Нийгэм
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!
2022-3-4

Гуравдугаар сарын 2-ны өдрийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл Монгол орны бүх гол мөрөн, нуур тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим голын дунд болон адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрсэн байна.

С.Амарсайхан: УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгоно
2022-3-3

С.Амарсайхан: УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгоно Б. Сарангэрэл Улс төр19 минутын өмнө Хуваалцах Жиргэх Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөв.  Тэрбээр “Цаашид цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн ажилтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж ажиллуулах шаардлага байна. Сүүлийн хоёр жилд коронавируст цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газрын тогтоол-125, Улсын онцгой комиссын тогтоол-18, Улсын онцгой комиссын даргын тушаал-76, Улсын онцгой комиссын албан даалгавар-8 боловсруулан гаргаж, хэрэгжүүлж ажилласан байна

"Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлт 750 оюутан илгээжээ
2022-3-3

"Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлтэй 1-р курсын оюутнуудыг энэ  сарын 10-ыг хүртэл "e-mongolia" платформоор бүртгэнэ.

Шүүгчийг заналхийлсэн этгээдэд хариуцлага тооцжээ
2022-3-3

Олон нийтийн сүлжээнд шүүгчийг заналхийлсэн агуулга бүхий мэдээллийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Г нийтэлсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоон, тухайн мэдээллийг устгуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

ЦАГДАА ГЭРЧ БИТГИЙ ХЭЛ ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ДОРОМЖИЛЖ, ДЭЭРЭЛХЭЖ, ЗОДОХ ЭРХГҮЙ
2022-3-3

ЦАГДАА ГЭРЧ БИТГИЙ ХЭЛ ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ДОРОМЖИЛЖ, ДЭЭРЭЛХЭЖ, ЗОДОХ ЭРХГҮЙ || DNN.MN ПҮРЭВСҮРЭНГИЙН БАТЗАЯА     Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3-т албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа албан хаагчтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэнэ гэж заасан байдаг. Түүгээр зогсохгүй Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны гол зорилт бол хууль сахиулагч хэнбугай ч хүнлэг, энэрэнгүй, шударга, хуульд захирагдах ёсыг баримтлах ёстойг зорилгоо болгосон байдаг. Эдгээрийг дурдахын учир цагдаагийн албан хаагч ажлын байран дээрээ гэрчээр дуудсан бүсгүйд аархаж, элдэв бусаар доромжилж, биед нь халдаж буй бичлэг ихээхэн шүүмжлэл дагуулаад байна

Г.Батбаярын өмгөөллийн эрхийг хүчингүй болгожээ
2022-3-3

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяагийн гаргасан асуудалтай холбоотойгоор түүний аав Г.Батбаярт Монголын Өмгөөлөгчдийн холбооноос хариуцлага тооцохоор болжээ.

Сэрэмжлүүлэг: Мөс нимгэрч хэврэгшиж байна
2022-3-3

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад 16 удаагийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгааллаа.

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байна
2022-3-3

Болосврол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.   Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулна.   Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана

АТГ: Авлигын эсрэг сургалтад 3060 албан тушаалтныг хамруулав
2022-3-3

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 3060 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 71 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Цасан болон шороон шуурга шуурна
2022-3-3

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-нд Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЭМЯ: Коронавируст халдварын 323 тохиолдол шинээр бүртгэгдлээ
2022-3-3

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 323 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 169 нь Улаанбаатар хотод, 154 нь орон нутагт байна. Мөн нэг хүн архаг хууч өвчтэй ковид хавсарсан шалтгаанаар энджээ. Одоогоор 2104 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 564, жирэмсэн эх 107 байна

МУИС-ийн 1800 гаруй оюутнууд Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөлгөхөөр гарын үсэг цуглуулаад байна
2022-3-3

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр TOM TOMS кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан

Таксины улс төр
2022-3-3

 Такси гэдэг бол манай хэлээр хотоор давхидаг бандгар жийпнүүдээс бусад нь юм. Албан ёсны 500 гаруй, сайн дурын 50 мянга орчим такси манай хотод үйлчилдэг

Өмгөөлөгч Г.Батбаярын охин цагдаагийн байгууллагад бүртгэлтэй нэгэн байжээ
2022-3-2

Өчигдөр 2 эмэгтэй цахим орчинд муудалцаж нэгнийхээ толгой дээл халуун кофе асгаж байгаа бичлэг цацагдсан. Мөн цахим орчинд цагдаагийн алба хаагч бусдын биед халдаж зүй бус харьцаж байгаа бичлэг цацагдсан. Иргэд олон нийт цагдаагийн алба хаагчийн ёс зүйгүй үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа

Т.Гүррагчаа: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Алтай Таван богдод төөрчихөөд "Ах аа, бид хятадын хил нэвтэрчихсэн үү" гэж асууж билээ
2022-3-2

Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Гүррагчаатай ярилцлаа. Түүний тухайд 74 насандаа Эверестийн оргилд авиралт хийж дээд амжилт тогтоож байсан тамирчин

Г.Ариунгэрэл: Зам тээврийн осолд өртсөн хүүхэд хэргийн газрыг орхих, асран хамгаалагчдаа хэлэхгүй байх зэргээс болж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна
2022-3-2

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Ариунгэрэлтэй “Зам тээврийн осол, хүүхдийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд ярилцлаа. -Цагдаагийн байгууллагаас хүүхдийг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж хэвшүүлэх, зөв дадал суулгах тал дээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ? -Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Орон нутгийн зам”, “Хөдөлгөөний соёл”, “Ирээдүйгээ хамгаалъя”, “Нэмэгдэл”, ”Хамгаалах бүс”, “Хамгаалах суудал”, “Хүүхдийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” зэрэг олон арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран үе шаттай зохион байгуулдаг. Үүний нэг жишээ “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжээд нэлээд хэдэн жил өнгөрлөө

Маргаашаас “Зүүн салаа - Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн шинэ чиглэлд нийтийн тээвэр явж эхэлнэ
2022-3-2

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийг шинээр нэмлээ.

Б.Жавхлан: Багш нарын цалин урамшууллын асуудал Боловсролын сайдын мэдэлд бүрэн шилжсэн
2022-3-2

Өнгөрсөн жил Эрүүл мэндийн салбарт хийгдсэн төсвийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Тухайн эмнэлэгийн удирдлага ажлаа зохион байгуулаад, үр дүнг нь дүгнээд дээрхи эмнэлэгийн бүх эмч, ажилчидад гүйцэтгэлээр нь цалин урамшууллын хуваарилдаг системд шилжсэн.

Нийслэлд явган зорчигч, орон нутагт автомашинаар зорчигч осолд өртөх нь их байна гэв
2022-3-2

Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчдын зөвлөлдөх уулзалтыг өчигдөр /2022.03.01/ зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, Тээврийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат болон дүүргүүд дэх урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид болон 21 аймгийн алба хаагчид цахимаар оролцлоо. Уулзалтыг нээж Тээврийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар хэлсэн үгэндээ: “Монгол Улсын хэмжээнд ЭМЯ, ЭМХТ-өөс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын хүн амын нас баралтын тавин шалтгааныг нэрлэсний эхний аравт зам тээврийн осол орсон байдаг.  Өнөөдрийн энэ уулзалтыг хийж байгаа гол зорилго бол урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтын ажиллагааны үр дүнд зам тээврийн ослын улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол ирэх 10 жилд 50-аас дээш хувиар буурсан эерэг үзүүлэлтэд хүрэх юм. Нийслэл хотод зам тээврийн осолд явган зорчигч ихээр өртөж байгаа бол орон нутагт зорчигч хэлбэрээр осолд өртөх тохиолдол их байгаа төдийгүй бага насны хүүхэд зам тээврийн ослын золиос болж байна. 2020 онд Улаан загалмай нийгэмлэгээс “Гамшгийн яаралтай хариу арга хэмжээ” төслийг Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн авто замын дагуух үйлчилгээний байгууллагуудыг  түшиглэн “Анхны тусламж”-ийн 10 цэг байгуулах ажлыг эхлүүлж, олон нийтэд Анхны тусламжийн мэдлэг олгох сургалтыг 200 орчим хүнд орсон нь үр дүнтэй ажил болсон

57 тэрбумын татварын орлого луйвардсан хэргийн холбогдогч мөрдөгчдөө хахууль өгчээ
2022-3-2

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 онд илрүүлэн шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ

Нийслэлээс үзүүлж буй барилга байгууламжтай холбоотой үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ
2022-3-2

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва хариуцаж буй хэлтэс, агентлагийн дарга нартай нийслэлийн 2022 оны төсөвт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх  хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран  камерын шинэ  шийдлүүдийг танилцуулсан юм. Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд олгож буй барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй нийт 42 үйлчилгээ байдаг

“Баруун бүсийн Наркологийн төв“-ийг Баянхонгорт байгуулна
2022-3-2

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт өнөөдөр /2022.03.02/ ажиллаж байна. Ажлын багийнхныг Засаг дарга Д.Мөнхсайхан хуулийн байгууллагуудын удирдлагуудын хамт албан өрөөндөө хүлээн авч уулзав. Мөн үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулгыг хийсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Баянхонгор нь бусад аймагтай харьцуулахад хуулийн салбар нэгжүүдээ маш сайн дэмждэг, бүх нэгжээ өөрийн гэсэн байртай болгож үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайтар бүрдүүлж өгсөн харагддаг

"Зүрх мартахгүй" төсөл Эрдэнэт хотод Урологи, зүрх, нүдний үзлэг хийхээр болжээ
2022-3-2

Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан тэргүүтэй “Зүрх мартахгүй” төслийн “Хязгаараас чинад” багийхан Эрдэнэт хотод  гуравдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Урологи, зүрх, нүдний үзлэг хийхээр болжээ.

Үнс хольсон, чанаргүй, хатдаггүй цемент борлуулсан эмэгтэйд ял шийтгэжээ
2022-3-2

Цементийг "ДЦС" ХК-иас гарсан хаягдал үнстэй хольж савлан, худалдаж байсан С.Оюунзул гэх эмэгтэйд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, ял шийтгэлээ. Үнс хольсон, чанаргүй, хатдаггүй цемент борлуулж байсан нэг бус хүнийг ЭЦА-ны ажилтнууд 2020 оны аравдугаар сард илрүүлэн шалгаж байсан. Тэдний нэг болох иргэн С.Оюунзул нь 2020 оны зургадугаар сараас аравдугаар сарын 16 хүртэл "Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт "МАК цемент" ХХК-ийн 50 кг савлагаатай цементийн уут, барааны тэмдгийг ашиглан, үнс хольсон 48 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон</span> байдаг

Олимпын аварга Н.Түвшинбаярын хэргийг прокурорт шилжүүлэв
2022-3-2

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт цагдаагийн байгууллагаас нэмэлт мөрдөн байцаалтаа дуусгаж, ХУД-ийн прокурорын газарт шилжүүлжээ. Одоогоор хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаж, шүүхээс даалгасан ажиллагаанууд хийгдсэн эсэхэд хяналт тавьж байгаа аж.

"Жи тайм" сүлжээний хохирогч нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандана уу
2022-3-2

“ЖИ-ТАЙМ”-д холбогдох хэргийн хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахыг мэдэгдье.

ДЦС-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан нас баржээ
2022-3-2

Өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр 08.38 цагт ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс очин, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д нь /эрэгтэй/ ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байв

Халуун кофе асгуулсан охины аав: Эхлээд өшиглөсөн, дараа нь кофегоо асгасан, аав нь “том прокурор” гэж хэлсэн
2022-3-2

Мэдүүлэг өгөхөөр очиж, бичлэг хийж байсан эмэгтэйн гар утсыг цохиж унагасан гэх цагдаагийн албан хаагчийн бичлэг өчигдөр цахим орчинд тавигдсан. Тэгвэл тус охин нь гэрч хохирогчоор биш, харин бусдын дээр халуун кофе асгасан хэрэгт цагдаад байцаалт өгөхөөр очсон байна. Тодруулбал, тэрбээр 18 настай охиныг “Муухай харлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж, халуун кофе асгажээ. Хохирогч охины аав “Толгой, нүүр нь цэврүүтсэн байдалтай байна. Энэ хэрэг өчигдөр 15:00 цагийн үед Шангрила дахь кофе шопд болсон.  Манай охин найзуудтайгаа сууж байхад нь Чи намайг таньдаг юм уу, яагаад намайг хараад байгаа юм? гээд өшиглөсөн

Мэдүүлэг өгөхөөр очсон иргэнийг түлхэж, зодсон цагдаад албаны шалгалт хийж байна
2022-3-2

Цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгөхөөр очсон иргэний биед цагдаагийн албан хаагч халдаж, ёс бус харьцаж байгаа бичлэг цахим орчинд цацагдаад байна. Тодруулбал, иргэн өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчийн мэдүүлэг өгөхөөр Н гэх байцаагчийн өрөөнд очжээ. Улмаар байцаагч өрөөнөөс түр гарсан байх үед тухайн иргэн ариун цэврийн өрөө орохоор суудлаасаа боссон байна

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.