Нийгэм
Зорчигч тээврийн хоёр агаарын хөлөг газардаад байна
2021-9-26

Будапешт-УБ чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 07:34 цагт “Чингис хаан" нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 29 зорчигч, 1190 кг тээштэй буусан байна

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй
2021-9-26

Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 38, II тунд 152, нэмэлт сэргээх тунд 684, нийт 874 иргэнийг дархлаажуулжээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-9-26

Өнөөдөр буюу /2021.09.26/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийг танилцуулж байна.

Нойтон цас орж, хүйтэрнэ
2021-9-25

Өнөөдөр Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр нойтон цас орно

Увс аймагт 4,5 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ
2021-9-25

Өнгөрсөн шөнө буюу 2021.09.24-ний баасан гарагт үдшийн 23:46 минутад Увс аймагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ талаар галт улын дэлбэрэлт, газар хөдлөлтийн талаар мэдээлдэг “Volcanodiscovery.com” цахим хуудсанд нийтэлжээ

ЭМЯ: 2662 шинэ тохиолдол бүртгэж, 18 хүн нас барлаа
2021-9-25

ЭМЯ-ны сүүлийн 24 цагийн мэдээг танилцуулж байна. 2662 тохиолдол бүртгэж, 18 хүн нас баржээ. Тэдний 17 нь архаг хууч өвчтэй байсан бол нэг хүн ковидын шалтгаанаар нас баржээ.Нийслэлд 1288, орон нутагт 1374 тохиолдол бүртгэсэн байна.394 хүний биеийн байдал нэн хүнд байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна
2021-9-25

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна. Нөөцийн хэмжээг 80 мянган тоннд хүргэхээр ажиллаж байгааг хэллээ

Бямба гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-9-25

Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод суурин 23 цэгт 35 багийн 176 эмч, ажилтан ажиллаж, 3452 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана

Есдүгээр сарын 25-нд шинжилгээ авах цэгүүд
2021-9-25

Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 25-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя.

Д.Сумъяабазар: Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, уян хатан зохицуулалт хийх хэрэгтэй байна
2021-9-24

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Ирэх сарын 25-н гэхэд өвөлжилтөд шаардлагатай бодис, давс зэргийг нөөцөлнө -Шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим өрхийн халуун ус ирээгүй байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэж, айлууд халуун устай болох вэ? Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 57 орон сууцны барилга, дөрвөн сургууль, нэг цэцэрлэг халаалтаа аваагүй байна

Орон сууцны зогсоолоос автомашин хулгайлсан хэрэг гарчээ
2021-9-24

Энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах байрны гадна талын авто зогсоолоос автомашин алдагдсан байна" гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай Ш, Ч нарыг холбогдуулан шалгаж байна.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна
2021-9-24

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна

Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд явцын хяналт- шинжилгээ хийгдлээ
2021-9-24

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг эмнэлгийн мэргэжилтний 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд “Явцын хяналт-шинжилгээ хийх” ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталсан байна

Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авна
2021-9-24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус хурал болж, өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ

Ирэх сарын 1-нээс БНХАУ дахин хилээ хаана
2021-9-24

Ирэх сарын 1-нээс БНХАУ-д үндэсний шинжтэй баяр наадам болох гэж буйтай холбогдуулж, тодорхойгүй хугацаагаар хил хаах болсон байна. Жил бүр эл өдрүүдэд ийм зохицуулалт хийдэг бөгөөд ноднингийн хувьд гурав хоногийн турш хилээ хаажээ. Одоогоор хэд хоног хил хаалттай байх нь тодорхой болоогүй гэж Хилийн 0108 дугаар ангийн Штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргал хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ. Хил хаалттай байх хугацаанд дотоодын хил хяналттын байгууллагууд бэлтгэл ажлаа хангах гэнэ

С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон
2021-9-24

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх цогц сургалтыг энэ сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт хариуцсан мэргэжилтэн С.Азжаргалтай ярилцлаа. -Танай аймаг сүрьеэгийн эрт илрүүлэг тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? -Коронавирусийн цар тахал дэгдээгүй байх үед бид сүрьеэгийн эрт илрүүлгийг зохион байгуулах, хавьтлыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийх тал дээр маш сайн анхаарч ажилладаг байсан

ЭМЯ: Өнгөрсөн хоногт шинээр 2,612 хүн COVID-19-өөр өвчилж, 12 хүн энджээ
2021-9-24

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,612 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 289,929 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,292 нь нийслэл хотод, 1,320 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 5,844 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,098 хүн эндээд байна

Сергей Диордица: КОВИД-19-ийг бүрэн устгах боломжгүй ч эндэгдэл, хохирлыг таслан зогсоож болно
2021-9-24

Сергей Диордица: КОВИД-19-ийг бүрэн устгах боломжгүй ч эндэгдэл, хохирлыг таслан зогсоож болно Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн дархлаа дэмжих тунг давхар эхлүүлээд явж байгаа билээ

Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ
2021-9-24

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт, тухайлбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн, тус хорооны хуралдаан, шийдвэрийн талаархи зохицуулалт болон Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн. Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар өнөөдөр 09.30 цагаас хэлэлцэх юм. Сануулахад, Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно

Тусгай багажаар Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна
2021-9-24

ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалт зохион байгуулж байна. Хоёр улсын алба хаагчид Хөвсгөл нуурт хамтарсан гүний шумбалт хийж,  тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолд живсэн автомашин техникийн байршлыг тогтоож байгаа юм.

Нийслэлийнхний 15 хувь нь вакцины нэмэлт тунг тариулаад байна
2021-9-24

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 100, II тунд 367, нэмэлт сэргээх тунд 1518 хүн, нийт 1985 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.

Дархлаажуулалтын суурин 29 цэг ажиллана
2021-9-24

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 29 цэгт 40 багийн 227 эмч, ажилтан ажиллаж, 3932 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна
2021-9-23

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран улсын хэмжээнд тархвар судлаач,  мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх зорилгоор цогц сургалтуудыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна.  Энэ удаагийн сургалтын хувьд  Ковид-19 цар тахлын үед халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, халдварын тархалтын үе шатны үнэлгээ хийх аргачлал, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах, бүртгэх  мэдээлэх,  үе шат бүрт тохирсон хариу арга хэмжээг зохион байгуулах, халдвартай өвчтөнг тусгаарлах, эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалтыг сайжруулах зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм.  Сургалт нь “Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сахин 21 аймаг, есөн дүүргийн  тархвар судлаач, мэргэжилтнүүд хамрагдаж байна.  Сургагч багш нар болон оролцогчдын зүгээс сургалтанд эмч нараас гадна хариуцан ажилладаг албаны мэргэжилтнүүдийг хамруулсан нь аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд бодит үр өгөөжөө өгсөн, тулгамдаж буй асуудлуудаас нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг болох ёстой хэмээн үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.  ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын тасгийн тархвар судлаач эмч Б.Болормаа: Дүүрэг, сумын эмнэлгүүдэд Ковид-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол гарах үед тасаг, орыг хэрхэн зөв зохион байгуулах,  халдварын сэргийлэлт, хяналтыг дэглэмийг хэрхэн зөв баримтлах талаар эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө. Орон нутагт эмнэлгийн байр нь дутагдалтай байдаг учир халдварын сэргийлэлтийн асуудал маш их яригдана.Энэ үед орц, гарцаа хэрхэн зөв шийдэх, хог хаягдлын асуудлаа зөв шийдэх нь чухал

Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна
2021-9-23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна

Автобусны буудлуудад хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна
2021-9-23

“Ковид-19” халдварын цар тахалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна

Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа
2021-9-23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020  оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах  тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ үеэр Хотын дарга “Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тогтоолын төслийг хууль, дүрмийн хүрээнд боловсруулан, өргөн мэдүүлж байна. Үүнд Нийслэлийн 2020 оны шуудын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулж, өргөн барьж байгаа юм

Кёкүшюзан Д.Батбаярт залилан, мөнгө угаасан яллах дүгнэлт үйлджээ
2021-9-23

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг БНХАУ-ын иргэнийн залилаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Улмаар түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн гэмт хэргээс гадна мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Кёкүшюзан Д.Батбаяр нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын иргэнийг залилж, их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн

Автомашинаа татахаар голын ус руу орж живсэн иргэнийг 21 дэх өдрөө эрэн хайж байна
2021-9-23

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 02-ны өдрийн 20:25 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн “Орхонтуулын бэлчир” гэдэг газраас зүүн зүгт Баруунбүрэн сумын “Зараагийн хөндий” гэдэг газар хүртэл 70 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:42 цагт түр зогсоосон байна

ЭМЯ: Шинээр 3361 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
2021-9-23

ЭМЯ-наас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хүргэж байна.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.