Спорт
"Бөртэ чоно-2021" оны шилдэгт өрсөлдөх тамирчид тодорлоо
2021-12-9

Монголын Үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно-2021" шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 13-нд болно. Энэхүү шагналын эзнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн санал асуулгаар тодруулдаг билээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд электрон спорт, чөлөөт бөх, боксын төрөл багтав
2021-12-8

Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар болж, ЗАОХ-дын дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон тус хороонд бүртгэлтэй ҮОХ-дын төлөөлөл цахимаар оролцов.   Монголын талаас МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, наадмын Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир болон Зохион байгуулах хорооны гишүүд оролцлоо.   Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЗБХ-ны нарийн бичгийн дарга И.Баатархүү нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсний дараа “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын явцын тайлан мэдээллийг сонсож, улмаар наадам зохиогдох хугацаа болон спортын төрлүүдийг эцэслэн баталлаа.   Зүүн Азийн залуучуудын наадам спортын үндсэн 9-10 төрөлтэй байдаг. Үүн дээр Зохион байгуулах орноос 2-3 спортыг санал болгох боломжтой

Өсвөрчүүд нэг алт, хоёр хүрэл, залуучууд гурван хүрэл медаль хүртлээ
2021-12-8

Ливан Улсын Бейрут хотноо жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

 

Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа
2021-12-6

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр буюу 2021 оны 12-р сарын 06-ны өдөр МБӨ-нд боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
2. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.
3. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:
Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэ

"ОТГОН-ОД" КЛУБИЙН "БЛАСТ" БАГ ЗУАШТ-ИЙ АВАРГА БОЛЛОО
2021-12-6

"ОТГОН-ОД" КЛУБИЙН "БЛАСТ" БАГ ЗУАШТ-ИЙ АВАРГА БОЛЛОО. Дархан хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд шайбтай хоккейн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд Улаанбаатар хотын Отгон-Од клубийн “Бласт”, “Хөх чононууд”, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны “Сэлэнгэ-Бугант”, Дархан-Уул аймгийн “Дархан”, Эрдэнэт хотын “Хангаръд”, Золбоот тамирчид клубийн “Шарын гол” гэсэн 6 баг өрсөлдсөн юм. Улмаар алтан медалийг ОУХМ Ж.Баярсайхан, ОУХМ М.Батболд дасгалжуулагчтай Л.Бодьхүү ахлагчтай Отгон-Од клубийн “Бласт” баг хүртэж, клубийнхээ 20 жилийн ойн босгон дээр 18 жилийн дараа аваргын цомыг дахин өргөлөө. Мөнгөн медалийг энэ тэмцээнд сүүлийн 2 жил түрүүлсэн Золбоот тамирчид клубийн “Шарын гол” баг хүртсэн бол хүрэл медалийн эздээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангаръд” баг шалгарчээ. МХХ-ны залуучуудын УАШТ анх 2003 онд зохион байгуулагдаж, анхны тэмцээний аваргаар Отгон-Од клуб тодорч байсан түүхтэй

Ширээний теннисчид ур чадвараа сорилоо
2021-12-6

Монголын ширээний теннисчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоны 60 жилийн ой, “Оч” Клубын нэрэмжит насанд хүрэгчдийн V тэмцээний аваргууд тодорлоо.

Насанд хүрэгчдийн АШТ-ий эрэгтэй ширээний теннисчдээс тэргүүн байрт  Я.Бэгз /Оч клуб/ шалгарсан бол 2 дугаар байрт З.Төрболд /Каркас ХХК/, 3 дугаар байрыг Ч.Эрдэнэбаяр /Оч, Тэнгис сенима/, Б.Баярмагнай /Сүхбаатар дүүрэг/ нар тус тус эзэллээ.

Э.Содномпилжээ ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
2021-12-6

Гүрж улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Токио-2020” паралимпын аварга Э.Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд өрсөлдөж 244 кг шахаж /өргөж/ мөнгөн медаль хүртлээ.   Залуучууд болон насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.   Паралимпын  алт, хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ 12 дугаар сарын 5-ны өдөр хүчээ сорьсон юм

МҮБХ: Допингийн шинжилгээний төлбөрт хандив өгөөгүй дэвжээний бөхчүүдийг барилдуулахгүй
2021-12-6

Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлдээ "Монголын үндэсний бөхийн холбоо нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна. Монголын үндэсний бөхийн холбооны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “..

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд энэ сарын 17-нд гарна
2021-12-5

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх шийдвэрээ гаргаад байгаа бөгөөд энэ сарын 17-нд эхний тулаанаа хийх нь ээ.

ОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ
2021-12-4

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн (нийт 30 жин) чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ. Чансааг тэргүүлэгч бөх 10000, аман хүзүү нь 7000, гуравт орсон бөх 3000 ам.долларын шагнал хүртэхээр болсон юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад Монгол Улсаас нэг бөх багтжээ

Саид Моллай: Монгол хамгийн шилдэг, хамгийн агуу
2021-12-4

Их багш Жигоро Кано 1882 онд үндэслэсэн жүдогийн спорт Монгол улсад нутагшаад 50 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Тэгвэл өчигдөр /2021.12.03/ Монголын жүдочдын өдөр болж өндөрлөсөн

Хакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ
2021-12-4

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэсэн гэрчилгээг өчигдөр түүнд гардуулсан байна.

Өнөөдөр болох барилдаанд зодоглох бөхчүүд
2021-12-4

Маргааш буюу 2021 оны 12 сарын 4-ний өдөр болох Ардчилсан намын 30 жил, "Үндэсний анхдугаар чуулган"-нд зориулсан хүндэтгэлийн барилдаанд зодоглохоор :  1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс 2

Э. Цэндбаатар ОХУ-руу хөлгийн жолоо заллаа
2021-12-2

Монголын боксын холбоо болон Э. Цэндбаатар нарын дуулиан шуугиантай асуудлын чимээ өнөөдөр гэхэд намдаад буй.  Э. Цэндбаатар сүүлийн саруудад сонирхогчдын боксоо орхих талаар хэд хэдэн удаа дурьдаж байсан билээ.

Эмэгтэй жүдочдын 2021 оны сүүлчийн чансааг танилцуулья
2021-12-1

Абу-Дабигийн Их Дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ

Ц.Цогтбаатар дэлхийд чансаагаараа аман хүзүүнд бичигдлээ
2021-12-1

Абу-Дабигийн Их Дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргажээ

“UFC-д хүч үзэх мөрөөдөлтэй холимог тулаанч
2021-11-30

 Энэ удаагийн онцлох тамирчнаар холимог тулаанч Б.Баттөрийн тухай хүргэхээр бэлтгэлээ. Цахим ертөнцөд Ангууч нэрээр алдаршсан тэрээр тулааны урлагаас гадна спортын олон төрөлд өөрийгөө сорьдог нэгэн

Паралимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөнө
2021-11-29

Пара пауэрлифтингийн 2021 оны залуучууд болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 6-нд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор паралимпын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ -107 кг-ын жинд оролцоно.

2022 оны жүдо бөхийн Их дуулга тэмцээн Улаанбаатар хотод болно
2021-11-29

Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж, 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Монголын сагсан бөмбөгийн баг Универсиад наадамд оролцохоор боллоо
2021-11-29

Олон улсын оюутны спортын холбооноос өчигдөр орой БНХАУ-ын Чендү хотноо 2022 оны зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 6-нд болох дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцох спорт тоглоомын төрлүүдийн багуудын нэрсийг зарлалаа.     Дэлхийн шилдэг 24 баг оролцдог эрэгтэй сагсан бөмбөгийн багуудын жагсаалтанд Монгол Улсын баг эрэгтэй баг багтаж, тус наадамд оролцох эрхээ авлаа. Энэхүү эрхийг авахын тулд Монголын оюутны спортын холбооноос ихээхэн анхаарал хандуулан, олон сарын өмнөөс хөөцөлдөж, наадамд оролцуулах ажлыг ийнхүү амжилттай зохион байгууллаа.   Универсиад наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд Ази тивээс Япон, БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань болон манай улсын таван баг оролцоно

О.Цэцэнцэнгэл “Абу Даби -2021” гранд сламд түрүүллээ
2021-11-29

 “Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялснаар Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.