2021 оны Парисын их дуулга тэмцээний эхний өдрийн барилдаан өндөрлөлөө.
Франц Улсын нийслэл Парис хотноо энэ амралтын өдрүүдэд болох "Парисын гранд слам" тэмцээн болно. Тус тэмцээнд таван тивийн 48 орны 300 жүдочид /177 эрэгтэй, 133 эмэгтэй/ хоёр өдрийн турш өрсөлдөнө. Манай улсаас дараах тамирчид хүч үзэх юм
Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс "Бүрэн Монгол гэр" төслөө Монгол орны 21 аймагт хэрэгжүүлэхээр болжээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Хүйн долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага авч наймдугаар сарын 18-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан билээ.
“Бруклин Нетс” багийн хамгаалагч Кайри Ирвинг “COVID-19”-ийн вакцинаас татгалзах шийдвэр гаргасантай холбогдуулан дасгал сургуулилт хийх болон тус багт тоглохыг хориглосон гэж “Бруклин Нетс” багийн удирдлагууд мягмар гарагт мэдэгджээ. "Кайри Ирвинг хувь хүнийхээ үүднээс өөрийн сонголтыг хийсэн учир бид түүний сонгох эрхийг хүндэтгэнэ" гэж тус багийн ерөнхий менежер Шон Маркс дурджээ. " “COVID-19”-ийн вакцин хийлгүүлэхээс татгалзсан шийдвэр нь одоогийн байдлаар түүнийг багийн бүрэлдэхүүнд байх боломжийг хязгаарлаж байгаа бөгөөд бид багийнхаа аль ч гишүүнийг ийм байдалд оруулахыг зөвшөөрөхгүй" гэж Шон Маркс нэмж хэлжээ. Нью-Йорк хотын өнгөрсөн сарын сүүлээр гаргасан хэд хэдэн захирамжийн дагуу тоглогч, шүүгч, дасгалжуулагч, арын албаныхан цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэхдээ дор хаяж вакцины эхний тунг хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд уг шийдвэрийн хүрээнд Кайри Ирвингийн тоглох эрхийг хязгаарлажээ. Захирамжийн хүрээнд "Barclays Center" нь цэнгэлдэх хүрээлэнд тооцогдож байгаа аж. Мөн “Тоглогчид орон нутгийн вакцинжуулалтын шаардлагыг дагаж мөрдөхөөс татгалзсан тохиолдолд өнжсөн тоглолтын цалинг олгохгүй” гэж Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос /NBA/ мэдэгджээ. Үүний зэрэгцээ Нью-Йорк Никс, Лос-Анжелес Клипперс, Голден Стэйт Уорриорз зэрэг багуудын бүх тоглогчид вакциндаа бүрэн хамрагдсан болохыг онцолсон байна
Киргизстан улс тамирчнаа болгох санал ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт тавьсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ
Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн “А” ангиллын улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд үзэгчгүйгээр зохион байгуулагдах гэж байна.
Монголын сагсан бөмбөгийн холбоодын хоорондын маргаан, үл ойлголцлын улмаас манай тамирчдыг 5×5 төрлөөр тэмцээнд оролцох эрхийг FIBA тодорхойгүй хугацаагаар хасаад байсан билээ. Үүний улмаас манай тамирчид 2014 оны Инчоны Азийн наадмаас хойш 5×5 төрлөөр гадаадын тэмцээнд оролцолгүй өдий хүрээд байсан юм
“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр өндөрлөж, манай баг нийт зургаан хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж байна. Дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн боллоо
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хошой мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэгийн Ослогоос Монголын чөлөөт бөхийн тамирчдаас тав дахь хүрэл медалийг авч ирлээ. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна
“Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар яллаа. Б.Шоовдор сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж ийнхүү дараалан гурав дахь хүрэл медалиа зүүж байна
Киргизстанаас Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьжээ. Ингэхдээ түүнд тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцох нөхцлөөр хангахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр түүнд сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан байна
“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57, 59, 68, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн залуу тамирчин, спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр (10:0) ялав. Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авна гэдэг бахархалтай зүйл билээ
“Осло-2021” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 65, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров. Манай улсаас 50 кг-ын жинд Д,Отгонжаргал, 76 кг-д Н.Загардулам нар өнөөдөр дагах барилдаан хийнэ
Азийн АШТ-ий мөнгөн медальт, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвили, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул Ослогийн ДАШТ-ий 97 кг-ын жинд шагналт тавдугаар байрт оров. Тэрбээр Норвегийн нийслэлд тэгшитгэлд Канадын Ниса Преет Сингх Рандавыг оноогоор (10:0) цэвэр ялсан ч 1/8 шигшээд олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдерт 4:14-өөр ялагдсан. Өчигдөр үдээс өмнө дагах барилдаанд Македоны дагестан легионер Магомедгажи Нуровыг 6:0-ээр ялсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өчигдөр алдарт К.Снайдерийг илүүрхэж яваад цаг дуусахаас хэдхэн секундын өмнө өөрийнхөө алдаанаас болж ялагдсан, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзэж оноогоор цэвэр (0:10) ялагдлаа. Дэлхийн дэвжээнд медалийн төлөө барилдана гэдэг хэр баргын аавын хүүгийн хийгээд байдаг ажил биш
Норвегийн Осло хотноо үргэлжилж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэй 62 кг жинд хүч, ур чадвараа сорьсон Э.Гантуяа багийнхаа 3 дахь хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр, эхний тойрогтоо АНУ-ын Кайла Мираклетэй барилдаж, 14:4-өөр цэвэр ялагдсан
“Осло-2021” ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров. Манай улсаас өнөөдөр 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа нар дагах барилдаан хийнэ. Ө.Батзул Македоны Магомедгажи Нуровтой, Э.Гантуяа ОХУ-ын Алина Касабиеватай дагахад барилдах юм
Норвегийн нийслэлд үргэлжилж буй “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг жинд барилдсан “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Рохит Рохиттой барилдаж, цаг дуусахаас 20 секундын цэвэр яллаа. Т.Тулга ОХУ-ын бөхөд ням гарагт тун харамсалтай ялагдсан бол энэ удаа ямар ч хийгүй сайхан барилдаж, энэтхэг бөхийг ялж дэлхийн медальт бөх боллоо. Өнөөдөр Ө.Батзул, Э.Гантуяа нар дагах барилдаан хийнэ
Өнөөдөр эрэгтэй 70 кг-д Б.Батмагнай эхлээд гоц мөргөж, Украйны Иван Кусяк , Унгарын Даниел Антал хоёрын ялсантай барилдана. Тун аятайхан сугалаа татсан байгаа.
Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, улсын харцага Гунгаагийн Элбэгийн эмчилгээний зардалд зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр МБӨ-нд болж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зорчигч тээврийн нэгтгэл, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүллээ.
“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн 125 кг жинд 5 дугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-ий хүрэл медальтан болов. Тэрбээр өчигдөр буюу ням гарагт Осло хотын “Жордал Амфи” ордонд болсон барилдаанд хүч үзэж Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн хүнд жин /125 кг/-гийн дэлхийн медальт анхдагч бөхөөр тодорлоо. М.Лхагвагэрэл ДАШТ-ий 1/8 шигшээд дэлхийн 3 удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч өнөөдөр дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар яллаа. Монголын хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байсан
Өнөөдөр Эрдэнэт хотод Э.Цэндбаатар, О.Тулга нарын тунд сорил тэмцээн болох байсан. Тэмцээний өмнө тамирчид жингээ шалгуулах ёстой.
Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал зодог тайлах шийдвэрийг огтхон ч эргэлзэлгүйгээр гаргасан бөгөөд одоо сэтгэл минь ихэд уужраад байна хэмээн ярилаа. Тэрбээр 20 жил барилдсан сүмо бөхийн дэвжээнээсээ зодог тайлж, Магаки цолыг хүртсэнийхээ дараа баасан гарагт дэвжээний багш Миягиногийн хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ийнхүү хэлжээ. Хакүхо 20 жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн мэт санагдаж буйг онцлоод, өөрийгөө сүмод сэтгэлээ өгсөн аз жаргалтай нэгэн хэмээн тодорхойлов. Тэрбээр дэвжээгээ орхих эцсийн шийдвэрээ энэ оны долоодугаар сарын Нагоя башёгийн 10 дахь өдөр гаргасан байна. Магаки өнгөрсөн оны наймдугаар сард өвдгөндөө мэс засал хийлгэж, түүний дараа коронавирусээр халдварлаж, энэ оны гуравдугаар сард өвдгөндөө дахин мэс засал хийлгэсэн юм
“Рио-2016” олимпын наадмын боксын тэмцээний үр дүнд шинжилгээ хийсэн хараат бус мөрдлөгийн тайланг танилцууллаа. Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан багийн мөрдлөгийн тайланд дурдсанаар авлига авч, үр дүнд нь нөлөөлсөн байж болзошгүй 10 гаруй сэжигтэй тоглолтыг илрүүлсэн байна. 149 хуудас бүхий энэхүү тайланд AIBA-гийн шүүгчид тулааны үр дүнг хэрхэн өөрчилдөг тухай, шүүгчдэд өгөх авлига нь зургаан оронтой тоо бүхий асар их мөнгөн дүнтэй байдаг талаар дурджээ. Тухайн үеийн AIBA-гийн өндөр албан тушаалтнууд болох ерөнхийлөгч Ү Чин Коу, гүйцэтгэх захирал Карим Боузиди нар тус хэрэгт гар бие оролцсон болохыг энэхүү тайлан илчлэв
Норвегийн Осло хотод маргааш эхлэх чөлөөт бөх, сонгомол барилдааны хуваарийг уншигч танаа танилцуулья. 10-р сарын 2-10, Осло, Норвеги 10-р сарын 2, Бямба 16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 61-74-86-125 кг. 21.45-20.15 – Нээлтийн ёслол 20.30-00.00 – Хагас шигшээ
Toim.mn сайтаас бэлтгэн хүргэдэг “Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт Монгол Улсын Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг оролцоо. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 насны ангилалд Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид гайхалтай амжилт үзүүлж дэлхийн 206 орны тамирчдыг чансаагаараа тэргүүлж билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзаж байна.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар блсон тухай Японы хэвлэлүүд болон эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Японы хэвлэлд бичсэнээр түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж байгаа аж
ОХУ-ын нийслэлд 7 өдөр үргэлжилсэн Армийн боксын ДАШТ-ий алтан медалийн төлөөх /2021.09.25/ тулаанууд болж, Монголын армиас гэр бүлийн хос хүч, ур чадвараа сорьж хоёул мөнгөн медалийн эзэд болсон байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн ОУХМ Т.Болортуул, Армийн дэлхийн аваргын төлөө ОХУ-ын гавьяат тамирчин Дарья Абрамоватай тулалдаж ялагдлаа. Тэрбээр хагас шигшээд Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялснаар мөнгөн медалийн болзлоо хангасан. Дарья Абрамова 31 настай