийн гэрээг зөрчсөний улмаас үүсээд буй хүндрэлийн талаар дахин хэлэлцлээ. Беларусийн Засгийн газар Олимпын эвлэрлийн гэрээг зөрчсөний улмаас үүсээд буй хүндрэлийн талаар дахин хэлэлцлээ. “Олимпын хөдөлгөөн нь спортоор дамжуулан энхтайвны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулах, улс төрийн аливаа маргаанаас гадуур тайван өрсөлдөөнд дэлхий нийтийг нэгтгэх эрхэм зорилгыг агуулдаг. Гэвч Украинд өрнөж буй дайн олимпын хөдөлгөөнийг мухардалд оруулж байна” хэмээн ОУОХ-ны албан мэдээнд дурджээ

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2022-3-1

Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард болох барилдааны хуваарийг гаргасныг эрхэм уншигч танд хүргэж байна.

Б.Бат-өлзий: Барьц халах үйлдэл цохиж байгаа мэт харагдсан байна. Уучлаарай
2022-2-28

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ-той хамтран өчигдөр зохион байгуулагдсан барилдааны 5-ын давааны үеэр Улсын Харцага Б.Бат-өлзий Ням-эрдэнэтэй барилдах үеэр барьц халах үедээ цохисон хэмээн үзэгч олны ундуйцлыг хүргээд амжсан. 

Энэ талаараа Б.Бат-өлзий олон нийтийн сүлжээндээ залруулга хийлээ.

Пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2022-2-28

АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара байт харвааны ДАШТ энэ сарын 19-27-нд болов. Тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Энэтхэгийн багийг буулган авч хүрэл медаль хүртлээ. Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялсан

М.Бадарч Улсын гарьд цолтой анхны түрүүгээ хүртлээ
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж дөнгөж сая өндөрлөлөө. Тус барилдааны хоёрын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодсон нь өнөөдрийн барилдаанд үзэгдийг өндөлзүүлсэн барилдаан болсон юм. Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ

Харцага Б.Орхонбаяр, Б.Бат-Өлзийг давж түрүү үзүүрт үлдлээ
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Их шөвгийн дөрөвт улсын гарьд М.Бадарч гурван бөхөөс улсын заан Б.Пүрэвсайханыг амлан барилдан давлаа

Гарьд М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайханыг даван үзүүр түрүүнд шалгарлаа
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Гарьд М.Бадарч, Б.Пүрэвсайханыг амлаж улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр нар туналаа
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Гарьд М.Бадарч, заан Б.Пүрэвсайхан, харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр нар их шөвгийн дөрөвт шалгарлаа
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Улсын гарьд М.Бадарч их шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Ч.Батчулуунаар зургаа давлаа
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Улсын заан Б.Пүрэвсайхан, заан Д.Анарыг амаллаа
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Тус барилдааны нэгийн даваанд арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд даян аварга Н.Батсуурь нар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо. Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ

Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн заан Ц.Бямба-Отгоноор тав давлаа
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар тавын даваанд тахим өглөө
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Тус барилдааны нэгийн даваанд арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд даян аварга Н.Батсуурь нар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо. Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ

Аймгийн заан Ц.Бямба-Отгон, арслан Ц.Содномдоржыг энэ улиралд гурав дахиа давлаа
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ-той хамтран өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна.

Улсын гарьд М.Бадарч дөрөв давлаа
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Тус барилдааны нэгийн даваанд арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд даян аварга Н.Батсуурь нар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо. Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байв. Учир нь тэд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж байгаа аж. Уг барилдааны дөрвийн даваа дөнгөж сая эхэллээ

Арслан Ц.Содномдорж, харцага Ө.Даваабаатар нар хамгийн түрүүнд гурав давлаа
2022-2-27

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ-той хамтран өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна.

Уран барилдаант улсын харцага Ө.Даваабаатар хоёр давлаа
2022-2-27

Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Барилдааны нэгийн даваанд арслан Р.Пүрэвдагвыг өвдөг шороодуулаад байсан сумын заан Э.Дашдэмбэрэл хоёрын даваанд Даян аварга Н.Батсуурийг мөн тахим өгүүллээ. 

Даян аварга Н.Батсуурь хоёрын даваанд өвдөг шороодлоо
2022-2-27

Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны хоёрын даваа эхэллээ.  Барилдааны нэгийн даваанд Улсын арлсан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн харъяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодоод байсан юм. 

Аймгийн арслан Х.Очирхуяг анх удаа түрүүлэв
2022-2-27

Ховд аймгийн Манхан сумын харьяат, ХХ зууны манлай аймгийн арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Очирхуяг анх удаа түрүүлж, Дорнод аймгийн Булган сумын харьяат, Дорнод бүс эрчим хүчний систем, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Ганхуягийн Шинэзориг үзүүрлэлээ.

Б.Болортуяа алт, М.Лхагвагэрэл мөнгөн медалийг хүртлээ
2022-2-27

Чөлөөт бөхийн чансаа олгох оны эхний чухал тэмцээн Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит барилдаан Туркийн Истанбул хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд зодоглосон Д.Отгонжаргал Бразилын Камила Барбоса (12-2), АНУ-ын Эрин Симон Голстон (10-0), Польшийн Анна Лукашиак (6-4) нарыг ялж хагас шигшээд Румыны Эмилиа Алинад 6-0 харьцаагаар хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөө АНУ-ын Фирнсайд Эми Эннтэй барилдан 12-4 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ. Харин Токио 2020 олимпын хүрэл медальт Б.Болортуяа эмэгтэй -53 кг жинд Энэтхэгийн Гелот Пүжа (11-1), Узбекистаны Кеунимжаева Актенге (11-0), АНУ-ын Доминик Оливиа Парриш (цэвэр), Оросын Милана Дадашева (13-8) нарыг ялж тэмцээнээс Монголын хоёр дахь алтан медалийг хүртлээ. Ийнхүү Туркийг зорьсон эмэгтэй 4 тамирчин бүгд медаль хүртээд байна

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.