Мэдээллийг нэгтгэх, боловсруулах тусгай хэв маягтай дэлхийн тэргүүлэх мэдээллийн порталуудын нэг болох “Business Insider” Их Британийн Засгийн газрын хоригт өртөөд буй Роман Абрамовичоос Лондоны “Челси” клубийг худалдаж авах гол өрсөлдөгчдийг нэрлэжээ. Гол өрсөлдөгчдийн дунд Америкийн тэрбумтан, Швейцарын иргэншилтэй Хайнсворг Висс багтсан байна. Түүний эзэнт гүрэн эмийн компаниуд, мөн эмнэлгийн имплантыг /суулгац/ хөгжүүлэх, нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг пүүсүүдээс бүрэлдэн тогтдог
ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, Онцгой байдлын хурандаа, Монголын Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяртай ярилцлаа. -Сайхан хаваржиж байна уу, та? -Сайхан хаваржиж байна аа. Хаврын дунд сарын энэ сайхан өдөр “Өдрийн сонин”-ы уншигчидтай уулзаж байгаадаа сэтгэл өндөр байна. -Өнгөрсөн зун хамаг Монголын хүчтэнүүд чуулсан том наадам Хүй долоон худагт болсон
Монголын футзалын үндэсний шигшээ баг Тайланд улсын Хөлбөмбөгийн холбооны урилгаар "NSDF FUTSAL INVITATION THAILAND-2022" тэмцээнд оролцож Иран, Мьянмарын багуудад хожигдоод байна. Монголын шигшээ баг өчигдөр /2022.03.16/ "B" хэсгийн сүүлийн тоглолтоо Мьянмар улсын шигшээ багтаа хийлээ. Тус тоглолтод манай шигшээ багийн 2 хаалгач болон чухал 2 тоглогч “Ковид-19” шинжилгээний хариунаас шалтгаалан, уг тоглолтод оролцоогүй аж
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "Этүгэн Ирвэсүүд" багийн дасгалжуулагч О.Баярцогт "Алдар Танан Гарьд" багийн дасгалжуулагчаар томилогдон ажиллахаар болжээ.
МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос спортоор дамжуулан нийгмийн хөгжилд нөлөөлөх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах цуврал арга хэмжээний хүрээнд “Токио 2020” олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа багийн төрөлд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид өнөөдөр Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн сурагчидтай уулзалт хийж, спортын арга хэмжээ зохион байгууллаа. Сурагчид шигшээ багийн тамирчдыг сургуулийн үүднээс алга ташин халуун дотноор хүлээн авсан бөгөөд тэдний тэмцээний үеийн ховор агшинг буулгасан зургийн үзэсгэлэн, ялалтын торгон агшинг харуулсан богино бичлэгийг бэлтгэн үзүүлэв. Арга хэмжээний үеэр 3-р сургуулийн өсвөрийн сагсан бөмбөгчид үзүүлэх тоглолт хийсэн бол ахлах ангийн сурагчид тус сургуулийн сүлд дууг дуулж сонирхуулав. Шигшээ багийн тамирчин Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор нар тус сургуулийн 11-р ангийн сурагчидтай уулзах үеэр багийн спортын онцлог, спортын замнал, өөрсдийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгөн, спортын амжилтын талаар сонирхолтой, халуун дотно яриа өрнүүлэв. Тамирчин Б.Солонго нь тус сургуулийн 2008 оны төгсөгч аж
Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 12:00 цагаас эхэлнэ.
Чөлөөтийн бөхийн холбооны хурал гуравдугаар сарын 19-нд болно. Энэ хуралд оролцох тамирчид дасгалжуулагчдыг өнөөдөр зарласан билээ.
“Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг гуравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ
Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний эхний өдрийн барилдаан өчигдөр боллоо. Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх Комүсүби Хошорюү С.Бямбасүрэнтэй барилдаж давжээ. Улмаар башёгийн эхний даваагаа авчээ. Харин маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров озеки Митакэүмид болон Тамаваши Б.Мөнх-Оргил секиваки Вакатакакагид тус тус өвдөг шорооджээ. Харү башёд Монголын зургаан бөх барилдана
Монгол Улсын үндэсний шигшээ багийг 2022 онд ФИБА Ази тивийн аваргын урьдчилсан шатанд оролцох эрхийн тэмцээн, БНХАУ-ын Ханжоу хотод болох Азийн наадмууд хүлээж байгаа билээ. Нэгдсэн дээд лиг зохион байгуулагдаж улмаар өргөтгөсөн шигшээ багийг тоглогчдын статистик үзүүлэлт дээр тулгуурлан МСБХ-ны шигшээ багийн комисс албан ёсоор зарлаж байна. Мөн Нэгдсэн дээд лигийн плэйоффын 2 дах шатанд багаа шалгаруулсан дасгалжуулагчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн багт уригдаж байна. Өргөтгөсөн шигшээ багт дуудагдсан бүх тоглогчид бэлтгэлд хамрагдах ба Олон улсын жишгийн дагуу олон тоглогчдод боломж олгож байгаа нь анх удаа хийгдэж буй дэвшилттэй, системтэй ажлын эхлэл юм. Улмаар өргөтгөсөн шигшээ багийг Үндэсний шигшээ багийн тоглогч шалгаруулах дүрмийн дагуу шалгаруулах ба хэд хэдэн нээлттэй сорил тоглолтууд хийх, олон улсын тэмцээнд оролцуулж бэлтгэл хангах зорилго тавин ажиллаж байна. АНУ-аас Энхийн-Од, Дөлгөөн
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан өнөөдөр болж 704 бөх авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдав. Энэ бол Монгол бөхийн өргөөнд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд хамгийн олон бөх зодоглосон тохиолдол байлаа
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөл 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, бөхийн өмсгөлийг дараах шаардлагад нийцсэн байна гэж үзэн баталсан юм
Дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Сербийн теннисчин Новак Жокович “COVID-19”-ийн вакцинжуулалттай холбоотой дүрэм журмын улмаас АНУ-ын “Indian Wells”, “Miami Open” тэмцээнүүдийг өнжихөөр болжээ. “Миний бие эдгээр тэмцээний сугалаанд автоматаар бүртгэгдээд байгаа ч тус улс руу зорчих боломжгүй гэдгээ мэдэж байна. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв холбогдох зохицуулалтаа өөрчлөхгүй гэдгээ баталсан тул миний бие АНУ-д болох тэмцээнүүдэд оролцох боломжгүй болж байна
Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээн ням гарагт буюу гуравдугаар сарын 13-нд эхэлнэ. Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ барууны манлайд гарах бол озеки Такакейшо зүүний манлайд барилдана. Харү башёд Монголын зургаан бөх барилдана
Монголын үндэсний олимпын хорооноос спорт холбоодод чиглэсэн ээлжит арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна
Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдана.
Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/-ноос энэ онд зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийн тэмцээн, БНХАУ-ын Ханжоу хотод болох Азийн наадмын тэмцээнүүдэд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид өрсөлдөнө. Иймд шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлахын зэрэгцээ Дээд лигийн Плэй-оффын хоёр дахь шатанд өрсөлдөж буй багуудын дасгалжуулагч нар шигшээгийн дасгалжуулагчийн багт шууд уригдаж байгаа юм. Өргөтгөсөн шигшээ багт дуудагдсан бүх тоглогч нэгдсэн бэлтгэлдээ хамрагдах бөгөөд эндээс шигшээ багийг эцсийн байдлаар бүрдүүлэх юм байна. АНУ-аас Энхийн-Од, Дөлгөөн
2021-2022 оны “Монголын сагсан бөмбөгийн Дээд Лиг”-ийн тэмцээн өндөрлөх дөхсөнтэй холбоотойгоор Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн комиссар Б.Ялалт мэдээлэл хийв. Энэ үеэр энэ жилийн тэмцээний шилдгүүдээс зарласан юм
“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр боллоо. Энэ төрөлд 25 тамирчин хурд сорьсноос Германы М.Майер хамгийн шилдэг цагийг үзүүлж, 2:43.67 минутын амжилтаар урьдчилсан шатыг тэргүүлсэн. Харин манай тамирчин Б.Ганболд 3:05.39 амжилтаар 18, Ц.Дашдорж 3:07.32 минутын амжилтаар 19-р байрт тус тус орлоо. Эхний 12 байрт шалгарсан тамирчид цааш шалгарч, медалийн төлөө уралдахаар болов
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд 2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон барилдааны тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй барилдахдаа барьц халах үед цохих байдал гаргасан улсын харцага Б.Бат-Өлзийд сануулж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулсан байна. Мөн Аль ч төрлийн барилдааныг саатуулах, нийт бөхчүүдийн эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасан бөхөд хатуу сануулах, давтан үйлдвэл барилдах эрхийг 10 сараар хасах, Бөхийн тайлбарлагч нар дүрмээ биелүүлж, зохих зөвшөөрөлгүй хүнд микрофон шилжүүлэхгүй байх, шилжүүлбэл дүрмийн дагуу хариуцлага ногдуулах, Микрофон авч, бусдыг уриалан дуудах үйлдэл гаргаж, бөхийн барилдаан саатуулсан бөхийн барилдах эрхийг нэг жилээр хасах, Бөхчүүд, дэвжээд, аймгийн бөхийн холбоодоос ирсэн хүсэлтүүдийг "Үндэсний их баяр наадмын тухай хууль" шинэчлэн батлагдсаны дараа хэлэлцэн шийдвэрлэх, Аливаа барилдааны /түрүү үзүүрээс бусад үед/ элэг бүсээ тайлахгүйгээр Монгол бөхийн уламжилж ирсэн жаяг ёсыг гажуудуулж буй бөхийн барилдах эрхийг таван сараар хасах, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын наймны өдрийн хурлаар шийдвэрлэсэн "Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны 03-р сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд: давхар ширсэн, зодгийн ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)"-ийг хэрэгжүүлэх зэрэг болно
2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон үндэсний бөхийн барилдаанд зодоглосон Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Б.Бат-Өлзий тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнийн барьцыг халахдаа цохих байдал гаргасан нь нэлээд шүүмжлүүлсэн. Үүний дараа Б.Бат-Өлзий харцага бөх сонирхогчдоос, Ж.Ням-Эрдэнэ начнаас уучлалт гуйсан. Тэрбээр “Сайн байцгаана уу
Өвлийн арвангуравдугаар Паралимпын наадам Хятадын Бээжин хотод үргэлжилж байна. Наадмын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр болох ба 25 тамирчин уралдана. Манай улсаас Ц.Дашдорж 10:45 цагт, Б.Ганболд 10:46 цагт тус тус гараанаас гарна
Монголын тамирчдын дундаас төрсөн анхны Ази тивийн аварга, гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит сонирхогчдын боксын залуучуудын УАШТ Булган аймагт болж өндөрлөлөө. Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт боллоо
Паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй манай хоёр тамирчин өнөөдөр хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн цанын 20 км-ийн сонгодог тэшилтийн уралдаанд 17 тамирчин гараанаас гарахад ОУХМ Б.Ганболд 1:04.23 цагийн амжилтаар 12-р байр эзлэв
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Хемон констракшн, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Алдар СХ, "Арж капитал" ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн арслан Пүрэвдоржийн Эрхэмжаргал үзүүрлэв. Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, "ДЦС-4" ТӨХК, БӨ хөгжлийн төлөө сан, Өлгийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Мальшын Эркебулан, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Алдар СХ, Хан хур Холдинг ХХК, Эрдмийн Шим ХХК, Ховд дэвжээний бөх, аймгийн харцага Батдоржийн Сосорбарам нар шалгарлаа
Олон улсын Паралимпийн хорооны ерөнхийлөгч Андрью Парсонс “Бээжин-2022” паралимпийн наадмын нээлтэд хэлсэн үгийг үзэгчид ихэд талархан хүлээн авав. Тэрбээр “Паралимпийн орон орны тамирчид цугларсан нээлтийн энэ оройг дэлхийн энх тайвны тухай мессежээр эхлэх учиртай гэж бодож байна. Бидний амьдарч буй зуун бол дайн, үзэн ядалтын эрин биш, яриа хэлэлцээр, дипломат харилцааны орчин үе юм
"Бээжин 2022" өвлийн паралимпын наадам энэ сарын 4-нд нээлтээ хийлээ. Энэ удаагийн паралимпын наадамд 51 улсын тамирчид оролцох мэдээтэй байсан ч 48 улсын баг тамирчид өрсөлдөх боллоо. Өвлийн паралимпын наадамд манай гурван тамирчин уралдана
“Бээжин 2022” өвлийн паралимпын XIII наадамд оролцох манай тамирчид тэмцээн уралдаанаа энэ сарын 7-ноос эхлүүлнэ. Наадамд ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд Гүйлтийн цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 7-нд 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана
Увс аймгийн Хяргас сумын харъяат улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын тавны Бямба гарагийн 12:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно. Энэхүү барилдаанд зодоглох 128 бөхийн дунд бөхийн малгай, монгол гутал, зодог шуудаг захиалан урлуулах эрх, Сүхбаатар аймгийн уугуул AAУ Р.Будын адуун сүргээс хурдан удмын адуу тус тус сугалуулах юм. Мөн тус барилдааны түрүү бөх 3.000.000, үзүүр бөх 1.500.000, их шөвгийн бөхчүүд 1.000.000 төгрөгийн бай шагнал гардана. 1
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн нэгдүгээр сараас сар бүр бөхийн төрөл тус бүрт шилдгүүдийг тодруулдаг болсон билээ. Анхных буюу 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний Гранпригийн 53 кг-д түрүүлсэн ОУХМ Б.Болортуяа тодорч байв. Тэгвэл хоёрдугаар сарын шилдэг эмэгтэй бөхөөр өнгөрсөн долоо хоногт Стамбулд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд шалгарчээ