Спорт
Улс тунхагласны 97 жилийн ойн баяраар зодоглох бөхчүүд
2021-11-26

Улс тунхагласны ойн өдрөөр 124 хүчит бөхийн барилдаан болдрг уламжлалтай. Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан

Улс тунхагласны өдрийн барилдаан маргааш 12 цагаас эхэлнэ
2021-11-25

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулах болсон талаар Монгол бөхийн холбоо мэдэгдсэн. Уг барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд  12.00 цагаас эхлэх юм. 

 

Абу Дабид манай 20 жүдоч хүч үзнэ
2021-11-24

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн гранд слам тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдана. “Абу Даби-2021” их дуулгад манай улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон. Манай тамирчдын түрүүч Абу Дабид хөл тавиад байгаа бөгөөд ОУХМ Бүүвэйбаатарын Хишигбаярын удирдлагад ур чадвараа сорин өрсөлдөгнө. Тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байр 360, шилдэг наймд шалгарвал жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ. Тус тэмцээний -60 кг-ын жинд Бямбасүрэнгийн Сүхбат, -66 кг-д Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх бол бусад тамирчид ээлжит тэмцээндээ зодоглох гэж байна. Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол -73 кг-ыг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн -52 кг-ыг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдахаар мэдүүлгээ өгчээ.  Арваннэгдүгээр сарын 26-ны баасан гараг Эрэгтэй -60 кг: Энхтайваны Сумъяабазар /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/, Бямбасүрэнгийн Сүхбат /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/ -66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү /ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин/, Гүжинлхамын Сод-Эрдэнэ /Спортын мастер/ Эмэгтэй

Улс тунхагласны баярт зориулсан 128 бөхийн барилдаан болно
2021-11-24

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно. Үүнд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэж байна. Сонирхуулахад, дээрх барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байв

С.Мөнхбат: Монгол бөхийн сэтгэлгээ суугаагүй, бусармаг залуучууд бидний үнэт зүйлийг гутааж байна
2021-11-23

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслийн хүрээнд үндэсний бөхийн “Өнгөрсөн Одоо Ирээдүй" анхдугаар форум өчигдөр зохион байгуулагдсан. Энэ форумаар өнөөгийн үндэсний бөхөд тулгамдаад буй асуудлуудын талаар бөхчүүд, бөх сонирхогчид, зүтгэлтнүүд санал солилцсон юм. Монгол Улсын аварга С.Мөнхбат: "Салбар бүрт л амархан баяжих гэсэн, амжилтад хүрэх гэсэн залуучууд их байна

Абу Дабид Монголын 20 жүдоч хүч үзнэ
2021-11-23

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдах гэж байна. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон.

Х.Энхчулуун: Би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг
2021-11-23

Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Х.Энхчулуунтай ярилцлаа. Тэрбээр танхимын барилдаанд тогтмол сайн барилддаг хүчтэн юм.   -Таны тухай олон түмэнд хүргэх ярилцлага хийж буйдаа баяртай байна

Улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, улсын заан Д.Анар үзүүрлэв
2021-11-22

"Бүрэн Монгол" төслийн хүрээнд зохион байгуулсан үндэсний 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, улсын заан Д.Анар үзүүрлэв.

 

Чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын УАШТ энэ сарын 20, 21-нд болно
2021-11-18

Монгол Улсад бөхийн чөлөөт барилдаан үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд өсвөр, залуучуудын УАШТ энэ сарын 20, 21-нд Баянгол дүүргийн “Hawaii” спорт цогцолборт болох гэж байна.

МҮБХ: Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нарыг допингийн зөрчил гаргасанд тооцлоо
2021-11-18

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч тухайн бөх Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад "Б" сорьц шинжлүүлэх өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн. Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна

Б.Буяндэлгэр, Б.Энхтүвшин нар дэлхийн аварга боллоо
2021-11-17

Жиү жицүгийн ДАШТ АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжилж байна. Тэмцээний хар бүсний M1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан, “BB” академийн тамирчин Б.Буяндэлгэр түрүүллээ

ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн шоунд уригджээ
2021-11-16

ОХУ-ын нийслэл Москва хотод ирэх арванхоёрдугаар сарын 3-нд “Москва-Кубок Алроса” чөлөөт бөхийн шоу тэмцээн болох бөгөөд үүнд манай улсаас саяхан цэргийн арслан цол хүртсэн ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл оролцох аж. Гэхдээ 125 кг-ын жингийн тамирчин ОХУ-ын бөх Сергей Козыревтой Ираны тамирчин Токиогийн олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Амир Хоссейн барилдах байсан ч оролцохгүй болжээ. Ийнхүү М.Лхагвагэрэлийг урьсан байна. Түүнээс гадна бусад улсын дараах тамирчид оролцох нь ээ

Жюү жицүгийн улсын аваргууд энэ сард тодорно
2021-11-16

Монголын жюү жицүгийн холбоо жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-27-нд Онцгой байдлын ерөнхий газрын спорт зааланд зохион байгуулахаар болжээ.

"Парисын гранд слам" тэмцээн өнөөдөр эхэлнэ
2021-11-16

Франц Улсын нийслэл Парис хотноо болох "Парисын гранд слам" тэмцээн өнөөдөр эхэлнэ

Монголчууд Самбо бөхийн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
2021-11-15

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон самбо бөхийн ДАШТ-нээс Монголын баг тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна. Энэ удаагийн ДАШТ самбо бөхийн спорт Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос олимпын хөтөлбөрт орж, хүлээн зөвшөөрөгдсөний дараах анхны тэмцээн гэдгээрээ онцлог байв

Улсын аварга Н.Батсуурь самбогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2021-11-15

Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын Ташкент хотод үргэлжилж байна. Манай улсаас 14 тамирчин оролцож буй тус тэмцээнээс одоогоор хэн, хэн медаль хүртээд буйг бид цаг тухайд нь мэдээлсээр байгаа. Эрэгтэйчүүдийн +98 кг-д барилдсан Намсрайжавын Батсуурь хүрэл медаль хүртлээ

Монголын дөрвөн тулаанч дөрвүүлээ ялалт байгууллаа
2021-11-15

MFC холбооны холимог тулааны тэмцээн АНУ-ын Сан Франциско хотноо зохион байгуулагдаж буй

Бүх цэргийн наадам маргааш болно
2021-11-12

Бүх цэргийн наадам маргааш Монгол бөхийн өргөөнд болно

Нэмэлт тунд хамрагдсанаар халдварын тархалт буурч байна
2021-11-12

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 10-13-нд зохион байгуулагдаж буй Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Chantilly MMA" жиүжицүгийн клубийн баг тамирчид Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцож байна. Тус тэмцээнийг Олон улсын жиүжицүгийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубийг Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин, Ц.Дамдины хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ

"Парисын гранд слам"-д манай улсаас 23 жүдоч хүч үзнэ
2021-11-12

Франц Улсын нийслэл Парис хотноо жүдо бөхийн "Парисын гранд слам" тэмцээн энэ сарын 16, 17-нд зохион байгуулагдана.

Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр гурав дахь алтан медалиа хүртлээ
2021-11-12

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 10-13-нд зохион байгуулагдаж буй мастерсын ДАШТ-ий бор бүсний М3 ангилалын +100 кг-ын жинд барилдсан “Их шавь” дэвжээ, “Монде” группийн тамирчин, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр алтан медаль хүртлээ. Энэ нь түүний гурав дахь удаагийн медаль нь болж байна. Тус тэмцээнийг Олон улсын жиүжицүгийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубийг Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, Ц.Дамдины хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ

М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо
2021-11-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин М.Уранцэцэг болон Токиогийн паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ нарт хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн МУГТ цолыг дараах тамирчдад өглөө. Үүнд: Хүний гавьяат эмч Ш.Болормаа /БТСУХ-ны эмч/ Гавьяат дасгалжуулагч: Д.Баттулга /Пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/ Б.Баттулга /Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/ Ц.Хосбаяр /Хүндийг өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч/ Сүхбаатарын одон: Б.Болортуяа /Токиогийн олимпын хүрэл медальт, чөлөөт бөхийн тамирчин/ Ц.Цогтбаатар /Токиогийн олимпын хүрэл медальт, жүдо бөхийн тамирчин/ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон: Н.Алтанцэцэг /Пара жүдо бөхийн тамирчин/ Ц.Батзаяа /Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/ З.Буяннэмэх /Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч/ С.Чинбат /Паралимпын шигшээ багийн бодлого хариуцсан мэргэжилтэн/ Б.Чинзориг /Боксын шигшээ багийн тамирчин/ Х.Энхтуяа /Паратаеквондогийн тамирчин/ Алтан гадас одон: Э.Билэгт /Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга/ Г.Ган-Эрдэнэ /Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч/ Э.Лхагвасүрэн /Ширээний теннисний шигшээ багийн тамирчин/ А.Мөнхбат /Пара жүдо бөхийн тамирчин/ О.Мөнхбат /Пауэрлифтингийн тамирчин/ Б.Мөнхзаяа /Марафоны тамирчин/ Л.Одгэрэл /Хүндийг өргөлтийн олон улсын шүүгч/ Б.Энхбаяр /Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий менежер/ Б.Эрдэнэваанчиг /Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийн захирал/ Хөдөлмөрийн хүндэт медаль: Б.Болор-Эрдэнэ /Ширээний теннисний шигшээ багийн тамирчин/ Б.Солонго /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/ Д.Сэлэнгэ /Пара байт харвааны тамирчин/ О.Хулан /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/ М.Цэрэнлхам /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/ Э.Чимэддолгор /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/ С.Ядамдорж /Пара жүдо бөхийн тамирчин/ Ерөнхийлөгч шагнал гардуулсныхаа дараа "Монголчууд багийн спортын төрлөөр өндөр амжилт гаргах боломжтойг сагсан бөмбөгийн шигшээ багийнхан харууллаа

Самбо бөхийн ДАШТ энэ сарын 12-14-нд болно
2021-11-11

Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд Узбекистан Улсын Ташкент хотод болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй спорт самбо бөхийн болон байлдааны самбо бөхийн долоо, нийт 21 жинд медалийн эзэн тодорно

Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
2021-11-11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Токио-2020" олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргажээ.

М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
2021-11-10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх спортын салбарынхны хөдөлмөр гавьяаг үнэлж, маргааш/2021.11.11/ шагнал гардуулахаар болжээ

МУГТ Э. Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ
2021-11-10

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээд Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон талаар Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос мэдээллээ. 

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.