ХӨСҮТ аравдугаар сарын 2, 3-нд буюу энэ амралтын өдрүүдээр, сайн дурын шийдвэрт үндэслэсэн коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээ авахгүй. Гэхдээ гадаадын орон руу зорчих шаардлагатай хүмүүсийн PCR шинжилгээг цагийн хуваарь таслалгүй авч байгаа аж
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,461 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,298 нь нийслэл хотод 1,163 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор халдвар авсны улмаас 20,764 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал хөнгөн 11,588 хүндэвтэр 6,654 хүнд 2,158 нэн хүнд 364 иргэн байна. Харин гэрийн хяналтад 62,420 хүн байгаа аж
2021 оны аравдугаар сарын 2-ны бямба гарагт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя.
Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 2-нд Улаанбаатар хотод суурин 22 цэгт 31 багийн 161 эмч, ажилтан ажиллаж, 2636 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэр бүхий шүүгч нарын гаргасан гомдлыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
140 жилийн түүхтэй Япон Улсдаа хамгийн олон спортын алдартан бэлтгэн гаргасан “Яанагигаура” ахлах сургуульд суралцах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж байна. Япон Улсын Ойта аймагт үйл ажиллагаа явуулдаг “Яанагигаура” ахлах сургууль нь Японы 200 гаруй их, дээд сургуультай хамтарч ажилладаг. “Яанагигаура” ахлах сургуульд суралцсанаар сагсан бөмбөг, жүдо, хөл бөмбөг, бейсбол зэрэг спортын төрлөөр хичээллэж мэргэжлийн тамирчин болох боломжтой нь дээр ахлах сургуулиа төгсөөд Япон Улсын их, дээд сургуульд элсэн суралцах давуу талтай юм.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс удирдан, цахимаар зохион байгуулав
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 2519 /Улаанбаатарт 1154, орон нутагт 1365/ тохиолдол илэрч, 0-оос дээш насны 18 хүн нас барлаа.
Иргэний нисэхийн ерөнхий газраас баталсан 2021 оны аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг хүргэж байна.
Өнгөрсөн сарын 30-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1725 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1380, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 118, гэмт хэргийн шинжтэй 62 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, зохиолч Л.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр саяхан “Язгуураа танихуйд өчүүхэн дусал” номоо хэвлүүлсэн билээ. -Эхлээд танаас манай нийгмийг яаж харж, дүгнэж байгааг тань лавлаад авмаар санагдлаа
Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу E-Mongoliа шинэчилсэн хувилбар ашиглалтад орлоо. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм. Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна
Нийслэлийн хэмжээнд 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр I тунд 72, II тунд 234, нэмэлт сэргээх тунд 1302, нийт 1608 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2909 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66763 (75.1 хувь), 16-17 насны 26243 (77.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Харин өнөөдөр /2021.10.01/ Улаанбаатар хотод суурин 24 цэгт 33 багийн 182 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Нийслэлийн Онцгой комисс /НОК/ цаг үеийн асуудлаар долоо хоног бүр мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдөр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар коронавирусийн тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Коронавирусийн халдварын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд НОК болон НЭМГ-аас 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд халдвараас сэргийлэх сургалт сурталчилгаа, молекул биологийн лабораторийн шинжилгээ, халдвар илрүүлэх шинжилгээ, халдварын эсрэг дархлаажуулалт, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тандалт, хариу арга хэмжээ, тусгаарлан эмчлэх байр, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх ор зохицуулалт, эмийн сангуудын хамтын ажиллагаа орно
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 9-р сарын 24-ний өдрийн 387 тоот тогтоолоор “Монгол Кувейт байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ын захирлаар Х.Ерхулан томилогдлоо.
Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн холбоо /МШМХ/ нь Монгол Улсад шүдний тусламжийг зүй зохистой бодлого чиглэлтэй хөгжүүлэх, шүдний эмч мэргэжилтнүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 411 байранд 26795 иргэн байна
“Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй хулгайд алдагдсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар илрүүлэн 25 настай Э-г холбогдуулан шалгаж байна.
Нийслэлийн Онцгой комиссоос нийслэл дэх коронавирусийн нөхцөл байдал, орны хүртээмж болон эрүүл мэндийн салбарын ачааллын талаар мэдээлэх үеэр хүний нөөцтэй холбоотой асуудлаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлээс хүний нөөцийг нэмэгдүүлэх талаар газруудтай хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 239 резидент эмч Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилагдсан
Коронавирусний эсрэг вакцины бүүстэр тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл 1. Бүүстэр тунг хэн хийлгэх ёстой вэ? Эрүүл мэндийн сайдын А/564 дугаар тушаалаар КОВИД-19-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунг 18 ба түүнээс дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжоор хангаж байна. Иргэн та коронавирусийн нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад гурав ба түүнээс дээш сар болсон бол вакцины гурав дахь тундаа хамрагдах боломжтой. 2
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор цуглуулсан сорьцуудад шинжилгээ хийхэд 2,650 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 304,084 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,138 нь нийслэл хотод, 1,512 нь орон нутагт илэрчээ. Мөн хугацаанд 6,549 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 19 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,204 хүн эндээд байна
Энэ сарын 29-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1744 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1267, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 116, гэмт хэргийн шинжтэй 82 мэдээлэл бүртгэгдсэн байна.
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга, дэд сайдууд, агентлагийн дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хөрөнгийг цувралаар танилцуулсан
Нийслэлийн онцгой комиссоос 12.00 цагт мэдээлэл хийнэ. НОК-оос нийслэл дэх коронавирусийн нөхцөл байдал, орны хүртээмж, эрүүл мэндийн салбарын ачааллын талаар мэдээлэл хийх гэж байна
Энэ сарын 30-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 94, II тунд 301, нэмэлт сэргээх тунд 1618, нийт 2013 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2909 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66686 (75.0 хувь), 16-17 насны 26224 (77.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлжээ. Харин өнөөдөр /2021.09.30/ Улаанбаатар хотод суурин 24 цэгт 33 багийн 185 эмч, ажилтан ажиллаж, 3068 иргэнийг дархлаажуулахаар цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.29/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын товч мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өглөө. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2022 оны Улсын төсвийн төслийг хэлэлцлээ
Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гарсан билээ. Тэдэнд холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байдаг. Тэгвэл шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2021.09.29/ Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшилжээ
Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, аравдугаар сарын 1-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.
Энэ сарын 28-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 330 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 244 мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 3 иргэн гэмтжээ
Боловсролын байгууллагуудыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсныг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.