Нийгмийн бодлогын байнгын хороогоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонслоо. Манай улсад 2019 оны арваннэгдүгээр сараас хойш 2021 оны аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар коронавируст халдварын 412954 тохиолдол бүртгэгдэж, 1289 хүн нас барсан ба халдварын нийт тохиолдлын тоонд нас баралтын эзлэх хувь 0.31 байна
Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавируст халдварын нийслэл дэх нөхцөл байдлын талаар танилцууллаа. 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад нийслэлийн нийт 1.499.140 хүн амаас бүрэн тунд 1.060.281 хүн буюу 70.7 хувийг хамруулсан бөгөөд үүнээс жирэмсэн 2919 /24,5%/, 12-17 насны хүүхэд 93,344 /76%/ хамрагдсан байна
Энэ сарын 6-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1844 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1450, хулгайтай холбоотой 25, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 135, гэмт хэргийн шинжтэй 86 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Энэ сарын 06-эы өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 91, II тунд 261, нэмэлт сэргээх тунд 2045, нийт 2397 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2924 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67076 (75.5 хувь), 16-17 насны 26338 (77.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.10.07/ Улаанбаатар хотод суурин 36 цэгт 45 багийн 214 эмч, ажилтан ажиллаж, 3008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Есдүгээр сарын 27-ноос энэ сарын 04 хүртэлх долоо хоногийн цаг агаарын тойм
ОХУ-ын "Роснефть" компаниас ачигдах АИ-92 шатахууны ачилтууд хязгаарлагдаж байгаатай холбогдуулан ШТС-уудад ачилтаа хязгаарлаж эхэлсэн талаар "Сод Монгол групп" ХХК-ын албан бичигт ил дурдагдсан. Уг бичиг нийтэд ил болсонтой холбогдуулан өчигдөр ШТС-уудад ачаалал үүсч, иргэд шатахуунд дугаарлаж эхэлсэн юм. Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Өчигдөр Содмонгол компаниас Ерөнхий захирал нь тушаал гаргаж, дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн гэх мэдээллийг авсан
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр "Жаст групп"-ын захирал Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг шүүн хэлэлцэх товтой байсан
Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдэл гаргажээ
ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-тай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД ШААРДЛАГАТАЙ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ”-ийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөөр болсон юм. Энэхүү төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн 7 дугаар хурал 2021 оны 10 дугаар сарын 06-нд цахимаар зохион байгуулагдлаа. Хуралд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын төслийн зохицуулагч, /инженер ХАБ-ын зөвлөх/ Окүмацү Хидэки нар оролцсон
Өнөөдрийн байдлаар цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа юм
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,409 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 317,010 болж нэмэгдлээ.
Энэ сарын 5-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1987 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1592, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 152, гэмт хэргийн шинжтэй 81 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн хоёрдугаар багийн нутаг “Доргол” гэдэг газарт “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 5-ны өдөр иржээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очиж, 3 цаг 45 минут ажиллан осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т “Туул” голын уснаас өнөөдөр /2021.10.06/ үүрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ
Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр багш нарын баярыг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэж ирсэн. Энэ дагуу өчигдөр Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөртэй золголоо
Өнөөдөр /2021.10.06/ Улаанбаатар хотод суурин 37 цэгт 46 багийн 220 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны лхагва гарагт нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг хүргэж байна.
Энэ сарын 4-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1835 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1437, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 137, гэмт хэргийн шинжтэй 81 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд соён гэгээрүүлэгчид ээ!
Энэ сарын нийслэлийн хэмжээнд I тунд 80, II тунд 258, нэмэлт сэргээх тунд 2232, нийт 2570 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн талаараа дурдсан
Дэлхийн хуурай газрын 31 хувь буюу 4 тэрбум га газрыг 100000 төрөл зүйлийн мод бут ой мод, бут бүхий талбай эзэлдэг бөгөөд хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог байна.
“Ковид-19 халдварын үед аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг чадвахжуулах сургалт боллоо” Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ, ЭХЭМҮТ, Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын нийгэмлэгтэй хамтран Халдварт өвчин ба ялган оношилгооны чиглэлээр аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг сургах, чадавхжуулах нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт нь Ковид-19 халдварын үед томуу, томуу төст өвчин ба коронавирусийн халдвартай хүүхдийн эмнэлзүйн шинж, ялган оношилгоо, нярайн шарлалт, амьсгалын замын цочмог бөглөршилт, хүүхдэд зонхилон тохиолдох тууралтат халдварт өвчний эмнэл зүй болон сүрьеэ өвчний халдвартай хүүхдүүдийн ялган оношилгоо зэрэг зайлшгүй шаардлагатай гэсэн сэдвүүдээр олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм. Аймаг, дүүргийн хүүхдийн эмч нар хамрагдсан тус сургалт энэ сарын 1,2-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд нийт 20 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо. "Томуу, томуу төст өвчний улирал эхэлж буй энэ цаг үед алслагдмал дүүрэг болон орон нутгийн хүүхдийн эмч нарт зориулсан чадвахжуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой" ЭХЭМҮТ-ийн ерөнхий зөвлөх эмч, АУ-ын доктор, клиникийн профессор Ш.Энхтөр: 2021 онд дэлхий нийт Коронавирусийн олон хувилбарууд тархалттай хүнд цаг үеийг туулж байна. ДЭМБ-ын бусад орнуудын өвчлөлийн явцад хийсэн үнэлгээгээр 2021-2022 онд томуугийн улирал хүндхэн байх шинжтэй байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 1,501 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 312,376 болж нэмэгдлээ. Батлагдсан тохиолдлууд нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,500 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварын задалж танилцуулбал, 751 нь нийслэл хотод 749 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор халдвар авсны улмаас 20,675 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж
БШУЯ, Монголын Телевизүүдийн холбоо хамтран явуулж буй 2021 оны 10 дугаар сарын 4-8-ны теле хичээлийн хуваарийг хүргэж байна.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 27 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал өчигдөр буюу 10 сарын хоёрны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын Ж.Батсуурь, Н.Ганибал болон Сүхбаатар аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн асан Р.Буд, Т.Ганди болон тус нутгаас төрөн гарсан гарсан урлаг соёл, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа уугуул иргэдийн төлөөлөл, орон нутгийн удирдлагын төлөөлөл зорин ирж оролцлоо.Хурлын эхэнд Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат орон нутгийн цаг үеийн нөхцөл байдал болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, хийхээр төлөвлөж буй зарим төсөл хөтөлбөрөө танилцуулав
ЭМЯ-наас коронавирусийн халдвараар шинээр өвчилсөн хүмүүс болон нас баралтын талаарх мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 897, орон нутагт 914 буюу нийт 1,811 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Архаг хууч өвчин болон коронавирусийн халдвар хавсарсны улмаас 41-80 гаруй насны 19 хүн нас барсан байна
Монгол Улсын хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын тохиолдлын тоо буурахгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж, өвчтөний биеийн байдал хүндэрсний дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авах тохиолдол гарч байна. Тиймээс өвчтөнийг эрт илрүүлж, зөв эрэмбэлэн ангилж, тохирсон тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрэмбэлэн ангилалтыг хяналттай болгож, мэдээллийг цахимжуулах, коронавируст халдвартай өвчтөнийг эмнэлзүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний А/595 дугаар тушаалаар “КОВИД-19” цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлын хэсгийг байгуулан УОК-ын Шуурхай штабын дэргэд ажиллуулж байна. Тус ажлын хэсэгт өчигдөр буюу 10 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тандалтын багт 324 иргэн хэвтэх хүсэлт гаргасан байна. Түүнээс тандалтын багийн үзлэг, оношлогоон дээр үндэслэн 22 эмнэлгийн 189 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна
Энэ сарын 2-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 34, II тунд 117, нэмэлт сэргээх тунд 772, нийт 923 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна