Спорт
Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар шөвгийн наймд ялагдлаа
2021-11-3

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо ес дэх өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцсон манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид хоёр тамирчин шагналт V байранд шалгарсан амжилттай эх орондоо ирэх нь. Өчигдөр болсон медалийн төлөөх тулаанд хоёр тамирчин өрсөлдсөн ч ялагдал хүлээв

Эмэгтэй бөхчүүдээс өнөөдөр ОУХМ Э.Дэлгэрмаа барилдана
2021-11-3

 "Белград-2021" 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдааны сугалаа мягмар гарагт гарлаа.

Мэргэжлийн сүмогийн шинэ эрэмбэ чансаа
2021-11-2

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ чансаагаа танилцууллаа. Озэки, сэкивакэ цолтнуудад өөрчлөлт ороогүй бол Шодаи, Такакэишо нар озэки цолтойгоо, Митакэүми, Мэисэи нар сэкивакэ цолтойгоо тус тус барилдана. Харин Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар сэкивакэ цолтой зодоглоно

Б.Чинзориг Казахстаны тамирчинтай ДАШТ-ий хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2021-11-2

Сeрби улсын Белград хотноо үргэлжилж байгаа боксын ДАШТ-нд хүчээ сорьж байгаа ОУХМ Б.Чинзориг Мeксикийн тамирчинг Марког 5:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.       Тэрбээр өнөөдөр 2021 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Казахстаны боксчинтой тулалдахаар таарсан байна

Монголын долоон бөх Белградад зодоглоно
2021-11-1

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болно. Дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белградад очоод байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ

Монголын шигшээ баг Лаост 3-2 харьцаагаар хожигдлоо
2021-11-1

Азийн хөл бөмбөгийн холбооны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод боллоо.

Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө 5:0-ээр ялж шөвгийн наймд шалгарлаа
2021-11-1

Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо 6 дахь өдрөө үргэлжилж байна.   ОУХМ Г.Ган-Эрдэнэ урд шөнө 48 кг-ын жинд шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5:0-ээр илүүрхэн ялснаар шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай 11 дүгээр сарын 2-ны орой тулалдахаар болов.   Харин 63,5 кг-д ОУХМ Б.Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Өнөөдрийн байдлаар манай баг тамирчдаас 57 кг-д ОУХМ Х.Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5:0-ээр, 51 кг-д ОУХМ Х.Энхмандах Азербайжаны Масуд Юсифзадад 4:1-ээр тус тус ялагдсан

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан болно
2021-10-31

17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 2021 оны арван нэгдүгээр сарын тавны 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнөө болно

Бакугийн “Их дуулга”-д манай улсаас 22 жүдоч оролцоно
2021-10-29

IJF холбооны цуврал тэмцээний нэг Бакугийн “Их дуулга” ирэх арваннэгдүгээр сарын 5-7-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотод болно. Тэмцээн Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт явагдах бөгөөд эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын барилдаантай. Харин маргааш нь эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, 7-нд эмэгтэй 78, +78, эрэгтэй  90, 100, +100 кг-ын жүдочид барилдана. Сонирхуулахад, “Их дуулга”-д түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байрны тамирчин 360, долоодугаар байрны жүдоч 260 оноо цуглуулна. Өнгөрсөн жил тус тэмцээн цар тахлын улмаас явагдаагүй ч 2019 оныхт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж байв. Энэ жил манай улсаас 22 жүдоч оролцох бөгөөд дараах байдлаар танилцуулья

ОУХМ Б.Чинзориг олимп, дэлхийн хүрэл медальтанг ялав
2021-10-29

Сербийн нийслэл Белгирад хотод сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байна

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Дөрвөн бөхөөс допинг илэрлээ
2021-10-28

Өнөө жил шөвгөрсөн 16, сайн дураараа шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхийн допингийн шинжилгээний хариу гарчээ. Эдгээр бөхчүүдийн дөрвийнх нь А сорьцоос допинг илэрсэн байна. Энэ талаар МҮБХ мэдээлэл хийлээ

Малайзын баг Монголын багийг 1:0-ээр хожлоо
2021-10-28

Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт учраа таарсан Монгол, Малайзын шигшээ багуудын тоглолтод Малайзын баг 0:1-ээр хожлоо.

Б.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана
2021-10-28

Сербийн нийслэл Белгирад хотод сонирхогчдын боксын ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 67 кг-ын жингийн хоёр дахь тойргийн тулаан болно. Энэ жинд Монгол Улсын тамирчин Б.Чинзориг өрсөлдөж байгаа бөгөөд эхний тойрогт Гватемалын Карлос Тобартай тулалдаж, 4:1 ялсан. Харин энэ өдөр манай тамирчин Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Винченцо Манджакапретай өрсөлдөнө. Винченцо 2011 оны ДАШТ-ий хагас шигшээ шалгарсан ч Бразилын Эвертон Лопешт ялагдаж, хүрэл медаль дээр буусан

Г.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа
2021-10-28

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. -48 кг жингийн эхний шатанд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Балба улсын Рабин Тапаг 5-0 харьцаагаар илүүрхэж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр шилдэг 16-д Германы Кристофер Гомантай аравдугаар сарын 30-ны орой тулалдана. Г.Ган-Эрдэнэ Харин -60 кг жингийн эхний шатанд Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Оюунбаатарын Тулга Тринадад ба Тобаго улсын Доннел Филлипийг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарлаа. Тэрээр шилдэг 32-т Финландын Арслан Хатаевтай аравдугаар сарын 29-ний шөнө тулалдана. О.Тулга Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид: -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Гуатемалын Карлос Тобар Ромеротог 4-1 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан. Тэрээр аравдугаар сарын 28-ны шөнө Италийн Винчензо Мангиакапретэй тулалдана. -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт эхний шатанд Грекийн Василейос Макрияннисыг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан

Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно
2021-10-28

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Монгол Малайзын шигшээ багуудын тоглолт өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ. Тодруулбал, Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр талбайдаа ирсэн байна. Манай улсын шигшээ багийн тоглогчид эхний тоглолтоо Тайландтай хийж 1:1-ээр тэнцсэн

Боксын ДАШТ: Х.Энх-Амар хожигдож, Б.Чинзориг яллаа
2021-10-26

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн өчигдөр (2021.10.25) Сербид эхэллээ. Эхний өдөр 57, 67 кг-ын тамирчид өрсөлдөв. Манай тамирчдаас хамгийн түрүүнд 57 кг-ын жингийн Х.Энх-Амар Казахстаны Серик Темиржановтай тулалдлаа. Шүүгчид санал нэгтэй казах залууд ялалт өгснөөр манай тамирчин 0:5 ялагдсан байна. Тулааны дараа Серик Темиржанов “Төгс тулалдаж чадаагүй ч сайхан яллаа. Монгол өрсөлдөгч маань маш хүчтэй, туршлагатай тамирчин байсан

Монголын боксчидтой тулалдах тамирчдын нэрс тодорлоо
2021-10-25

Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий нээлт өчигдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээний шагналын сан маш өндөр байгаа нь анхаарлыг татаж буй зүйлүүдийн нэг болоод байна. Тодруулбал: Алтан медаль–100 мянган ам.доллар. Мөнгөн медаль–50 мянган ам.доллар. Хүрэл медаль–25 мянган ам.доллар. Өчигдөр ДАШТ-ий сугалаа явагджээ. 48 кг: Г.Ган-Эрдэнэ–Тапа Рабин (Балба)

ДАШТ-д явсан МУГТ У.Мөнх-Эрдэнэ халдвар авч өчигдөр орой эх орондоо иржээ
2021-10-22

Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өнөө жил Серби улсад болох боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрх авсан. Сорилго тэмцээнд түрүүлж, ДАШТ-д өрсөлдөх эрх авсан тэрбээр бусад найман тамирчны хамт Серби улсад очоод байсан юм. Харамсалтай нь, коронавирусийн халдвар авсны улмаас дэлхийн аваргад өрсөлдөх боломжгүй болжээ

“Бээжин-2022” өвлийн паралимпын анхны эрхийг Б.Ганболд авлаа
2021-10-22

Монголын пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Батмөнхийн Ганболд "Бээжин 2022" өвлийн Паралимпын наадамд оролцохоор боллоо.

AIBA холбоо түүхэндээ анх удаа ДАШТ-ий медальтнуудад мөнгөн шагнал олгоно
2021-10-21

Сербийн нийслэл Белград хотод энэ сарын 26-наас ирэх арваннэгдүгээр сарын 6-ны хооронд сонирхогчдын боксын ДАШТ болно.

Үндэсний бөхийн лигийн барилдаан энэ сарын 24-нд болно
2021-10-19

Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн бямба гарагт болох байсан "Хил хязгааргүй спорт" ТББ-ын санаачлагаар зохиогдох үндэсний бөхийн лигийн барилдаан энэ сарын 24-нд болохоор тогтжээ.

МУГТ М.Уранцэцэг чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байна
2021-10-19

Парисын "Их дуулга" тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос чансаагаа шинэчлэн гаргажээ. Дараах байдлаар жин тус бүрээр нь уншигч танаа хүргье

Ц.Цогтбаатар дэлхийн чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байна
2021-10-19

Парисын Их Дуулга тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос чансаагаа шинэчлэн гаргажээ. Үүнийг жин тус бүрээр нь уншигч танаа хүргье

М.Цэрэнлхам: 3x3 төрөлд монголчууд удахгүй медаль хүртэнэ
2021-10-19

Монголчууд багийн спортоор олимпод оролцох нь бидний хувьд мөрөөдөл байсан. Холын тэр мөрөөдлийг  3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг биелүүлж “Токио-2020”-д  улсаа төлөөлөн оролцсон билээ

Үндэсний бөхийн мэргэжлийн лиг тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо
2021-10-18

УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрсөн бямба гарагт болсон тул тус өдөр болох байсан “Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийн анхдугаар барилдаан (ТВ контент)-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

Парисын “Их дуулга”-аас Г.Болор-Очир хүрэл медаль хүртлээ
2021-10-18

Парисын Их дуулга хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил Парисын Их дуулгын 50 жилийн ой гэдгээрээ онцлог болсон бөгөөд 1971 оноос хойш өдийг хүртэл энэ тэмцээнд түрүүлж байсан олимп, дэлхийн аваргууд болон Францын олимпын шигшээ баг татамидаа хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсаас эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн -60 кг-д Э.Ариунболд, -81 кг-д Г.Болор-Очир нар тус тус хүрэл медаль хүртэв

“Дээд Лиг” эхлэх тов гарлаа
2021-10-18

Монголын сагсан бөмбөг нэг дээвэр дор нэгдэж, мэргэжлийн нэг лигтэйгээр урагшлахаар болсон нь хөгжлийн шинэ алхмын эхлэл “Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо”-ны нэгдсэн "ДЭЭД ЛИГ" эхлэх тов гарлаа Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 18-нд "СПОРТЫН ТӨВ ОРДОН"-д болно.

Д.Батгэрэл хүнд цохилтоор яллаа
2021-10-17

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин "Шуурга" хочит Д.Батгэрэл дөрөв дэх тулаанаа хийлээ. Сүүлийн хоёр тулааны өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялсан тэрээр энэхүү цувралаа гурван тоглолт болгон сунгалаа. Тулаан АНУ-ын Лас Вегаст "UFC Fight Night: Holm vs

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.