Нийгэм
Цахим үндэстэн шоуг зохион байгуулсан Б.Болор-Эрдэнийг АТГ-аас шалгаж эхэлжээ
2021-9-29

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг “Digital Nation-2021” арга хэмжээг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж олон хүн бөөгнөрүүлсэнтэй холбогдлуулан шалгаж байгаа гэх хэдий ч өөр нууцын зэрэгтэй асуудлаар давхар шалгаж байгаа аж

ЗӨВЛӨМЖ: Коронавирусийн халдвар авсан хүүхдийг гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ
2021-9-29

Коронавирусийн хөнгөн хэлбэрийн халдвар авч, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүүхдэд заавал вирусийн эсрэг эм хэрэглүүлэх шаардлагагүй гэж НЭМГ-аас мэдээллээ. Хөнгөн халдварын үед хүүхдийн ерөнхий асаргаанд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Шингэн хангалттай уулгах Шингэн сайтай хоол идүүлэх Халууныг хоёр цаг тутам хянах 38,5-с дээш халуурвал, халуун намдаахаар парацетмолыг 10-15мг тунгаар найман цагийн зайтай уулгах, халуун намдаах эмийг 3-5 хоног ууна 72 цагаас дээш халуурвал эмчид хандах Халуурах нь хамгаалах хариу урвал юм

ЭМЯ: Шинээр 2,515 хүн COVID-19 халдвараар өвчилж, 16 хүн нас баржээ
2021-9-29

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор цуглуулсан сорьцуудад шинжилгээ хийхэд 2,515 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 301,434 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,067 нь нийслэл хотод, 1,448 нь орон нутагт илэрчээ. Мөн хугацаанд 6,616 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 16 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,185 хүн эндээд байна

Модны хоёрын замыг дахин хаажээ
2021-9-29

Баянгол дүүрэг, 17, 18 дугаар хороо, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх буюу иргэдийн нэрлэж заншсанаар Модны 2-ын голын 1.06км автозамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна.

Ногоон цай ямар хүмүүст зохимжгүй вэ
2021-9-29

Ногоон цай нь хамгийн сайн тоник ундааны нэг гэж тооцогддог боловч зарим хүмүүс уухгүй байсан нь дээр гэж хоол тэжээлийн мэргэжилтэн Светлана Фус инстаграмдаа дурджээ.

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-9-29

Энэ сарын 28-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 83, II тунд 335, нэмэлт сэргээх тунд 1363, нийт 1781 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2903 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66606 (74.9 хувь), 16-17 насны 26204 (77.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.09.29/ Улаанбаатар хотод суурин 25 цэгт 34 багийн 191 эмч, ажилтан ажиллаж, 3104 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ
2021-9-28

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай сэрүүхэн байна. 2021 оны 09 сарын 28-ны 20 цагаас 09 сарын 29-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ

Э.Энхжаргал: Ор зохицуулалтын баг 24 цагаар, гурван ээлжээр ажиллана
2021-9-28

Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргасан байна. Энэхүү журмын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргалаас тодрууллаа. -Коронавируст халдвараар өвчлөгсдөд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс шинэ журам мөрдөж байгаа гэсэн

Танилц: Автомашины торгуулийг цахимаар төлөх боломжууд
2021-9-28

Улсын хэмжээнд торгох шийтгэлийг биелүүлээгүй 2,804,815 удаагийн 66,516,700,000 төгрөгийн торгох шийтгэлийн 50 хувийг өршөөн чөлөөлсөн. УИХ-ын баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль энэ оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу 2017 оны долдугаарын 01-нээс энэ оны зургаадугаар сарын 24-ний 00.00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм

ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг тодорхойлох “оношлох үнэлгээ” хийлээ
2021-9-28

Монгол Улсад коронавируст халдварын өвчлөл илэрч дэгдэлт ихэссэнтэй уялдуулан БШУ-ны Сайдын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх тухай” “А/190 дүгээр тушаалын 3.5 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон, сурагчдын эзэмшвэл зохих агуулгын хоцрогдлыг тодорхойлох “оношлох үнэлгээ”-г есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Хилчин эмч нар алтан цомын эзэн боллоо
2021-9-28

ЗХЖШ-ын даргын тушаалаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021" буухиа тэмцээнийг есдүгээр сарын 23,24-ний өдрүүдэд зохион байгууллаа. "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021" буухиа тэмцээн нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна

ЭМЯ: Шинээр 2,153 тохиолдол батлагдаж, 17 иргэн нас баржээ
2021-9-28

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 2,153 тохиолдол батлагджээ. Шинээр батлагдсан халдварын 1,204 нь нийслэл хотод 949 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор халдвар авсны улмаас 20,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж

АТГ: Нийтийн албанд томилогдох 257 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
2021-9-28

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 257 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 187 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 70 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 4 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 78 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 2 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Өчигдөр 92 жолооч согтуу жолоо барьж, 150 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-9-28

Энэ сарын 27-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1767 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1391, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 142, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

УИХ гэмтнийг хамгаалдаг байгууллага биш, Үүл баатраа
2021-9-28

Улсын баатар Э.Бат-Үүлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана нуугдах асар том шалтгаан байгаа учраас дахин дахин сонгуульд бүдрээд байгаа хэрэг. Улсын баатар маань улс төрд 30 гаруй жил эрх мэдэл бүхий албанд морилж ирсэн

Үнэт эдлэл, хадгаламжгүй Үндсэн хуулийн цэцийн "ядуу" гишүүд
2021-9-28

АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга, дэд сайдууд, агентлагийн дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хөрөнгийг цувралаар танилцуулсан

Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө
2021-9-28

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуулт хариу нэхдэг. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна. -Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа

Мягмар гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
2021-9-28

Энэ сарын 27-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 117, II тунд 433, нэмэлт сэргээх тунд 1573, нийт 2123 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2900 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66497 (74.8 хувь), 16-17 насны 26187 (77.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна. Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод суурин 25 цэгт 34 багийн 191 эмч, ажилтан ажиллаж, 3452 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Ж.Отгонболд: Гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна
2021-9-27

Иргэдийн дунд гурав дахь буюу нэмэлт тун хийлгэснээр халдвар аваад байна гэх ташаа мэдээлэл гарчээ. Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна

С.Энхболд: Ачаалал таазандаа тулчихсан, цаашид ор дэлгэх боломжгүй
2021-9-27

Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашдаа авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлцжээ. Энэ талаар дараах мэдээллийг өглөө. УОК-ын дарга С.Амарсайхан: Ковид-19 вирусын тархалт цаашдаа 5-10 жил дэлхий даяар үргэлжилэх нь ээ гэдэг эрдэмтэн судлаачдын үнэлэлт дүгнэлт гарсан. Тийм учраас цаашид амьдралын шинэ хэв маягт шилжиж, дасан зохицож, сөрж амьдрах, өөрсдийгөө хамгаалах, сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн арга хэмжээнүүдээ цаашид авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ вакцинжуулалтаа нэмэгдүүлэх, ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх. Гэхдээ хүндрэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ялан гуяа хүндрэлтэй, хүнд нөхцөл байдалд байгаа, хүндэрч болзошгүй халдвар авсан иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврах, хамгаалах чиглэлийн ажлуудыг шат шатанд хэрэгжүүлж байгаа хэдий ч зарим анхаарах асуудлууд байна" гэв. Эрүүл мэндийн сайнд С.Энхболд: Нөхцөл байдал хүнд байгаа

УОК: Гадаадаас ирсэн иргэдийг цаашид зочид буудалд тусгаарлахгүй
2021-9-27

Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашдаа авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлцжээ. Энэ талаар дараах мэдээллийг өглөө. 1. Эрүүл мэндийн салбар ачаалалт өндөр байгаа, орны хүрэлцээ муу байгаатай холбогдуулан зарим авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 оны 11 сарын 01-ны өдрийг хугацаанд 22 цагаас хойш ажиллахыг хязгаарлах шийдвэрийг гаргаж, аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүллээ. 2

УОК: Хоол үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй
2021-9-27

Өнөөдөр /2021.09.27/ 15.00 цагаас УОК хуралдсан. Хуралдаж дуусаад иргэдэд мэдээлэл хийж байна. Тэгвэл хуралдаанаар хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний газруудыг 23.00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэр гаргажээ

Банк дээрэмдэхийг завдсан этгээдийг илрүүллээ
2021-9-27

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Капитрон банкны тооцооны төвд 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 16.00 цагийн орчимд банкны ажилтан Г.Т-г ганцаараа ажиллаж байх үед үл таних 40-50 орчим насны этгээд хутга тулган ноцолдож дээрэмдэхийг завдсан хэрэг үйлдэгдсэн.

Өчигдөр 103 жолооч согтуу жолоо барьж, 153 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-9-27

Энэ сарын 26-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1557 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1287, хулгайтай холбоотой 18, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 144, гэмт хэргийн шинжтэй 60 мэдээлэл бүртгэгдсэн байна.

ЭМЯ: Ковидын 1991 шинэ тохиолдол илэрч, 19 хүн нас барлаа
2021-9-27

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе. (2021.09.27) Өнгөрсөн хоногт "Ковид-19" халдварын нитй 1991 шинэ тохиолдол бүртгэгдрлээ. Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 61-ээс дээш насны 19 хүн эндсэн байна. Аймгуудаас өдөрт гарсан халдварын тоо өндөр байгаа нь Дундговь (170), Хэнтий (175) аймгууд байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал Улаанбаатарт - 1043 Орон нутагт - 945 Эмнэлэгт өнөөдөр 21501, гэрийн хяналтанд 65419 хүн байна

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна
2021-9-27

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ. Урьдчилсан төлөвөөр ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 хэм хүйтэн,  олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм

Торгуулийн 50 хувийг чөлөөлөх хугацаа гурав хоногийн дараа дуусна
2021-9-27

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ баталсан

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-9-27

Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 27-ны даваа гарагт Улаанбаатар хотод суурин 27 цэгт 39 багийн 203 эмч, ажилтан ажиллаж, 3572 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах аж

Өрхийн эмнэлгийн эмч нар ачаалал ихтэй, бүх боломжоороо ажиллаж байна
2021-9-26

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БЗД-ийн 5 дугаар хорооны Өрхийн эмнэлэгт ажиллалаа. Тус өрхийн эмнэлэг нь нийт 25 ажилчинтай

ЭМЯ: Халдварын 2184 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барлаа
2021-9-26

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2184 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1066 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1118 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.  Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 17 хүн нас барсан байна

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.