Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад 1910 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 90 дуудлага, мэдээлдэл бүртгэгдсэн байна. Тэгвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 128 жолоочийг саатуулж, торгожээ
Хүчтэй хөдлөлтийн талаарх мэдээлэл: Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-09-23 08:03:48 Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.20 100.58 Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.6 Болсон газар : Баянхонгор аймгийн Богд сумаас баруун зүгт 15 километрын зайнд боллоо.
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 34 цэгт 55 багийн 272 эмч, ажилтан ажиллаж, 4012 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтынхаа нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон. Хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас судалгаа авсан юм. Тэд сурагчид нийтлэг байдлаар ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсон болохыг тодорхойлсон
Үндэсний геологийн албанаас улс орны хөгжлийн бодлогод нийцүүлэн геологийн суурь болон сэдэвчилсэн судалгааны мэдээллүүдийг орчин үеийн техник технологи ашиглан боловсруулах цогц ажлын хүрээнд “Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт цахим хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлэгт Архивын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Мэдээллийн аюулгүй байдлын газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд оролцон мэдээллийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, өмчлөл, мэдээллийн аюулгүй байдлын талаарх төрийн бодлого, үйлчилгээг танилцуулах юм. Уг хэлэлцүүлгээр геологийн суурь болон сэдэвчилсэн судалгааны мэдээллийн үнэ цэнэ, баталгаагүй мэдээллийн хор уршгийн талаарх ойлголтуудыг өгөхөөрөө ач холбогдолтой. Хэлэлцүүлгийн үеэр “Гео мэдээллийн цахимжилт” үзэсгэлэн болох бөгөөд Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар зэрэг байгууллагуудад ашиглагдаж буй цахим системүүдийг танилцуулна
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.22/ цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 3416 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэлд 1896 тохиолдол, орон нутагт 1518 тохиолдол бүртгэгджээ
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутаг 2015 оны сүүлчийн өдөр АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын өгсөн лицензээр “Шинэ шивээ” компанид олгосон. “Шинэ шивээ” компани уг лицензийг “Эйкүсора” хэмээх толгой компанидаа шилжүүлсэн байдаг.Анх олгохдоо л тус сумаас гадна Сүмбэр сумын газар нутаг, мөн Шивээ овоогийн ордыг бүхэлд нь, төмөр замын хамгаалалтын зурвасыг хэсэгчлэн энэ лицензэд хамруулсан нь өнөөг хүртэл хэл ам таталсаар байна
Коронавируст халдварын эсрэг нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ. Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт гурав дахь тунгийн вакциныг хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчид болоод 55-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдэд наймдугаар сараас хийж эхэлсэн. Харин 18-аас дээш насны иргэдэд энэ сарын 13-наас Синофарм болон "Файзер"-ын вакциныг хувь хүний сонголтод үндэслэн хийж байна. Олон улсад Америк, Англи, Арабын Нэгдсэн Эмират Улс, Израил, Сингапур зэрэг орон нэмэлт тунгийн вакциныг иргэддээ хийж байгаа аж. Коронавируст халдвар хөнгөн хэлбэрээр туссан иргэд эдгэрснээсээ хойш нэг сарын дараа, хүндэвтэр туссан иргэд эмчийн зааврын дагуу нэмэлт тундаа хамрагдах боломжтой
Улаанбаатар хотод өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр суурин 35 цэгт 56 багийн 284 эмч, ажилтан ажиллаж, 4896 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай иргэн сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байж болзошгүй мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа мэдээлэл өглөө
УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг бусадтай бүлэглэн, БНХАУ-ын иргэнийг залилж их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн байна
Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ, ХӨСҮТ хамтран аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сургалтын хувьд Ковид-19 халдварын үед ДОХ, Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсад төдийгүй манай улсад энэ талын тулгамдаж буй асуудлууд, сүрьеэгийн лабораторийн оношлогооны аргууд, сорьц тээвэрлэлт, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгохоороо онцлог юм. Сургалтанд 21 аймаг, есөн дүүргийн 40 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож, энэ сарын 20-оос 22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сургагч багш нар болон оролцогчдын зүгээс энэхүү сургалтанд ам сайтай байсан бөгөөд аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд бодит үр өгөөжөө өгсөн, тулгамдаж буй асуудлуудаас нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг болох ёстой хэмээн үзэж байгаагаа сургалтын үеэр илэрхийллээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн СТСА-ийн тархвар судлаач М.Цолмон: “Гурван өдөр зохион байгуулагдах тус сургалтаар сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, тэр дундаа ковид-19 цар тахлын үед сүрьеэгийн эрт илрүүлгийг хэрхэн зохион байгуулах талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийнэ. Түүнчлэн өмнөх жилүүдэд аймгуудын эрт илрүүлэг зохион байгуулсан туршлага дээр үндэслэн цаашид юуг анхаарах ёстой талаар голчлон мэдээлэл өгч байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 263 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 80 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2543 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1342 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1201 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 21-ээс дээш насны архаг хууч өвчтэй 13 хүн нас барсан байна
Манай улсын хэмжээнд гуравдугаар тунг Синофарм болон Файзер вакцинаас сонгон тариулаад байгаа.
Цагдаагийн албаны хувцастай иргэн хар тамхи хэрэглэж байж болзошгүй зураг өчигдөр /2021.09.20/ орой цахим ертөнцөд түгсэн. Тухайн зурагт цагдаагийн алба хаагч хууль бус үйлдэл хийж байх үеэрээ нэгэн иргэнтэй видео дуудлага хийх үеийн скрийншот задарсан байж болзошгүй дүр зураг үлдсэн байв. Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү: “Алба хаагчтай холбоотой асуудлаар шалгалт хийгдэж байгаа
Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том толгойны өвчин бол түгжрэл. Тэр тусмаа хичээл, сургууль эхлэх үеэр улам идэвхжидэг
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга нар, дэд сайдууд, агентлагийн дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ямар хөрөнгө орлоготойг дэлгэрэнгүй хүргэсэн билээ
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 39 цэг 9:00-17:00 цагт ажиллана.
Өнөөдөр ажиллах шинжилгээний явуулын болон суурин цэгүүдийг танилцуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 544 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв
Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэж байна. ХАТГАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ. ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ • Хүүхэд төрсний дараа нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь тун чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм. • Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой. ХАТГАЛГААГААР ӨВЧЛӨХ ЭРСДЛҮҮД: • Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг. • Хүүхдийг хэт бэгнэж, гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна. • Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг. ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ • Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг
Эмнэл зүйн сургагч багшийн 33 дах удаагийн сургалт 2021 оны 09 сарын 15-аас 17-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
ЭМЯ-ны мэдээллийг хүргэж байна:Сүүлийн 24 цагт 2851 тохиолдол бүртгэж, 11 хүн нас барлаа. Биеийн байдал нэн хүнд 367 иргэн байна
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутгийг АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашигт малтмалын хоёр лицензээр “Шинэ шивээ” ХХК-д олгочихсон. Тэр лицензэд үүнээс гадна Шивээ Овоогийн орд газар бүхэлдээ, төмөр замын хамгаалалтын зурвас хэсэгчлэн мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газрууд орчихсон байдаг.“Шинэ шивээ” ХХК-ийнхан лицензүүдээ 2016 оны дөрөвдүгээр сард өөрийн толгой компани болох “Эйкүсора”-д шилжүүлсэн
КОВИД-19 цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын хэлбэрт бүрэн шилжээгүй байгаа.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.09.19/ коронавирусний эсрэг вакцины
Энэ сарын 19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 28, II тунд 156, нэмэлт сэргээх тунд 762, нийт 946 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2863 (24 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65271 (73.4 хувь), 16-17 насны 25749 (76 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 39 цэгт 60 багийн 311 эмч, ажилтан 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж, 4956 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр 19:02 цагт 168 зорчигч 4557 кг тээштэй “Чингис хаан” нисэх буудалд газардлаа. Зорчигчдын 36 нь “Дрийм”, “Вайт хаус” зочид буудалд 38, нийт 74 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүллээ
“Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгийн хүрээнд “Ухаалаг хот” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн модератороор Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ажиллав