Нийгэм
Авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлнэ
2021-9-18

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/  болон барилгажилтын төслийн талаар хэлэлцэв. “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн барилгажилтын төслийг дэмжлээ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд шинэ суурьшлын бүсийг нийт таван газарт байгуулахаар төлөвлөж буй

Засгийн газарт холбогдох хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө
2021-9-18

Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийн талаар шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулсан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтлэгдэж буйтай холбогдуулан шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар олон нийтэд дараах дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, “Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Гурван шатны шүүхээр уг маргаан хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож, шүүхүүд дараах үндэслэлээр Г.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. 1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг баримтлан, “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр Г.Гантөмөрийг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, Г.Гантөмөр нь маргаан бүхий 131 дүгээр тогтоол гарах үед 60 нас буюу “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, харин төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна. Г.Гантөмөр нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “..

ЭМЯ: Халдварын 2893 тохиолдол илэрч, 13 иргэн нас барлаа
2021-9-18

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ

Өмнөговь чиглэлийн зорчигч тээврийг ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООЛОО
2021-9-18

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байгаа. 

Есдүгээр сарын 18-нд шинжилгээ авах цэгүүд
2021-9-18

2021 оны есдүгээр сарын 18-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя. 

Даваа гарагаас сургуулиудад сэтгэл зүйч ажиллана
2021-9-18

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилд онцлон хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь Ерөнхий боловсролын сургуульд /ЕБС/ сэтгэл зүйч ажиллуулах  байв. Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч өчигдөр /2021.09.17/ сертификатаа гардан авлаа Мэргэшүүлэх сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн сургалт, 14 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн хийж турших дадлага ажил гэсэн гурван  чиглэлээр зохион байгуулжээ.  Мэргэшсэн сэтгэл зүйчид Даваа гарагаас хүүхдүүдтэйгээ ажиллаж эхэлнэ

12-15 насны 65.048 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ
2021-9-18

Өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 17-нд нийслэлийн хэмжээнд I тунд 188, II тунд 628, нэмэлт сэргээх тунд 4135, нийт 4951 иргэнийг дархлаажуулжээ. 

Бямба гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-9-18

Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод суурин 37 цэгт 58 багийн 287 эмч, ажилтан ажиллаж, 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана

Үндсэн мэргэшлийн 4 чиглэлээр шинээр суралцах эмч нарт томилолт гардуулав
2021-9-17

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдалтай холбоотой Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын дагуу элсэлтийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан Эрчимт эмчилгээ судлал, Эмнэл зүйн эмгэг судлал, Яаралтай тусламж судлалын үндсэн мэргэшлийн чиглэлээр эмч нарын сургалт эрхлэх байгууллагаа сонгох үйл ажиллагааг  цахим болон танхим хосолсон хэлбэрээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулан томилолт олгов. Сургалт 2021 оны 09 дүгээр сарын 20-нд эхэлнэ

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
2021-9-17

9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.

Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага нэхэмжилжээ
2021-9-17

Прокурорын байгууллага сүүлийн жилүүдэд төр, нийтийн эрх ашигт учирсан хохирлыг хууль зөрчигчдөөс гаргуулах чиглэлээр нэлээд ажил хийж байгаа. Прокурорын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно" гэж заасныг үндэслэн хууль хэрэгжүүлж буй билээ. Энэ хүрээнд прокурорын байгууллагынхан Хөгжлийн банканд учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хандан шийдвэрлүүлж эхэлжээ. Монгол Улсын Хөгжлийн банк нь хуульд зааснаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой. Засгийн газраас байгуулсан төрийн өмчит эл банкнаас зээл авсан зарим аж ахуйн нэгж, байгууллага цаг хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа юм. Тиймээс прокурор байгууллага иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, эсвэл тус банкныхантай хамтран шүүхэд хандаж, гуравдагч этгээдээр оролцож буй аж. Тухайлбал, Хөгжлийн банкнаас "Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах" төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлаа санхүүжүүлэхээр "Кью эс си" компани 2014 оны арванхоёрдугаар сард зээлийн гэрээ байгуулсан аж. Улмаар жилийн дараа буюу 2015 оны арванхоёрдугаар сард гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулан 71.3 сая ам.долларын зээл жилийн найман хувийн хүүтэй авсан байна

Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас гал алдаж байна
2021-9-17

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдэх нь ихэсч байна. Сүүлийн үед  хашаа байшин, гарааш, машиндаа, гэртээ гал алдсан дуудлага зонхилох болов

ЭМЯ: Халдварын 2796 тохиолдол батлагдаж, ЕСӨН хүн нас барлаа
2021-9-17

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2796 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1154 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1632 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.  Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 41-ээс дээш насны архаг хууч өвчтэй есөн хүн нас барсан байна

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар нь нутагшмал вирус болох эрсдэлтэй. Хамтран амьдрах болно
2021-9-17

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хурал /2021.09.17/ боллоо. Тус хуралдаанд гавьяат эмч А.Амбасэлмаа оролцлоо.    Тэрбээр "Цар тахлын аюул дэлхийг хөмөрсөн

Д.Баярболд: Орой 22:00 цагт хөл хорьсноор халдварын тархалт 20 хувь буурна
2021-9-17

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.  Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд "Өнөөдрийн байдлаар гуравдугаар тундаа дунджаар 13 мянга гаруй иргэн хамрагдаж байна. Томуугийн эсрэг вакцин болон халдварын эсрэг вакциныг цэг давхцуулахгүйгээр зохион байгуулж байна

Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хаана
2021-9-17

Гурвалжингийн гүүрэнд хэв гажилтын заадас засварлах ажил өнөөдөр эхэлж, түр хаах аж. Тодруулбал: Ажилчдын гудамжны 4 замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07:00 цагийн хооронд, хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цаг хүртэл, Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны 4 замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн хооронд, хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэх аж

Өчигдөр 81 жолооч согтуу жолоо барьж, 155 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-9-17

Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1845 гомдол мэдээлэл бүртгэгджээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд
2021-9-17

Энэ сарын 16-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 134, II тунд 547, нэмэлт сэргээх тунд 3611, нийт 4292 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь юм. Зорилтот бүлгийн буюу 2851 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64776 (72.9 хувь), 16-17 насны 25652 (75.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна. Харин өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5154 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

БИДНИЙ НЭГ: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин Б.Гонгоржав
2021-9-17

Toim.mn сайтын хамт олон үзэгч, уншигч та бүхэндээ зориулан “Бидний нэг” контентыг бэлтгэн хүргэж эхэллээ. Мэдлэг боловсрол, хөдөлмөрч зан чанараараа үлгэр дуурайлал үзүүлж яваа хүмүүсийн намтар түүхийг “Бидний нэг” контентоос хүлээн авч үзээрэй.

 

 

Томуугийн вакцинд 22 мянган иргэн хамрагджээ
2021-9-16

Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал, НЭМГ-ын даргын А\99 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна. “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161.700 хүүхэд, 10.520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172.220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
2021-9-16

9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байгаа хэдий ч зарим голууд үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна.

ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны тов гарлаа
2021-9-16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан.

“Хариуцлагын гэрээ”-г удаа дараа зөрчсөн цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоож байна
2021-9-16

Цар тахал эхэлснээс хойш Мэргэжлийн хяналтын байгууллага халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалт зэрэгт тавих хяналтад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Мөн зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээг авч байгаа юм

Ковидоор нас барсан хүний тоо 1000 давлаа
2021-9-16

Коронавируст халдвараар сүүлийн 24 цагийн хугацаанд 3234 хүн өвчилж, найман хүн барж, нийт нас баралтын тоо 1001 болжээ. ЭМЯ-аас ковидоор нас барсан иргэд бүгд архаг хууч өвчтэй байсан нь коронавирустэй хавсарч улмаар нас барсан гэх тайлбарыг хийлээ.

Түргэвчилсэн оношлуурыг өрхийн эмнэлгүүдэд тарааж эхэллээ
2021-9-16

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Улаанбаатар хотын 166 өрхийн эмнэлэгт тус бүр 500 ширхэг буюу 83 мянган түргэвчилсэн оношлуурыг олгож эхэллээ. Мөн 21 аймаг тус бүр 1000 ширхэг, ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд тус бүр 1000 оношлуур өглөө

ЭМЯ: Халдварын 3234 тохиолдол бүртгэгдэж, НАЙМАН хүн нас барлаа
2021-9-16

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 3234 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1785 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1449 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.  Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 21-ээс дээш насны архаг хууч өвчтэй найман хүн нас барсан байна

Т.Золжаргал: “Хариуцлагын гэрээ”-г цуцалсан тохиолдолд ААН зөвхөн хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ
2021-9-16

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс  үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа. -Хоол үйлдвэрлэлийнхэн нийслэлийн  удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаа. Энэхүү гэрээний биелэлт ямар түвшинд байна вэ? -Нийслэлийн Засаг даргаас санаачлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар болон  Нийслэлийн Цагдаагийн удирдах газрынхан хоол үйлдвэрлэгчидтэй уулзаж, эхний ээлжид ресторан, зоогийн газрын  удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажилласан

Төрийн албаны шалгалтын цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ
2021-9-16

Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулах товыг тогтоожээ.

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана
2021-9-16

Энэ сарын 15-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 183, II тунд 600, нэмэлт сэргээх тунд 4637, нийт 5420 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувь байна

Хэний ч мөрөөдлийг хөтөлж чадах “Шийдэл үргэлж байдаг”
2021-9-16

Амьдрал, ажил хэрэг ямар санаснаар биш. Бидний энэ хорвоо бэрхшээлээр дүүрэн. Ухарч няцах юм, зорьж зүтгэснээсээ буцах зам заримдаа урьдах замаас ч илүү тод харагддаг. Том мөрөөдөлтэй ч

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.